Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн нэмэлт хөрөнгө оруулалт яг юунаас болж зогссон юм бэ?

Оюутолгойн нэмэлт хөрөнгө оруулалт яг юунаас болж зогссон юм бэ? Уул уурхайн сайд Д.Ганхуяг Оюутолгойн төслийн талаар "Төслийг удирдах, санхүүжүүлэх эрх хөрөнгө оруулагчид бий шүү дээ. Гэрээндээ ингээд заачихсан. Санхүүжилтийг хэзээ хэрхэн шийдэх, ажлыг хэзээ эхлүүлэх эрх нь нөгөө талдаа байна гэсэн үг” гэж хэлжээ. Ерөнхий сайд ч мөн үүнийг баталгаажуулаад "дэлхийн зах зээлд түүхий эд үнэ унасан болохоор оюутолгойн хөрөнгө оруулагчид нэг их яарахгүй байх шиг байна” гэж нэмж хэлэв. Гэтэл Рио Тинто компаний зүгээс "Уг төслийг Монгол Улсын Засгийн газраас зогсоогоод байгаа. Далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээг эцэслэн шийдэхгүй байна” гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Ингэснээр Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон уг төслийг зогсоогоод байгаа шалтгаан чухам аль талдаа байгааг ойлгох аргагүй боллоо.

    Өмнө нь Засгийн газар "Хөрөнгө оруулалтын төсөв 20 хувиар хэтэрсэнийг тогтоох ёстой. УИХ энэ үүнийг шийдэх ёстой” гэж асуудлыг өөрөөсөө түлхэж УИХ-д хандсан. Харин УИХ-аас Засгийн газарт гэрээ байгуулах эрх олгосон тул асуудлаа өөрсдийнхөө хүрээнд хэлэлцэн шийд гэсэн үүргийг өгснөөр буух эзэн буцах хаяггүйгээр төслийг гацаасан эзэн нь Засгийн газар болсон билээ. Хоёр жил тойрон маргаантай байгаа уг асуудлаар уул уурхайн сайд Д.Ганхуяг "хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно, хөрөнгө оруулалтын хэмжээ гэрээний дүнгээс өссөнийг хүлээн зөвшөөрөхгүй, нягталж шалгана” зэрэг хатуу байр суурь илэрхийлж ирсэн. Гэтэл өнөөдөр "Бид яагаачгүй ш дээ. Тэд нар хөрөнгөө оруулаад ажлаа хийгээд явах ёстой” гэж хэлэх болжээ. Угтаа бол яаруулж, хөрөнгө оруулахыг шахаж шаардаж, гэрээний хугацаанд төслийн дараагийн шатыг эхлүүлэх ёстой хүн нь Д.Ганхуяг байлтай. Гэтэл "хөрөнгө оруулагчид яарахгүй байна өө” гэсэн шиг тайван таваргаж  явааг чухам юу гэж ойлгох вэ?

    Нөгөө талдаа "санхүүжилтээ өөрсдөө шийдээд явах ёстой” гэсэн байр суурийг юу гэж ойлгох вэ.  Оюутолгой төслийн гэрээ анхны хөрөнгө оруулалтыг 4.7 тэрбумаар тооцож түүнийгээ нөхсний дараа Монголын талын ноогдох ашгийн хэмжээг нэмэгдүүлэх тохиролцоотойгоор хийгдсэн.   "Рио Тинто" явцын дунд анхны хөрөнгө оруулалтаа 7.1 тэрбум доллар болгон өсгөснөөр уг төсөл гацаанд орох болсон. Гэтэл  "Рио Тинто" хөрөнгө оруулалтын хэмжээгээ 7.1-ээс 9 тэрбум доллар болгон өсгөж Монголын талд шахалт үзүүлж байгааг эх сурвалж мэдээллэж ирсэн. Уул уурхайн сайд Д.Ганхуяг "өөрсдөө мэд” гэж хөрөнгө оруулагчиддаа зөвшөөрөөд байгаа санхүүжилтийн хэмжээ нь яг хэд юм бэ? 7.1 тэрбум доллар уу? 9 тэрбум доллар уу? Үүнийг Засгийн газар, Уул уурхайн сайд маш тодорхой хэлэх ёстой. Учир нь хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам Монголчуудын ашиг хүртэх хугацаа хойшилно. Гэтэл төслийг зогсоохдоо тун шаламгай хөдөлчихөөд, эргэж сэргээх болохоороо зах зээл өөрөө босгоно гээд сууж байгаа нь тун булчимгүй үйлдэл юм. Энэ мэтээр Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой маш тодорхой байр суурийг уул уурхайн сайд илэрхийлэх шаардлагатай байна. Санхүүжилт хийх эрхийг нь олгосон гэж байгаа юм бол яг хэдэн долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг нь хүлээн зөвшөөрөөд байгаа? гэрээгээ өөрчилж чадсан юм уу? чадаагүй юм уу? хөрөнгө оруулагчиддаа буулт хийсэн юм уу? Эсвэл буулгаж авсан юм уу? Гэдгээ тодорхой хэлж хариуцлага хүлээнэ гэж хэлсэн амандаа хүрэх юм уу? Бултах юм уу? Гэдгээ ярихыг олон нийт шаардах болжээ.

    Засгийн газар Хятадын төрийн өмчит Чалко компанид нийлүүлдэг нүүрснийхээ үнийг 70 доллар байсныг чамалж, олборлолтоо зогсоосноор байдлыг бүр ч дордуулж 30 доллараар нийлүүлэх болсон. Үүнтэй ижил Оюутолгойн төсөлд хөрөнгө оруулагчдаа чамалж, гэрээг нь хоёр жил гацаачихаад, одоо гэнэт "за за та нар өөсрдөө мэдээд хөрөнгөө оруулчих” гэсэн утгатай зүйлийг ярьж яваагийн бурууг хэн хүлээх вэ? Зэрэг олон асуудалд уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулт өгөхийг хүлээж байна.
Оюутолгойн нэмэлт хөрөнгө оруулалт яг юунаас болж зогссон юм бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани