Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нэг “тасалбар”-тай гурван том чуулган

 Нэг “тасалбар”-тай гурван том чуулганУул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх зорилготой "Coal & Metals Mongolia” олон улсын чуулган өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр боллоо.
 
Энэ жилээс эхлэн тус тусдаа зохион байгуулагддаг байсан "Coal Mongolia”, "Metals Mongolia” болон уул уурхайн техник технологийн хамгийн том үзэсгэлэн "Mine Tech” нэгдэж "Coal & Metals Mongolia”  нэрийн дор жил бүр зохион байгуулагдахаар болсон юм. Энэхүү томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын чуулган, техник технологийн үзэсгэлэнд олон улсын хэмжээний 500-700 төлөөлөгч оролцож, 80 орчим компани техник, технологи, тоног төхөөрөмжөө дэлгэн үзүүлж, ойролцоогоор 3000 орчим хүн үзэж сонирхдог гэдэг статистик бий. Чуулганд БНХАУ, Казахстан, Австрали, Япон улсын төлөөлөгчид түлхүү ирсэн байлаа. Тэд ихэвчлэн алт, зэсийн төслүүдэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой байна.
 
Тус чуулганыг санаачлан зохион байгуулагч, "Гложекс” компанийн ерөнхий захирал Л.Наранбаатар "Өмнө нь "Coal Mongolia”-г зургаа, "Metals Mongolia”-г хоёр, "Mine тech” үзэсгэлэнг найман жил дараалан зохион байгуулсан. Энэ жилээс нэгдэж, нэг арга хэмжээ болгож байна. Би "Coal Mongolia”, "Metals Mongolia” чуулганыг санаачлагчийн хувьд "Mine тech”-ийг хамтран зохион байгуулъя гэж Монголын уул уурхайн үндэсний ассоциацынханд санал тавьсан юм. Тэд нааштай хүлээж авснаар энэ гурван арга хэмжээг нэгтгэсэн. Ингэснээр зах зээлийн хямралтай үед нэг тасалбараар гурван том арга хэмжээнд оролцохын зэрэгцээ үзэсгэлэн гаргаж буй компаниудад бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй боломж бий болголоо” гэсэн юм.
 
Энэ жилийн хувьд дэлхий даяар уул уурхайн үндэстэн дамнасан томоохон корпорацууд үнэ нь унасан учраас зэсийн болон нүүрсний уурхайнуудынхаа үйл ажиллагааг зогсоож байна. Энэ нь уул уурхайн экспортоос хамааралтай манай эдийн засагт хүнд тусаж буй билээ. Ийм таагүй нөхцөл байдал дунд манай эрх баригчид Оюутолгойн далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхийг дэмжиж, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэжээ.
 
Тус чуулганыг нээж, Уул уурхайн сайд Р.Жигжид үг хэлэхдээ "Хэдийгээр сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ уналттай байгаа боловч манай улсын уул уурхайн салбар 2015 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулж төсвийн орлогын 18 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 80-аад хувийг дангаараа бүрдүүлсэн.
 
Энэ нь чамлалтгүй амжилт бөгөөд уул уурхайн салбарт ажиллаж байгаа нийт уурхайчид, аж ахуй нэгжүүдийн хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөхиүлэн дэмжих, урт хугацаанд тогтвортой харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримтлан, хууль эрх зүйн орчныг тогтвортой, ойлгомжтой болгож гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд өрсөлдөхүйц нөхцөл олгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна.
 
Тухайлбал, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг боловсруулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал болон ашигт малтмалын нөөцийг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тооцох алхамуудыг хийлээ” гэсэн юм. Мөн тэрээр "Энэ удаагийн чуулга уулзалтыг нүүрс болон метал ашигт малтмалын чиглэлийг хамруулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж байгаа нь хамрах цар хүрээг тэлж, хөрөнгө оруулалт хийх болон хамтран ажиллах сонирхол бүхий гадаад дотоодын олон тооны аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох боломжийг хангаж байна” хэмээн дүгнээд чуулганд оролцож буй хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийг уриалав.
 
Дараа нь Монгол Улсын сайд М.Энхсайхан "Нүүрс ба эрчим хүч” сэдвээр илтгэл тавьж, "Тавантолгой”, "Тавантолгойн цахилгаан станц”, "Шивээ Овоо” зэрэг нүүрсний салбарын гурван төслийг онцоллоо. Тэрээр "Ирээдүйд ихээхэн үр ашигтай байх төслөөр "Шивээ Овоо”-г тооцож байна. Аливаа төсөл амжилттай хэрэгжихэд хөрөнгө оруулалтын өгөөж маш чухал. Тавантолгойн төслийн хувьд нүүрсний үнэ нэг тонн нь 80 ам.доллар байна гэж анхлан тооцож байсан ч амжилтад хүрээгүй.
 
Бидэнд мега төслийн туршлага байсангүй. Энэ нь шийдвэр гаргах болон яамдын дарга нарт илүү хамаатай. Дараагийн шалтаан нь популистууд. УИХ-ын гишүүд цаг хугацаа бол мөнгө, зах зээл маш ширүүн өрсөлдөөнтэй гэдгийг олйгохгүй байна. Зөвхөн өөрсдөөс нь бүх зүйл шалтгаална гэж шийдвэр гаргагчид алгуурладаг нь маш буруу. Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлэхээр ажиллах явцад манай мэргэжилтнүүдэд хэлэл­цээ хийх чадвартай нь харагдсан. Тавантолгойн ордын хувьд хэрэглэгчдээ хамгийн ойр байрласан нь давуу талтай. Энэ шинж чанараа одоо ч алдаагүй тул энэ төслийг хэрэгжүүлэх нь тодорхой.
 
Харин хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал” гэв.
Тавантолгойн цахилгаан станцын хувьд ажил үргэлжилж байгаа аж. Юутай ч манай улсын хувьд эрдэс баялгийн арвин их нөөцтэйн зэрэгцээ ОХУ болон БНХАУ хэмээх хоёр том зах зээл бүхий улсуудтай өргөн уудам нутаг дэвсгэрээр хиллэдэг нь уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах бас нэгэн чухал хүчин зүйл болдог гэж үздэг.      
 
Г.Ганчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Нэг “тасалбар”-тай гурван том чуулган
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани