Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Украины занар Монголд ямар хамаатай вэ?


Украин олон төрлийн ашигт малтмалтай ч ашиггүй учраас олборлолт явуулдаггүй аж. Донецк, Полтава мужуудад нь нүүрсний нөөцтэй боловч тэр нь 500-1000 метрийн гүнд байдаг. Гэхдээ зарим ордоо 100 гаруй жил ашиглаж байгаа ч олборлолтын зардал нь хэт өндөр тул  хөрш зэргэлдээх Польш, Казахстаны нүүрс импортлох нь арай хэмнэлттэй тусдаг байна. Украинууд хуучин ЗХУ-ын үед эрчим хүчний хэрэглээгээ бараг 100 хувь Оросоос хангадаг байжээ. Гэхдээ тэд сүүлийн 20 жилийн турш ОХУ-ын хараат байдлаас ангижрах бодлогыг явуулж ирсэн байна. Орос, Украин хоёр 1993 оноос өнөөг хүртэл хэд хэдэн "газовый конфликт” хэмээх хямралыг даван туулж, үүнээс болж Ерөнхий сайд асан  Ю.Тимошенкод долоон жил хорих ял оногдуулсан юм.

Одоогоор ОХУ-Украины хооронд үүссэн нөхцөл байдлын улмаас эрчим хүчний хараат байдал улам хурцдах нь ойлгомжтой болж байна. 2005 онд ОХУ, Украины хооронд байгуулсан "Харьковын Аккорд” нэртэй тохиролцоогоор Оросын төрийн өмчийн "Газпром” компани түлшээ 30 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, үүнийхээ оронд Крымын Севастополь дахь Хар тэнгисийн цэргийн баазын түрээсийг 25 жил үргэлжлүүлэхээр болж байв. Энэ тохиролцоог Украины Дээд Рад маш их мэтгэлцэээний дүнд баталж байжээ. Харин 2013 оны арванхоёрдугаар сард тохиролцоо ёсоор ..."Газпром” нь үнээ бууруулж, нийлүүлэх хэмжээгээ нэмэгдүүлнэ.  Мөн Украинд 15 тэрбум ам.долларын зээл олгоно. Үүний хариуд ерөнхийлөгч В.Янукович европын холбоотой худалдааны гэрээ байгуулахаас татгалзах ёстой...” гэсэн болзол тавьсан байв. Үүнийг Украины ард иргэд болон барууныг баримтлагч  Дээд Радын гишүүд нь эсэргүүцсэнээр өнөөгийн улс төрийн хямрал эхэлсэн байх юм.

Харин өнөөдөр "Америк маягийн занарын хувьсгалыг Украинд нэн даруй эхлүүлэх хэрэгтэй. Энэ улсыг эрчим хүчний хямрал хийгээд хамаарлаас занар л аварна” гэж "Forbes”, "Reuters”, "Time” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байна. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг Украиныг 1150 их наяд занарын нөөцтэй, энэ нь Европтоо эхний гуравт ордог  гэж мэдэгдэв.

2012 оны сүүлчээр Олесска, Язивска дахь занарын нөөцийг дэлхийн томоохон "Шеврон”, "Шелл” компаниуд концессын гэрээгээр ашиглахаар болжээ. Украинчуудыг тэвдүүлж бачимдуулсан тухайн үед энэ компаниудаас "Олборлолт, нийлүүлэл­тээ хэзээ эхлэх вэ” гэхэд  "Шеврон” нь "...Хөрөнгө оруулалтын асуудлаа дотроо шийдэж байна...” гэсэн бол "Шелл” нь "...10 тэрбум ам.долларыг оруулах төлөвлөгөөтэй, 2017 оноос үйлдвэрлэл эхэлнэ...” гэж байж.

Крымын эрэг дагуу байрлах байгалийн хийн ордоо Орост алдсан Украины эрчим хүчний хамгийн гол нөөц нь одоо энэ хоёр занарын орд болж үлдсэн. Украины зарим нэг төрийн бус байгууллагыг эс тооцвол иргэд, орон нутгийн захиргаа нь занараа ашиглах, ялангуяа гүний боловсруулалт хийхийг ихээхэн дэмждэг аж.

Сүүлийн  сард ОХУ болон Украины зөрчлөөс шалтгаалж Европын зах зээл дэх газрын тос, хий, бусад ашигт малтмалын үнэ мэдэгдэхуйц  өссөн бол энэ нь газрын тос, занарын хийгээр өөрийн дотоодын хэрэгцээгээ хангадаг АНУ-д маш багаар мэдрэгдсэн байна. Балтийн орнууд, Польш, Чех, Словак, Герман ирэх өвөл гэхэд Оросоос авч буй түлшний үнэ нэмэгдэнэ хэмээн эмээж сууна. Эдгээр орноос занараа ашиглах бэлтгэлийг хамгийн сайн хангаж буй нь Польш юм. Тэнд "San Leon Energy”, "Conoco Phillips” компаниудын ажил урагштай явж байгаа аж. 2013 онд Литва улсад занарын  Silute-Taurage нөөцийн тендерт "Шеврон” ялсан боловч "төрийн зохицуулалт муу, эрхзүйн орчин тааруу” гэсэн үндэслэлээр тухайн ордоос татгалзсан юм. Германд занарыг ашиглахыг хязгаарласан, хориглосон зохицуулалт байхгүй ч төрийн доод төвшний албатууд нь элдэв жижиг зөвшөөрөл, гарын үсэг өгөхдөө "харам” учраас "Exxon” компанийн шатдаг занарын төсөл гацжээ.

Украин нь газрын тос, байгалийн хийн хэрэглээнийхээ 80 хувийг Оросоос авдаг. Монгол Улс ч 80 гаруй хувиа мөн л Оросоос импортолж байгаагаараа  Украинтай төстэй. Гэхдээ Украины төр засаг занарын нөөцөө ашиглах талаар нээлттэй бодлого явуулж, дэлхийн нэртэй компаниудыг урьж тендер, концессын эрх өгч үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Харин Монголд эрх зүйн зохицуулалт нь орхигдсон. Тодруулж хэлбэл, Ашигт малтмалын хууль, Газрын тосны тухай хуулийн дунд занарын бодлого хаягдсан байдалтай хоцорчээ. УИХ-аар хэлэлцээд хоёр дахь жилээ болж буй Газрын тосны тухай хуулийн төсөл нь тэртээх 1991 оны зарчим, үзэл баримтлалаасаа ангижирч чадаагүй хэвээр байгаа гэнэ. Хэдэн жилийн өмнөөс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид шатдаг занараас хий, шингэн түлш боловсруулах талаар  санал санаачлага гарган ярьж хөөцөлдөж байгаа боловч Засгийн газар дорвитой дэмжлэг үзүүлж, ажил хэрэг болголгүй өнөөг хүрчээ.

Дотоодын нөөц баялгаа ашиглан эрчим хүчний хараат байдлаас гарах бололцоо байгааг Украины жишээнээс харж болох юм.

Ж.ЦОГЗОЛМАА

эх сурвалж: Зууны мэдээ

Украины занар Монголд ямар хамаатай вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани