Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн банк: Oюу толгойгоос хамаарсан эерэг өөрчлөлтүүд оны хоёрдугаар хагаст ажиглагдана


Дэлхийн банкнаас жилдээ хоёр удаа гаргадаг Зүүн Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймоо өчигдөр танилцууллаа. Тус банкны ахлах эдийн засагч Судир Шетти Сингапураас видеогоор товч мэдээлэл хийсэн юм.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засаг өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг тавны хоёрыг нь бүрдүүлсэн гэж Дэлхийн банк онцоллоо. Энэ нь бусад хөгжиж байгаа бүс нутгуудын үзүүлсэн нийт нөлөөллөөс бараг хоёр гаруй дахин их үзүүлэлт гэнэ. Тэд Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг харьцангуй тогтвортой байгаа хэмээн үнэлжээ. 2018 он хүртэл өсөлт ялимгүй саарна гэж таамагласнаа хуваалцав. Дэлхийн банкны үзэж байгаагаар өнгөрсөн жил 6.5 хувь байсан бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ жил 6.3 хувь руу уруудах нь. Хятадын эдийн засаг алгуур, илүү тогтвортой өсөлт рүү шилжиж байгаа учраас тэр гэнэ. Түрүү жил өсөлт нь 6.9 хувиар хэмжигдэж байсан урд хөршийн эдийн засаг энэ жил 6.7, ирэх онд 6.5 болж саарах таамаг гарчээ. Өндөр орлоготой улсуудад эдийн засаг төдийлөн сэргэхгүй, капиталын урсгал гадагшилсан хэвээр байгаа аж. Түүхий эдийн ханшийн нөлөөллөөс гадна Америкийн бодлогын хүүгийн өөрчлөлт нэлээд бэрхшээл бий болгож байгаа гэж ноён Судир Шетти онцлов.

Хятадыг хасч тооцвол хөгжиж буй эдийн засагтай орнуудын өсөлт түрүү жилээс яльгүй өсөлттэй байх бололтой. Ноднин 4.7 хувьтай байсан бол өнөө жил 4.8, ирэх хоёр жилд 4.9 рүү өгсөх таамаг байна. Гэхдээ Хятадтай худалдаа, санхүү, зээлийн ямар харилцаатай, түүхий эдийн экспортын хэр хамааралтайгаас шалтгаалаад улс бүрд адилгүй нөхцөл үүсэх бололтой. Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засгуудаас Филлипин, Вьетнамын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байх нь. Энэ онд гэхэд л аль аль нь зургаан хувь давсан өсөлттэй байх төлөв ажиглагджээ. Индонези ч дажгүй байна гэж Дэлхийн банк харж. Харин Ардчилсан Лаос, Монгол, Папуа, Шинэ Гвиней зэрэг жижиг эдийн засагтай улсуудын тухайд түүхий эдийн үнийн уналт, гадаад эрэлтийн сааралтад өртсөн хэвээр байна гэсэн гутранги таамаг гарчээ.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий эдийн засагч Судир Шетти "Өндөр орлоготой орнуудын эдийн засаг төсөөлснөөс удаанаар сэргэж, Хятадын эдийн засгийн идэвхжил хүлээгдэж байснаас илүү хурдтай суларч буй нь хөгжиж буй Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эрсдлийг нэмж байна. Бодлого боловсруулагчдын хувьд макро эдийн засгийн бодлогын орон зай хязгаарлагдмал байна. Энэ бүс нутгийн орнууд эрсдэлийг бууруулахуйц төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүтээмжийг нэмж, хүртээмжтэй өсөлтийг дэмжих бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай” гэж зөвлөлөө.

Олон улсын эдийн засгийн өсөлт хүлээж байснаас илүүгээр саарах төлөв ажиглагдаж байгаа нь манайх шиг түүхий эдийн экспортоос хамааралтай улсуудад өндөр эрсдэл үүсгэнэ гэж Дэлхийн банкныхан анхааруулж байв. Хятад улсын тухайд зээл олголтоо зах зээлийн зарчимд илүү нийцүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгж давамгайлсан салбаруудыг алгуураар нээлттэй болгож өрсөлдөөнийг нэмэх зэрэг зөвлөгөөг Дэлхийн банкнаас өгч байна. Тус банк энэ бүсийн ихэнх орнуудад гадаад эрсдлийн эсрэг төсвийн сахилга батаа сайжруулбал эерэг нөхцөл үүснэ хэмээн сануулжээ.

Сингапураас мэдээлэл хийсэн Дэлхийн банкны ахлах эдийн засагчийн олон улсын сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултыг тоймлон хүргэе.

-Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудаас хамгийн эрсдэлтэйг нь онцлооч гэвэл...?

-Энэ бүс глобал амаргүй орчинд харьцангуй гайгүй явж өнөөдрийг хүрлээ. Мэдээж улс бүр адилгүй. Түүхий эдийн экспортоос хамааралтай улсууд илүү хэцүү нөхцөлд байх болно. Учир нь эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ өсөх төлөв ойрын хоёр, гурван жилдээ харагдахгүй байна. Бүгдэд нь хамаатай нэг асуудал бий. Бүх л улс савлагаатай байгаа.

-Хятадын эдийн засагт сүүлийн хоёр гурван сарын хугацаанд эерэг хандлагууд ажиглагдах болсон. Энэ хандлага түр зуурынх уу, эсвэл цаашид үргэлжлэх төлөв үү?

-Хятадын хувьд сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйлсийг шууд сэргэлт гэж хэлэх аргагүй. Гуравдугаар сард капиталын гадагшаа урсах урсгал багассан, ханш өссөн гэх мэт давуу талууд бий. Гэхдээ Хятадын эдийн засгийн өсөлт аядуу байдлаар удааширна гэдэг л зөв хүлээлт. Хятад улс үйлдвэржилтээс үйлчилгээ рүү илүү анхаарч эхэлсэн.

-АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ сард бодлогын хүүгээ өсгөх төлөвлөгөөтэй гэсэн яриа, таамаг бий. Ийм шийдвэр гарвал бусад улсад үзүүлэх үр нөлөө нь ямар байх бол?

-Холбооны нөөцийн банкны шийдвэрийг хэт үүрэг рольтой мэтээр харах хэрэггүй гэж бодож байна. Бодлогын хүүгээ өсгөлөө гэхэд бусад улсуудад үзүүлэх нөлөө нь хүмүүсийн хүлээж таамаглаж байгаа шиг өндөр байхгүй болов уу.

-Хятадын эрэлт өөрчлөгдөж байгаа нь аль улсад илүү нөлөөлөх бол?

-Улс орнуудын тухайд Хятадтай хамгийн уялдаатай салбар гэвэл худалдаа. Индонези, Монгол гэх мэт түүхий эд экспортлогч улсад шууд нөлөөллөө үзүүлэхээр байна. Мөн хятадууд ихээр аялдаг улсуудын аялал жуулчлалын салбарт бууралт гарах болов уу.

-Энэ он сонгуулийн жил учраас төсвийн тодотгол хийж таарах байх. Тэр хэрээр төсөв тэлэх болов уу. Эдийн засаг дэлхий даяараа хэцүүдсэн энэ үед Монголын төсвийн бодлогод ямар зөвлөмж өгөх вэ?

-Сонгуулийн жилд төсвийн зарцуулалт их хийгддэг тал анзаарагддаг. Түүхий эдийн үнийн уналтаас болж төсөв хүндэрсэн энэ үед төсвийн тэлэх бодлого явуулж болохгүй. Зарцуулалт бүрээ нарийн хянах ёстой. Гадаад орчин амаргүй байгаа ч дотооддоо зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж хүндрэлийг хохирол багатай давна.

-Эдийн засаг ийм цагт Монгол шиг онцлогтой улсууд гадаадаас хөрөнгө босгох нь хэр зөв шийдэл вэ?

-Олон улсын зах зээл рүү хандах тааламжтай үе гэж харахгүй байна.

Дэлхийн банкны эдийн засгийн тайлангийн хуралд Монгол дахь Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли, эдийн засагч Ш. Алтанцэцэг, Даваадалай нар оролцсон юм. Монголын сэтгүүлчдийн тэднээс асуусан асуултыг хариулттай нь тоймлоё.

-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа нь эдийн засгийг аварна гэсэн хүлээлт бий. Энэ хүлээлт дээр байр сууриа хэлээч?

-Оюу толгойн хувьд багагүй хөрөнгө оруулалт хийнэ. Монголын эдийн засгийн өмнөх том сэргэлт түүхий эдийн үнийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамаатай. Тэр утгаараа Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт эерэг нөлөө үзүүлнэ.

-Ийм цагт гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд яах ёстой вэ?

-Ганц Монгол ч биш бүс нутгийн хэмжээнд анхаарахаар нийтлэг асуудлууд байна. Эдийн засгийнхаа бүтэц, засаглал дээр анхаарах хэрэгтэй. Ингэж байж эерэг нөлөө гарна. Ганцхан гадаадын хөрөнгө оруулагчид л бодлогын тогтвортой байдлыг хүсээд байгаа юм биш. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч бодлогын тогтвортой орчныг хүсч байгаа. Хөрөнгө оруулалтыг татъя гэвэл макро эдийн засгийн бодлогоо тогтвортой байлгах учиртай.

-Ирэх оноос "Чингис” бондын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Саяхан гаднаас багагүй хэмжээний мөнгийг бонд гаргаж босголоо. Монголын өрийн асуудал дээр хэлэхээр зөвлөмж байна уу?

-Өр бол төсвийн бодлогын үр дагавар. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол маш сайн хууль. Гэвч хэрэгжилтэнд нь анхаарахгүй байна. Энэ хуулийг мөрдөж сахиулах хэрэгтэй. Өрийн тухайд Засгийн газрын өмнөөс ярихад хэцүү. Засгийн газрын саяхан гаднаас босгосон мөнгөний нэг хэсэг нь "Чингис” бондын эргэн төлөлтөд зарцуулагдах байх. Төсвийн ирэх хоёр жилийн орлогоос лав бондын эргэн төлөлтийг хийх боломжгүй. Хэрвээ хийнэ гэвэл төсвийн дийлэнх хэсэг нь бондод зарцуулагдаж таарна. Засгийн газар эргэн төлөлтдөө анхааръя гэвэл одооноос хөрөнгө санхүүгээ бэлдэх хэрэгтэй. Дэлхийн улс орнуудын Засгийн газруудын тухайд өр зээлийн төлөлтөө хойшлуулдаг, дахин санхүүжилт хийдэг жишиг бий. Монгол ч тэгэх болов уу. Ер нь бол төсвийн бодлого зөв байж л асуудал эерэгээр шийдэгдэнэ. Засгийн газар бодлогын хувьд нэлээд анхаарч, зөв алхмууд хийж байгаа. Удахгүй сонгууль болно. Сонгуулиар гарч ирсэн нам энэ засгийн зөв явуулж байгаа бодлогыг алдахгүй үргэлжлүүлэхэд анхаарах хэрэгтэй.

-Монголын эдийн засгийн өсөлт энэ онд ямаршуу байх төлөв ажиглагдав?

-Өмнөх оны арваннэгдүгээр сард гаргасан таамаг энэ жилийн хувьд хэвээр хадгалагдана гэж үзлээ. Монголын эдийн засаг 0.7-0.8 хувиар өсөх болов уу. Өнгөрсөн зургаан сарыг аваад үзвэл эдийн засгийн гадаад орчин огцом өөрчлөгдөөгүй. Ирэх зургаа, долдугаар сар хүртэл өөрчлөгдөхгүй болов уу. Оны хоёрдугаар хагаст Оюу толгойгоос хамаарсан эерэг өөрчлөлтүүд ажиглагдах байх.


 
Дэлхийн банк: Oюу толгойгоос хамаарсан эерэг өөрчлөлтүүд оны хоёрдугаар хагаст ажиглагдана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани