Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гангийн үйлдвэрт хугацаа алдах тусам хусам л үлдэнэ

Төмрийн хүдрийн олборлолтоороо дэлхийд тэргуүлэгчдийн нэг Бразилийн "Valе" компани Монголд орж ирснээ нэг их удалгүй буцаж билээ. Уг нь Монголд бол тэдний сонирхол байхын ихээр байсан байж таарна. Учир нь Монгол төмрийн хүдрийн баялаг нөөцтэй, дэргэдээ бэлээхэн том зах зээлтэй орон. Гэвч тэд ирсэн шигээ буцсан. Бодвол тэд бизнесийнхээ салбарт бэрс гаргах боломж Монголд бага гэж тооцсон биз. Тэр үеийн "Valе"-ийн төсөөлөл өөдрөг байсан нь мартагдах арай болоогүй байна.
 
Тухайн үедээ тэд төмрийн хүдрийн ханш 130 ам.доллараас буухгүй гэж таамаглаж байгаагаа илэрхийлж байсан нь бий. Ийм төсөөллийг хийхдээ тэд мөнөөх л Хятадын хэрэглээ эрэлт дээр үндэслэж байсан юм даг. Тус компанийн захирал Мурнло Феррейра Хонконгод болсон "Сredit Suisse Asian Investment" чуулганы үеэр "нэг тонн төмрийн хүдэр дунджаар 110-145 ам.долларт хэлбэлзэнэ. Дэлхийн төмрийн хүдрийн топ хэрэглэгч Хятад улсын Шанхай, Бээжин зэрэг томоохон хотод бүтээн байгуулалт нэлээд өрнөж байна" гэдгийг онцолж байсан билээ. Үнэхээр ч тэр үед төмрийн хүдэр төсөөллийн үнэд хүрч 135 ам.доллараас давж байв. Энэ бол хоёр жилийн тэртээх явдал.
 
Харин тэр үеэс хойш төмрийн хүдрийн үнэ төдийлөн дээшилсэнгүй. 2014 оны төсөөллөөр хар металлын хүдрийн үнэ 110 ам.доллар байгаа бол ирэх жил буюу 2015 онд бүр буурч 103 ам.доллар болох төлөвтэй. Үнэ уруудахад нөлөөлсөн гол хүчин зүйл гэвэл А.Е.Стралийн уул. уурхайн "Rio Tintо" болон "ВНP Вillitоп" групп хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэхээр зарласан явдал хэмээн шинжээчид онцолжээ. Ингэж бодохоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гэдэг ер нь салхины үзүүрээр хэлбэлзэж байдаг эмзэгхэн эд бололтой.
 
Австралийн 62 хувийн төмрийн агууламжтай хүдрийн нийлүүлэлт энэ онд 19 хувиар өсч, 687 сая тоннд хүрэх тооцоо бий гэнэ. "Standard Chartered" банкны тооцоолсноор дэлхийн зах зээлд энэ онд 136 сая тонн төмрийн хүдэр илүүдээд байгаа аж. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 77 сая тонн байсан гээд бодвол Монголын маань жаахан хүдэрт орон зай олдохооргүй мэт. Монгол Улс 2014 онд 1.4 их наяд төгрөгийг уул уурхайн орлогоос бүрдуүлэхээр тооцсон. Үүний 12 хувийг төмрийн худрээс олохоор төлөвлөж байгаа юм.
 
Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч байгаа мэдээлэл Монголын эдийн засагт хөндүүр сэдэв болдог. Тэр дундаа төмрийн хүдэр бол бидний гол экспортьш нэг. Тооцож буй төлөв хандлагаас харвал 2015 онд төмрийн хүдрийн экспорт хэмжээ дамжааны хувьд нүурс, зэсийн дараа орохоор байгаа юм. Манай улс нэг тэрбум 160 сая тонн төмрийн хүдэртэй гэсэн тогтоогдсон нөөц буй. Үүний 90 хувийг үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэсэн тооцоо судалгаа байдаг. Гэхдээ энэ хэмжээ их үү, бага уу гэдэг нь харьцангуй ойлголт. Хэрэглээ энэ тэрээсээ хамаарна.
Харин   энэ   баялгаа   боловсруулж бүтээгдэхүүн болгоод эхлээд өөрийн хэрэгцээгээ хангах, дараа нь гадаад зах зээлд нийлүүлэх нь монголчуудын мөрөөдлийн нэг "хэлтэрхий" билээ. Төмөрлөгийн үйлдвэрийг сэргээх төрийн төлөвлөгөө Дарханы төмрийн үйлдвэр, нэгэн цагт баригдах Сайншандын аж үйлдвэрийн парк руу чиглэж байна.
 
Засгийн газар "Монгол төмөр" гэсэн томоос том хөтөлбөрийг өнгөрсөн онд гаргасан. Ингээд бодохоор энэ салбарт ирээдүи байгаа нь тодорхой.
Гэхдээ л асуудал бий. Бид нэг юмыг хийх гэж залхтлаа ярьдаг. Тавдугаар цахилгаан станцын тухай бараг 20 жил ярьсан хэрнээ одоо болтол шаваа ч тавиагүй байгаа нь үүний нэг жишээ. Үүний нэгэн адил гангийн үйлдвэрийн тухай, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг хэдэн ч жил ярих магадлалтай. Мөнөөх л сонгуулийн популист амлалт болж хувирвал яаыа. Тэгвэл ярьж байх зуур төмрийн хүдрийв нөөц маань урагшаа урсаад дуусч мэднэ.  Өнгөрсөн гурван жилд манай улс урд хөрш рүү 6.5 сая тонн хүдэр экспортолсон гэх мэдээлэл байгаа. Энэ хурдаар бол 100 гаруйхан сая тонн хүдрийн арыг харах юухан байхав. Төмрийн хүдрийн ийм баялагтай хэрнээ дотоодынхоо хэрэгцээт төмрийн ихэнхийг урд хөршөөс авдаг. Өөрөөр хэлбэл нийлүүлсэн хүдрээсээ хэд дахин өндөр үнээр авдаг гэсэн үг.
 
Орон сууцны үнийг хөөрөгддөг нэг хүчин зүйл нь энэ төмөр байсаар ирлээ. Уг нь бидний хэрэглээ тийм ч их биш. Жилдээ 300-400. мянган тонн. Үүнйи 80 гаруй хувийг нь урд хөршөөс 600 гаруй сая ам.доллараар худалдаж авдаг гэсэн тооцоо байх юм. Иймэрхүү янзаар арилжаа наймаа явагдаж байгаа нөхцөлд олох алдахын тэнцвэр ямар байх нь тов тодорхой. Монголын эдийн засгийг дээш татах нэг бурантаг гангийн үйлдвэрлэл гэдэг нь энэ бүхнээс харагдаж байна. Харин тэр үйлдвэрлэл амилтал хэдий хугацаа өнгөрөхийг хэлэхэд даанч бэрх. Хугацаа алдах тусам хусам л үлдэх байх.

 
П.ЯДАМДОРЖ
Гангийн үйлдвэрт хугацаа алдах тусам хусам л үлдэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани