Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Петрочайна Дачин Тамсаг”-ийг татвар, торгуулиас бултуулжээ

“Петрочайна Дачин Тамсаг”-ийг татвар, торгуулиас бултуулжээ Улсын төсвийг татвараар бүрдүүлэх гэж энэ  чиглэлийн ажил хариуцсан  цөөн хэдэн хүн  "шар мах”-тайгаа хатаж явдаг нь нууц биш ээ. Гадаад, дотоодын нэлээд олон компани татвар, торгуулиас байнга бултаж байлаа. Одоо ч  бултаж л  байна. Ийнхүү дураар авирлах том копаниудын өмнө эрх мэдэлтнүүд буулт хийх нь даанч уйтай. Тэдэнтэй үгсэж  нийлсэн  эдийн засаг, санхүүгийн төлөөллүүд  сүүлийн үед  "Санхүүгийн өршөөлийн хууль  гаргах нь зүйтэй”  хэмээн  төр засгийнхныг лоббидох боллоо.  Хэдэн жилийн өмнө татварын өршөөлийн хууль гаргаад олигтой  юманд хүрээгүй. Албан бус мэдээллээр уг хуулийн дагуу ердөө хорь гаруйхан компанийн татвар төлөлт бага зэрэг эерэг  амьсгалтай болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, иймхэн хэмжээнд л  "том толгойлдог” компанийн эздийн чих зөөлөрчээ.  

 

Ер нь татвар төлөлт , төсвийн орлогын хяналтын  байцаагч нарын дунд  ажилдаа үнэнч, шударга  хүн цөөнгүй.  Гэвч  тийм хүмүүсийн  олж илрүүлсэн  томоохон компаниудын хууль бус явдлыг дээгүүр нь "цохижуулж”,  татвар торгуулиас чөлөөлдөг үзэгдэл хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарын 13 хүний дуулиант хэрэг анхан шатны шүүхээр саяхан шийдэгдсэн.  Энэхүү шүүх хурлаар  мөн тэдгээр хүмүүстэй хуйвалдан татвараа төлөөгүй "Кью Жи Экс Монгол”  компаниас 13,4 тэрбум, "Побидо Поло Ресорсез” компаниас 1,2 тэрбум төгрөг тус тус гаргуулан Татварын Ерөнхий Газарт олгуулахаар болсон юм. Ийнхүү татварын 13 хүний сүүлийн тав, зургаан жилийн турш үйлдсэн хэрэг нэг тийш болов.

 

Тэгвэл Дорнод аймгийн Матад сум, Тамсагийн сав газарт Хятадын "Петрочайна Дачин Тамсаг” компани  олон  жилийн  турш хэрүүлийн "тулам” болж буй. Газрын тос олборлолтоор манай Засгийн газартай бүтэгдэхүүн хуваах гэрээтэй  ажилладаг  энэ компани байгаль орчинд хамгийн  халгаатай  аж ахуйн тоонд багтаж байгаа. Хөдөлмөрийн нөхцөл, ялангуяа хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрлөх эрхийн зөрчил тэнд байнга гарсаар байгаа аж. "Тосон-Уул XIX”  талбайд  байрладаг газрын түүхий тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих хэсэгт энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр гарсан галын шалтгааныг бүрэн тогтоож чадаагүй л байна. Энд найман машин шатаж, Хятадын хоёр иргэн нас барсан. Урьд нь ч хөдөлмөрийн норм, аюулгүй ажиллагааны  зөрчил гарсаар байжээ. Харамсалтай нь хэн ч тоож үзээгүй юм билээ. Энэ бүхнийг харин 2011 оны арваннэгдүгээр сарын 23-нд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нар нэгэн шалгалтынхаа актанд тодорхой заасан байлаа.

 

Тухайн үед татварын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэмядаг, улсын байцаагч Ц.Сарантуяа, Ц.Хандаа нар "Петрочайна Дачин Тамсаг” компанийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгажээ. Энэхүү шалгалтаараа тэд тус компанийн 2007-2010 оны татварын ногдуулалт, төлөлтийн санхүүгийн анхан  шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, татварын тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээлэл, гэрээ хэлцэл зэрэг  материалуудыг үндэслэн, хориод хоног ажиллажээ. Шалгалт хуулийн дагуу  явагдсан нь тэдний гаргасан актаас тодорхой харагддаг байна.

 

"Петрочайна Дачин Тамсаг” компанийг анх 2005 оны арваннэгдүгээр сарын 14-нд "Соко Тамсаг Монгол Инк” компанийн 2075385 тоот регистрийн дугаараар бүртгэж авсан байдаг аж. Харин Засгийн газартай хийсэн "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний эрхийг "Өмч шилжүүлэх гэрээ”-гээр 2005 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Англи улсын групп буюу толгой компани болох "Соко Интернэйшнл” компаниас Хятадын "Дачин Ойл Фрийлд  компанид шилжүүлжээ. Тэгээд 2009 оноос тус компани нь Тамсагийн "Тосон-Уул XIX”, "Тамсаг XXI”, "Буйр- XXII” зэрэг талбайд газрын тос олборлож эхэлсэн байв. Тэр цагаас өнөөг хүртэл "Дачин Ойл Фрийлд” нь "Петрочайна Дачин Тамсаг”-ийн нэг салбар хэмээгдэн, Үндсэний Татварын Ерөнхий газарт бүртгэлтэйгээр харилцаж буй ажээ.

Улсын байцаагч нар тэрхүү шалгалтаараа олон зөрчил илрүүлсэн байлаа.  Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл буюу "Татварт ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, мөн "...олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төлөх” зэрэг заалтууд болон бусад хууль, тогмоожуудыг ноцтой зөрчсөн байв.

 

"Петрочайна Дачин Тамсаг” компани нь 2009, 2010 онд нийт 461 926 226 6 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байжээ. Энэ бол наад захын жишээ. Монголд ирж ажил үйлчилгээ явуулсныхаа төлөө Хятад ажилчиддаа олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшууллын орлогоос хүн амын орлогын албан татварт суутган төсөвт төлөх ёстой 1. 320. 907. 0 мянган төгрөг нь ч мөн төлөгдөөгүй байсан байна.

Улсын байцаагч нар иймэрхүү олон зөрчлийг  илчилж,  акт тогтоохдоо нийт 1.336.064.094.5 мянган төгрөгийн зөрчилд 220.888.105.5 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ. Түүнлэн 56.005.890.5 мянган төгрөгийн торгууль тавьсан байна. Гэхдээ тооцоо зөвхөн үүгээр дуусаагүй. Бас дээр нь 73.839.258.7 мянган төгрөгийн алданги, нийт 350.733.254.7 мянган төгрөгийн төлбөрийг Татварын Ерөнхий газрын "Төрийн сан”  дахь 900000603 тоот дансанд 2011 оны арванхоёрдугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахыг "Петрочайна Дачин Тамсаг” компанийн Ерөнхий захирал Гао Вэн Бо, Ерөнхий нягтлан бодогч Э.Болормаа нарт даалгажээ. Гэсэн ч энэхүү актыг нь Хятадын тал зөвшөөрөхгүй тас гүрийж, сүүлдээ манай томчуудтай хуйвалдан дарж орхижээ. Шалгалтын актаа Хяналт шалгалтын хэлтсийн даргаараа батлуулсан сайхь байцаагч нар ч мөн амаа үдүүлсэн мэт чимээгүй болсон байх юм. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй УИХ-ын  гишүүд ч үүнд анхаарсангүй.  Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэний байгууллагын идэвхтэй гишүүн эр "Бид энэ актын дагуу улсын төсөвт орох ёстой торгууль, төлбөрийг татаж оруулах талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд хандсан боловч тодорхой хариу өгсөнгүй. Тэр Дорнод аймгаас УИХ-д бие даан сонгогдсон болохоор илүү ач холбогдол өгч,  хөөцөлдөх байх гэж бодсон чинь элс рүү ус хийсэнтэй  адил юм болж байх шиг байна” гэсэн юм. Энэ мөнгө төсөвт орж ирсэн бол хэдэн сургууль, цэцэрлэг нэмээд барьчихаж болох л байж дээ.

 

Б.Отгонбаяр

“Петрочайна Дачин Тамсаг”-ийг татвар, торгуулиас бултуулжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани