Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн эерэг, сөрөг мэдээ

Амтай бүхэн улс төр ярьсан энэ үед улсын маань авдар мөнгөтэй эсэх, эдийн засагт эерэг дохио дуугарч байна уу, үгүй юу гэдэгт хэн ч анхаарал хандуулахгүй байгаа. Тойрогт хэн очих бол, ямар луйвар хийх бол гэдэгт хамаг анхаарлаа хандуулж орхисон улстөрчдөд сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэх үү, эсвэл сэхээнээс гарах уу гэдэг нь сонин биш. 



эд иргэдийн сэтгэлзүйгээр наадсан шоу төдий аргацаасан олон ч шийдвэр гаргаж байгаа билээ. Улсынхаа төсвийг тооцож үзэлгүйгээр зөвхөн маргаашийн сонгуульд сайн дүн авах гэсэн хэлбэр төдий бодлогыг шүүмжлээд байвал цаг ч хүрэхгүй цаас ч багадах биз. Тэгвэл хөрөнгө оруулалт нь хасахаас хэтрэхээ больчихсон, аргацаасан шийдвэрээр өдөр хоногийг өнгөрөөж буй Монгол Улсын эдийн засагт эерэг мэдээ байгаа эсэх, мөн сөрөг мэдээлэл юу байна вэ гэдгийг энэхүү нийтлэлээр тоймлохыг хүслээ. 

 

ЭДИЙН ЗАСГИЙН ЭЕРЭГ МЭДЭЭ
 
 
Монгол эргээд моодонд орлоо 
 


Одоогоос нэг жилийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улстөрчдийн ар хударгаар Дубайд очиж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрээг үзэглэсэн. Дуулиан шуугиантайхан үзэглэж, хууль бус гэрээнд гарын үсэг зурсан хэмээн баахан байцаагдсан энэхүү гэрээ одоогоос 10 орчим хоногийн өмнө албан ёсоор гараанаас гарснаар Монголын эдийн засагт эерэг мессеж илгээлээ. 5.3 тэрбумын хөрөнгө оруулалт зарцуулагдах уг том төслийн эдийн засагт үзүүлэх эерэг дохиог олон янзаар тайлбарлаж буй. Нэн тэргүүнд уг том ордыг дагаж уналтад ороод байсан уул уурхайн хөрөнгө оруулалт сэргэх учиртай. Гадны том компаниудын өмнө тавьчихаад байсан хавхыг арилгаснаар гадны хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэх нь. 



Мөн энэхүү том төслийг баталсан өдөр тус компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн биржид огцом өссөн нь Монгол эргээд моодонд орж байгааг харуулсан хэрэг боллоо. Ажлын байр нэмэгдэж, гүний уурхайн үйлдвэрлэлийг дагаад дотоодын жижиг үйлдвэрүүд эргээд хөл дээрээ босно. Энэхүү том ордын гүний уурхайн ажил эхэлснээр ойрын үед эдийн засагт нэг тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ гэсэн хүлээлт бий болоод байгаа юм. Тэгвэл тэрбум ам.доллар эдийн засагт цус сэлбэлт болох төдийгүй валютын нийлүүлэлтэд эерэгээр нөлөөл­нө гэдгийг эдийн засагчид онцол­жээ. 



Тодруулбал, Төв банкны Ерөн­хий эдийн засагч бөгөөд Судалгаа ста­тис­тикийн газрын захирал С.Болд уг ор­дын талаар "Гадаадын шууд хөрөнгө оруу­лалт нэмэгдэх нь төлбөрийн нийт тэнцэлд, эдийн засгийн гадаад тэнц­вэр­тэй байдалд эергээр нөлөөлнө. Валютын нийлүүлэлт нэмэгдэнэ. Энэ ут­гаа­раа ханш тогтвортой байхад эерэг нө­лөө үзүүлнэ. Гэхдээ гаднаас валют орж ирэхийн хэрээр л валютын ханш буурч, төгрөгийн ханш чангардаг гэж авто­ма­таар ойлгож болохгүй” хэмээн ярьжээ. 

 

Монгол Улс Японы зах зээлд хөл тавив 
 


Монгол Улсын эдийн засагт эерэг мэдээ дуулгаж, дотоодын үйлд­вэр­лэгч­дийг хамгаалах бодлогыг шат да­раа­тай хэрэгжүүлж буй ганц сал­бар бол аж үйлдвэрийн салбар. Тод­руул­бал, энэ сарын 1-нээс эхлэн дотоо­дын үйлдвэрлэгчдийг хамгаалах Зас­гийн газрын 185 дугаар тогтоолыг хэрэг­жүүлж эхэлсэн. Ингэснээр дотооддоо үйлдвэрлэдэг ч гадны импортын бараанд зах зээлээ булаалгаж байсан 100 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалж, ижил төрлийн импортын барааны татварыг 5-20 хувиар нэмэгдүүлэв. 



Тогтоол хэрэгжиж эхэлснээр жилд 280 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоох билээ. Мөн ойрын үед дуулдаж буй нэг сайхан мэдээ бол Япон улстай хийсэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бодит ажил хэрэг болж эхэлсэн явдал. Ирэх сарын 7-ноос хэрэгжих уг хэлэлцээрийн үр дүнд бид Япон улс руу 5700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй болон хөнгөлөлттэй үнээр гаргах боломж бүрдэх нь. Тэр дундаа Монголын эдийн засгийг солонгоруулах учиртай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн буюу сүү сүүн, мах махан бүтээгдэхүүнийг гаргах боломж бүрджээ. 



Монгол Улс Малын эрүүл мэндийн хууль, энэ оны хоёрдугаар сард баталсан "Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-өө хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд түүхий мах экспортод гаргах боломжийг ч мөн бүрдүүлж, гаалийн татварыг үе шаттай бууруулах чиглэл өгчээ. Өмнө нь Монгол Улс Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн, зэс зэсэн бүтээгдэхүүнийг 8-11 ам.долларын татвар төлж гаргаж байсан бол ирэх сараас эхлэн ноолууран бүтээгдэхүүн ямар ч татваргүйгээр гарч, ноолууран эдлэл үйлдвэрлэгчид хөл дээрээ бат зогсох нь. Мөн Япон улс 9300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад гаалийн татваргүй болон хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх юм. Тэр дундаа япон машины татварыг тэглэх тухай асуудал яригдаж байна. 

 

Бодлогын хүүг 1.5 хувиар бууруулав
 


Бүтэн жилийн турш 13-д хадгалж, улмаар он гарсны дараахан 12 хувь буюу нэг нэгжээр буураад байсан Мөнгөний бодлогын хүү 1.5 нэгжээр буурсан нь өнгөрөгч өдрүүдийн нэг сайхан мэдээ байв. Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл энэхүү шийдвэрийг гаргахдаа инфляци зорилтот төвшнөөс доогуур буюу оны туршид нам тогтвортой байгаа нь бууруулах шалтгаан болсон гэж үзжээ. 



Мөн сүүлийн жил хагаст гадаад худалдааны тэнцэл дээр эерэг өөрчлөлтүүд гарсан. Худалдааны тэнцэл дээр гарсан эерэг өөрчлөлт эдийн засагт цаашид хадгалагдах нь гэж үзсэн учраас бодлогын хүүг бууруулах шийдвэрт хүрсэн аж. Төв банкны Ерөнхийлөгч бодлогын хүүг бууруулсан шийдвэрээ "Монголын эдийн засгийн гадаад нөлөөлөлтэй, хамааралтай салбаруудын хувьд эерэг байх төлөвтэй байгаа учраас бодлогын хүү 10.5 хувь болж өөрчлөгдлөө. 



Сүүлийн долоо хоногт гадаадын биржүүд, Монголын биржүүд дээр байгаа хувьцаан дээр олон эерэг өөрчлөлтүүд гарч байна. Ялангуяа хөрөнгө оруулалтын салбарт. Хөрөнгө оруулалтын салбар буюу уул уурхайн бус салбарууд дээр хөрөнгө оруулалт нь өмнөх оноос нэмэгдсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд бид эерэг хүлээлттэй байгаа” гэв. 

 

ЭДИЙН ЗАСГИЙН МУУ МЭДЭЭ 
 
 
Иргэдийн худалдан авах чадвар мууджээ 

 

Канадын Засгийн газрын дэмж­лэг­­тэй­гээр Бүгд найрам­дах­чуу­дын олон улсын хүрээлэнгээс хий­сэн судалгаагаар манай иргэд ажилгүйдэл, авлигаас болж гутранги үзэлд автаж эхэлжээ. Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь эдийн засгийн нөхцөл байдал маш муу гэсэн хариулт өгсөн аж. Нөгөө талаар энэ бүхний буруутан нь өнөөгийн эрх барьж буй нам гэж үзсэн бөгөөд сонгууль өгөх хүсэлгүй гэдгээ ч хэлсэн байгаа юм. Санамсаргүй аргаар сонгосон 5000 иргэний тал хувь нь мөн ажилгүйдэл нийгэмд ихэссэн гэдгийг хэлжээ. Тэгвэл энэхүү судалгааг батлах тоон мэдээг Бүртгэл статистикийн газраас өгсөн байна. Тодруулбал, манай улсын нийт өрхийн 



70 орчим хувь нь 900 мянган төгрөгөөс доош орлоготой гэсэн дүн гарчээ. Сарын орлого нь ингэж буурсан өрх өмнөх сараас 10 хувиар өссөн нь ажилгүйдэл шат шатанд ихэсч, жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эхэлснийг харуулж буй юм. Баян ядуугийн ялгаа улам ихэсч, 900 мянгаас доош орлоготой өрх дотор бага орлоготой буюу 500-аас доош мянган төгрөгийн орлоготой өрх 30 орчим хувь байгаа нь яах аргагүй сэтгэл эмзэг­лүү­лэх асуудал болж хувирчээ. 

 

Улсын болон нийслэлийн төсөв алдагдал хүлээв  
 


Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн тойм тайланг гаргаж, үүндээ төсвийн орлого их хэмжээгээр тасарч буйг санууллаа. Тодруулбал, төсвийн зардлаа хянаж, хязгаарлах ёстойг онцгойлон сануулж, төсвийн алдагдал жилийн төлөвлөсөн алдагдлын 2/3 хүрчихээд байгааг сануулсан байна. Төсвийн орлого өнгөрсөн оноос 11 хувиар буурч, эдийн засгийн идэвхжил өнөө хэр сул байгаа учраас гадаадаас авч буй зээл тусламждаа ч анхааралтай хандахыг тус байгууллага сануулжээ. 



Магад Оюутолгой хөдөлчихсөн учраас одоо бидэнд айх зүйл үгүй хэмээн эрх баригчид "таахалзах” нь тодорхой, тус тайланд дурьдсанаар бол энэхүү том ордын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлт тийм ч сайн бус энэ үед төсвийн алдагдлаа нөхөх хэмжээнд хөрөнгө оруулалт болж чадахгүй хэмээн онцолсон юм. Төсвийн орлого дөрөвдүгээр сард 1.6 их наяд төгрөг болсон бол зарлага 2.3 их наяд болж, 663 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Энэ оны төсвийн төсөлд алдагдал 900 гаруй тэрбум төгрөг байхаар баталсан. Гэтэл ердөө дөрөвдүгээр сар гэхэд үүний 75 орчим хувьд хүрсэн нь сонгуулийн дараа эдийн засаг сэхээнд орох нь гэсэн таагүй мессеж өгөхөд хүрч байна. Мөн ойрын хугацаанд төсөвт тодотгол хийхээс өөр аргагүйд хүрч буй юм. 



Түүнчлэн, нийслэлийн төсөв орлогоосоо давж, зургаан тэрбум төгрөгөөр тасарсан нь эдийн засагт мөн л муу мэдээ болж дуулдлаа. Нийслэл өнөө жил олон ч том бүтээн байгуулалт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэтэл төсөв нь эхний улиралд тасарчихаад байгаа учраас цаашид ямар эх үүсвэрээс санхүүжилт босгохыг хэлэхэд эрт байна. 

 

Чанаргүй зээл ихэсч, банкууд зээлээ хумилаа 

 

Арилжааны банкуудын хувьд эдийн засагт ойрын үед сайн гэхээс илүүтэй саар мэдээ олныг дуулгаж буй. Засгийн газрын шахалтаар гэх үү, эсвэл сонгууль угтсан шоу гэх үү малчны зээлийн хүүг бууруулах, оюутан сурагчдад зээл олгох, таван хувийн зээлийг санхүүжүүлэх зэргээр аргацаасан төдий бодлого явж буй. Гэвч банкны салбарын хэмжээнд чанаргүй зээл ихэсч, өмнөх оныхоос 50 гаруй хувиар нэмэгдсэнийг эдийн засагчид онцолж эхэллээ. Ингэснээр банкууд ч зээлээ хумих бодлогод шилжиж эхэлжээ. 



Банкны системийн хэмжээнд хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 10 орчим хувьтай тэнцэж эхэлбэл аюултай гэж үздэг. Тэгвэл нийт зээлийн үлдэгдлийн 7.9 хувийг эзлээд байгаа нь банкны системд аюул учруулах хэмжээнд тун дөхөж очсоныг илтгэнэ. Тоон мэдээ дурьдвал, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 917 тэрбум төгрөгт хүрч, жилийн өмнөх үеэс 56 хувиар нэмэгджээ. 



Түүнчлэн чанаргүй зээл нийт зээлийн 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 42 хувиар өссөн аж. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.2 эзэлж байна. Эдийн засагчдын тооцож буйгаар хоёр их наяд төгрөгийн зээл эрсдэлтэй байдалд орсон бөгөөд 10 хүн тутмын хоёр нь зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрээд байгаа юм. Цаашдаа чанаргүй зээл ихсэх хандлагатай байгаа учраас банкууд эрсдэлээ тооцож зээлээ хумиж, улмаар аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэд банкны зээлд байраа тавьж туухад хүрээд байна.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох
Эдийн засгийн эерэг, сөрөг мэдээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани