Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефть тойрсон хүсэл, хясал

Газрын тосны үнийн муруй доошоо гулсах тусам Монгол Улсад орох хөрөнгө оруулалт улам бүр агшиж, хоолой боон бачууруулж байна.

"Гишүүн улс орнууд газрын тосны гарцаа царцаах хэлэлцээрт хүрч магадгүй. Эерэг шинж, ахиц байна” хэмээн OPEC-ийн асуудал эрхэлсэн Кувейтийн тэргүүн Наваль аль- Фузаиа лхагва гарагт ярьжээ. Ном журмаараа энэ үг газрын тосны зах зээлд доргилт өгөв. Нэг сарын доод түвшиндээ хүрээд байсан хар алтны ханш гурван хувиар өслөө хэмээн олон улсын хэвлэлүүд шүүрэн авч мэдээлсэн ба өсөөд өсөөд "Brent”-ийн фьючерс ердөө 38.64 ам.долларын түвшинг шүргэлээ.

Газрын тосны үнэ уруудах тусам хөрөнгө оруулалтын хэмжээ агшсаар байна

Дэлхийн нефтийн судсыг атгагчид энэ сарын 17-нд Доха хотноо хэлэлцээ хийх ба зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан газрын тосны гарцаа тодорхой түвшинд царцаах хэлэлцээрийг энэ үеэр эцэслэн тохирно гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байна. 

Ийм хэлэлцээрийг OPEC анх өнгөрсөн хоёрдугаар сард санаачилсан юм. Тэр үед нефтийн үнэ 12 жилийн доод түвшнээс (27 ам.доллар) арайхийн өндийж, өнөөгийн шинэ түвшиндээ тогтворжсон билээ.

Нефтийн үнэ ёроолын цэгтээ ийнхүү дэнжигнэж буй талаар Монголын хэвлэлүүд хангалттай мэдээлсэн. Нефтийн үнийн уналтаас улбаалах учиртай шатахууны үнийн талаар төрийн мэдлийн агентлагууд болон төрийн бус байгууллагууд хүртэл шил шилээ даран хэвлэлийн бага хурал хийж, сонгуулийн салхин дор дарцаг хийсгэсээр байна. Өнөөдрийн шатахуун, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг өгүүлж байх мөчид өөр нэгэн чимээг хажууханд тань хаямаар санагдлаа.

"Хөрөнгө оруулалт байхгүй учир сүүлийн хоёр жил дараалан хайгуул хийсэнгүй. Энэ онд ч мөн хайгуул хийхгүй. Хөрөнгө оруулалт байхгүй. Манай толгой компани "Manas Petroleum”-ын хувьцааны ханш Хөрөнгийн биржид хямдарсаар байгаа учир хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Хувьцааны үнэ хэзээ өснө, тэр үед л хайгуул хийх байх.

Газрын тосны үнийн уналтаас гадна Монголд хийж байгаа хайгуулын ажлын үр дүнгээс хамаарч ийм байдалд хүрч байна” хэмээн "Гоби Энержи партнерс” компанийн ерөнхий геологич Д.Жанчив ярив. Швейцарийн "Manas Petroleum” компанийн харьяа энэ компани Цагаан Элс-13, Зүүнбаян-14 талбайд хар алтны хайгуул хийхээр Газрын тосны газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Монголын эдийн засаг 11.6 хувиар тэлж байсан 2013 онд "Гоби Энержи партнерс” дангаараа 413.8 мянган ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлж байжээ.

Хачир болгож өөр нэгэн жишээ өгүүлье. Эх нутгийн өмнөдөд Галба-11 талбайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Зон Хэн Юу Тиан” нефть эрдэг. Сүүлийн хоёр жил дараалан хайгуул хийсэн, эрлийн ажил нь дуусаагүй ч тус компани энэ онд хайгуул хийхгүй. "Нефтийн үнийн уналт үйл ажиллагаанд нөлөөлж байна.

Хөрөнгө оруулалт, хайгуул, олборлолтын хэмжээ буурахыг Газрын тосны газрын албан тушаалтнууд үгүйсгэхгүй байна

Хөрөнгө мөнгө, санхүүжилт байхгүй учир энэ онд хайгуул хийж чадахгүй. Энэ оны хайгуул, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө ч батлуулаагүй” гэж компанийн менежер О.Батнасан ярилаа.

Монголын уудам нутгаас нефть хайж, олборлодог компаниуд энэ оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө сэлтээ гуравдугаар сарын 31-ний дотор Газрын тосны газарт хүргүүлсэн ба уулзалт, хуралдаануудаа өнгөрсөн долоо хоногт эцэслэсэн Газрын тосны газар энэ өдрүүдэд тоо баримт, үзүүлэлтүүдийг нэгтгэж байна. Мэдээлэл өгөхөөс цааргалсан ч энэ онд хар алтны салбарт хөрөнгө оруулалт, хайгуул, олборлолтын хэмжээ буурахыг Газрын тосны газрын албан тушаалтнууд үгүйсгэхгүй байна.

Тэгвэл үндэсний менежменттэй, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Wolf Petroleum” компанийн мэдээллийг томруулж харъя. Сүхбаатар-27 талбайгаас нэг тэрбум баррель газрын тосны нөөц илрүүллээ гэхчлэн "Wolf Petroleum” өнгөрсөн хугацаанд хар алтны зах зээлд сонирхолтой мэдээллээр гэрэл гаргаж байв.

Гэвч нефтийн үнийн уналт үйл ажиллагаанд нь нөлөөлсөөр байгааг "Wolf Petroleum” компанийн гүйцэтгэх захирал Т.Батаа тодотгов. Гэхдээ энэ онд ямартай ч хайгуул хийнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр Газрын тосны газраар төлөвлөгөөгөө батлуулж байгаагаа мэдэгдсэн.

Анх нэгж нь 20 центээр үнэлэгдэн Австралийн хөрөнгийн биржид IPO хийж байсан "Wolf Petroleum”-ын үнэт цаас лхагва гарагийн арилжаагаар 0.007 австрали доллартай тэнцэж байна. Одоогоос гурван жилийн өмнө тус компани хайгуултай холбоотой ажилдаа зориулан 3.5 сая ам.долларын хөрөнгө татаж байсан бол газрын тосны үнэ уруудах тусам хөрөнгө оруулалтынх нь хэмжээ ч гэсэн агшсаар байна.

Монгол Улсад нефть эрж хайж буй компаниудын дээд, дунд түвшний удирдлагуудын ярианаас хандлага мэдрэгдэж байна уу? Газрын тосны үнийн муруй доошоо гулсах тусам Монгол Улсад орох хөрөнгө оруулалт улам бүр агшиж, хоолой боон бачууруулж байна. Үйл ажиллагаагаа царцааж буй уул уурхайн компаниудын ард Монголын олон мянган иргэн, өрх амьжиргаа залгуулах цалингүй, ажилгүй хоцорч, өдөр хоногийг арайхийн өнгөрөөж байна.

Монгол Улсын 2016 оны төсвийн гуравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлийг Сангийн яам энэ долоо хоногт багтаан танилцуулахаар зэхэж байна. Хоёрдугаар сарын эцсийн байдлаар улсын төсвийн тэнцэл 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.

Алдагдал хүлээхэд түүхий эдийн ханшийн уналт голлон нөлөөлсөн. Танил өгүүлбэрүүд уншигдаж байна уу? Тийм ээ, ийм утгатай өгүүлбэрүүд сүүлийн хоёр жил Монголын хэвлэлийн хуудаснаас салаагүй бөгөөд төсвийн орлого тасрах шалтгааны хоёрдугаарт нэрлэгдсэн газрын тосны салбарын орлого хомсдох аюул энэ онд ч бодитой нүүрлэсээр байна.

2016 оны Төсвийн тухай хуулиар 302.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх даалгавар Уул уурхайн сайдад бий. Харин зөвхөн газрын тосны салбараас татварын бус орлого хэлбэрээр 263.2 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Одоо энэ тухай илүү тодруулъя.

Монгол Улс энэ онд 9.93 сая баррель газрын тос олборлох зорилготой. Үүнийгээ цөмийг нь урд хөрш рүү экспортлох төлөвлөгөөтэй. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 24 хувиар өссөн үзүүлэлт. Өдгөө Монголын эх нутгаас ердөө хоёр компани нефть олборлож буй агаад нэг нь "Петрочайна Дачин тамсаг”, нөгөө нь "Доншен Газрын тос Монгол”. Хоёул Хятадын хөрөнгө оруулалттай.

Сүүлийн гурван жилийн дунджаас үзэхэд Монгол Улсын газрын тосны экспортын 88 хувийг "Петрочайна Дачин тамсаг”, үлдсэнийг нь "Доншен” хангасаар иржээ. Харамсалтай нь, Монгол Улсад нефть олборлож буй Хятадын компаниуд мэдээлэл, тоо, бүх юмаа Монголын хэвлэл мэдээллээс аль болох нууцалж ирсэн. Өнөө ч тэр л янзаараа олборлолт, хөрөнгө оруулалтын мэдээллээ олон нийтэд нээлттэй зарлахаас татгалзсаар байна.

Хэдийгээр олборлолт, экспортын төлөвлөгөө биелсэн ч газрын тосны салбарын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэй. Гарц, экспортын хэмжээ нэмэгдэж байгаа боловч үнэ буурсантай холбоотойгоор экспортын нийт үнийн дүн буурсаар байна.

Жишээ татан тайлбарлая. 2014 онд Монгол Улс 6.88 сая баррель нефть 634.6 сая ам.доллараар экспортолж байв. Харин 2015 онд боловсруулаагүй нефтийн хэмжээ 1.3 сая баррелиар нэмэгдсэн боловч нийт үнийн дүн нь өмнөх жилээс бараг 50 хувиар буурчээ. Тэр хэрээр газрын тосны салбараас Монгол Улсын төсөвт цутгах орлого буурч байгаа юм.

Монгол Улс шатах, тослох материалынхаа хэрэгцээгээ бүгдийг нь биш юм гэхэд тодорхой хэсгийг нь дотоодоосоо хангах хүсэлтэй. Харамсалтай нь, нефтийн үнэ унахын хэрээр Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ харь болж, хайгуул, олборлолт нь хумигдсаар байна. Харин нөгөө талд Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд бие даах хүсэл нь алсарсаар байна.

Б.Цэцэгсүрэн

Засгийн газрын мэдээ

Нефть тойрсон хүсэл, хясал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани