Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг хувьцааг тойрсон таагүй бодлууд

Тавантолгойг хувьцааг тойрсон таагүй бодлууд

Монголын Хөрөнгийн биржийн хүлээлгийн танхимд өчигдөр үдээс өмнө хоёр цаг орчим суулаа. Хүүхдээ тэвэрсэн залуу хос, хөтлөлцсөн хоёр хөгшин, жирэмсэн хүүхэн гээд хориод хүн "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар асууж сураглаж байгаа харагдав. Тэдний олонх нь саяхнаас шуугиж эхэлсэн, үнэн худал нь үл мэдэгдэх, "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг өндөр үнээр худалдан авч байна гэх дам ярианы сургаар хөрөнгийн захын "дэлгүүр”-ийг зорьсон нь илт байсан юм.

40 гаруй насны, хэл ам ширүүн нэг эмэгтэй гаргуулаад нэлээд удаж байгаа бололтой, нугалаасаараа тасрах шахсан лавлагаа бариад Хөрөнгийн биржийн угтагч /ресепшн/ залуу руу цамнаж гарлаа. Учрыг лавлавал "Их хувьчлал”-ын үеэр хөрөнгө оруулалтын эрхийн бичгээрээ "УИД” компанийн хувьцааг худалдан авсан бололтой юм. /Худалдан авах ч гэж дээ. Тухайн үед хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ өөр компанид оруулж чадаагүй иргэдийн үнэт цаасыг "УИД” рүү шахаж байсныг мэдэх юм. Тэднийл нэг байх. Сур /”Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 1200-хан төгрөг /ногдол ашгийг хэлж/ өгсөн байна. Одоо "Эрдэнэс Тавантолгой”-гоос юу ч олж долоохгүй. Ли овогтын хөрөнгө болно гээд байна. Түүнээс нь өмнө 500 мянгаар ч болов, хэнд ч хамаагүй зармаар байна” гээд хуурай агсарч байлаа. Залуу ажилтан учрыг хэдэнтээ тайлбарласан ч ойлгож байгаа юм алга, сонсохыг ч хүсэхгүй байх шиг нөгөөхөө л улиглан давтсаар байв. Манай иргэдийн олонх нь 1990-ээд оны өмч хувьчлалын үед ийм байсан. Монголд хөрөнгийн зах зээл үүсч хөгжөөд 20 гаруй жил болж байхад тийм л хэвээрээ байгаа нь даанч харамсалтай. Ямар сайндаа л "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 1-1.5 сая төгрөгөөр худалдан авч байна гэх сургаар энд тэнд бөөн бөөнөөрөө цугларч яршиг төвөг тарьж явах вэ дээ. Үүний гол буруутан нь мэдээж төр засаг.

 

-Хөрөнгийн зах зээлийн хуулиараа Засгийн газраас чиглэл өгсний дагуу "Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, түүний толгой компани нь шийдвэр гаргаж, Санхүүгийн зохицуулах хороо Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсний дараа тус компанийн хувьцааг арилжаанд оруулах учиртай. Түүнээс цааш "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид үнэт цаасаа худалдах, худалдан авах, иргэдийн хувьд өвлүүлэх, бэлэглэх зэрэг харилцаа үүсч болох юм байна.

 

Үндсэндээ лууван шиг иднэ үү, лаа мэт урсгана уу, таны сонголт болно гэсэн үг. Гэхдээ хөрөнгийн биржээр дамжуулан арилжихаас биш хэн нэгэнд иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар үзүүлээд зарж борлуулахгүй нь тодорхой.

 

Ийм энгийн зүйлийг төрийн байгууллага, холбогдох яам, агентлагийнхан яагаад хүмүүст ойлгуулж тайлбарлаад өгчихөж чадахгүй байгааг гайхах юм. Хүн ойлгохын аргагүй олон тоо, хууль дүрэм яриад байхын оронд зүгээр л жирийн үг хэллэгээр ухуулан сэнхрүүлээд өгчихөж болдоггүй юм уу. Яг үнэндээ УИХ-ын зарим гишүүн ч түүнийгээ ойлгохгүй, мэдэхгүй байгаа юм чинь юугаа ч ярих вэ дээ, хөөрхийс.

 

-"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдлаа л гэнэ. Хэн ав сан, хэдийг яаж худалдсан тухай цуу яриа л яваад байгаа болохоос ганц хүний "оймс гозойлгох” гэж хэдэн арваараа очдог цагдаа, тагнуулынхан тэднийг илрүүлээд барьчихсан нь хаана байна. Олны үг ортой гэдэг ч үнэт цаасны арилжаа худалдаа нь "оймс гозойлгох”-той харьцуулбал хамаагүй өргөн, нухацтай ойлголт л доо. Тийм ч учраас энэ салбарт ажиллаж байгаа зарим нэгний тархины багтаамж, мэргэжлийн чансаа дутаж байна. Дээрх цуу яриа магадлалтай байх боломжтой эсэх талаар Монголын хөрөнгийн бирж, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон зарим нэг брокер дилерийн компанийн мэргэжлийн хүмүүсээс асууж лавлахад тодорхой хариу өгөх сачийтай "амьтан” байсангүй. Аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хувьцааг нааш цааш нь хөдөлгөж дундаас нь хоолоо олж иддэг ажилтнууд л ийм байхад сая төгрөгийн сургаар савлаж давхисан жирийн иргэдийг буруутгах аргагүй ээ.

 

Дээрх үйл явдлуудаас харахад "гээндээ ч бий, гоондоо ч бий” гэгч л болж байна. МАН олонхоороо засаглаж байх үед буюу 2012 оны тавдугаар сард газрын баялгийг нийтэд тэгш хуваарилах анхны суурийг тавьсан нь "Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн тодорхой хувийг бүх ард түмэнд олгож, 1072 хувьцааг иргэн бүрт "бэлэглэсэн” явдал юм. Энэ нь Ерөнхий сайд Сү.Батболдын үед шийдсэн асуудал. Гэвч энэ "бэлэг” Н.Алтанхуягийн Засгийн газрын үед утгаа алдаж, 160 мянган оюутан хоёр жилийнхээ сургалтын төлбөр болгож, 360 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг сая төгрөгөө бэлнээр авсан байдаг. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг жинхэнэ утгаар нь шоу, улс төрийн тоглоом болгосон хэрэг байлаа. Тийм ч учраас "Хэдхэн сарын настай болчихсон хүн би хувьцаагаа авч, хужаа нарт худалдаад эмчилгээнийхээ зардалд нэмэрлэе” гээд явж байгаа иргэнийг буруутгах аргагүй мэт. Тэгээд ч Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдэлтэн Т.Жамбаажамц "Өмчлөх эрх бүхий 2.5 сая иргэний нэр дээр байгаа хувьцаанаас хэн нэгэн худалдаж, шилжүүлж авсан бол хууль бус үйлдэл. Хувьцаа худалдаж авсан этгээдэд өмчлөх эрх нь баталгаажихгүй” гэж сүржигнэн мэдээлсэн нь дэндүү хариуцлагагүй үг юм. Нөгөө талаар төр хүчгүйдсэнээ батлаад ч байх шиг. Мөхөс миний бодлоор "Ийм юм байж болохгүй” гэж түс тас хэлэх ёстой байсан биш үү. Цагдаа, хүчнийхэн ч "Хувьцаа худалдсан, авсан явдал нэг ч байхгүй” гэж худлаа томрох ямар хэрэгтэй юм бэ. Энэ бол гадна, дотнын аливаа явуулгад хүчин мөхөстөж байгаагаа л харуулж байгаа хэрэг. Хэрэв үнэхээр тийм зүйл болоогүй бол иргэд гэв гэнэт хөрөнгийн захыг сонирхож, өөрийнхөө талхны мөнгийн барьсаар гүйн очиж, данс нээлгэхээр тушаах байсан уу. Холбогдох байгууллагын зүгээс зөвхөн "Эрдэнэс Тавантолгой”-н дансаа нээлгэхэд яарах хэрэггүй гэж зөвлөх үү. Мэргэжлийн байгууллага, зарим үнэт цаасны компанийн үйл ажиллагааг зогсоох уу. Энэ мэт эргэлзээ дагуулсан олон асуулт, хувьцаагаа сая төгрөг юмуу хамгийн багадаа 300 мянгаар зарсан гэх барин тавин яриа бүгд худлаа байсан гэж үү.

 

-"Арьс”-аа хамгаалсан албан тушаалтнуудын хуурай мэдэгдлээс илүүтэй хоногийн хоолоо залгуулах гэж эх орны эрдэс баялгийг эзэмших эрхээсээ татгалзаж байгаа ард иргэдийнхээ үгэнд итгэж, тэднийг өрөвдөж бас өширхөж байна. Дээр дурдсанчлан Монголын хөрөнгийн биржийн үүдэнд цөөн хором суухад 1072 хувьцаагаа болж өгвөл худалдчих арга саам хайж ирсэн иргэд дотор "яая даа” гэсэн гуйлгачин харагдаагүй ч ямба нь хэтийдсэн авхай л лав байгаагүй. Төвийн бүсэд орж, төрийн байгууллагад очих юм гэсэндээ тэд байгаагаараа гоёсон биз. Хоёр идэхгүй ч хоосон хонохгүй юмсан гэхдээ тэд хувьцаагаа зарчихаад мөнгөтэй болно гэж горьдож ирсэн байх.

 

Авсан, өгснийг нь хараагүй ч алсын бодолтой гаднынхан Монголын эрдсийн хувьцаа байтугай юуг ч хамахад бэлэн байгаа. Тэдний хэл аманд багтаж, эх орны үнэт баялгийг эзэмших эрхээ худалдаж байгаад нь иргэддээ өширхмөөр. "300 мянгаар ч зарахад яадаг юм бэ. Надад өгсөн юм байгаа биз дээ” гэж телевизийн дэлгэц дүүрэн гарч, чих дөжиртөл орилж байсан авгайн дүрийг та харсан л байх. "Ирээдүйд Тавантолгойн ордын нэгж хувьцаа 40 мянган төгрөгт хүрнэ” гэсэн өөдрөг төсөөллийг дэвшүүлж, өөрт ногдсон хувьцаагаа хэнд ч өгөхгүй байхыг хоёр жилийн өмнө нэгэн төрийн бус байгууллагын залуу уриалж байсан санагдана. 40 мянгаа больё гэхэд хэд ч хүрдэг байсан эх орны баялгийн баталгаанд хариуцлага, тэвчээртэй хандах ёстойг л эцэст нь хэлье. Бас 10 мянган цэнхэр, ягаан тасалбараар хувьчлалыг төсөөлж, түмний өглөгөөр түнтийтлээ баяжсан ч ашиг ногдол хуваарилдаггүй "УИД” мэтийн итгэл эвдсэн компанийнханд гомдож, хоногийн хоолныхоо төлөө хувьцаагаа худалдах гэж яваа иргэдээ ухуулан сэнхрүүлж, ухааруулан ойлгуулаач гэж төр засаг, холбогдох байгууллага, ажилтнуудаас хүсье. Мэдлэг мэдээлэл нь дутаад байгаагаас биш монголчууд тэнэг улс биш шүү.

 

Нөгөө талаар хууль эрх зүйн ямар ч боломжгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж, "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг /үнэн бол шүү дээ/ худалдаж авах нь цаад этгээдэд томоохон эрсдэл авчрах нь тодорхой. Үүнийг мэдсээр байж худалдан авалт хийж байгаа бол нэлээд дээрээс "шидсэн чулуу” буюу сонгуулийн өмнө олон түмний санаа сэтгэлийг үймүүлж, улс орныг тогтворгүй байдалд оруулах гэсэн оролдлого, явуулга гэж ойлгохоос өөр аргагүй. Энэ нь харин хэнд ашигтай, хэний үйлдэл болохыг бид таашгүй ээ.

 

Д.Мөнхжаргал

Тавантолгойг хувьцааг тойрсон таагүй бодлууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани