Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойг C.Баяр хурааж аваагүйсэн бол ийм хэрүүл болохгүй байх байлаа


Ерөнхий сайд байсан С.Баярын том гавьяа бол Оюу толгойг хөдөлгөсөн. Энүүгээр нь бид амьдарч байгаа. Том төслийг хөдөлгөсөн гавьяа үнэхээр олон жилдээ ингэж гарч ирдэг юм байна. Гэхдээ бас нэг зүйл байна. Гай ч бий, гавьяа ч бий гэдэгчлэн түүнд бас тарьсан гай гэж байна.

Тэр нь өнөөдрийн энэ их талцал хэрүүлийн үрийг тарьсан Таван толгойг зогсоосон явдал. Таван толгой дээр гаргасан түүний шийдвэр буруу байв.

Одоо олон амьтны хэрүүлийн үр болсон Таван толгойн талаар түүх сөхье. Таван толгой нийтдээ 6.5 тэрбум тоннын нөөцтэй, таван толгойгоор нь хуваахад найман зуугаас 900 мянгаар бараг тэгш хуваагддаг.

Улсын төсвөөс их хэмжээний мөнгө гарган 1957 онд анх хайгуулыг нь хийж, 1980-аад оны үед нөөцөө батлуулж, дараа нь Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэж тэр үеийн социалист блокын орнууд багтдаг зөвлөлд хөрөнгө оруулалт хүсэн санал тавьсан байдаг. Гэтэл хөрөнгө оруулах улс олдоогүй. Тэгж байтал манай улс ардчилал зах зээлд шилжиж, 1997 онд Ашигт малтмалын тухай хууль гарсны дараа Австралийн BHP компани тусгай зөвшөөрлийг нь эзэмших болж улмаар эдийн засгийн үр ашиггүй байна гэж үзээд 1998 онд лицензийг буцааж өгсөн. Учир нь тэр үед коксжих нүүрсний үнэ тонн нь дөнгөж 40 доллар байсан үе. Мөн дэд бүтэц, ус, цахилгаан огт байхгүй болохоор эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн. Ингээд дөнгөж зургаахан сарын дараа л лицензээ буцаахад нь "Mine info” хэмээх Монголын компани авч, уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг уг компанийн эзэн Батсайхан "Алтай трейдинг” компани буюу бидний мэдэх Сү.Батболдод санал тавьж, ингээд өргөжин нийт арван дөрвөн компани нэгдэн консорциум болохоор ярьсан байдаг. Сү.Батболдыг Монголын томоохон ордыг эзэмшлээ гэж шүүмжлэхэд "Өмнөх эзэмшигч нь гадны компанид лицензээ өгч болох байсан, харин ч монгол хүн Монголдоо авч үлдсэнээрээ улсынхаа өмнө гавьяа байгуулсан гэж тайлбарлах нь ч бий. Өнгөц харахад тийм. За тэр ч яахав. Ямартай ч Таван толгойн түүх ингэж л эхэлсэн. Г.Батхүү, Ц.Цэнгэл, Сү.Батболд, Ж.Оджаргал, Батж.Батбаяр, П.Очирбат, М.Энхсайхан, Д.Идэвхтэн, Ж.Оюунгэрэл нарын арван дөрвөн компани буюу арван дөрвөн айл эзэмших болсон нь ийм учиртай. Энэ хэдэн айл Таван толгойг өөрийн болгоод байж байтал өнөө хэдэн айлын заримыг нь айлгаж, шантаажинд оруулж, төрийн нэрээр сүрдүүлж байгаад дээрэмдээд авчихсан. Яг үнэндээ намаа гоё харагдуулах гэж иргэдээс оноо авах гэсэн л арга гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Мөн өөрсдийн хувиа С.Баярын шахалтаар төрд булаалгасан хүмүүс одоо ч толгойгоо шааж, харамсч суудаг юм билээ. Таван толгойн нэлээд хэсгийг нь төрийн болгож С.Баяр төрд авсан гэдгээ зарласнаар тухайн үед "Монгол ардын нам ард түмэндээ хэдэн баячуудааас баялгийг нь булааж авч өгч байна” гэж ойлгогдохоор, сонгогчдыг татах үнэхээр том сценари болсон. Нэг үгээр ард түмэнд өгнө гээд булаагаад авахаар булаалгасан хүмүүст муухай ч "Биднийх боллоо, хувь хувьцаа эзэмших нь” гэж ард иргэд баярласан. Гэвч өнөөг хүртэл үр шимийг нь хүртээгүй, яагаад Таван толгойгоос болоод хэрүүл тэмцэл тасрахгүй байгааг огт ойлгоогүй нь олон. Ингэж л төр нэг хэсгийг нь булааж авсан үеэс Таван толгойн хэрүүл эхэлсэн. Өнгөц харахад төр ард түмэндээ хувааж өгнө гэдэг нь их гоё сонсогддог. Төр бол гурван сая хүний төлөөлөл. Яг жинхэнэдээ төр бол эзэн биегүй. Төрийн өмч гэдэг тухайн үед төрд байгаа хэдэн хүний л өмч болдог. Төр, хувийн хэвшил хоёрын ялгаа Ухаа худаг, Эрдэнэс Таван толгой хоёрын байгаа байдлаас л шууд харагддаг. Ухаа худаг баяжуулах үйлдвэртэй, хил хүртэл зам тавьчихсан, Эрдэнэс Таван толгой шороо манаруулсан хэвээрээ баяжуулах ч үйлдвэргүй л байж байна.

Ийм их үнэ цэнтэй асар их баялгийг түмэн амьтны дунд ширээн дээр дэлгээд тавиад үз л дээ. Хэн түрүүлж шүүрсэн нь авдаг. Үүн шиг энэ асар их баялгийг авах гэсэн болгон булаалдаж байна. Энэ хэрүүлийн үрийг л С.Баяр тавьчихсан хэрэг. Таван толгойг одоо төр барьж байсан хэдэн хүн л булаалдаж байна. "Би авна, танайх авбал бидэнд дийлдэхгүй, бид авбал та нарт дийлдэхгүй” гэсэн хэрүүлээр үргэлжилж, эцэстээ энэ хэрүүл Монголын нийгмийг хуваах хэмжээнд хүрлээ. Угтаа хэдхэн айлын, хэдхэн том улстөрчийн хэрүүл шүү дээ. Тэр эзэн суучихсан байсан арав гаруй айл өөрсдөө аваад Таван толгойг ажиллуулж байсан бол одоо хагартлаа баяжсан байх ёстой. Өдийд дэлхийн хэмжээний овоо хэдэн тэрбумтантай болчихсон байх байв. Мөнгөтэй болсон хүн эхний хэдэн жил баруун солгойгүй тансаглана л биз. Эцсийн дүндээ тэр их мөнгийг хадгалаад хадгалах газар ч байхгүй. Тиймээс тэнэг л биш бол их мөнгөтэй болохоороо хүмүүс хөрөнгө оруулалт хийдэг. Юу ч юм барьж бүтээдэг. Өдийд өнөөх хэд маань дэлхийн дайны баячуул болчихсон бол Toyota-ийн салбар үйлдвэрийг Монголд нээчихсэн, тэнд нь зуун мянган хүн ажиллаж байх байлаа. Энэ бол ердөө л жишээ шүү дээ. Гэтэл тэгсэнгүй. Хувхай хоосон хэвээрээ өөрөө ч баяжсан юмгүй, өрөөлийг ч баяжуулсан юмгүй алаагүй баавгайн арьсыг хувааж авах хэрүүлээ хийсээр л өнөөдрийг хүрчихлээ. Өнөөх арван хэдэн айл дээр дахиад арван хэдэн айл нэмэгдэг л дээ. Та хэд хорин хэдүүлээ Таван толгойг аваад баяжицгаа. Хамаа алга. Тэгээд зуун мянга, хоёр зуун мянган монголоо ажиллуул, хоолтой нь залгуул, амьдралаа өөд татах боломжийг нь олго. Тэдний цаана хэдэн ам бүл байгаа билээ. Олон монгол хүн ажилтай, орлоготой болно. Хэрэлдэж талцаад байхаар ийм нэг шийдэл байна. Ширээ тойроод нэг ярилц. Түүнээс биш ард түмэнд энийг ашиглуулаад бид тэрнээс хувь хүртээд бид баяжитлаа өдий байх шиг байна. Энэ итгэл аль хэдийнэ алдарчихлаа.


 
Таван толгойг C.Баяр хурааж аваагүйсэн бол ийм хэрүүл болохгүй байх байлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани