Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Занарын шинэ үетэй Монгол хөл нийлүүлэх үү

АНУ. Нефтийн салбар дахь Арабын ноёрхол Америкт шилжих цаг айсуй. Америк занарынхаа ачаар энэ салбарт нэн шинэ түүх бичиж эхэлснийг дэлхий даяар анхааралтай ажиглаж байна. 2008 онд АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл өдөрт 600.000 баррель байсан бол өдгөө 3.5 сая баррель болж, огцом өсөв. 2013 онд занарын олборлолт нэмэгдсэнээр АНУ-ын эдийн засгийн өсөлтийн 0.3 хувийг энэ ашигт малтмал бүрдүүлсэн байна. 2020 он хүртэл эдийн засгийн өсөлтийн 0.2 хувийг занар тогтмол бүрдүүлсээр байх болно гэдгийг "J.P.Morgan” болон "Peterson Institute”-ийн судалгаа харуулав. Тэгвэл "McKinsey” зөвлөх компани "2020 он хүртэл АНУ-д уламжлалт бус газрын тосны олборлолтын үр дүнд 1.7 сая ажлын байр шинээр бий болж, орон нутгийн ажиллагсад жилд дунджаар 80.000 ам.долларын цалин авна” гэж дүгнэжээ. АНУ 1970 он хүртэл дэлхийн хамгийн том нефть олборлогч байхдаа "Texas Railroad Commission” байгууллагын тусламжтайгаар нефтийн олборлолтын хэмжээг удирдаж, үнэ тогтворжуулдаг байснаа сүүлд OPEC-д алдсан.

Харин одоо эргээд дэлхийн хамгийн их эрчим хүч үйлдвэрлэгч орон болохоос гадна газрын тосны мөчлөгүүдийн хямралаас гарахад томоохон нөлөө үзүүлэгч, үнэ тогтоогч болох нь ойлгомжтой боллоо. Америкчууд ч үүнийгээ мэдэрч байгаа нь "Байгалийн хийн үйлдвэрлэлд томоохон өсөлт гарч байгааг занарын тос харуулав. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нь зөвхөн цаг хугацааны асуудал” хэмээн АНУ-ын Эрчим хүчний агентлагийн захирал Адам Сиемински ярьснаас харагдана. Олон улсын эрчим хүчний агентлаг "Занарын ачаар АНУ 2020 он гэхэд өдөрт 11.6 сая баррель газрын тос олборлодог болж, Саудын Арабын өмнө гишгэн, дэлхийн газрын тос үйлдвэрлэгч хамгийн том улс болно” гэж үнэллээ.

Хятад. Занарын тосны хамгийн том нөөцтэй улсын нэг нь манай өмнөд хөрш. Тус улсын газрын тосны компани нь саяхан занарын хий үйлдвэрлэж эхэлсэн нь тооцоолж байснаас ч сайн борлуулалттай байгаа аж. БНХАУ занарт чулууг усаар бутлах технологиор шатахуун гарган авч байна. Занарын бие даасан судалгааг өргөн хүрээнд явуулж, олборлохдоо ус бага зарцуулах, бутлах ажиллагаанд хэрэглэсэн усыг дахин ашиглах бодлого баримталдаг юм байна. Занарын хийн нөөц өөрөө дэлхийд томоохонд тооцогдож буй ч өрөмдлөгийн татвар, нийл үүлэлтэд учирч буй хүндрэлийг даван гарахад нэлээд анхаарч байгаа аж. Гэсэн ч хувийн компаниудын туслалцаатайгаар занарын хийн олборлолтыг хурдасгахаар зорьж байна. Мөн өрөмдлөгийн явцад хөрс бохирдуулахгүй байх, байгаль орчинд ээлтэй технологи ашиглах зэргээр сүүлийн үед занарын олборлолтод БНХАУ ач холбогдол өгч байна.

ОХУ. Занарын нөөцөөрөө толгой цохиж буй орны нэг нь манай хойд хөрш. ОХУ бараг 75 тэрбум баррель занарын нөөцтэй гэж АНУ-ын мэргэжилтнүүд үздэг. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас занар болон байгалийн хий олборлогч улс орнууд дунд судалгаа явуулахад Орос улс занарын нөөцөөр өө есдүгээрт оржээ. Тус улс ирэх арван жилийн хугацаанд дэлхийн нефтийн эрэлт хэрэгцээг хангана хэмээн "Financial Times” мэдээлж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийд 375 тэрбум баррель занарын нөөц бий нь тогтоогдсон. Үүний 75 тэрбум нь Орос, 58 тэрбум нь АНУ, 32 тэрбум нь Хятадад ногдож байна гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг мэдэгдлээ. Тэдний үзэж байгаагаар ОХУын занарын бараг бүх нөөц нь Баруун Сибирьт байрлах Баженов ордод агуулагддаг гэнэ. Гэвч ОХУ одоогоор занарт ач холбогдол хандуулдагг үй. Нөөцийнхөө ердөө зургаан хувийг буюу 1.24 их наяд баррелийг олборлож байна. Цаашид ОХУ ирээдүйд занарт нэлээд ач холбогдол өгөхөө мэдэгдээд байгаа. Ойрын жилүүдэд "Лукойл”, "Роснефть” компани "Exxon Mobil”- той, "Газпром” нь "Shell”-тэй хамтран занарын олборлолт ашиглалтаа нэмэгдүүлэх талаар туршилт хийж эхлэхээр төлөвлөжээ.

Монгол. Харин бид хөрсөн дороо нефть, занар, нүүрс гээд шатахуун болгож болох түүхий эд арвинтай. Сүүлийн хэдэн жилд газрын тосны олборлолт явуулж, Засгийн газраас түүхий эд үйлдвэрлэхэд анхаарч эхэлсэн ч бэлтгэл хангах төдий ажиллаж байна. Ялангуяа өнгөрсөн жилээс хойш эрчимтэй яригдаж эхэлсэн занар гэх баялаг монголчуудын хувьд цоо шинэ боловч Франц зэрэг занарын талаар туршлагатай хөр өнгө оруулагчдын сонирхлыг татаж эхэлсэн. Занар ашиглах нь байгаль орчинд халтай, халгүй гэсэн маргаан бий. Гэхдээ ямар ч баялгийг эргэлтэд оруулахад эрсдэл бий. Үүнийг хэрхэн зөв тооцож, ямар бодлогоор ашиглахаас эрсдэл болон эдийн засгийн ач холбогдол нь тодорхойлогддог. Тиймээс занар бол эдийн засгийн ач холбогдлоороо манай хар алтнаас илүү анхаарал татсан чухал баялаг болоод байгаа юм. Занарыг эргэлтэд оруулснаараа шатахууны асуудлаа шийдэх гарц болно.

Уг нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гаргаж авах боломжтой. Гэхдээ маш их ус хэрэглэдэг тул байгаль орчинд халтай гэдэг. Цэвэр усаа чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг монголчуудын хувьд энэ нь эрсдэл ихтэй. Түүгээр ч зогсохгүй гаргаж авсан шатахууны өртөг нь өндөр гэсэн тооцоо бий. Дорнод, Дорноговийн газрын тосны нөөц, чанар нь гайг үй ч үйлдвэр барих хэмжээнд биш гэж мэргэжилтн үүд үздэг юм билээ. Тэгвэл өнөөдөр дэлхий нийтээрээ шатдаг занарыг ашиглан нефть гаргаж авах чиг хандлага баримталж эхэллээ. Тиймээс манай улс дэлхийн шинэ чиг хандлага болсон шатдаг занарынхаа нөөцийг нарийвчлан судалж, илэрц бүхий ордуудад үнэлгээ өгөх, эргэлтэд зөв оруулах ажлыг эхлүүлэх шаардлагатай болоод байна.

Дэлхийн занарын ордууд 2011 оноос хойш бараг хоёр дахин нэмэгджээ

Занарын судалгааг манай улс 1983-1985 онд хийж байжээ. Үүгээр Дундговь, Төв аймгийн нутгийн зааг Ээдэмт, Хөмүүлтийн хөндий, Баян-Эрх уулын хаяа, Шавар даваа, Чандган талд занарын нөөц бүхий орд нээж, үнэлгээ өгч байсан аж. Үүнээс хойш 50 гаруй орд илрүүлснээс дээрх ордуудыг хамгийн их нөөцтэй нь гэж үзэж байна. Одоогоор 788 тэрбум тонн шатдаг занарын нөөцтэй гэж тооцож байгаа ч энэ нь тархсан талбайн ердөө л 19 хувьд хийсэн судалгааны дүн юм. Тухайн үед Японы ITIT гэх төслийн хүрээнд Ээдэмтийн ордоос дээж авч судлахад 20 хувийн давирхай ялгарч, уг ордыг ашиглах нь эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг тогтоож байжээ. 487 сая тонн занартай буюу 32 сая тонн занарын тос гаргаж авах боломжтой энэ ордоос нийлэг нефть гаргаж авахаар МАК өдгөө судалж байна. Шатдаг занарыг энерготехникийн аргаар боловсруулах (Еxsitu), газрын гүнд хийжүүлж, шингэрүүлэх технологийн аргаар боловсруулах (In-situ) гэсэн хоёр технологийг дэлхий нийт өргөн ашиглаж байна. In-situ нь занарын давхаргыг босоо болон хэвтээ цооногоор нэвтэлж, газрын гүнд бутлан сийрэгжүүлээд дараа нь халааж, шингэн ба хийн бүтээгдэхүүнийг цооногоор соруулж авдаг. Еx-situ нь уламжлалт ил уурхайн арга юм.

Эстони улс байгалийн баялаг гэх юмгүй. Гэхдээ 1980-аад оноос дотоод нөөц бололцоогоо ашиглан эрчим хүч гаргаж авах боломж бололцоо бүрийг судалжээ. Үүний үр дүнд тус улс өдгөө эрчим хүчнийхээ 90 хувийг занараас гарган авч, шатдаг занар ашиглах технологиороо тэргүүлэгч улсын нэг болсон. Харин монголчууд бид занарын баялгаа хар алт шигээ үнэд хүргэж чадах уу.

Занар бол улс бүрт байдаг баялаг биш. Дэлхийн 41 улсад занарын 137 тогтоц байдгийг АНУ-ын Эрчим хүчний агентлагийн судалгаагаар тогтоосон байдаг. Үүний нэг нь Монгол. Харамсалтай нь уул уурхайн салбарт ялангуяа занарын олборлолт, ашиглалтын туршлагаг үйгээс нүүрсний дараа орох эдийн засгийн өндөр ач холбогдолтой энэ баялгаа үнэд хүргэж чадалгүй өдий хүрлээ. Харин одоо боломжоо ашиглах цаг болжээ. Занар бол дэлхийн төдийгүй Монголын эдийн засгийн шинэ чиг хандлага болж байна. Харин үүнээс монголчууд бид хоцролгүй, хөл нийлүүлэх шаардлагатай бус уу.

Занарын шинэ үетэй Монгол хөл нийлүүлэх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани