Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Салаа замын уулзвар дээрх нефтийн үнийн төлөв

Газрын тосны үнэ он гарсаар оргил үедээ ирлээ. Нэгдүгээр сард хамгийн доод түвшинд хүрснээсээ хойш өдгөө 80 орчим хувиар өсөөд байгаа уг түүхий эдийн үнийн хандлага цаашид үргэлжлэх, эсэх нь арилжаачдыг талцуулав.

Олон улсын бенчмарк болох Brent болон WTI газрын тосны үнэ огцом сэргээд байгаа энэ үед таван хүчин зүйл цаашдын өөрчлөлтийг тодорхойлох болно.

НИГЕРИ БОЛОН ОПЕК- ИЙН ОРНУУДЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛТАЙ ОЛБОРЛОГЧИД

Газрын тосны үнийн хамгийн сүүлийн үеийн өсөлт бол Африкийн хамгийн том олборлогч байсан Нигерийн газрын тосны нийлүүлэлт сүүлийн 20 гаруй жилийн хамгийн доод түвшинд хүрч багассантай холбоотой.

Нигер мөрний бэлчирт орших газрын тосны байгууламж руу зандалчид халдсанаар ОПЕК-ийн гишүүн орнуудын газрын тосны гарц өдөрт 1.4 сая баррелиар хорогдов. Ингэснээр хамгийн сүүлд хүрсэн дээд хэмжээнээсээ 40 орчим хувиар багасаад байна. Мөн үймээн самуун цаашид ч үргэлжлэх вий гэсэн айдсыг ноцоов.

Ливийн газрын тосны гарц ч сайнгүй байгаа бол Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улсдаа 60 хоногийн хугацаатай онц байдал зарлаад байна. НИЙЛҮҮЛЭЛТ ТАСАЛДАВ Газрын тосны гарц багасахад зөвхөн ОПЕК-ийн орнуудын байдал нөлөөлөөд байгаа хэрэг биш. Канадын Альберта мужид гарсан түймрийн уршгаар Канадын газрын тосны олборлолтын тавны нэг хэсэг хорогдсоноор уг түүхий эдийн нийлүүлэлт дэлхийн зах зээл дээр өдөрт нэг сая баррелиар тасалдаад байна.

Түүнчлэн газрын тосны үнэ бага байгаа нь нийлүүлэлтийн хэмжээнд сөргөөр нөлөөлж буй. Үнэ унахаас өмнө ихээхэн хэмжээгээр илүүдэл үүсгэж байсан АНУ-ын олборлолт 13 сарын өмнөх оргил үе болох 9.7 сая баррель өдрийн хэмжээнээсээ 500 мянгаар багасаад буй.

Түүнчлэн ОПЕК-ийн сар тутмын тайланд мэдээлснээр газрын тосны хамгийн том худалдан авагч болох Хятад улсын эрэлт энэ жил гурав гаруй хувиар буюу өдөрт 140 мянган баррелиэр буурчээ. Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн зах зээл дээр газрын тосны хангамж өдөрт гурван сая баррелиэр тасалдаж буй бөгөөд энэ нь сүүлийн хоёр жилд болж байгаагүй хомсдолд тун дөхсөний дохио юм.

САУДЫН АРАБ

ОПЕК-ийн нөлөө бүхий "эзэн” олборлолтоо нэмэгдүүлэх үү? Үүний хариулт дунд хугацаанд газрын тосны зах зээлийн төлөвийг шинжих шалтгаан болов уу. Энэ сард нас өндөр болсон Газрын тосны сайд Али аль Наимиг огцруулснаас хойш тус улсын угсаа залгамжлах хоёрдугаар ханхүү Мохаммед ибн Салман салбарыг бүхэлд нь хянах болсон. Арилжаачид тус салбарт үнэ өсөх ямар нэг шинж тэмдэг ажиглагдах вий хэмээн тэвдэн ажиглаж байна.

Олборлолтынхоо хэмжээг үлэмж нэмэгдүүлэх бололцоотой цорын ганц улс болох Саудын Араб хямд өртөг бүхий олборлогчид бүтээгдэхүүнээ хамгийн их нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж буй билээ. Тус улс 2014 оны эцэст өдөр олборлох 9.6 сая баррель хэмжээгээ өнгөрсөн зургадугаар сард 10.6 сая болгож нэмэгдүүлсэн. Гэвч үүнээс хойш олборлолтын хэмжээ тогтмолжив. 2015 оны наймдугаар сараас хойш олборлолтын хэмжээ нь бага зэрэг хэлбэлзэж, өдөрт дунджаар 10.2 сая баррелиар хэмжигдэж байна.

Шинээр томилогдсон Газрын тосны сайд Халид аль-Фалих салбарын бодлогод тогтвортой байдлыг чухалчлахаа амласан. Гэхдээ өндөр эрэлтийг хангахын тулд Саудын Араб улс нэмэлт хүчин чадлаа хамгийн дээд хэмжээгээр нь ашиглах боломжтой гэдгийг онцолсон.

АМЕРИКИЙН ЗАНАР

2017 он гэхэд АНУ-ын газрын тосны гарц өдөрт өнгөрсөн оны 9.4 сая баррелиас 8.2 сая болж буурах төлөвтэй байгааг Эрчим хүчний мэдээллийн агентлаг мэдээллээ.

Тус агентлаг үнэ нэг баррель нь 40 ам.доллараас доош буувал АНУ-ын нефтийн гарц өдөрт 100 мянган баррелиар хорогдож магадгүй гэсэн хүлээлттэй байна. Харин нэг баррель нь 50 ам.доллартай дөхөх тусам гарцын хэмжээ хэд болох нь бага зэрэг бүрхэг байгаа юм.

Хэрэв үнэ 50 ам.доллараас сэргэвэл олборлогчид өрөмдлөгөө дахин эхлүүлж магадгүй гэдгээ хэлэв. Гэсэн ч газрын тосны үнийн аливаа сэргэлтийн нөлөө фьючерс зах зээлд л илүүтэй мэдрэгддэг. Компаниуд олборлолтоо үргэлжлүүлэх хангалттай хэмжээнд газрын тосны үнэ сэргэхээс урьтаж компаниудыг баталгаа гаргахыг банкууд шаардаж эхлэв. Ингэснээр компаниуд бүтээгдэхүүнээ илүү өндөр ханштай зарж, үнэ хөөрөгдөхөөс сэргийлж байж мэдэх юм.

ХЕДЖ САНГУУД

Нэгдүгээр сард газрын тосны үнэ доод хэмжээндээ хүрч нэг баррель нь 30 ам.доллараас доош буухад хедж сангууд худалдан авалтаа эхэлсэн. Энэ оны эхний 19 долоо хоногт мөнгөний менежрүүдийн худалдан авсан Brent маркын газрын тосны хэмжээ 420 сая баррелийн рекордод дөхсөн юм.

WTI маркын газрын тосны худалдан авалт ч гэсэн нэмэгдэж, ханшийн зөрүүнээс олсон ашиг бараг 250 сая баррелиар хэмжигдэж байв.

Харин баттай байр суурь эзэлсэн энэхүү дээд амжилт сүүлийн хоёр долоо хоногт ганхлаа. Зарим сан их хурдалж ашиг оллоо. Ашиг олох энэ давалгаа "үерлэсэн” тохиолдолд борлуулалт зах зээлд дараа болно гэх болгоомжлол төрж байна.

Дэвид Шепперд, Нейл Хьюм 

 

Засгийн газрын мэдээ

Салаа замын уулзвар дээрх нефтийн үнийн төлөв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани