Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Сайханбилэг ээ, Монголын Засгийн газар луу унжлаа гэж ярьж байна цаана чинь!

Ч.Сайханбилэг ээ, Монголын Засгийн газар луу унжлаа гэж ярьж байна цаана чинь!

 


Нэг их удахгүй дараагийн Засгийн газарт эрх мэдлээ шилжүүлэх Ч.Сайханбилэгийн удирдаж байгаа Засгийн газар шийдэж дийлэхгүй асуудлуудаа  араас ирэх нөхдүүдэд үлдээж таарна. За харин монголын нэр хүндийг гадаад ертөнцөд бишгүй унагасан "Хан ресурс” компанид төлөх ёстой 100 сая ам.долларын өр ширийн асуудлыг  нэг тийш нь шийдэх нь уг нь зохистой байгаа юм. "Хан ресурс”-ын зүгээс Монголын Засгийн газар өр төлбөрөө барагдуулахгүй луу унжаад байгаа талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлээд л байх юм. Харин манай Сангийн сайд Б.Болорын тухайд бол тийм мэдээлэл олж уншаагүй л гээд байх юм. Өр төлбөрт өгөх 70 сая ам.доллар бол байгаа гэх, тэгээд зарга нэгмөсөн шийдэгдэхээр шилжүүлэх гээд байж байгаа гэх, гэсэн  мөртлөө тэр мөнгөнийхөө эх үүсвэрийг хэлж чадахгүй гэх. Сангийн сайдын тухайд тиймэрхүү л зүйлийг хэлж ярьж явна. Ямартай ч Монголын Засгийн газрын нэр сүр юм гэж бүр байхгүй боллоо л доо, хөөрхий.

Ер нь юу болоод өнгөрснийг эргэн өгүүлэхэд, Франц дахь Арбитрын шүүх дээр Монгол албан ёсоор ялагдаж, Канадын "Хан ресурс” компани манайхнаас 100 сая ам.доллар авах нь зөв гэсэн шийдвэр үзэглэгдсэн билээ.  Тэд эхэндээ 200 саяыг, яваандаа 326 сая ам.доллар нэхэмжилсэн. Харин шүүх сая ам.долларыг Монголын Засгийн газар гаргах ёстой гэж үзсэн. Хэдийгээр нэхэмжилсэн мөнгөний хэмжээ буурсан нь сэтгэл тайвшруулах өнцөг байж болох ч, 100 сая ам.доллар бага мөнгө биш. Мөн улс орны нэр хүндийн асуудал гэж юм байж ирсэн. Нөгөө компанийн талаас ч Монголын Засгийн газраас мөнгөө авахаар албаны нөхдүүдтэй хэдэнтээ уулзсан байдаг.

Гэтэл хоёр дахь уулзалтыг хийхээр Монголд ирсэн "Хан ресурс” компанийн захирал Жим Доакийг "Blue skу” зочид буудлын өрөөнд амиа алдсан байхад нь олсон нь яах аргагүй анхаарал татсан мэдээлэл болж байсан билээ. Чамгүй төлбөрийг төлөх ёстой манай тал болоод компанийн хооронд ямар харилцаа үүсээд байгаа вэ гэдэг асуудал мэдээж энд гарч ирнэ. За ямарч байсан Жим Доакийг өвчний учир нас барсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгөөд байгааг энд тодотгоё.

Ер нь бол энэ заргад Монголын Засгийн газар ялагдах уу, ялаад гараад ирэх үү гэдэг нь өнгөрсөн оны дунд үе гэхэд тодорхой болох товтой байсан ч шүүх шийдвэрээ танилцуулалгүй чамгүй хүлээлгэсэн юм.

"Хан ресурс” компанийн зүгээс Монгол, Орос хоёр нийлж байгаад өөрсдийг нь шахаад гаргачихлаа гэж асуудал үүсгэсэн юм. Тэгээд л Оросын "Атомредметзолото” болон түүний салбар компани болох хувь нийлүүлсэн Приаргуны Уул уурхай, химийн үйлдвэрлэлийн нэгдлийн эсрэг нэхэмжлэлийг Онтариогийн Дээд шүүхэд гаргаад ялалт байгуулчихсан. Хэдийгээр Оросын Хууль зүйн яам Хан ресурсын нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй гэдэг тайлбарыг өгсөн ч Канадын шүүх нутгийнхаа компанийн талд заргыг шийдвэрлэсэн. Харин манай Засгийн газрын эсрэг гаргасан нэхэмжлэл нь нэг тийш болж шийдэгдээгүй сунжиран хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа юм. Хэдийгээр шүүх хуралд оролцсон ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ""Хан ресурс” компани хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас лицензийг нь цуцалсан. Гэхдээ өөр компанид лицензийг өгчихөөгүй. Өөрөөр хэлбэл төр энэ компанийн лиценкийг өөр бусад зорилгоор төр ашиглаагүй. Үүнийгээ ч нотолсон үндэслэлүүдээ гаргасан.” гэж байгаа ч, хэрэг дээрээ манай талд асуудал байхгүй биш байгаа. Учир нь нөгөөх ордыг нь түшиглээд Монголын "Мон-Атом”, ОХУ-ын "Атомредметзолото” компанитай хамтарсан "Дорнод Уран” үйлдвэрийг цаасан дээр байгуулчихсан. Түүнчлэн "Хан ресурс”-ын зарга бүрэн шийдвэрлэгдээгүй байхад энэ төсөл ажил болно гэдэг боломж муутай нь эхнээсээ эрхбиш ойлгогдож байсныг хэлэх хэрэгтэй. "Дорнод Уран” үйлдвэр арван онд цаасан дээр байгуулагдаж манайх 51, Оросууд 49 хувьд эзэн суух болсноор Канадын Хан ресурсын зарга эхэлсэн юм.

Монгол, Оросын Засгийн газрууд тус ордыг түшиглэн Дорнод Уран хамтарсан компани байгуулахаас өмнө Монгол, Орос, Канад гурван улсын хамтарсан "Төв Азийн уран” гэж компани үйл ажиллагаагаа явуулж байсан. Төв Азийн Уран компанийн 58 хувь "Хан ресурс”-ын мэдэлд, үлдэх 42 хувийг нь Монгол, Орос хоёр тэнцүү хуваан эзэмшиж байсан юм. Харин манайх Оростой нийлэн Канадыг шахсанаар олон улсын шүүхэд дуудагдах замаа шулуутгасан юм. "Хан ресурс” компанийн зүгээс "…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхолыг нь үл харгалзан ОХУ-ын "АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж онгирч ирсэн билээ.Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар бол Монголын төр улсын төсвөөр эрэл хайгуулыг нь хийсэн орд газруудын 51 хувийг эзэмших ёстой. Тэр ч үүднээс Дорнодын ураны бүлэг орд дахь эзэмшил тийм хэмжээнд байх ёстой тул Оросуудаас 8 хувийг, "Хан ресурс”-ээс 22 хувийг нь өөртөө шилжүүлэн авсан гэх.

Харин "Хан ресурс”-ын зүгээс манайхыг буруутгаж ирсэн. Монголын Засгийн газар "Хан ресурс” компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит "Атомредметзолота” компани худалдаж авах санал дэвшүүлэхэд юм дуугараагүй хэрнээ Хятадын CNNC группээс хувь эзэмших хүсэлт тавих үед нь "Хан ресурс”-ын лицензийг хүчингүй хэмээн мэдэгдсэн нь "АРМЗ” компанитай нийлэн Дорнод Ураныг байгуулах гэсэндээ хийсэн алхам гэж үздэг. Ерөөс Оросын төрийн өмчит АРМЗ болон түүний салбар компаниуд Дорнодын ураны бүлэг ордод Монголын засгийн газартай хамтарсан компани байгуулах, "Хан ресурс” компанийн Монгол дахь үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлж, "Төв Азийн Уран” компанийн хувь эзэмшигч бөгөөд Хан-тай стратегийн хэлэлцээр хийсэн Монголын төрийн өмчит компани болох Мон Атом ххк-тай тогтоосон эдийн засгийн харилцаанд хөндлөнгөөс оролцон, CNNC Overseas Uranium Holding Ltd-ийн хувьцаа худалдах авах илт давамгай саналд хөндлөнгөөс оролцож Монгол дахь Хангийн үйл ажиллагааг зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулсан нь "Хан Ресурс”” компанид их хэмжээний хохирлыг учруулсан гэдэг юм. Түүнчлэн "…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхлыг нь үл харгалзан ОХУ-ын "АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж онгирдог. Заргаа авахын тулд өөрсдийн эрх ашгийн талд шийдвэрлүүлэхийн тулд эрчимтэй ажиллах болно” гэж албан ёсоор мэдэгдэж байсан.

Харин Цөмийн Энергийн Газраас " Хан ресурс ХХК, Төв азийн уран ХХК-иуд нь өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг, Аж ахуйн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг удаа дараа зөрчсөн " Хан ресурс” компани хууль зөрчсөн алхмуудаа засаж залруулсан бол, лицензийг нь сэргээхэд бэлэн байсан” хэмээн мэдэгдэж байсан. Ерөнхийдөө талууд бие биедээ ийм маягийн гомдолтой байсны араас шүүх хурал болсон. Улмаар Арбитрын шүүх албан ёсоор шийдвэрээ гаргахад, Монголын Засгийн газар ялагдаж, Канадын компанид 100 сая ам.доллар төлөхөөр болсон. Хэрэв манай Засгийн газар 100 сая ам.долларыг  төлөхгүй бол Нью-Йоркийн конвенцийн дагуу асуудалд орж таарахаар байгаа гэх мэдээлэл анх байсан. Энэ нь Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай НҮБ-ын Олон улсын бага хурлаас гаргасан конвенц юм. Гэхдээ манай албаны нөхдүүдийн хэлснээр давж заалдах завсар бас бидэнд үлдсэн гэж байсан бөгөөд одоо байгаа мэдээллээс үзэхэд тэр аргаараа л үзээд байгаа юм болов уу даа. Гэвч нөгөөх "Хан ресурс” нь манайхны эсрэг сөрөг мэдээллээ хийгээд л байна.

Э.Болор

Эх сурвалж: Шуурхай.мн

Ч.Сайханбилэг ээ, Монголын Засгийн газар луу унжлаа гэж ярьж байна цаана чинь!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өнөөдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани