Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн хэвлэл Хан Ресурс, Рио Тинтог онцлов

Байгалийн асар их баялагтай, хоёр хөршөөрөө түшүүлсэн улс гэдэг утгаараа Монгол Улс дэлхийн анхаарлыг үргэлж татах болсон. Тиймээс "Монголын мэдээ” сонин дэлхий дахин манай улсыг аль талаас нь сонирхож, дотоод болон гадаадын том компаниудын талаар гаргаж буй шийдвэрийг аль өнцгөөс нь мэдээлж байгааг онцлон орчуулж хүргэдэг уламжлалтай. Энэ удаа уул уурхай, эдийн засаг, Ерөнхийлөгчийн БНСУ-д хийх айлчлалыг дэлхийн хэвлэлд аль өнцгөөс хүргэж буйг тоймлов. 

Хөрөнгө оруулагчдын дайжих нөхцөл болж байсан эрх зүйн дайн дууслаа 
Дэлхийн хэвлэл Хан Ресурс, Рио Тинтог онцлов
Уул уурхайн сэдвээр дагнан бичдэг томоохон сайтуудын нэг болох "mining.com” сайтад "Монголын Засгийн газар Канадын Хан ресурс компанид 70 сая ам.долларыг төлөхөд бэлэн байна” гэх гарчиг бүхий нийтлэл тавигджээ. Энэхүү мэдээллийг орчуулбал, "...Монгол Улсын Засгийн газар Уран олборлох тусгай лицензийг нь цуцалсаныхаа төлөө Канадын Хан Ресурст 70 сая ам.долларыг төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлэв. 

Ингэснээр дэлхийн топ уул уурхайн бүс нутаг гэгддэг тус улсаас хөрөнгө оруулагчдын дайжих нөхцөл болж байсан хууль эрхзүйн дайн, долоон жил үргэлжилсэн маргаанд цэг тавигдаж байгаа юм. Монголын Засгийн газрын нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж "Роетерс” агентлагт ярьснаар, Ч.Сайханбилэг сайд цаашдаа ч Монгол Улсын нэр хүнд болоод гадаад харилцаагаа сайжруулах алхмуудыг хийх аж. 

Эргэн сануулбал, Монгол улс "Дорнод уран”-ы орд ашиглах тусгай лицензыг хураан авсны дараа Хан Ресурс тус улсын Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасан байдаг.  Эхлээд Торонтод төвтэй тус компани лицензийг нь цуцалж, улмаар ОХУ-ын АРМЗ компанид өгсний төлөө нийтдээ 326 сая ам.долларыг нэхэмжилж байсан бол шүүх өмнөх саналд үндэслэн 100 сая ам.доллар болгон бууруулсан. Улмаар гуравдугаар сард Торонто хотноо болсон уул уурхайн хурал дээр талууд 70 сая ам.доллар дээр эцэслэн тогтсон байгаа юм. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4.45 тэрбум ам.доллар байсан бол өнгөрөгч онд 195.1 сая ам.доллар хүртлээ буурсан үзүүлэлттэй байна.  

Гадны компаниудтай үүсгэсэн маргаан, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналттай холбоотойгоор 2011 онд 17 хувийн өсөлттэй байсан тус улсын эдийн засаг 2.3 хувь хүртлээ унаад буй...” гэсэн байна. Дашрамд дурьдахад, Манай улсын Засгийн газар "Хан ресурст” төлөх учиртай 70 сая ам. долларыг эскору дансанд даваа гарагт байршуулаад байгаа юм. 

ОХУ-ын гол бодлого Монгол Улс руу чиглэдэг 
Дэлхийн хэвлэл Хан Ресурс, Рио Тинтог онцлов
www.eastasiaforum.org сайт­наа манай улсын төвийг сахих бодлого хийгээд хөрш ор­нууд­тай хийсэн эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагааны талаарх  "Sino-NK” судалгааны байгууллагын ОХУ, Евразийн шинжээч Энтони Риннагийн бичсэн нийтлэл тавигджээ.  Үүнд "...ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монголд хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөг дурьдсан. 

Энэ төлөвлөгөөг тус гурван орны төлөөлөгчид Узбекстаны нийслэл Ташкент хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх юм. ОХУ-ын Ази руу чиглэсэн бодлогын гол ажлууд нь Монгол Улс руу хандсан байдаг. Монгол дахь Оросын гол ашиг сонирхол нь эдийн засгийн шинжтэй. Оросын эрчим хүчний "Роснефть” компани Монголын нефтийн хэрэглээний 92 хувийг хангадаг. Харин Монгол Улс уул уурхайн асар их нөөц баялагтай. Гэвч хоёр орны худалдааны эргэлт 2010 оноос хойш буурсаар байна. Ялангуяа БНХАУ-ын Монголыг чиглэсэн эдийн засгийн үйл ажиллагаа өргөжиж буй энэ үед ОХУ-ын албаны хүмүүс энэ хандлагыг буцаан өөрчлөх зорилготой байгаа. Оросын эхний зорилт бол Монголын эрчим хүч, уул уурхайн салбаруудад давуу байр сууриа хадгалахад анхаарлаа төвлөрүүлэх юм. 

ОХУ-ын хувьд Монголтой харилцаагаа бэхжүүлэх замаар Зүүн Ази дахь нөлөөгөө бэхжүүлэх сонирхолтой байгаа бол Монголын хувьд олон улсын зах зээл дэх эдийн засгийн байр сууриа олон талт болгон төрөлжүүлэх сонирхолтой. Гэхдээ  Монголын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаа нь тодорхойгүй. Тиймээс төвийг сахих бодлогоо албан ёсоор хэрэгжүүлж байгаа гэдэг нь өөрөө эргэлзээтэй байгаа юм. 

Оюутолгойг дэлхийн металлын  хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болгоно
Дэлхийн хэвлэл Хан Ресурс, Рио Тинтог онцлов
"canmua.net” сайтнаа Рио Тинто группын Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулагдах 5.3 тэрбум ам.долларын санхүүжилтыг шийдвэрлэсэн талаарх мэдээлэл нийтлэгджээ. Үүнд "...Дэлхийн аж үйлдвэрт хэрэглэгдэх металлын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болгох, ашгийн төлөөх төмрийн хүдрийн уурхайн хамаарлыг бууруулах зорилгоор Рио Тинто групп Монголын зэсийн уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд 5.3 тэрбум ам.долларыг зарцуулах шийдвэрийг гаргалаа.  

Долоохон хоногийн өмнө Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастьян  Жак Хятадтай хиллэх Монголын Өмнө говь аймгийн нутаг дахь ОюуТолгойн далд уурхайн асар том бүтээн байгуулалтын төслийг удаан хугацаанд хүлээсний эцэст баталсан байна. Далд уурхайн бүтээн байгууллалтын төлөвлөгөөний хүрээнд 125 милл үргэлжлэх газар доогуурх хонгил баригдах аж. 

Ингэснээр "Оюу толгой”-н баялгийн 80 хувийг эргэлтэд оруулах боломж бүрдэх юм. Далайд гарцгүй Монгол Улсын эдийн засгийн гуравны нэгийг асар их ашигт малтмалын ордууд нь төлөөлдөг. Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Turquoise Hill Resources” Оюутолгой төслийн 66 хувийг, үлдсэнийг нь Монголын Засгийн газар эзэмшинэ...” гэсэн байв.  

Монгол ардчиллын замаар эрчимтэй хөгжиж байна 

Манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж БНСУ-д энэ долоо хоногт айлчилна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойш анх удаагаа Ерөнхийлөгч Хөх ордонд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хетэй уулзахаар болж байгаа билээ. Тэгвэл БНСУ-ын Ёнхап агентлагийн цахим хуудаснаа энэ талаарх мэдээлэл тавигдсан байна. 

Мэдээллийг хөрвүүлбэл, "...Ерөнхийлөгч Пак Гын Хе ирэх долоо хоногт Сөүл хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржйиг хүлээн авч уулзан, хоёр орны харилцааг сайжруулах чиглэлээр хэлэлцэнэ хэмээн Чон Ва Даэ мэдээлэв. Уулзалт пүрэв гарагт болох бөгөөд Монголын төрийн тэргүүний  айлчлал гурав хоног үргэлжилнэ. 

2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойш анх удаагаа БНСУ-д айлчилж буй юм.  Далайд гарцгүй Монгол Улсын хувьд 1990-ээд оны эхээр зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ардчиллын замаар эрчимтэй хөгжиж байгаа билээ. Сөүл, Улаанбаатар 1990 онд дипломат харилцаагаа тогтоож байжээ...” хэмээсэн байв.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваахүү mminfo
Дэлхийн хэвлэл Хан Ресурс, Рио Тинтог онцлов
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани