Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОРД ГАЗАР АШИГЛАХ ЭСЭХИЙГ ШҮҮХ БУС АМГ ШИЙДДЭГ БАЙЛТАЙ

ОРД ГАЗАР АШИГЛАХ ЭСЭХИЙГ ШҮҮХ БУС АМГ ШИЙДДЭГ БАЙЛТАЙ

 

Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудлыг монголчууд шийдэх гэж ноцолдсоор долоон жилийг барав. Өдгөө ч ноцолдсон, ноологдсон хэвээр. Ашгүй нэг юм ард нь гарах нь хэмээн горьдож байтал тамын тогооны үлгэр нь амилж орхих юм. Уул нь өнгөрсөн хоёрдугаар сарын 4-ний өдөр Гацууртын ордтой холбоотой асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн баригдаж, ордыг ашиглаж болох тухайд УИХ-ын эрхэм гишүүдийн олонхи нь дэмжиж буйгаа илэрхийлэн кнопоо дарсан билээ.
 
Үүнээс улбаалан хоёр талын ажлын хэсэг буюу Монголын талаас Уул уурхайн яам, Канадын талаас "Centerra Gold” компаниас томилогдсон албаны хүмүүс хэлэлцээрийн ширээнд Торонто хотноо сууцгаан Ашиглалтын болоод Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэцгээсэн. Хоёр дахь хэлцэл Улаанбаатар хотноо үргэлжилж буй. Харамсалтай нь гэрээ хэлцэл, эцэслэгдэн шийдэгдээгүй байтал "Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар бүх асуудлыг бужигнуулж орхих нь тэр.
 
Шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд хянаснаар анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс талуудын гаргасан гомдлыг авч хэлэлцээд хэргийг хэлэлцэх асуудлыг түр түдгэлзүүлсэн юм.
 
Шүүх хуралд нэхэмжлэгчээр "Ноён уулаа аваръя" хөдөлгөөн, хариуцагчаар Ашигт Малтмалын газар, харин "Centerra Gold
Mongolia” компани гуравдагч этгээдээр оролцсон билээ. Гэтэл нэхэмжлэгч талынхан шүүхийн шийдвэрийг хальт сонссон юм болов уу даа, "тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа. Энэ үед "Centerra Gold” компанийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл гарч магадгүй.
 
Харин Ашигт Малтмалын газар шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж мэдэгдээд байгаа юм” хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацаж орхив. Тэр ч байтугай "Шүүх шийдвэрээ долоо хоногийн дараа буюу энэ пүрэв гарагт Ашигт Малтмалын газарт хүргүүлнэ гэж мэдэгдлээ” хэмээн ташаа мэдээлээд зогсохгүй сайт, сониноор ярилцлага өгөн, "Center­ra Gold” компаний нэр төрд халдаж эхэлжээ.
 
Шинэ долоо хоног гарсаар ч мэдээлэл үргэлжилсэн хэвээр. Өчигдөр гэхэд л "Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх компанид шийдвэрээ хүргүүлээгүй гэжээ. Одоогоор тус компани нэмэлт мэдээлэл цуглуулахаар ажиллаж байгаа юм байна” гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тавигдсан байх жишээний. Угтаа хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, гэм буруутайг шүүх байгууллага бүрэн тогтоогоогүй тохиолдолд байгууллага, хувь хүний нэр төрд халдах нь өөрөө хуулийн хариуцлага хүлээх нөхцөл болдог биш билүү.
 
Нөгөөтэйгүүр, аливаа орд газрыг апшглах эсэхийг шийддэг газар нь шүүхийн байгууллага бус Ашигт малтмалын газар байлтай. Гэтэл апшглалтын тусгай зөвшөөрлийг нь ямар үндэслэлээр шүүх түдгэлзүүлээд байгааг ойлгох гээд чадсангүй. "Centerra Gold” компани ч ийм байр сууриас асуудалд хандаж байгаа байж мэднэ.
 
Ямартай ч өнөөдөр давж заалдах шатны шүүх хурлын тов зарлагджээ.  Харин давж заалдах эрх бүхий Ашигт малтмалын газар ямар байр суурьтай байгаагаа одоогоор мэдэгдээгүй байна. Тэгээд ч холбогдох газрын дарга нар нь гадаадад томилолтой яваа тул шүүх хурал болох эсэх нь эргэлзээтэй. Хуульд заасан ёсоор АМГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд оролцох л ёстой. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг Давж заалдах шатны шүүх авч хэлэлцээд нэмэлт материалыг цуглуулах шаардлагатай хэрэгтэй гэж үзвэл шүүх хурал үргэлжлэх боломжгүй.
 
Нөгөөтэйгүүр, "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхнөөс хэн нэг нь УИХ-ын болоод орон нутгийн сонгуульд оролцох гэж байгаа юм болов уу гэх таамаг гадуур явах болж. Үнэндээ Ноён уулыг гар аргаар алт олборлогчид шүүрэн шанага адил цоолж нүхэлж, тэнд залуучууд шороонд дарагдаж. өөр нэг нь шуналдаа хөтлөгдөн нэгнийхээ амийг егүүтгэж байсан тэр өдрүүдэд Ноён уулаа авардаг нөхдүүд хаагуур явж байсан юм болоо. Чихийг нь бөглөсөн мэт таг чиг явсан санагдах юм. Учиртайхан улстөржиж болдоггүй л юм байх даа. Монголын төр эдийн засгийн хямралыг давж гарз багатайгаар давж гарах гэж ядаж байх зуур төрийн үйл хэргийг хутган үймүүлэгчид энэ мэтчилэн элдэвлэх юм даа. Гацуурт хэмээн ид бужигнаж үетэй зэрэгцээд хөлөө дэвслэн эсэргүүцлээ илэрхийлсээр өнөөдрийг хүрсэн бол тэдний сэтгэлийг хүндэтгэхсэн. Нэгэнт хөдөлсөн галт тэрэгний араас хэчнээн гүйгээд зогсоож чадах нь юу л бол. Зогсоож чадсан гээд цээжээ дэлдэх мөчид Монгол Улс "Хан Ресурсын” араас яваад орчихвол хариуцлагыг нь өнөө аврагчид төлнө гээд зогсч байна гэж би хувьдаа итгэхгүйдэг.


Монголын мэдээ
Ч.Бударгана

ОРД ГАЗАР АШИГЛАХ ЭСЭХИЙГ ШҮҮХ БУС АМГ ШИЙДДЭГ БАЙЛТАЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани