Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дотоодын цементийн зах зээлд өрсөлдөөн улам ширүүсэх нь

Монгол орон даяар бүтээн байгуулалт урин цагийн өнгөн дээр эхэлж байна. Энэ үеийг ашиглан зам, барилгын ажлууд идэвхжиж, эдийн засаг эрчимждэг. Улирлын чанартай ажлын байрууд олноор бий болж, хөдөө, хотгүй бүтээн байгуулалтын шинэ хэмнэлд шилждэг.

Монгол Улсын нэг хүнд 1.5 тонн цемент оногдож байна

Энэ жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим төсөл, хөтөлбөр түр саатахыг үгүйсгэхгүй. Гэхдээ л хийгдэх ёстой байсан зарим бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх нь лавтай. Тэгэхээр хүлээгдэж буй төр, хувийн хэвшлийн бүтээн байгуулалт эхэлнэ гэсэн үг. Эдгээр бүтээн байгуулалтын гол түүхий эд нь цемент.

Цементийн зах зээлд үндэсний шинэ тоглогчид төрөн гарч ирж буй. Тэдний үйлдвэрлэл импортыг орлож, экспортын зах зээлийг онилсон. Гэвч үйлдвэрлэгчдэд эрсдэл, сорилт тулгарсан хэвээр байна. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар цементийн томоохон үйлдвэр энэ онд ашиглалтад орохоор хүлээгдэж байна.

Энэ үйлдвэрийг өмнөд хөршийн цементийн 10 гаруй үйлдвэрийн нэгдэл хамтран байгуулж байгаа юм. Уг үйлдвэр жилд 1-2 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд халгаатай өрсөлдөгч болох нь. Тэд хүчин чадлаа дээрх хэмжээгээр тогтохгүй өсгөх зорилго тээжээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдэд маш муу мэдээ болж байна.

Үндэсний үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх тус үйлдвэр нь орчин үеийн технологи болох хуурай аргаар жилд хамгийн багадаа нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэр энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаар зэхэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах зорилгоор Засгийн газраас цементийн гаалийн албан татварын хэмжээг 20 хүртэл хувиар тогтоосон.

Үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа дээрх цементийн үйлдвэрийн хувьд Улаанбаатар хоттой ойрхон байгаа нь хамгийн том давуу тал болж байна. Энэ хэрээр үйлдвэрлэлийн өртөг зардал хямд, зах зээлд хамгийн бага үнээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжтойг Монголын цементийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баатар хэллээ.

Манай улсын хувьд цементийн хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй. Бүтээн байгуулалтын томоохон төслүүд эрчимжих үед хамгийн багадаа 3.5 сая тоннд хүрэхээр байна. Одоогийн байдлаар жилд ойролцоогоор нийт 1.9 сая тонн цемент дотоодын зах зээлд хэрэглэж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлсэн юм.

Төслүүд ашиглалтад орсноор жилд 6.8 сая тонн цемент үйлдвэрлэнэ

"Импортын цементийг хязгаарлах оролдлогыг төрөөс авч хэрэгжүүлж байгаа ч Замын- Үүдийн боомтоор орж ирэх цементийн хэмжээ буурахгүй байна” хэмээн Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж хэлсэн. Тэрбээр "Манайх цементийн дотоодын хэрэгцээгээ энэ жилээс 100 хувь хангахаар байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэгдүүлж, томоохон үйлдвэрүүд ашиглалтад хэдийнэ орчихсон.

Тэгэхээр импортын цементэд "баяртай” гээд хэлчихэж болно. Гэхдээ импортын цемент үнийн хувьд дотоодын цементээс арай хямд байгаа нь өрсөлдөх давуу тал болж байна. Хуулийн цоорхойг ашиглаж, ченжүүд Эрээнээс цемент оруулж ирээд байна” гэсэн юм.

Дээр дурдсан, Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байгаа цементийн үйлдвэр одоогоор дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээгүй байна. Үйлдвэр технологиудаа суурилуулж эхэлсэн бөгөөд энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн хэвийн горимд шилжих аж.

Манай улсын хувьд үндэсний хөрөнгө оруулалтаар дотоодын үйлдвэрүүд ашиглалтад орсноор нэг хүнд 1.5 тонн цемент ногдож байна. Өнгөрсөн хугацаанд дотоодын үйлдвэрүүд сэргэснээр цементийн үнэ дунджаар 12 хувиар буураад буй. Цаашдаа дотоодод үйлдвэрлэж байгаа цементийн үнэ улам хямдрах боломжтой аж.

О.Лхагвадорж "Манай улсад үйлдвэрлэж байгаа цемент олон улсын стандартад бүрэн нийцсэн. Үйлдвэрлэлийн илүүдэл үүслээ гэж үзэхэд ОХУ-ын манайхтай хил залгаа бүс нутагт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой” хэмээн тодотгов. Хятадын хөрөнгө оруулалттай, ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа дээрх үйлдвэр 100 хувь хүчин чадлаа ашиглахгүй юм байна. Хүчин чадлынхаа 50 хувийг эхний жилүүдэд ашиглахаар тооцоод байгааг дуулгая.

Дотоодын цементийн зах зээл орон сууц, дэд бүтцийн томоохон төслүүдэд тулгуурлаж байгаа. Хэрэв богино болон дунд хугацаанд хүлээгдэж байгаа эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд урагшилж, эрчимжих үед цементийн хэрэгцээ эрс нэмэгдэхээр байгаа юм. Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж "Орон сууцны зах зээлд цементийн үйлдвэрлэлд тулгуурлан цаашид явахад улам хүндрэлтэй болж байна. Харин төмөр зам, уул уурхайн том төслүүддээ түшиглэх нь илүү ирээдүйтэй алхам” гэж тэмдэглэв.

Барилгын материалын үйлдвэрлэлийн гол түүхий эд нь цемент, арматур байдаг. Дэлхийн улс орнууд хөгжлийн гол түүхий эд болсон уг бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэхээр зорьж ирсэн. Гэтэл дотоодынхоо зах зээлд хөлөө олох гэж буй цементийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх гадаадын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр зэрэгцэн ашиглалтад орж байна.

Монголын цементийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баатар "Дотоодын үйлдвэрүүд үнийн хувьд цаашид илүү уян хатан бодлого баримтлах хэрэгтэй. Энэ асуудалд мэдрэмжтэй хандах шаардлага үүсэж байна” хэмээн нэмж хэлсэн юм.

Үйлдвэрлэгчид олшрох тусам зах зээлийн жамаар нийлүүлэлт нэмэгдэж, үнэ хямдрах боломж нэг талаар бүрдээд буй. Одоогийн байдлаар хамгийн том үйлдвэрлэлийг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр явуулж байна. Тус үйлдвэртэй эн зэрэгцэхгүй ч дараа нь эрэмбэлэгдэх "МАК”- ийн цементийн үйлдвэр энэ онд ашиглалтад орохоор байгаа.

Мөн "Монполимет” компанийн цементийн үйлдвэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Хөгжлийн суурийг тодорхойлдог цементийн үйлдвэрлэл дотоодод хөгжих хэрээр гадагш урсгадаг байсан валютын урсгал зогсоно. Ажлын байр хадгалагдана. Тоймлон хэлбэл, энэ зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсэх нь.

Б.Баяртогтох

Дотоодын цементийн зах зээлд өрсөлдөөн улам ширүүсэх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани