Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газар “SouthGobi Sands” компанийн өмнөөс хөлөө хугалах шахам гүйж байна

Л.НОМИН

Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн 131 дугаар шийтгэх тогтоолд "…иргэний хариуцагч "Саусгоби сэндс” компаниас 35.252.394.670 төгрөгийг гаргуулж улсын орлогод (Сангийн яам)-нд оруулсугай” гэжээ. Энэ бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр.
Гэвч, татвараас зайлсхийж 35.2 тэрбум төгрөг төлөх ёстой болсон "SouthGobi Sands” компани нь төлбөр төлөх гурван янзын хувилбар гаргаж Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт хүсэлт хүргүүлсэн. Түүнийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт барьж гүйгээд Сангийн сайд Б.Болорт судлаад танилцуул гэх утгатай асуудал болгоод уламжилж. Ерөөсөө л шүүхийн шийдвэр, тогтоол, хууль дүрэм хамаагүй мэт Ч.Сайханбилэгийн кабинет "SouthGobi Sands” компанид  яавал дарамт, чирэгдэлгүй байна вэ гээд хөдөлж эхэлсэн байх юм. 35.2 тэрбумаас нь 15 тэрбум төгрөгийг нь зургаан жилд хуваагаад, хугацаа, хувьцаа зэрэг зүйлсээ тохиръё гэх нь угтаа нэг дор төлөх ёстой Монгол Улсын шүүхийн шийдвэрээс гажуудаж байгаа зүйл л дээ.

Гэхдээ Сангийн сайд Б.Болор дээрх асуудлыг судалж үзээд, Засгийн газарт танилцуулсан гэдгийг өчигдөр Засгийн газраас албан ёсоор мэдэгдэв. Тус мэдэгдлээс үзвэл, Сангийн сайд Б.Болор гуравдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "SouthGobi Sands” компанийн өр төлбөрийн асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Ингээд улсын төсөвт төлөх төлбөрөөс бэлнээр төлөхөөр санал болгож байгаа дүн (15 тэрбум төгрөг)-г зөвшөөрч, үлдсэн хэсгийн төлбөрийн барагдуулах хуваарийг судлан үзэж, боломжит хувилбарын талаарх санал, шаардлагатай гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгасан шийдвэр гаргасан юм байна. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэдэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар гэх бүхэл бүтэн бүтэц байхад ганцхан компанийн хүсэлтээр Засгийн газар хөдөлж, Ажлын хэсэг байгуулаад амжиж гэдгийг энэ мэдэгдлээс харж болох нь.

Гэтэл муухай харагдах гээд байгаа болохоор гадаадын хөрөнгө оруулагчдыг монголчуудаас дээр үзэж, ялгаж, салгах ойлголт байх ёсгүй. Монгол Улсын газар нутагт байгаа л бол хууль, дүрэм аль ч улсын иргэнд адил тэгш үйлчлэх ёстой байдаг.

Саяхан гэхэд үндэсний үйлдвэрлэгч, "Exclusive” брэндийг үндэслэгч Г.Майцэцэг татвараа төлөөгүй тул данс хаах, үл маргах журмаар гаргуулах, бусад орлогоос гаргуулах, битүүмжлэх зэрэг хариуцлага тооцуулсан. Улмаар "Дансаа нээж чадахгүй байгаа тул өрөө өгч чадахгүй байна. Дансыг маань нээж өгнө үү” гэх хүсэлт гаргасан ч хэн ч тоогоогүй. Мөн "SouthGobi Sands” компанийн Засгийн газарт тавьсан саналтай адил "Татварын өрийн график гаргаад төлье” гэсэн ч хуулиас давсан дүрэм, журам гэж байхгүй гэх хариу авсан тул "мах маяагаа” зулгаахаас өөр сонголт түүнд үлдээгүй билээ. Одоо тэрээр төмөр нүүрээ харуулсан төрийн эсрэг нийгмийн хөдөлгөөнд харьяалагдаж, жагсаал цуглаанд үгээ хэлж, нийгмийн идэвхтэн болоод байна.

Мөн ойрын энэ жишээнээс гадна бидэнд холын жишээ бий. Тэр бол цагтаа бизнесийн салбарт цахилж явсан "Глоб”-ын Ж.Мэндбаяр. Есөн жил "аавынд” суусан тэрээр хохирогчдын төлбөрийг бүгдийг нь барагдуулах хөрөнгө, мөнгөтэй байсан ч хуулийн дагуу ял сонсч, биеэр эдэлсэн. Мөн тэр бүх хохирлыг барагдуулахаа зарлаж, Хадгаламж зээлийн хоршоогоо хувьцаат компани болгож хохирогчгүй болгох арга зам байгаа гэж хэдэнтээ хэлсэн ч түүний хүсэлтийг тухайн үедээ хүлээж аваагүй.  Мөн  27 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг нь хоёр тэрбумаар болгон үнэгүйдүүлээд, хохирол барагдуулах боломжгүй болгосон гашуун түүх бий. Тухайлбал, дөрвөн давхар объектыг нэг давхар гэж бүртгээд, 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр зарсан. Мөн Хоршооны барьцаанд байсан 40 гаруй автомашиныг "Амгалангийн хорих анги”-ийн хашаанд аваачиж 10 жил байлгаснаас үнэлгээ нь "тэг” төгрөг болчихсон гээд түүнд төр засагт гомдоллох олон зүйл байдаг.

Гэвч, тэрээр жил гаруйхны өмнө "Би бүх ялаа эдэлсэн тул хохирол барагдуулах албагүй. Гэхдээ би өөрийн 27 тэрбум төгрөгийн өмчөө эргүүлж аваад, 10 тэрбумын хохирлыг барагдуулна” хэмээн хэлж байсан юм.

10 тэрбум төгрөгийн хохиролтой гэж үзээд 10 жилийн ял өгөөд, 27 тэрбумын хөрөнгийг нь үнэгүйдүүлж авсан төр засаг тухайн үедээ байж. Гэтэл улсыг залилж 35.2 тэрбумын хохирол учруулж, таван жилийн ял авсан иргэдийг "хөрөнгө оруулагч” нэрийн дор Ерөнхийлөгч нь уучилж явуулаад, одоо Засгийн газар өрийг нь хувааж, сунжруулж олон жил төлүүлэхээр хөл хөдөлгөөнд орсон төр засагтай болжээ.
Эх сурвалж: www.assa.mn
Засгийн газар “SouthGobi Sands” компанийн өмнөөс хөлөө хугалах шахам гүйж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани