Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Багахангай дүүрэгт алт олборлохыг хориглоно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн зарим бүсэд нийлүүлэх сайжруулсан түлшний татаасын тооцоог  Засгийн газарт хүргүүлнэ


2016-2017 оны халаалтын улиралд нийлүүлэгдэх сайжруулсан түлшний нөөцлөлт, татаасын хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Агаарын чанарын албаны ажлын хэсэг 2016-2017 оны халаалтын улиралд сайжруулсан түлш нийлүүлэх үйлдвэрүүдийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, технологийн горимтой танилцан ажлын байрны зураг авалт хийж, нийлүүлэх боломжтой түлшний хэмжээг тогтоохоор нүүрсэн шахмал түлшний зургаан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөх чоно групп, НАКО ХК, НӨҮГ ХХК, УСУ Коал ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн нийт нийлүүлэх хэмжээ 123 800 тн, MBR ХХК, Дэрст тохой ХХК тоног төхөөрөмж дутуу, нийт нийлүүлэх хэмжээ 20 000 тн.  Нэг айл өрх халаалтын улиралд 3 тн сайжруулсан түлш хэрэглэнэ гэж үзвэл эдгээр компаниудын нийлүүлэх түлшний хэмжээ 41 208 өрхийн хэрэгцээг бүрэн хангах бөгөөд татаасын нийт хэмжээг   9 594 500 000 төгрөг байхаар тооцож байна. Санхүүжилтийн асуудал шийдэгдвэл  сайжруулсан түлш хэрэглэх бүсэд Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хорооны 12461 өрх, Сүхбаатар дүүргийн 13, 14, 16, 18, 19, 20 дугаар хорооны 10898 өрх, Чингэлтэй дүүргийн 12, 14, 16, 17, 18, 19 хороодын 17849 өрх, нийтдээ 41208 өрхийг хамруулахаар төлөвлөж байна. Энэ нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогонд хамрагдсан нийт 117 303 утаат өрхийн 35 хувийг эзэлж байна. Нийлүүлэлтийг бүрэн хийсэн тохиолдолд гэр хорооллын түүхий нүүрсний жилийн хэрэглээ 22,8 хувиар буурна гэж тооцжээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас танилцуулга, мэдээллийн дагуу 2016-2017 оны халаалтын улиралд нийлүүлэгдэх сайжруулсан түлшний нөөцлөлт, татаасын хэмжээг тогтоосон тооцооллыг Засгийн газрын хуралдаанд  өргөн барьж, шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо .
 

Багахангай дүүрэгт хууль бусаар алт олборлох үйл ажиллагааг хориглоно


Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлож байгаа байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн танилцууллаа.


Одоогоор Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Өндөртолгойн тахилгатай овооны баруун урд хэсэгт хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, 4 метр өргөн, 3 метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж гэмтээсэн, нуранги үүсч болзошгүй байдалтай байна. Тус дүүрэгт хууль бусаар алт олборлох иргэдийн хөдөлгөөн өдөрт дунджаар 25-30 орчим хүсүүийг цугларч байгаа гэх боловч 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн  15:30-16:30 цагийн байдлаар өөр гар аргаар алт олборлосон болон газар ухсан иргэд байхгүй байсан байна. Дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 тоот захирамжаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоож, 30 хоногийн хугацаатай 24 цагийн хяналтын цэг ажиллуулсан. Тухайн газарт техникийн нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл авахаар иргэдээс цугларсан 10,2 сая төгрөгийг дүүргийн хо тохижилтын алба ОНӨААТҮГ, Илч-Орд НӨҮГ-т шилжүүлэн 2016 оны 05 дугаар сараас нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга "Иргэд бизнес хийх эрхгүй, аж ахуйн нэгжүүд бүрэн эрхтэй байдаг ийм зүйл байж болохгүй. Тиймээс хуульд нийцүүлэн хууль бусаар олборлохыг хориглож, хуулийн дагуух асуудлыг шийдвэрлэх шаардлагатай” гэдгийг онцлон хэлсэн юм. Нөөцийн хувьд одоогоор тогтоогдоогүй тул Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр нөөцийг тогтоолгохоор Ашигт малтмалын газарт хандсан байна. Хуралдаанаас хууль бусаар олборлолт хийж буй үйл ажиллагааг бүрэн зогсоож, хуульд нийцүүлэх, нөхөн сэргээлт хийх, нөөц тогтоолгох, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Дүүргийн Засаг даргад үүрэг болголоо.
 

Барилга барихад стандартад нийцсэн хамгаалалтын тор татах шаардлага тогтооно


"Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсралтын ажил гүйцэтгэх үед хэрэглэх гадна хамгаалалтын торонд тавигдах үндсэн шаардлага”-ын асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр танилцууллаа.


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын салбарт 2011 онд-34, 2012 онд-42, 2013 онд-25, 2014 онд-26, 2015 онд-43. Нийт 170 осол гэмтэл бүртгэгджээ. 2011-2015 онуудад зөвхөн өндрөөс унахтай холбоотой 117-н осол гэмтэл гарсан нь нийт ослын 68,8 хувийг эзэлж байна. Үүнээс өндрөөс унасан-64, лифтний нүхээр унасан-20, ажлын шатнаас унасан-4, эд зүйлд цохигдсон-29 осол гэмтэл гарсан нь барилгын мөрдөж буй хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны норм дүрмийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна.  Эдгээр ослыг бууруулахын тулд барилгын гадна талд шат вандан, хамгаалалтын тор заавал татах үндсэн шаардлага гарч байгаа юм. Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын 3.2.1-д Туслан гүйцэтгэгч бүртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа тухайн гүйцэтгэх ажлын эрсдэлийн үнэлгээг хийх, үйлдвэрлэлийн талбай дээрх бүх байгууллага, ажилтны ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулж түүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийг хариуцах, зарцуулалтанд хяналт тавих, 3.2.2-д Баилга угсралтын явцад барилгын гадна шат, ванданг уртын дагууд 4 метрээс багагүй, шатны босоо чиглэлд 2 үе тутамд барилгын үндсэн хийцэд бэхлэх, бариул, шат орц гарц гаргах, бат бэх тороор битүүлэх гэж заасан байдаг. Хэдийгээр журамд тодорхой заалт байга ч барилгын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд ажилтны аюулгүй байдлыг бүрэн хангаж, стандартын хамгаалалт хийхгүй байгаагаас осол гарах нөхцөл бүрдүүлж байна. Тиймээс бусад оронд хэрэгжүүлдэг жишгийн дагуу хамгаалалтын тор татах, ингэхдээ стандартын, чанартай, бэхэлгээтэй тор ашиглах шаардлагыг тогтоож, биелүүлүүлэх ажлыг нийслэлийн Засаг дарга захирамж гарган, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний саналын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор барилгын дуу чимээг тусгаарлах, барилгаас гарах тосжилтыг гадагшлуулахгүй байх болон барилгын өндрөөс унахаас урьдчилан сэргийлэх, түүнээс бүрэн хамгаалах зориулалт бүхий хамгаалалтын бат бэх тор татсан эсэхэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын захирамж гарган, албан ёсоор зарлаж, аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Гүний худгийн ус ашигладаг автомашин угаалгын газруудын асуудлыг цэгцэлнэ


Нийслэлийн нутаг дэвсгэрт зам дагуу авто угаалгын үйлчилгээ эрхэлж байгаа газруудад хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцлээ.


Нийслэлийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төв зам дагуу байрлалтай автомашины угаалгын газруудад нийслэл, дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодизи, зураг зүйн хняалтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад нийслэлийн төвийн 6 дүүргийн нийт 80 иргэн, аж ахуйн нэгж хамрагджээ. Тэдгээрийн 15 нь гүний худаг, 60 нь төвийн шугамд холбогдсон, 5 нь зөөврийн усыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг байна. Харин 12,5 хувь нь буюу 10 нь бохир усаа соруулдаг бол 87,5 хувь нь буюу 70 нь төвийн шугамд холбогдсон. Угаалгын газруудын 85 хувь нь буюу 68 нь гаднах талбайгаа цардсан, 12,5 хувь нь буюу 10 нь цардаагүй, 2,5 хувь нь буюу 2 нь гаднаа хог хаягдалтай байсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 128 автомашин угаалгын газар байгаагаас 82 нь хот суурин газрын унд ахуйн төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургад холбогдон цэвэр ус авч хаягдал бохир усыг төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Авто угаалгын газрууд шаардлага хангасан байршилд үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас явган хүний зам, авто зам, замын хашлага эвдрэх асуудал гарсаар байна. Мөн гүний худгийн усыг ашиглах нь холбогдох журмыг зөрчиж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Тиймээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналын дагуу авто угаалгын газруудыг аттестатчилах ажлыг зохион байгуулж, зөрчилтэй газруудад шаардлага хүргүүлэн, зөрчлөө арилгахгүй бол үйл ажилллагааг нь сунгахгүй байх зэргээр асуудлуудыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.

 
Цөөн үгээр:
  • "Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам”-ын төслийг хэлэлцэн, дэмжлээ. Тус журам нь нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй цэвэр технологи нэвтрүүлсэн, эдийн засгийн өсөлт болон олон нийтийн оролцоог хангаж ногоон хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэн явуулах журмын төслийг хэлэлцэж, хуульд нийцүүлэн зарим заалтыг өөрчлөн, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх үүргийг Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст өглөө.
  • Монголд анх удаа өрхийн нийтийн тээврийн зорчилтын судалгааг Улаанбаатар хотод хийх гэж байна. Энэ нь нийтийн тээврийн тусгай замын автобусны BRT төслийн хэрэгжилтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гар утас ашиглан иргэдээс судалган авах юм. Судалгаа нь  шийдвэр гаргагч нарт түгжрэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ, хүрэлцээг сайжруулахад бодит мэдээлэл болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Багахангай дүүрэгт алт олборлохыг хориглоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани