Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сонгуулийн дараах Тавантолгой ба Кремлийн санаа…

13162420_1193941457307506_1939777302_n.png2007 оноос хойш улстөрчдийн амнаас гардаг тренд үгсийн нэг яах аргагүй болсон "Тавантолгой” харин энэ сонгуулиар тэгтлээ олон хэлэгдэхгүй байж мэдэхээр байна. Арга ч үгүй биз дээ. Эрх баригчид уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг улстөржүүлсээр олон хавар, намартай золгосон юм чинь. Тэгэхдээ бас болоогүй ээ. Хэрхэн яаж цэвэрхэн байдлаар сонгуулийн шоу болгох вэ гэдэг дээр хэсэг бүлэг хүмүүс бодлого барьж байж болзошгүй гэх ойлголт 1072-ын дуулиант үйл явдлаас бас анзаарагдаад байгааг хэлэх хэрэгтэй биз.Үнэндээ бол Тавантолгойг хэчнээн моодноос гаргах гээд бүтэхгүй л дээ. Асуудал ард түмний мемори буюу санах ой ямар байхаас л шалтгаална гээд хэлчихэд болох байх. Монгол тийш хараагаа бэлчээж ирсэн гадны гүрнүүдийн хувьд Тавантолгой хэрэгтэй л зүйлс байдаг. Ямартаа л оффшорын дуулианд нэр нь тодорсон, Монголд "Бату майнинг” гэх компанитай гэгдэж байгаа Олег Дерипаскагийн эрх ашиг Тавантолгой хийгээд төмөр зам, эрчим хүчинд тунчиг хамаатай байж ирсэн л байдаг. Ер нь бол хойд хөршийн ах нар том эрх ашигтай, том л сонирхолтой байдаг.  Тэр утгаараа Тавантолгой дээр тийм л байж ирсэн. Хэдийгээр сүүлийн нэг жилийн хугацаанд   тэд тоглоомын дүрмийг зохиогчдын нэг биш болж харагдаж байгаа ч, хэрэг дээрээ тэд дараагийн ямар чухаг нүүдлийг тооцоолж байгаа бол? М.Энхсайхан нарын нүдний цөцгийн шиг л эмзэг мэдрэмтгий гээд байсан Мега тодотголтой Тавантолгой төсөл өнөөдрийн хувьд идэвхжил нь дарагдсан байгаа. Гэхдээ энэ нь бүрмөсөн унтарсан гэсэн үг биш болохыг хэн ч ухаж ойлгож таарна. Ямартай ч Тавантолгойг улстөржүүлэхээ болиод, урагшлуулах тухай мессеж идэвхтэй цацагдаж байсан өнгөрсөн жилийн өдийгөөс  Х.Баттулга нарын нөгөө айхтар ширүүдүүлээд байсан кампанит маягийн чанартай дуу хоолой харьцангуй нам зөөлөн дээрээ тавигдсан юм.  Нэг талаас хэт их нам гүмийн цаана их тэсрэлт бөгөөд эрсдэл дагаж байх магадлал бийгийн хувьд анхаарал татаж л байлаа. Ерөөс Кремлийн эзэд эрх ашгаа хаа нэгтээ гээхийг хүснэ гэж үү? Энэ их нам гүмд бид эргэлзээгүй итгэх ёстой юу? Үүний хариултыг бид өнгөрсөнд болоод өнөөдөрт өрнөж байгаа үйл явдлуудаас уудлан хайгаад үзэхэд, энэ сонгуулийн дараа гэхэд Тавантолгой дахь Оросуудын сонирхол идэвхжих магадлал багагүй байгаа юм.

Tawan-tolgoi-Tuya

Яагаад гэж үү?

Эрхэм та санаж байвал,  зургаан  жилийн өмнө Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид "Тавантолгой ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо юуны түрүүнд улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэх хувилбарыг” гаргахыг уг үндэс болгож байв. Харин яг тэр он цагт ОХУ-ын "Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид тендерийн Хураангуй жагсаалтад үлдсэн. Тэгэхдээ тэд "ах”-ын санааг ямагт гаргаж ирсэн нь Солонгосын компанитай хамтрал болж, тэднээр мөнгө босгуулан Тавантолгой зэрэг ордуудын үүц баялгийг үнэ цэнэд хүргэх төмөр замын сүлжээний тэн хагаст эзэн суух гэсэн ашиг сонирхлоо тээж ирсэн юм. Тэгвэл Оросуудыг тийм бодолтой байхад Өмнөд хөршийн өнөөх "Шинхуа” Америкийн "Пибоди”-той нийлэх асуудал яригдаж байсан ч, Японы "Мицуи”-г аюулгүй гэж үзсэн үү, яасан. Ямартай ч эвссэн. Тэгсэн нэг жилийн дараа, Монгол наадам болохоос өмнөхөн Тавантолгойн 40 хувийг Хятад, 24 хувийг Америк, 18 хувийг Орос, 18 хувийг Монголд тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ гэх мэдээлэл гадны дотны хэвлэлүүдээр гараад эхэлсэн. Яг тэр үед Солонгос, Японууд "бидний голлоо” хэмээн гомдоллож байсныг санаж байна, би. Тэгвэл өнөөдрийн тухайд "Сумитомо” Японыг төлөөлж, Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээ үр дүнд хүрсэн гэгдэж буй.

oioiМэдээж тэгээд асуудал энэ хэмжээнд хүрэх хүртэл олон үйл явдал болсон. Дэд бүтэц төмөр замаа шийдээгүй тохиолдолд Тавантолгойг бүхлээр нь хөдөлгөх тухай яриа утгагүй. Тэр ч утгаараа өргөн нарийн царигийн асуудлаа шийдвэрлэх гэж нэлээд юм болов. М.Энхсайхан Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд тавих төмөр замыг нарийн царигтай тавих нь эдийн засгийн алдагдалгүй хувилбар гэж эхлээд зоргоороо шийдвэрлэсэн. Чингис бондын мөнгөнөөс тийш нь зарцуулах ёстой гэж үзсэн. Тэгээд удалгүй "Монголын төмөр зам” төслийг удирдах эрхээсээ татгалзахад хүрч байв. Гэхдээ тэр үед хоёр хөршийн тэргүүнүүдийн хэдхэн өдрийн зайтай айлчлал болоогүй, улстөрийн нөхцөл байдал өөр байв.

Тэгэхдээ цаагуураа бол улстөрчид шийдвэрүүдээ хэрхэн гаргахаа тохирсон байдгийг илтгэх жишээ олон л доо. Юу гэхээр "Шинхуа” болоод дотоодын "Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, "Тавантолгой” ХК хамтран нарийн цариг бүхий төмөр зам барих "Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Тэрхүү төмөр замын уртын хэмжээ нь 18 км буюу богино ч гэлээ, жилдээ 27 сая орчим тонн нүүрсийг өмнөд хөрш рүү тээвэрлэх хүчин чадалтай байна гэсэн. Тэр нь манай улсын нүүрсний жилийн экспортыг дангаараа шийдчих хүчин чадалтай зам босохоор л харагдаад байв. Тиймээс ч нарийн цариг дагасан шүүмж дахиад идэвхжсэн билээ. Юу гэхээр, нэг л газар зөвшөөрөл өгөөд нарийн царигтай зам бариад эхэлчих юм бол ар араасаа олон нарийн төмөр зам Монголд маш богино хугацаанд ороод ирнэ. Үүнийг стратеги төлөвлөгөөтэйгөө уялдуулах бараг боломжгүй болно. Хятадын нарийн төмөр замыг оруулаад ирвэл монголын баялгийг хятадууд ёстой л нэг угжих шиг болно. Юуны өмнө олон мянган хятад наймаачид орж гарна, байнга оршин сууна гэсэн үг. Төмөр зам, тэр тусмаа нарийн царигтай бол Монголын баялгийн урсан гарах хэмжээ, далайц хэд дахин нэмэгдэх болно. Товчхоноор монголчуудын өөрсдийн гараар байгаль, эдийн засаг, түүх соёлын дурсгалыг нь сүйтгэх болно гэх байр сууриуд байсан.

content_-20012015-1421719632-1489583114-elbegdorjТэгсэн дараа нь Ерөнхийлөгч албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "…Төмөр замын хувьд Монгол Улс өөрийн гэсэн бодлого, эрх ашигтай гэдгийг та мэдэж байгаа.Тавантолгойгоос урагшаа барих төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, өртөөнүүдэд ажиллах инженер ажилчид гээд бүгд Монголынх байна. Ачааг хилээр гаргасны дараа хөрш орны зүтгүүр хүлээн аваад цааш явна. Ачааг хилийн наана асгаад дахин ачина гэж байхгүй. Цагаанхад гэдэг газар нүүрс асгаж, ачиж байгаа шиг гамшиг болгохгүй. Нэвтрүүлэг хийж юм уу тусдаа ярихгүй л байгаа болохоос энэ бол манай бодлого, эрх ашиг шүү дээ.

Энэ асуудлыг бид хөрштэйгөө ярилцаж байгаа. Харин энэ асуудлыг "хэрүүлийн алим” болгож, ажлаа унагаамааргүй байна. Хөрш орнуудад нүүрс мэтийн ачааг тухайн орны царигаар гаргах нь зөв гэж үзэж байгаа. ОХУ руу өргөн царигаар, урд хөрш рүү өөрийх нь царигаар, дугуй солих шаардлагагүй яваг. Ачсан нүүрсийг нь асгаж, дахин тээвэрлэхгүй яваг. Баттулга гишүүн өөрөө сайн мэдэж байгаа. Төмөр замын бодлогын талаар маргалдаад байх хэрэггүй, бидний хэдийнэ шийдсэн асуудал шүү дээ. "Шинээр байгуулах төмөр зам нь одоогийн төмөр замтай шууд холбогдох буюу огтлолцох тохиолдолд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” гээд тогтсон. Одоогийн энэ Алтанбулагаас Замын Үүд рүү чиглэсэн төмөр замтай огтлолцохоор бол энэ өргөн царигаар байна шүү гэсэн юм.

Манайхныг ийн ярьж байх зуур Москвагаас бас нэгэн мэдээ ирсэн нь, РЖД компани Тавантолгойн төмөр замын төсөлд гол үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаагаа давхцуулан мэдэгдсэн явдал юм. Энэ бол тэдэнд эргэж ирэх шалтгаан байдгийг илтгэх нэгэн жишээ.

Уулзах сонирхол бий…

Дэлхийн банкны зүгээс бас манай төмөр замын бүтээн байгуулалтуудад оролцох сонирхлоо илэрхийлсэн билээ. Уг нь тэд өмнө нь ОХУ одоогийн нөхцөл байдлаа өөрчилж, төмөр замын багтаамжаа нэмэгдүүлэн, тарифандаа зохицуулалт хийн, боомт зогсоолуудаа ашиглуулах тал дээр Монголын Засгийн газартай хэлэлцээр хийх шаардлагатай гэж байсан бол өөрсдөө ийн сонирхлоо өөрчилсөн байдаг юм. Концессын гэрээгээр явагдах төмөр замын төслүүдэд оролцох боломжтой гэчихсэн нь яг одоо яригдаад байгаа төмөр замтай холбоотой юм л даа. Бас нөгөө "Пибоди” төмөр замд санаатай байгаагаа нуугаагүй.

 sff

Тэгвэл Оросууд энэ зуур юу хийж ирэв гэдгийг харъя. Хойд хөрш Тувагийн Элегестийн ордыг эргэлтэд оруулах хүрээнд Элегест-Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замыг барих компаниар "СГК-трансстройЯмал”-ыг шалгаруулсан. Гол нь тус чиглэлийн төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлогыг Кремлийн эрх баригчид барьж байгаа талаар Оросын хэвлэлд гарсан юм. Энэ нь Оросууд манай гол гарц зах зээл рүү нүүрсээ хүргэхдээ манай газар нутгийг ашиглах гэж байгаа нь, эдийн засгийн аюулгүй байдал талаасаа асуудал дагуулах уу гэдэг асуултыг тавихад бас хүргэсэн.

Ер нь Оросуудын хувьд Тавантолгой болоод төмөр замын төслийн хурдыг сааруулах сонирхлыг тээж ирсэн л байдаг. Ямартаа л Кемерова мужаас Владивосток хүртэлх бүх л нүүрсний уурхай, цахилгаан станцуудын хяналтын багцыг эзэмшдэг СУЭК корпораци нь Улан- Үдэд барьсан нүүрс угаах үйлдвэр болоод Владивостокийн Мухта хойгт барьсан шилжүүлэн ачих байгууламжиндаа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд хятадын зах зээлийн үнийг буулгахгүй байх шаардлагын улмаас Тавантолгойтой холбоотой асуудлуудыг гацаах ажиллагааг В.Путин өөрөө удирдан явуулсан гэж харахад хүргэх билээ. Энэ нь Оросууд Тавантолгойн төмөр замын төсөлд орж ирэх гээд байгаагийн учиг нь өмнөдийн зах зээлийг алдахгүй гэсэн үндэслэлтэй бас холбоотой л харагддаг.

Хойд хөршийн ашиг сонирхол иймэрхүү байхад манайхан  төмөр замтай холбоотой асуудлаар эндээ бас талцаж ирсэн.  М.Энхсайхан болохоор төслийн компани "Энержи ресурс” төмөр замаа эзэмшиж явна. Төслийн компанийн 51 хувь нь манай үндэсний компанийн хяналтан дор байна гэж байхад З.Энхболд "төмөр замыг богино хугацаагаар ч хамаагүй аль нэгэн нүүрсний компанид эзэмшүүлж болохгүй. Тавантолгойн төмөр замыг "Энержи ресурс”, "Сумитомо”, "Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй.” гэж дуугарсны цаанаас яагаад ч юм  В.Путины инээмсэглэл тодрох шиг болж билээ…

Ж.Э.Болорхажид

Эх сурвалж: Шуурхай.мн

Сонгуулийн дараах Тавантолгой ба Кремлийн санаа…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани