Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Монгол Улс одоо Ази дахь Грек болоод байна”

“Монгол Улс одоо Ази дахь Грек болоод байна”

НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссоос тус бүсийн орнуудад хийсэн судалгааг өчигдөр танилцууллаа. Олон улс оронд тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн энэ үед тус бүс нутгийн улсууд хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж байж л эдийн засгийн өсөлт сэргэнэ гэж үзэж байгаа аж. Үүний тулд зорилтот санхүүгийн зарцуулалтыг нэмэгдүүлэх, чадвар чадавхийг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг сайжруулахыг цохон тэмдэглэж буй юм. Энэ нь манай улсад ч хамаатай билээ.

 

Эдийн засгийн сүүлийн үеийн удаашралын тавны нэг хувь нь бүтээмжийн өсөлт саарсантай холбоотой байгааг уг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийн дундаж төвшин 2005-2007 онд 9.4 хувь байсан бол өнгөрсөн онд 4.6 хувь болж буурсан байна. НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Шамшад Ахтар "Цалин хөлсийг тогтмолжуулж, нэмэгдүүлэх нь ядуурал, тэгш бус байдлыг арилгах, дотоодын эрэлт хэрэгцээг дэмжихэд шийдвэрлэх ач холбогдолтой. Гэвч эцэстээ бүтээмжийн өсөлтөөс л бүх зүйл хамаарна” гэсэн юм. Монгол Улсын хувьд ирэх оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэхээ мэдэгдээд байгаа. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт удааширч, бүтээмж саарч, тэгш бус байдал нэмэгдэж байгаа энэ үед тодорхой бус байдал биднийг угтаж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд хамгийн хүнд үе одоо ирж буй учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй аж.

 

Экспортод түшиглэсэн эдийн засгийн өсөлт цаашид ч сулрах хандлагатай. Энэ нь аж үйлдвэржсэн орнуудын эдийн засаг төдийлөн сайнгүй байгаатай холбоотой юм. БНХАУ зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн нийт эрэлт буурч, эдийн засаг удааширсан. Мөн бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээг өмнөд хөршид авсаар байгаа билээ. Энэ мэтчилэн дэлхийн санхүү, түүхий эдийн зах зээлийн эргэлтэд гарсан гэнэтийн өөрчлөлт, макро эдийн засаг дахь эрсдэл нь нэгдэж, тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байгаа юм.

 

Иймэрхүү шинэ сорилт, бэрхшээл гарч ирсээр байгаа ч бүсийн эдийн засгийн төлөв байдал ерөнхийдөө тогтвортой байна гэж уг судалгаагаар үзээд энэ онд тус бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын эдийн засаг багахан хувиар буюу 4.8, ирэх онд тав хүртэлх хувиар өснө гэж тооцоолжээ.

 

Түүнчлэн тус бүс нутагт ядуурлыг бууруулах үйл явц удааширч, инфляцийн төвшин бага буюу хоёр хувьтай байгаа хэдий ч санхүүгийн тогтворгүй байдал, хөрөнгийн гадагш чиглэсэн урсгал зэрэг нь мөнгөний бодлогод арга хэмжээ авах нөхцлийг хүндрүүлж байгаа аж. Зарим улс оронд сүүлийн жилүүдэд өрх, ах ахуйн нэгжүүд зээл авах нь эрс нэмэгдсэний улмаас иргэд, хувийн хэвшлийнхэн их хэмжээний зээлтэй болоод байна. Доктор Ч.Хашчулуун "Ази, Номхон далайн бүс нутагт нийт эдийн засаг дахь өрийн хэмжээ буурч байхад манай улсад эсрэгээрээ өсч байгаа. Хуулиараа ДНБ-ий 58 хувиас өр хэтрэх ёсгүй ч тооцоолоогүй өр гарч ирсээр байна. Саяхан гэхэд л "Эрдэнэс Монгол” компани Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.доллар зээлсэн. Тиймээс бид одоо эдийн засгийн хувьд хамгийн хүнд үедээ орж байна гэдэгтээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зүйрлүүлж хэлбэл, манай улс одоо Ази дахь Грек болоод байна” гэв.

 

Харин уг судалгаанаас гарсан зөвлөмжид "Хүн амын тэн хагасаас илүү хувь нь хөдөө, орон нутагт амьдардаг, 10 ажилчны дөрөв нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг тус бүс нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг идэвхжүүлэн дэмжиж, хот хөдөөгийн уялдаа холбоог бэхжүүлэх нь зүйтэй” гэж үзжээ. Ингэхээр хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн бүтээмжийн асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Манай улсын хувьд энэ нь нэлээд хурц сэдэв болно. Сонгуулиар санал авахад жинтэй хувийг эзэлдэг малчидтай бүтээмж ярьж "томрох” улстөрчид одоохондоо төрөөгүй байна. Гэтэл хөдөө аж ахуйн бүтээмжит байдлыг багахан хувиар нэмэгдүүлэхэд л 2030 он гэхэд 110 сая хүнийг ядуурлаас ангижруулах боломжтой гэдгийг уг судалгаанд дурджээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Г.ГАНЧИМЭГ

“Монгол Улс одоо Ази дахь Грек болоод байна”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани