Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.ГАНБААТАР: “АРЕВА” УРАН ОЛБОРЛОЖ ЭХЭЛБЭЛ ИРГЭНИЙ ДАЙН БОЛНО

Ж.ГАНБААТАР: “АРЕВА” УРАН ОЛБОРЛОЖ ЭХЭЛБЭЛ ИРГЭНИЙ ДАЙН БОЛНО

 

Тун удахгүй "Арева” компани уран олборлож эхлэх гэж байгаа. Үүнтэй холбогдуулан ураны аюул, эрсдэлийн талаар Байгаль орчны иргэний  зөвлөлийн хяналтын хороон дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Дөрөвдүгээр сарын 20-нд Арева компани уран олборлож эхлэх гэж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? 
-Арева компани 2015 оны аравдугаар сард 2017 оны зун хүртэл ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй хэмээн амлалт өгөөд байсан. Гэхдээ  энэ амлалт төдий зүйл байсан байна. Хэдийгээр дөрөвдүгээр сарын 20-нд эхлүүлнэ, уусган баяжуулах үйл ажиллагаа биш  бэлтгэл ажлыг хийж байгаа гэж мэдэгдэж байна. Гэхдээ эдэнд итгэх аргагүй аймшигтай хуурамч компани  л даа. 2010 оны зургадугаар сараас аравдугаар сар хүртэл нийт 20-иод цооногоос 2,5 тонн  шар нунтаг олборлоод авчихсан байгаа. Энэ нь өнөөдрийг хүртэл Улаанбадрахын нутаг дэвсгэр дээр дөрвөн чингэлэгт хадгалагдаад байж байгаа гэж мэдээлж байгаа боловч яг үнэндээ эдгээр чингэлэгт юу хадгалж  байгааг нь хэн ч мэдэхгүй. Тэгэхээр 2017 оны зун хүртэл хойшлуулсан гэж байгаа боловч одоо дөрөвдүгээр сарын 20-нд олборлоод эхэлбэл үүнээс гарах хог хаягдлаа өмнө нь туршилтын олборлолт хийхдээ  хаяж байсан өнөөх газартаа булж орхих байх.Тэгвэл 2010 оноос хойш төрсөн  ургийн гажигтай мал, амьтны асуудал дуусаагүй байхд дахиад л нэг цөмийн бөмбөг шиг юм дэлбэлж хаях гэж байна. Тэгэхээр энэ бүгдийг таслан зогсоохын тулд иргэний нийгмийн байгууллагууд ёс зүйтэй тэмцэнэ. Гэхдээ "Арева” үнэхээр үйл ажиллагаагаа эхлүүлбэл иргэний дайны хэмжээний юм болно.

-"Арева” компани сонгуулиас өмнө олборлолтоо хийх сонирхолтой байх шиг байна? 
-Мэдээж хэрэг "Арева”-гийнхан зун болох УИХ-ын сонгуулиас өмнө олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэх маш их сонирхолтой байгаа. Яагаад гэвэл сонгуулиар нөхдүүд уран олборлуулахгүй гэдэг амлалт өгч, шоу хийх сонирхол их байгаа. Ингэвэл тэдэнд цаг хугацаа алдахаас эхлүүлээд асуудал үүснэ л дээ. Тиймээс энэ  процессийг яаралтай эхлүүлэхээр улайран зүтгээд байгаа юм л даа. 

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнгөрсөн онд Франц улсад ажлын айлчлал хийхээр очихдоо "Арева”-д ашиглалтын лиценз бэлэглэсэн гэж та өмнө нь ярьж байсан энэ талаараа тодруулаач?
-Ноён Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сард Франц улсад ажлын айлчлал хийгээд ирэхдээ "Арева”-д ашиглалтын лиценз өгсөн байдаг. Энэ нь тус компанийг шүүх дээр унагаах маш том үндэслэл болно гэж би харж  байгаа. Тодруулбал хайгуулын үед гарсан үндсэн фактууд нь өөрийг нь унагах хангалттай шалтгаан болж өгнө. 

-Яг энэ асуудлаар шүүхэд хандсан байгаа юу? 
-Шүүхэд албан ёсоор хандаагүй байгаа. Орон нутгийн иргэдээс итгэмжлэх эрх ирсэн тохиолдолд хандах боломж үүснэ. Яагаад иргэд нь  өөрсдөө шүүхэд албан ёсоор хандахгүй байна вэ гэвэл "Арева” Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумдад үйл ажиллагаа явуулсны хор хөнөөлөөр  хүн мал, амьтны эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа мэдээлэл нь тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зураг хөрөгтэйгөө хангалттай цацагдаж байсан. Гэвч одоогоор маш цөөхөн газар бодит байдлын мэдээллийг хүргэж байна л даа. Энэ гамшиг өнөөдөр яг хэвээрээ байгаа. Яагаад энэ мэдээллүүд гарахаа больсон бэ  гэхээр "Арева” компани Улаанбадрах суманд хил хязгааргүй малын эмч нар байгууллагыг 1.1 тэрбум төгрөгөөр ажиллуулж эхэлсэн. 

-Энэ   ямар учиртай байгууллага вэ?
-Тухайн үед мал, амьтны урагт сөргөөр нөлөөлж, гүний усанд химийн хортой бодис илэрчихээд байхад Засгийн газар, Цөмийн энергийн газрынхан тийм зүйл огт байхгүй хэмээн мэдээлж байсан ч одоо энэ бүхнийг нуухын тулд "Хил хязгааргүй малын эмч нар” байгууллагыг 1.1 тэрбум  төгрөгөөр авч  ажиллуулж байгаа юм. Энэ байгууллага юу хийдэг вэ гэхээр тухайн бүс нутагт мал амьтан үхэж үрэгдвэл маш хурдан очиж цэвэрлэдэг, нуун далдлах үйл ажиллагаа хийж байгаа юм. 

-Иргэний  нийгмийн байгууллагууд маш их тэмцэл өрнүүлдэг. Та бүхний энэ тэмцлийг төрийн байгууллагууд, тухайлбал орон нутгийн засаг захиргаанаас хэрхэн дэмждэг вэ? 
-"Арева” компани халамжийн үйл ажиллагаа явуулахын хажуугаар орон нутгийн  удирдлагуудыг худалдаж авдаг.Үүний нэг нотолгоо бол Дорноговь аймгийн Засаг дарга тухайн компани дээр очихдоо эхэлж ярьж, цаг авдаг. Улаанбадрах сумын Засаг дарга очихдоо мессеж бичиж хичнээн хүнтэй ямар ажлаар явж буйгаа дуулгадаг. Ийм болчихсон  хүмүүс бидэнтэй хамтарч ажиллана гэж үү? Үүнийг батлахад маш амархан. Анх 19 тугал учир битүүлэг  шалтгаанаар үхэхэд, мэргэжлийн байгууллагынхан химийн хорт бодист  хордсон гэдгийг тогтоосон байдаг. Гэтэл Цөмийн эергийн газрын тухайн үеийн дарга Тэгшбаяр гэдэг хүн тус компаниас болоогүй гэдэг ганцхан үг л хэлсэн байдаг юм. Уг нь иргэний нийгмийн байгууллагууд мэргэжлийн хүмүүстэй хамтран химийн хорт бодист  хордсон гэдгийг тогтоочихсон байсан шүүдээ. Үүнээс гадна Засгийн газрын  мэдээллийн сайт дээр нэг хоногийн дотор  үг алга болсон тохиолдол байдаг. Ажлын хэсгийнхнийг тайлангаа нэг бүрчлэн тайлагнахыг шаардсан одоо болтол тайлагнаагүй. Мөн "Арева”гийнхантай иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд нүүр нүүрээ харалцаж уулзахыг  олон удаа хүссэн. Нэг ч удаа уулзаж байгаагүй. "Арева”-г ярихаар л Засгийн газар ярьж эхлээд өмнөөс нь тайлбар тавиад байдаг. Гэтэл өнөөдөр гүний усанд  синцел илэрчихсэн байхад  юу ч хэлэхгүй сууж л байна. 

-Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Дорноговь аймагт ажиллаад ирсэн. Энэ үеэр ураны асуудлаар иргэд санал дэвшүүлсэн гэж байсан энэ талаар?
- Хамгийн сүүлийн ноцтой баримт гэвэл Ерөнхий сайдыг Дорноговь аймагт ажиллах үеэр иргэдийн зүгээс "Арева”-тай холбоотой ганц л асуудлыг тавьж байсан. Юу гэхээр Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "Кожеговь” яагаад  орон нутгаас сүү цагаан идээ, мах шөл хүнсээ авдаггүй  юм бэ гэхэд Ерөнхий сайд хоёрхон л үг хэлсэн. "Кожеговь”-ийг орон нутгаас хүнсний хэрэгцээгээ ханга гэж хэлж байгаа” гэж. Засгийн газрынх нь тэргүүн нь өөрөө үүнийг мэддэг байсан. Одоо хэр шийдвэрлэж орон нутгаас  хүнс авахуулж, хөрөнгө оруулалт хийлгэж чадаагүй. Үүнээс гадна "Кожеговь”-д Францчууд өөрсдөө ажилладаггүй.Тэнд нутгийн залуусыг бээлийнээс өөр хамгаалалтгүй цацраг идэвхт бодистой  ажиллуулж байх  жишээний. Тэд өөрсдөө хортой гэдгийг нь мэдээд хүнсээ ч тэр өөрийн хүмүүсээ ч тэнд ажиллуулахгүй байна л даа. 

-Манай улс цөмийн аюулгүй ажиллагааны  конвенцид нэгдэн орох тухай асуудлыг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж шийдвэрлэх гэж үзлээ. Иргэний нийгмийн байгууллагууд нэлээд тэмцлээ. Ер нь манай улс эдгээр конвенцид нэгдэн орвол ямар үр дагавар гарах  вэ?
-Цөмийн аюулгүй ажиллагааны  тухай олон улсын конвенцид нэгдсэнээр үүсэх эрх, үүргийн хамгийн том асуудал нь Монголоос уран олборлож экспортолсон тохиолдолд цөмийн станцын  хаягдал шаарыг манайд булшлах  эрх зүйн орчин үүсэж байгаа юм.  Өмнө нь Мардайн ордоос уран гаргаж байсан ч түүний  хог хаягдлыг эргүүлж, оруулж ирэх эрхзүйн орчин  байгаагүй. Харин Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 2017 онд  Францын Арева компанийн баяжуулах аргаар олборлох ураны шар нунтгийн асуудал энэ бүх эрхзүйн орчны үндсэн суурь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, экспортолсон ураныг баяжуулж цөмийн түлш болгоод атомын цахилгаан станцад хэрэглэснээр  цөмийн шаар болж, түүнийг  эргүүлээд Монголд оруулж ирэх үүрэг хүлээх юм. Эрхийн хувьд тухайн үйл ажиллагааг  үнэн зөв, технологийн дагуу, мэдээ тайлан нь зөв гарч байгаа эсэхийг олон улсын шинжээчдийн багаар хянуулах эрх үүсэж  байгаа юм. Энэ нь мэдээлэл солилцох бааз болно. Хамтын ажиллагаа үүсэж буй мэт харагдах ч үндсэн агуулгаараа ураны олборлолтоос үүсэх цөмийн шаарыг Монгол улсад үүрд булшлахаар оруулж ирэх үүрэг хүлээж яасан ч болохгүй гэж иргэний нийгмийн байгууллагууд  үзэж байгаа юм. Бид 2009 оноос энэ талаар ярьж уран бол  аюултай, түүнээс гарах цөмийн хог шаар нт илүү хор хөнөөлтэй гэдгийг ойлгуулахын тулд иргэдэд  мэдээлэл өгөх зорилгоор олон удаа жагсаал цуглаан зохион байгуулсан. 

-Тэгэхээр энэ  конвенцид нэгдэн орох асуудлыг ийн тавьж байгаа нь цаанаа ямар нэгэн захиалагчтай гэж харагдаж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Энэ бүхэн бусдын захиалгаар өрнөж байгаа үйл явдал мөн л дөө. Монголоос яаж ийгээд ураныг гаргах сонирхол "Арева” компанид бий. Энэ нь  ураны шаарыг манайд эргүүлж оруулах, булшлах эрх зүйн орчин автоматаар үүсээд байна гэсэн үг. Үүнийг цаг хугацаагаар нь аваад үзвэл, 1997 онд  өргөн барьсан олон улсын конвенцийг 2005 онд шинэчилсэн. Өнөөдрийг хүртэл манай улс дээрх конвенцид нэгдээгүй. Нэгдэх шаардлага байгаагүй. Учир нь Монгол улсад атомын цахилгаан станц, цөмийн хог шаар байхгүй. Харин эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхайд  ашигладаг бага оврын буюу ядуу улс орон ашигладаг цөмийн жижиг ректерүүдэд хэрэглэдэг цацраг идэвхт бодисын хаягдал байдаг. Түүнийг Нисэхийн Айдсын даваанд Цөмийн энергийн комиссын хяналтад  хадгаладаг. Тиймээс Монгол улс одоохондоо цөмийн шаарын асуудлаар эрсдэл  хүлээх шаардлагагүй. Яагаад гэнэт гурван кноцвенци, нэг протоколыг УИХ-д өргөн барив. Үүний цаана ямар ашиг сонирхол байна гэсэн асуудал гарч ирнэ. НҮБ-ын индрээс Монгол улсын Ерөнхийлөгч үг хэлэхдээ Монгол улс цөмийн зэвсэггүй орон гэдгээ баталгаажуулсан. Тэгвэл энэ гурван конвенцийн нэг нь  энэ асуудлыг баталгаажуулсан. Үүнийг батлахдаа цаана нь хоёр конвенци, нэг протколыг зүтгүүлж байгаа юм. Тэр нь энэ цөмийн  шаар буюу  цөмийн циклийг эргүүлэх ашиг  сонирхол байгаа юм. 

-Конвенцийн үүрэгт уран олборлосон улс орон руу буцаах талаар тодорхой тусгасан зүйл заалт байна уу?
-АНУ,Австрали, Япон зэрэг хөгжингүй орнууд атомын цахилгаан станцынхаа  цөмийн хог  шаарыг яаж ч чадахгүй хадгалаад байж байна. Цөмийн шаарыг булшлах ёстой. Тэд булшлах хүртлээ хадгалах ямар процесс байгааг судалж манай улсын уудам газар нутгийг цөмийн хаягдал булшлах боломжтой газар гэдгээр онцолж байгаа юм. Монгол улс өндөрлөг, ус чийг багатай, хуурай цаг агаар цөмийн урвалыг  тодорхой газрын гүнд барих тектоник хавтангийн нягтралыг ашигтай гэж хараад байгаа хэрэг. Гэхдээ цөмийн  хог хаягдлыг үүрд булшлах ямар ч боломж дэлхий нийтэд байхгүй. Тиймээс  хөгжиж буй болон хөгжил буурай орныг олон улсын гэрээ  конвенцид нэгдэн оруулснаараа  тэнд эрх эдлэх боломж харагдаж байгаа боловч үүрэг болгосон зүйл заалтад нь "Цацраг идэвхт бодисыг анх үүссэн газартаа эргэж очиход итгэлтэй бай” гэсэн зүйл, заалт байгаа юм. Орчуулагч нар үүнийг сайн анзаарсан. "Итгэлтэй бай гэсэн үгийг ард иргэд анзаарахгүй өнгөрнө гэж ойлгоод байгаа. Тийм юм байхгүй. Эрдэмтэн мэргэд энэ гурван конвенци, протколыг уншиж үзээд ямар их эрсдэл, ашиг сонирхол ард нь нуугдаж байгааг ойлгосон.

Цөмийн энергийн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд суулгасан цөмийн цикль гэх асуудлыг Монголд эрт орой хэзээ нэгэн цагт эхлүүлэхээр зэхэж байгаа гаднын эдийн засгийн алуурчдын ашиг сонирхол, гар хөл болсон хүмүүс УИХ, Засгийн газарт орж Монгол Улсыг золиосонд  тавих гээд байна. Цөмийн шаарыг авчирч булшилснаар  тэдэнд маш их хэмжээний мөнгө харагдаад байна. Ялангуяа Японы Фукушимагийн цөмийн станцын шаар буюу цацраг идэвхт бодисын хаягдлыг булшилж чадахгүйгээс дэлхий нийтээс тусламж гуйж байна. Тэр цөмийн хаягдлыг өөрийн газар нутагт авчирч булшилснаар улс төрчдөд 19-21 тэрбум ам.долларын ашиг сонирхол байгаа. Энэ бол зүгээр л эдийн засгийн алуурчдын өгөөш. Яагаад гаднын улсад булшлах гээд мөнгө санал болгоод байна гэхээр цөмийн хог хаягдал нь шийдэж болохгүй эрсдэл,  гамшгийг бий болгодог. Хөгжингүй орнууд яагаад эрчим хүчийг хямд үнээр хэрэглэчихээд гарсан хортой хог хаягдлаа хөгжил буурай орнуудад булшлах ёстой гэж. Бидэнд цөмгүйгээр хөгжих маш олон боломж бий. 

-"Арева” уран олборлож эхлээд ирэх жилийн зунаас экспортод гаргана гэж байгаа. Тэгэхээр хог хаягдлыг хэзээ буцаах бол?
-Импортлогч улс г  ураныг ашиглачихаад хог хаягдлыг эргүүлж авчирна гэсэн зүйл байхгүй. Манай улсаас уран экспортод гаргахад дүйцүүлэх хэмжээгээр зөрүүлээд хаягдал оруулж ирнэ. Гадагшаа нэг тонн уран гаргалаа гэхэд танайд 100 кг хаягдал өгье гэвэл нэг тонн, 100 кг-ын зөрүүнд тоглуулчихаж байгаа юм. Тонн уран өгчихөөд 100 хан кг хог авлаа гэтэл үнэндээ  тэр нь хэдэн зуун мянган цацраг идэвхт бодис ялгаруулж, хордуулах хүчин чадалтай. Яагаад гэвэл цацраг идэвхт бодис үнэр, амтгүй мэдрэх эрхтэнд нөлөөлөхгүй. Харин таны геньд өөрчлөлт оруулна.  

-Ээлжит бус чуулган зарласан үед ТББ-ууд жагсаал хийж ордны орчимд барилгын шар оохор цацаж, багагүй сандаргасан. Ер нь шар нунтаг гэж яг юу юм бэ?
-Та бүхэн тэр өдөр болсон бүх зүйлийг сайн санаж байгаа байх. Бид зүгээр л  цочроо өгөх гэж барилгын шар оохор цацсан юм. Тэгэхэд манай эрх мэдэлтнүүд яасан их айж сандар ваа. Баруун хаалган дээр болсон үйл явдлыг сонсоод л зүүн хаалгаараа машинтай машингүй, явган нүцгэн гүйж гарч зугтаад л, онцгой байдал, хүчнийхнийг дуудаж ямар их сүрийг бадруулав. Өөрсдөө шар нунтаг гэдэг зүйл юу болох, ямар их аюултай гэдгийг энэ үйлдлээрээ батлаад өгчихсөн. Тэр "Цөмийн энергийн газар”-ын дарга байсан Н.Тэгшбаяр гэж нөхөр шар нунтгийг идэж ч болно гэж ярьж байсан юм. Тэгвэл одоо өөрөө идээд үзүүлчих хэрэгтэй шүү дээ.

Ураны шар нунтаг гэж нэрлээд байгаа нь ураны баяжмалыг хэлдэг, тэр нь 70 хувийн уран агуулагддаг. Үүнийг олборлох явцад асар их цацраг орчинд алдагдаж байдаг ба үүнийг хянах боломж бараг байдаггүй.Салхины доод талын хүмүүс амьтад уурхайгаас ялгардаг радон хийгээр байнга бас хордож байдаг. Иймд ураны шар нунтаг олборлолт нь орчин тойронг сүйтгээд зогсохгүй байгалийн бүх амьд бие организмд генийн өөрчлөлт авч ирдэг асар их хор хөнөөлтэй.

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Ж.ГАНБААТАР: “АРЕВА” УРАН ОЛБОРЛОЖ ЭХЭЛБЭЛ ИРГЭНИЙ ДАЙН БОЛНО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани