Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“1072 хувьцаа” иргэдийг баярлуулан гомдоов уу

“1072 хувьцаа” иргэдийг баярлуулан гомдоов уу

 

Ойрын өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг тойрсон олон үйл явдал өрнөлөө. Одоогоос таван жилийн өмнө сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харъяатаас гарснаас бусад иргэдэд 1072 ширхэг хувьцаа байх ёстой. Хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг. Жишээ нь 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай буюу энэ компанид хувьцаа эзэмшдэггүй гэсэн үг. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд есөн ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1063 ширхэг хувьцаатай байгаа. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол "Эрдэнэс Таван Толгой” ХК-иас хувьцаа эзэмшихгүй гэсэн үг. Харин үлдсэн бүх иргэн 1072 ширхэг хувьцаатайгаа үлдсэн. Тэгвэл эдгээр иргэд ойрын өдрүүдэд хувьцаагаа нэг сая төгрөгөөр худалдаалахаар бүр оочерлож үзэв. Тиймээс энэ удаагийн "Онцлох хуудас” булангаараа 1072 хувьцааны эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг онцолж байна.

"1072 ХУВЬЦААГАА ЗАРЖ БОЛНО” ГЭЖ ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛСЭН КОМПАНИД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ

2016.04.23: "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг хувийн компани 850 мянган төгрөгөөр худалдаж авч байна” гэсэн цуурхал өнгөрсөн хоногуудад асуудал дагуулав. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол-Тайваний төвийн ойр орчмоор энэ сарын 12-ны өдрөөс хойш "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг зарж борлуулж байна” гэх мэдээллийн дагуу иргэд олноор цугларч, хонон өнжин оочер дараалал үүсгэснийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ухуулга сурталчилгаа хийсний ачаар тарааж чадсан байна. Дээрх мэдээлэл худлаа байсан бөгөөд Засгийн газраас одоо хүртэл хувьцаагаа зарж борлуулах, арилжаанд оруулах эрхийг нээгээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа өмч буюу Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа худалдан борлуулах, аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрх үүсээгүй байгаа гэсэн үг юм. Тиймээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс иргэдийг хууран мэхэлж, "Манай компанид бүртгүүлж, үнэт цаасны данс нээлгээд та хувьцаагаа зарж борлуулах эрхтэй болно. Улмаар манай гадна хувьцаа худалдан авч байгаа хүмүүст зарах боломжтой” гэх мэт худал мэдээллийг иргэдэд өгсөн гэх "Стандарт инвестмент ҮЦК” ХХК-д Эрүүгийн хуулийн 161.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тус компани зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, их хэмжээний орлого олсон нь тогтоогджээ.

ИРГЭДИЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦААГ ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАН АВЧ БАЙГАА ЮУ

2016.04.21: Сүүлийн өдрүүдэд "Урт цагаан” худалдааны төв орчимд иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Иргэдийн дунд "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна гэх зар тарж, улмаар иргэд хувьцаагаа худалдах зорилгоор цугларах болсон. Бүр хувьцааг 800 мянгаас 1.5 сая төгрөгөөр худалдаж авч байгаа, 10-аас дээш хүн буюу ах дүүгээрээ хувьцаагаа зарж байгаа бол бүр ч өндөр үнээр авах гэнэ гэсэн яриа амнаас ам дамжсаар олон хүнд, "үхмэл” хувьцаагаа амь оруулахаар ийнхүү шөнөжин өдөржин дугаарлах болжээ. Түүгээр ч барахгүй хувьцаа худалдаж авч байгаа нөхдүүд цагдаа нараас айгаад ихэвчлэн шөнийн цагаар авах болсон гэнэ. Мөн саяхан "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”- ийн гадна "Иргэн та Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцаагаа баталгаажуулж авсан уу. Хувьцааг зарж, худалдан авах, гэрээслүүлж, \өвлүүлэх, бэлэглэх барьцаанд тавих эрхтэй” гэх зарлал өлгөсөн байжээ. Энэ мэдээллийн дагуу иргэд олноороо цуглаж, хятадуудад хувьцаагаа зарна хэмээн хүлээх болсон гэнэ. Энэ талаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал асан Д.Ангар "Засгийн газраас иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэгүй өгсөн. Харин гадуур хувьцааг 800 мянгаас нэг сая төгрөгөөр авч байна гэсэн цуу яриа гарсан бололтой. Уг нь техникийн хувьд боломжгүй. Үнэхээр гудамжинд зарагдаад байгаа бол хууль хүчнийхэн шалгах ёстой” гэсэн хариултыг өгөөд байгаа юм.

1.7 САЯ ИРГЭН ХУВЬЦААГАА БАТАЛГААЖУУЛААГҮЙ БАЙНА

2016.02.16: Монгол Улсын иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа олгосон ч монголчууд өдий хүртэл энэ хувьцааны үр шимийг үзээгүй. Тийм ч учраас энэ хувьцааг арилжаалах, бэлэн мөнгө болгох сонирхол иргэдэд байгаа юм. Энэ талаар Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн захирал Э.Алтаншагай "Хувьдааны үнэ өсч, бас буурч болно. Арилжаалах эрх нээгдээд хүмүүс зараад эхлэхээр өндөр үнээр худалдаж авах сонирхолтой нь аваад эхэлнэ. Ерөнхийдөө үнэгүй өгсөн хувьцаа учраас хүмүүс үнэ цэнийг нь сайн ойлголгүй эхэндээ унана. Энэ үед хүмүүс ихэнх хувьцааг төвлөрүүлээд авчихна. Хувьцааг авсаар байгаад зарах хүнгүй болоод эхэлмэгц буцаад өсөөд эхэлнэ. Үхмэл байгаа 1072 ширхэг хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид бүртгүүлснээр арилжааг 14 хоногийн дотор нээчихнэ. Хөрөнгийн биржид "Эрдэнэс Тавантолгой’’-н хувьцаа гэж гарна. Хүн болгон биржид хандаж авна, зарна гэсэн захиалга өгснөөр арилжаалах боломжтой болно. Өмнө нь буюу 2012 онд иргэд нэг сая төгрөгөө авъя гээд Засгийн газарт өргөдөл гаргаж байсан. Тэр нь буцаад 1072 хувьцаа болж бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр албан ёсоор дансаа нээж байж авна. Одоо 2.5 сая гаруй иргэн хувьцаа эзэмшиж байгаагаас 800 гаруй мянган иргэн нь үнэт цаасаа баталгаажуулж дансаа нээлгэсэн. Тэгэхээр 1 сая 700мянган иргэн дансаа баталгаажуулах хэрэгтэй байна.Үнэт цаасны дансыг нээх байгууллагууд нь брокерууд буюу үнэт цаасны компаниуд байдаг. Өнөөдрийн байдлаар 50 гаруй үнэт цаасны компани байгаа. Тэднээр дамжуулж дансаа нээлгэнэ. Нэг хувьцаа нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэтэй. Энэ үнээрээ хөрөнгийн бирж дээр арилжаалагдаад эхэлнэ. Арилжааны явцад үнэ дээшээ доошоо хэлбэлзэнэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш 503 өргөдөл хүлээн авсан. Үүнээс өмнө мөнгөө авч чадаагүй иргэд буцаагаад хувьцаагаа авахтай холбоотой 8000 хүний өргөдөл хүлээн авч шийдвэрлэсэн. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 1000-аас дээш хүн нэг асуудлаар өргөдөл годмол гаргавал өндөр түвшинд хүлээн авч шийдвэрлэдэг. Тиймээс хувьцаагаа борлуулах хүсэлтэй иргэд өргөдөл гаргаж шийдвэрлүүлээсээй гэж хүсч байна” хэмээн мэдээлэл өгсөн юм.

1072 ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЭХЛЭЭГҮЙ ГЭВ

2016.04.15: Сүүлийн үед үнэт цаасны зах зээлд "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны дансыг иргэдэд нээж, өргөдлийг хүлээн авснаар хувьцааг эргэлтэд оруулж бэлэн мөнгө болгож байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/ болон Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. МҮЦАЭХ -ны нарийн бичгийн дарга Ц.Хуяг "Энэ асуудалтай холбоотой байгууллагуудтай мэдээлэл солилцон, хамтран ажиллаж байна. "Эрдэнэс Тавантолгой”, "Эрдэнэс МГЛ” компанийн удирддагуудтай уулзаж, иргэдэд нааштайгаар , шийдэхийг ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ханш унасан уед 1072 хувьцааг арилжаалах нь цаг үеийн хувьд тохиромжгүй гэж үзэж байгаа” гэв. Өнөөдрийн байдлаар нийт 15 тэрбум ширхэг хувьцаанаас 2.475.201 иргэдийн 2 тэрбум 550 сая хувьдаа хадгалагдаж байна. Нийт 553 аж ахуй нэгжид 8.4 сая ширхэг хувьцаа бий. Үлдсэн хувьцаа төрийн мэдэлд бүртгэлтэй ажээ. 1072 ширхэг хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон аль нэг хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй арилжаалах эсэх нь төр засгаас хамаарах асуудал тул энэ талаар ташаа мэдээлэл тараахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байв. Мөн иргэд бэлэн мөнгө авна гэхээсээ илүү хувьцааныхаа дансыг нээлгэчхээд тухайн үнэт цаасны компаниараа дамжуулж хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдээллийг авах хэрэгтэйг зөвлөлөө. Харин иргэд хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа 60 гаруй компанийн аль ч хувьцааг худалдаалах, арилжаалах боломжтой гэнэ. "Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг бүртгэхдээ УБЕГ-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэл болон Нийгмийн халамж, үйлчилгээний газрын хүний хөгжил сангаас хишиг хувь хүртсэн иргэдийн мэдээллийг үндэслэн иргэдийн хувьцааны бүртгэлийг хийсэн тухай Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн мэргэжилтэн ярилцлаа.

Сэтгүүлчийн өнцөг

ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦАА "ТАРХИ УГААХ” ХЭРЭГСЭЛ БОЛЛОО

Төр засгийнхан Тавантолгойн ордыг эргэлтэд оруулж, асар их ашиг олоод, иргэддээ ногдол ашиг хүртэл өгнө гэж мөрөөдөж байсан цаг саяхан. Бүр дүрдээ итгээд, иргэн бүрт 1072 хувьцаа хүртэл өгсөн. Одоогийн байдлаар 800 мянган иргэн Үнэт цаасны төлбөр тооцооны төвд өөрийн нэр дээр үнэт цаасны данс нээлгэж, 1072 ширхэг хувьцааны бичилтээ хийлгэсэн гэсэн албан бус тоон мэдээлэл ч байна. Ямар ч байсан иргэд хувьцаанд найдаж, нэг л өдөр ногдол ашиг гэж мөнгө авна гэж горьдож суугаа. Түүний хажуугаар Тавантолгойн хувьцаагаар бизнес хийгсэд ч эхнээсээ гарч ирлээ. Хоёр ч компани "Манай компанид хувьцаагаа бүртгүүлээд. зарж болно” гэх утгатай мэдээлэл тарааж, иргэдээс 5000 төгрөг авч байсан нь илэрч, хуулийн байгууллагынхан шалгаж эхлээд байна.

Түүнээс гадна "Урт цагааны орчимд хятадууд Тавантолгойн хувьцааг
сая төгрөгөөр худалдаж авч байна” гэсэн цуурхал тарсан. Улмаар цуурхалд итгэсэн хүмүүс Урт цагаан орчимд цугларч, тааралдсан болгоноосоо шахам "Хувьцаа авах юм уу” гэж асуусан талаар хэвлэлийнхэн мэдээлж байна. Энэ мэтээр эхнээсээ иргэдийн "тархийг угааж”, мөнгөтэй болох гэсэн хүсэл дээр нь дөрөөлж, бизнес хийж эхэллээ. 1072 хувьцаагаа зарж, хэдэн төгрөг олж л байвал жаахан нааштай үг хэлсэн хүн бүхэнд итгэхээр байна.

Ер нь Тавантолгойн 1072 хувьцаа гэх хий хоосон зүйл иргэдийн сул тал болж хувирлаа. Улстөрчид хүртэл "Сонгуулийн дараа Тавантолгойг хөдөлгөөнд оруулна. Намайг л сонго” гэвэл сонгохоор болчихож. Уг нь бол Засгийн газраас одоо хүртэл хувьцаагаа зарж борлуулах, арилжаанд оруулах эрхийг нээгээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа өмч буюу Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа худалдан борлуулах, аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрх үүсээгүй байгаа гэсэн үг юм. Зүгээр л хий хоосон хэдэн тоо.

Гэхдээ нөгөө талаар иргэд хувьцааны талаар ямар ч мэдлэггүй, мэдээлэлгүй болох нь энэ бүх үйл явдлаас харагдлаа. Захын нэг компани гарч ирээд, хувьцааг чинь зарна, мөнгөтэй болгож өгнө гэж хэлэхээр итгэж л байна. Гар дээр нь хувьцаа гэж ганц ширхэг цаас ч байхгүй байхад шүү дээ. Мөн хятадууд нэг сая төгрөгөөр авч байна гэхээр л өч төчнөөнөөрөө гүйж очиж байна. Ердөө л мөнгөтэй болохын төлөө шүү дээ. Тийм болохоор иргэдээ жаахан ухааруулж, мэдлэг, мэдээлэлтэй болгох ажлыг хийхгүй бол хэний ч өгөөш болж болохоор байна шүү дээ. Ард түмний амьдрал ядуу байгааг мэдэж байна. Ихэнх нь л хэцүүхэн амьдралтай байгаа. Гэхдээ мөнгө өгнө л гэвэл юугаа ч аваачаад зарчихаар байж боломжгүй. Тавантолгой мөрөөдөл байж болно. Гэхдээ бас хөдлөөд, эргэлтэд орж, бидэнд ашиг тусаа өгөхийг ч огт үгүйсгэх аргагүй шүү дээ. Тийм болохоор бага ч болов найдаад байж байхад болохгүй юу байх вэ. Хувьчлалын үеэр иргэд цэнхэр, ягаан тасалбараа архинаас ч хамаагүй өгөөд, дууссан. Одоо хэд нь амаа барьдаг билээ.

Тавантолгой тийм хэмжээнд хүрч, ам бариулахгуй байх л даа. Гэхдээ хуучин түүхүүд бидэнд сургамж үлдээснийг мартаж боломгүй л байна. Гэх мэтээр иргэдийг жаахан ухааруулах, сэхээрүүлэх цаг болж. Тавантолгой ашигтай болбол хувцаа ямар их хэрэг болохыг. Ашгаа өгдөггүй юм гэхэд бусдын өгөөш, "тархи угаалтад” автахгүй байх хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй болгох талаар яриад байна.

Монголын мэдээ
Н.Болд
“1072 хувьцаа” иргэдийг баярлуулан гомдоов уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани