Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Намхайнямбуу: Уул уурхайн салбарыг эрчимжүүлэх хэрэгтэй

Б.Намхайнямбуу: Уул уурхайн салбарыг эрчимжүүлэх хэрэгтэй

 

Уулын 
баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр 15 дахь удаагаа "ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарав. Тускомпанийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуутай ярилцлаа.

-Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол 15дахь жилдээ болж өнгөрлөө. 15 дахь удаагаа шилдэг аж ахуйн нэгж болсонд тань баяр хүргэе?

-ТОП 100 аж ахуйн нэгж шалгаруулах уламжлалт ёслолд 15 жил тасралтгүй оролцож тэргүүлж байгаад баяртай байна. Энэ шалгаруулалт нарийн шүүлтүүрээр, элдэв асуудалгүй болдог гэдгийг онцолмоор байна. Магадгүй, "Эрдэнэт үйлдвэр” компани жил бүр шалгарч байгаад нь эргэлзэх хандлага гарах байх. Энэхүү шалгаруулалтыг явуулахын тулд олон үзүүлэлтээр дүгнэдэг гэдгийг хэлэх хэрэгтэй.

Жишээлбэл, манай компанийг төсвийн орлогод томоохон хувь нэмэр оруулдаг гэхэд маргах хүн байхгүй биз. Энэ нь зөвхөн нэг үзүүлэлт болдог юм. Түүнчлэн ажлын байр болон төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн дүн чухал байр суурийг эзэлдэг. Энэ жилийн шалгаруулалтаас харахад манай байгууллагын араас Оюутолгой компани их ойрхон байгаа нь анзаарагдсан. Үүнээс үзвэл том төсөл хөдлөх хэрээр нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө их байгааг харж болох юм. Манай компани 15 жил тасралтгүй тэргүүлнэ гэдэг нь сайн хэдий ч нөгөө талдаа бусад том төслүүд нь зогсонги байгааг илтгэж байна гэж харж болно. Хэрэв бусад том төслүүд хөдлөөд эхэлвэл, бидний өрсөлдөх чадвар ч тэр хэрээр бодитой болж ирэх юм шүү дээ. Мэдээж жил бүр шилдэг аж ахуйн нэгж болохын тулд хамт олны хүчин чармайлтаас шалгаалж байгааг хэлэх ёстой. Тэгэхээр эдийн засаг хүнд байгаа энэ үед ажлын байраа алдахгүйгээр удирдан зохион байгуулах чухал албыг удирдлагын баг сайн менежментээр авч гарсны ач холбогдол, үр дүнг эндээс харж болно.

-Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр компани хэчнээн хэмжээний татвар төлсөн бэ. Дэлхийн зах зээл дээрзэсийн ханш буурч байсан ч шилдэг аж ахуйн нэгж болох шалгуур үзүүлэлтийг биелүүлж чадсан байна. Энэжилийн тухайд танай компани ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

-Өнгөрсөн онд зэсийн үнэ нэлээд доод хэмжээнд хүрсэн. Гэхдээ зэсийн экспортын хэмжээнээс хамаарч улсын болон орон нутгийн төсөвт 381 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан дүн. Шилдгээр шалгарсан бусад аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад том үзүүлэлт болсон юм билээ. Ер нь эдийн засаг хүндэрсэн энэ үед нэлээд байгууллагууд орон тооны цомхотгол хийсэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Манай компанийн хувьд хэм­нэлтийн горим барим­талсан хэдий ч цомхотгол хийгээгүй. Учир нь оросын талтай харилцан ойлголцож 6000 ажлын байрыг хадгалах тохиролцоонд хүрч чадсан. Тэр ч бүү хэл энгийн ажилтнуудынхаа цалингийн суурийг 150 мянган төгрөгөөр нэмэг­дүүлж, дундаж цалин хоёр сая төгрөгт хүр­сэн. Энэ жилийн тухайд дэлхийн зах зээл дээр зэсийн ханш өсөх хандлагатай байгаа учраас улсын болон орон нутгийн төсөвт 400 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлэх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

-"Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг танай компаниас санаачлан Монголын сэтгүүлчдийн нэгдсэнэвлэлтэй хамтран зохион байгуулахаар болсон. Үүний гол зорилго юу вэ?

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан энэ аянаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд хийж байгаа ажлуудаа олон нийтэд мэдээлж, таниулахыг зорьж байгаа юм. Манай компани төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хамтран ажилладаг уламжлалтай. Бид шинэ он гарсаар хэвлэлийн байгууллага болон сэтгүүлчидтэй хамтран ажиллахдаа ямар зарчим баримтлах талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй ярилцсан. Хамгийн гол нь дээрх байгууллагаар дамжуулан нийгэмд сайн мэдээг түгээн, дэлгэрүүлэхийг зорьсон юм. Учир нь сайн гэхээс илүүтэй хар бараан зүйл давамгайлсан мэдээлэл түлхүү явж байгаа нь ажиглагдаж байна. Энэ хэрээр хүмүүсийн сэтгэл зүйд ч нөлөөлж байгаа. Тэгэхээр сэтгүүлчдээр дамжуулан оюунлаг, гэгээн мэдээллийг түгээхийг гол зорилгоо болголоо. Тухайлбал, аль ч салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын сайн талыг гаргахын оронд алдаа, дутагдлыг нь олж харж байгаа нь харамсалтай. Мэдээж үүгээрээ аливаа буруу зүйлийг далдлан, өөгшүүлэх гэсэнгүй. Харин ч сайн, мууг нь тэнцвэртэйгээр гаргах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, "А” гэдэг компани байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлж байгааг мэдээлдэг байх хэрэгтэй. Магадгүй үүний зэрэгцээ гарч байгаа сөрөг үр дагаварыг нь ч мөн арилгуулах, санамж болгохыг үгүйсгэхгүй.

-Сүүлийн үед эдийн засгийг солонгоруулах тухай ярьж байгаа. Учир нь дан ганц уул уурхайн салбаргэхгүйгээр бус­дыг нь ч хөгжүүлэх нь зүй­тэй гэдэг болсон шүү дээ. Магадгүй үүнтэй хол­боо­тойгоорбусдад анзаараг­дахгүй болох вий гэсэн болгоомжлол байх шиг?

-Сүүлийн үед уул уурхайн салбараас гадна бусад салбараа хөгжүүлэх нь зүйтэй гэж байна. Энэ нь зөв. Гэхдээ алтыг нь аваад авдрыг нь хаядаг байж болохгүй. Уул уурхай эрчимтэй хөгжиж байх хугацаанд орлого олох хэрэгсэл хэмээж байснаа, уналтынх нь үед хэнд ч хэрэггүй гээд гоочлоод байж болохгүй шүү дээ. Монгол Улсын хувьд эдийн засгаа авч явдаг уламжлалт салбар нь уул уурхай, мал аж ахуй гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тиймээс уул уурхайн салбарыг цалгардуулахгүйгээр, стартегийн чухал ач холбогдлыг нь алдагдуулахгүйгээр эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ нь улсын хөгжлийн суурь болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ салбарын хөгжлийн төлөө хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэйгээ хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

-Сайн мэдээ түгээхийн тулд хэн нэгэнд дулдуйдах, ая тал засах тухай хэлээгүй гэдгээ та онцолж байна.Сэтгүүлчдийн хувьд ч эрэн сурвалжилсан мэдээллийг нийтэд түгээнэ гэдэг ойлголттой байгаа­гааилэрхийлсэн шүү дээ. Танай компанийн хувьд хэв­лэлийнхэнтэй ойр ажил­лаж байгаа гэдэг ч тийм чнээлттэй биш гэд­гийг хүлээн зөвшөөрөх үү?

-Манай компани мэдээллийг ил тод өгөх зарчим баримталж ажилладаг. Тиймдээ ч шилэн дансны хуулийг хэрэгжүүлж байгаа. Зарим тохиолдолд компанийн нууцын зэрэгтэй мэдээллийг асуух нь бий. Мэдээж бүх зүйлийг төгс төгөлдөр хийж байгаа гэж хэлэхгүй. Хувь хүнд ч гэсэн алдаа дутагдал байдаг шүү дээ. Ер нь зах зээлийн нийгэмд шилжсэн 25 жилийн хугацаанд хувийн аж ахуй, худалдаа наймаа эрхлэх нь нээлттэй болсон. Энэ хооронд хэрхэн хөгжих, хүмүүст хэрхэн танигдах вэ гэдгээ судалсаар байгаа гэж ойлгож болно. Алхам, алхамаар ахиц дэвшил гарч байгаа гэдгийг ч олон нийт харж байгаа болов уу. Хамгийн гол нь сайн мэдээний аяныг хэрэгжүүлснээр нийгэмд зөв мэдээллийг цаг алдалгүй түгээх. Энэ хэрээр бизнесийн байгууллагын үйл ажиллагааг олон нийт зөв талаас нь харах боломжтой болно. Тиймээс хэн нэгэн хүний заавар, зөвлөгөөгөөр, зориудаар бэлтгэсэн мэдээлэл түгээж байгаа мэтээр гуйвуулж болохгүй. Энэ аяны хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлс хийж, бүтээж байгаа бүхнийг олон нийтэд таниулан, сайн жишиг тогтоохыг хүссэн юм.

-Танай компани сүүлийн гурван жил дараалан 1000 инженерийн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэжилийн зөвлөгөөний онцлог болон ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Өмнөх жилүүдэд зохион байгуулсан зөвлөгөөний үр дүн өндөр гарсан гэж дүгнэж байгаа. Тухайлбал, эдийн засаг хүнд байгаа үед үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Харин 1000 инженерийн зөвлөгөөнийг зохион байгуулснаар хэмнэлтийн горимд шилжсэн үед хэрхэн шинэчлэл хийж үр ашигтай ажиллах вэ гэдэг санал, санаачлагыг олж авсан хэрэг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд манай компани үйлдвэрлэлээ өргөтгөсөн нь өндөр өгөөжтэй байсан. Анх зөвлөгөөнийг зохион байгуулахдаа "Шинэ санаа-Шударга урамшуулал”, сэдвийн хүрээнд хийж байлаа. Түүний дараагаар "Бүтээлч санаачилга-Хөгжлийн түлхүүр”, "Мэдлэг-технологи-инновацийн үйлдвэрлэл” "Оюуны өмч-Инноваци арилжаа” сэдвийг хөндөж байсан. Харин энэ жил "Шинжлэх ухаан-үйлдвэрлэлд” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Ер нь энэ төрлийн зөвлөгөөн хийж байгаа аж ахуйн нэгж одоохондоо байхгүй. Манай компанийн хувьд уг зөвлөгөөнийг зохион байгуулж эхэлснээсээ хойш инновцийн төвөө байгуулан, сангийн болон инновацийн журмаа баталсан. Одоогоор таван төсөл хэрэгжиж байгаа. Цаашид томоохон төслийн Инновацийн сангаараа дамжуулан санхүүжүүлэх боломжтой. Бид улсдаа тэргүүлэх инженер техникийн ажилчдынхаа бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талд илүү анхаарч ажиллаж байна. Тиймээс цаашид гарах үр дүн эдийн засаг болоод нийгэмд илүү нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

Б.Намхайнямбуу: Уул уурхайн салбарыг эрчимжүүлэх хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани