Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн далд уурхайн нээлт ба олон тэрбумын зээл

Оюутолгойн далд уурхайн нээлт ба олон тэрбумын зээлОюутолгойн ордын далд уурхайн төслийг баталсны баяраа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч амралтын өдрөөр уурхайд очиж тэмдэглэлээ. Тэрбээр өмнө нь далд уурхайг санхүүжүүлэх зээл авахаар болсны баярыг, мөн зээл орж ирсний баярыг тус тус тэмдэглэж, "Оюутолгой төсөл улс төрийн сэдэв биш бизнесийн сонгодог төсөл боллоо” гэдэг санааг энэ удаагийнх шигээ давтан давтан сануулж байлаа.

Тэгвэл олон жилийн турш улстөржилтийн сэдэв болж ирсэн уг орд яагаад "бизнесийн төсөл” болж хувирсныг юуны өмнө сануулах нь зүйтэй болов уу. Оюутолгойн орд одоогийн байдлаар зөвхөн ил уурхайн олборлолт явуулж буй бөгөөд нийт агуулгын 80 орчим хувь нь далд уурхайн аргаар ашиглагдах бололцоотой гэж үздэг. Далд уурхайгаар ашиглах тэрхүү 80 хувийн нөөцийг дөрвөн хэсэгт хуваадаг ба Хьюго Норт-1, Хьюго Норт-2, Херуга, Хьюго Саус гэж тус тус нэрлэдэг.

Эхний ээлжинд Хьюго Норт-1 далд уурхайг ашиглалтад оруулах ба үүнд шаардагдах 4.4 тэрбум ам.долларыг олон улсын 15 арилжааны банкнаас зээлээр аваад байгаа юм. Өнгөрөгч бямба гаригт Оюутолгойн уурхайд тэмдэглэсэн баярын үеэр уг ордыг Монголын Засгийн газартай хамтран эзэмшигч "Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьяан Жак хэлэхдээ гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэмжээг хувь нийлүүлэгч талууд 5.3 тэрбум ам.доллараар баталсан гэдгийг дурджээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах 4.4 тэрбум ам.долларын арилжааны зээлийн санхүүжилтийг цаашид 6 тэрбумд хүргэн нэмэлт санхүүжилт авах бололцоотой гэж талууд тооцоолж байгаа аж. Оюутолгойн төсөл эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулсан ба үүний 7.5 тэрбум ам.долларыг нь Монголын Засгийн газар хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр "Рио Тинто” компаниас аваад байгаа юм. Харин одоо Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компани ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол нэмээд 15 банкинд зээлтэй болж баймааж нь далд уурхайн нээлтээ хийж байгаа хэрэг юм. Цаашид Оюутолгой компани зээлийн асуудлаар Рио Тинтотой төдийгүй 15 банктай ярилцах болно. Тэр зээлийг олж ирснээрээ Рио Тинто л тэр банкуудтайгаа учраа олно биз гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл тэдгээрт Монголын Оюутолгой ордын лицензүүд барьцаалагдсан байгаа. Улаанбаатарт, цаашлаад уурхайд удирдагчид маань баярын хундага тулгах тэр мөчөөс эхлэн бид өмнөхөөс хүнд нөхцөл рүү орж байгаагаа санууштай. Рио өмнө нь "хувь нийлүүлэгчийн” гэх 7.5 тэрбум ам.долларын зээлийг дан биш "давхар дээл”-тэй өгөөд байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ зээл 6.5% + libor хүүтэйгээр Оюутолгой компанид олгогдсон. Цаашид далд уурхайн бүтээн байгуулалтад зориулах 4.4 тэрбум ам.долларын зээлийг бүтнээр нь дансандаа оруулсан Рио дараа дараагийн жилүүдийн зардлыг цувуулан гаргахдаа Оюутолгойд өмнөхийн адил 6.5% + libor хүүтэйгээр зээлдүүлэх юм. Уг нь арилжааны банкуудаас авсан зээл дунджаар 3.78%+ libor хүүтэйгээр олгогдсон.

Өнөөдөр дарга нар маань ёслол төгөлдөр нээж буй далд уурхайн бүтээн байгуулалтын ард ямархуу дагалдах нөхцөл үүсч байгааг бид мэдэх ёстой юм. Дэлхийн зах зээл, түүхий эдийн үнэ хэцүүхэн байгаа энэ үед 4.4 тэрбум ам.долларын зээл босгож, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх амаргүй ажил гэдэг нь мэдээж. Мөн хамтрагчийнхаа ачааллыг бодолцох нь ч зөв байсан байх. Хамгийн гол нь Оюутолгой хөдөлгөөнд орж, үүнийг даган ханган нийлүүлэгч компаниудын ажил үйлчилгээ, ашиг орлого нэмэгдэх нь эдийн засагт дам нөлөөтэй учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баярлах нь ч зөв байх. Гэхдээ энэ бүхэн төлөөстэйг мартах учиргүй.

politik.mn

Оюутолгойн далд уурхайн нээлт ба олон тэрбумын зээл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани