Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Их гүрнүүдийн сонирхол хийгээд ногоон сангийн зарчим

Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байдаг. Газрын тосны компаниуд хорт хий, шингэн хаягдлыг байгальд хаяна. Үүний дүнд компаниуд бензин, тос борлуулж ашиг олж, бусад нь хэрэгцээгээ хангадаг. Харин энэ үйлдвэрлэлийн явцад агаарын бохирдол улам нэмэгдэж, амьсгалын замын өвчлөл ихэсч байх жишээтэй.

Иймэрхүү байдал олон улсын хэмжээний худалдаанд ч ажиглагддаг. Баян орнуудын хэрэгцээнд зориулж хөгжиж буй орнууд нутаг дэвсгэрээ золиосолдог жишээ олон. Хөгжилтэй орнуудад экспортлох зорилгоор хамгийн тансаг, өндөр үнэтэй сам хорхой үржүүлдэг улс бий.

Үүний тулд хиймэл нуур байгуулж эрүүл газрыг ухаж, хэдэн зуун жил бүрэлдэн тогтсон хөрс, ус, мод, ургамлыг хуулан хаядаг. Экосистемийг ингэж бүхэлд нь устгаж өөрчилсөн хохирлыг захиалагч үүрэхгүй. Угтаа бол дэлхий дахинаа ярьж буй эдийн засгийн ногоон үзэл баримтлалын тулгуурлах зарчим дээрхээс өөр ухагдахуун юм. Харин одоо уур амьсгалын өөрчлөлт гэх шинэ нэр томъёо гарч эхэлсэн үеийг нэхэн саная. 

Хөгжиж буй орнууд санхүүжилтийн хуваарилалтад шударга зарчмыг хүсэж байна

...Далайн дунд Эсидарап нэртэй нэгэн жижигхэн арал бий. Уур амьсгал нь маш таатай учраас ард иргэд нь олон жил амар тайван, элбэг дэлбэг, энх тунх амьдарсаар иржээ. Гэтэл сүүлийн жилүүдэд тэнгэрт нь байнгын ягаавтар униар татах болсноос одод бараг үзэгдэхээ болив.

Нар жаргахад харагддаг үзэсгэлэнт туяа өнгөө өөрчлөн хувиргасаар гүн улаан болж хувирав. Далай тэнгисийн загас хүртэл ховордож, арлын гайхамшиг шүрнүүд өнгөө алдан үхэж эхэлжээ. Цаашлаад шувууд, зэрлэг амьтдын төрөл зүйл устан цөөрсөөр.Үүнийг дагаад жижиг арлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт богино хугацаанд уруудсан дүн үзүүлэв.

...Төв Азийн цээжинд орших Монгол орны нэгээхэн хэсэгт бас үүнтэй ижил гэмээр үйл явдал өрнөж байлаа. Удам дамжин амьдарсан нутгийнх нь улирал улирлын өнгө улам бүр өөрчлөгдөн хувьссаар байв. Хүн, малгүй ундаалдаг гурван булаг нь хэд хэдэн жилийн зайтай шурган ширгэн хатахтай зэрэгцээд аргаль, янгирын сүрэг үзэгдэхээ ч болив.

Хамар хатгах өвс ургахгүй шахуу зун, хахир хатуу өвлийг жил дараалан үзсэн буурлууд "Тэнгэр хангай нүүрээ буруулжээ” хэмээн шогширч харагдана. Уул уурхайн үйлдвэрлэл ойр байдагсан бол буруутныг олох тэдэнд амар байсан. Гэвч шалтаг шалтгаан нь мэдэгдэхгүй энэ байгалийн бэрхшээлд байдгаа туусан зарим нь хот суурин бараадан уван цуван дүрвэсээр. Үүнийг дагаад тухайн багийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт богино хугацаанд уруудсан дүн үзүүлэв.

200 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХУРИМТЛАЛ

Үнэндээ тэд чухам юу болоод байгааг ойлгохгүй байсан юм. Угтаа бол Дэлхийн цаг уурын байгууллагаас шалтгааныг нь тайлбарлах хүртэл шүү дээ. Тэрчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс эдийн засагт учруулах хохирол таамагласнаас хэдэн зуу дахин нэмэгдэх эрсдэл бодитоор нүүрлэж эхэлснийг олон улсын эрдэмтэд анхааруулж байна. Иймд эрсдэлийг бууруулахын тулд өдгөө дэлхий дахинд уур амьсгалын санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээл гэх шинэ нэр томъёо гараад буй.

Ингэхэд энэ талаарх Таны мэдлэг хэр зузаан байна вэ? Угтаа уур амьсгалын санхүүжилт гэдэг Монгол Улсад төдийгүй дэлхийн бусад оронд харьцангуй шинэ ойлголт. Тэр ч утгаараа олон улсын яриа хэлэлцээрийн түвшинд идэвхтэй яригдаж, анхаарал татсан сэдвийн нэг яах аргагүй болоод байна.

Дэлхийн банкнаас "Их Хорь”-ийн уулзалтад зориулан бэлдсэн тайланд "Уур амьсгалын санхүүжилт нь судалгаа ба хөгжил, шинэ техник технологийн дамжуулалтыг урамшуулан, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэнэ. Тэрчлэн дасан зохицох чадавхыг дэмжиж, бага нүүрстөрөгч бүхий, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөгжлийг санхүүжүүлэх хөрөнгө” хэмээн тодорхойлжээ.

Тэгвэл энэ санхүүжилт хаанаас бүрдэж, хэн өгөх ёстой гэж? НҮБ-ын УАӨ-ийн суурь конвенцид тусгасан заалтад хэрхэн тусгасныг харъя. Хөгжиж байгаа орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн арга хэмжээнд шаардлагатай зардлыг голлон хөгжингүй орнуудын хандиваар бүрдэх сангаас гаргана хэмээн заажээ.

Хүлэмжийн хийн ялгаралтыг одоогийн түвшинд барихын тулд жилд 200-210 тэрбум ам.доллар шаардлагатай

2010 оны Канкуны тохиролцоогоор хөгжингүй орнууд 2020 он гэхэд улсын болон хувийн эх үүсвэрээс жилд 100 тэрбум ам.доллар хуримтлуулах үүрэг хүлээсэн юм. Энэ мөнгийг хөгжиж байгаа орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг зарцуулах санхүүгийн гол механизм нь "Уур амьсгалын ногоон сан” (УАНС).

Цаашлаад, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хорооны тооцоогоор, хүлэмжийн хийн ялгаралтыг одоогийн түвшинд барихын тулд 2030 он гэхэд жилд 200-210 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Ингээд бодохоор санхүүжилтийн төсөв 10 жилийн дотор дахиад 100 тэрбум ам.доллараар өсөх график бууж байгаа юм.

СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ

Харин энэхүү санхүүжилтийг бүрдүүлэх гол эздийн жагсаалтыг АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Их Британи гээд томоохон орнууд толгойлж байна. Уг нь хөгжингүй орнууд хүлээсэн үүргээ биелүүлж эхэлсэн ч асуудал үүсчээ. "Их гүрнүүд ийм хэмжээний хөрөнгө гаргахад татгалзах зүйлгүй.

Гэхдээ УАНС-д төвлөрүүлэх үү, эсвэл өөрийн улсын нэрээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үү гэдэг дээр санал зөрчилдсөн нь хамгийн том бэрхшээл” хэмээн шинжээчид тайлбарлажээ. Жишээ нь, Хятад гэхэд тус санд бус, өөрсдийн хуримтлалаа өөрсдөө зарцуулах нь нэр хүндтэй нь холбоотой бөгөөд хяналт тавих боломжтой хэмээн үзэж байгаа аж. Энэ мэтчилэн их гүрнүүдийн сонирхлын зөрчил араасаа олон асуулт дагуулж эхлэв.

Нөгөө талд, сонирхлын зөрчил хандив хүртэгч хөгжиж буй орнуудын дунд идэвхжиж байна. Хөгжиж буй орнуудын зүгээс санхүүжилтийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх, бүс нутгийн онцлогийг харгалзан үзэх асуудлыг байнга сөхөх болжээ. Энэ байдлаараа "Тун удахгүй уур амьсгалын санхүүжилт, нүүрсхүчлийн зах зээлийн асуудал дэлхийн эдийн засгийн бодлогод чухал байр суурь эзэлж, өрсөлдөөний талбарын гол сэдэв болно” хэмээн шинжээчид үзэж байна.

ЗГМ: ИНФОГРАФИК

НОГООН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Уур амьсгалын санхүүжилтийн гол эх үүсвэр нь төрийн болон хувийн санхүүжилт юм. Төрөөс олгох санхүүжилтэд улсын төсөв, олон талт болон хоёр талт хөгжлийн байгууллага, мөн УАӨСК-ийн хүрээнд байгуулагдсан сангууд ордог. Харин хувийн эх үүсвэрт дотоод, гадаадын аж ахуйн нэгж, хувь хүн, санхүүгийн байгууллага (банк, хөрөнгийн болон байгаль орчны зах зээл), тэтгэврийн сан болоод бусад төрлийн хандив тусламж зэргийг хамруулан ойлгож болно.

БОНХАЖЯ-наас авсан хамгийн сүүлийн мэдээллээр санхүүжилтийн хуваарилалт 2009, 2010 онд 97 тэрбум ам.доллар байсан гэх тооцоо гарчээ. Үүний 93 тэрбум ам.доллар нь сааруулах арга хэмжээнд, 4.4 тэрбум нь дасан зохицох үйл ажиллагаанд зарцуулагдсан байна.

Түүнчлэн олон улсын түвшинд уур амьсгалын санхүүжилт олгох хамтын ажиллагаа өргөжихийн сацуу энэ чиглэлийн санаачилгууд нэмэгдсээр байгаа аж. 2015 оны байдлаар гэхэд 50 гаруй олон улсын нийтийн сан, 60 нүүрстөрөгчийн зах зээл, 6000 гаруй хувийн сан уур амьсгалын ногоон санхүүжилт олгож байна.

Харин одоо графикаас та "Уур амьсгалын ногоон сан”-гаас санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрийн үндсэн чиглэлийг харна уу.

Ц.Цэвээнхэрлэн

Засгийн газрын мэдээ


Их гүрнүүдийн сонирхол хийгээд ногоон сангийн зарчим
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани