Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойд 5 тивийн Энхийг сахиулагчид туршлага солилцон "дайтаж байна"

Таван толгойд 5 тивийн Энхийг сахиулагчид туршлага солилцон "дайтаж байна"Өглөө эртлэн ЗХЖШ- ын зараар Олон улсын цэргийн хээрийн сургуулилт болж буй Төв аймгийн нутаг дахь Таван толгойд очлоо.
Энд "Хааны эрэлд- 2016" цэргийн хээрийн сургалт, сургуулилт болж байгаа юм. 

Таван толгойд таван тивийн 47 орны 2000 гаруй дайчин эрс цэргийн эрдмийн туршлага солилцож  байна.
 
Биднийг тус сургуулийн монгол талын удирдагч, хурандаа Л.Гансэлэм, АНУ- ын талын удирдагч хурандаа Макнэссон нар тосон авч штабын төв байрандаа хээрийн сургуулилтаас танилцуулав. Төв штабын байранд биднийг ороход ханын цагийн зүү Монгол Улсад 10 цаг 07 минутыг зааж байхад Африкийн Өмнөд Судан улсад 04 цаг 07 минутыг зааж буй нь сонирхолтой. Өмнөд Судан улсад манай энхийг сахиулагчид олон сайн үйлс бүтээж, албаа нэр төртэй хааж байгаа билээ.
 
Сарын өмнөхөн зэвсэг нуусан этгээдүүдийг илрүүлж, зэвсгийг нь олзлон орон нутгийн олон мянган иргэнийг гэнэтийн халдлагаас аварсан гайхам гавьяа байгуулж НҮБ- д сайшаагдсан. Мөн 7 хоногийн өмнө халдлагад өртөж эвдрэн нурсан эмнэлгийн байшинг засч засварлан эмч нар, лабораторийн болон эмчлүүлэгчдийн өрөөг тохижуулан өгсөнд Өмнөд Суданы удирдлага, НҮБ, АНУ- ын цэргийн төлөөлөгчдөд магтагдсан мэдээг " Сайн мэдээ"-ний уралдааны буландаа онцлон нийтэлсэн билээ.
Штабын дарга, дэд хурандаа Д.Жавхланбаяр бүхий л хөтөлбөрөө дэлгэрэнгүй тайлбарлав. 

Олон улсын энэ сургуулилтын ач холбогдлыг НҮБ- ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцоход бэлтгэх, олон улсын цэргийн харилцааг нэмэгдүүлэх, зэвсэг хангамж сайжруулах, сургалт бэлтгэлийг бодит байдалд ойртуулах, цэргийн тактик аргыг хөгжүүлэх, тухайн улс орон, бүс нутгийн эрүүл мэнд, барилгын салбарт хүмүүнлэгийн ажил хийх гэсэн томоохон хөтөлбөрийг цахим самбартай хамжин цомхон тайлбарлалаа. Манайны  цэргийн залуу дарга нар англиар чөлөөтэй ярьж бас бидэнд  шууд орчуулж буй нь бахархмаар санагдаж байв.

Биднийг штабаас гаруут Катарын хоёр генерал тосон уулзлаа.Тэд анх удаа ажиглагчаар оролцож байгаа аж. Ирэх жилээс цэргийн салаагаа авчирч магадгүй гэнэ. 
Энэчлэн бид эмнэлгийн сургалт хийж буй Филиппиний цэргүүд дээр очив. Гэмтэж шархадсан цэргийг асран хамгаалж, эмчлэх арга туршлагаа хуваалцаж байна. Асар дотор гэмт халдлагад ашигладаг гар хийцийн галт зэвсгийг илрүүлэх, аюулгүй болгох хичээл зааж буй АНУ- ын сургагч багш болон олон орны цэргүүдтэй уулзлаа.
 
Энэ сургалтад хятад, солонгос, энэтхэг, пакистан, орос, польш, япон, чех...гээд эрс тэс ёс заншилтай, хил болон арал нутгийн маргаантай, улс төрийн өөр өөр тогтолцоотой улс орны цэргүүд тохой нийлэн суугаад америк сургагч багшийнхаа үгийг анхааралтай сонсч, терроризм гэгч нэг л аюулыг зэрэгцэн сөрж, хэт даврагчид, амиа золиослогчдын биедээ зүүж орж ирдэг, дэлбэрэх зэвсгийг яаж илрүүлэх, аюулгүй болгох аргаас шамдангүй суралцаж байгаа харагдлаа.
Тэндээс Солонгос цэргүүдийн шалган нэвтрүүлэх бүсийг хамгаалж буйг харлаа.

Цааш явж мина илрүүлэх бэлтгэл хийж буй цэргүүдийг сонирхов. Тэнд канад, америк сургагч багш нар байна. Удахгүй 8 дугаар сард Африкийн Өмнөд Судан улсад очих Монголын энхийг сахиулагчид бэлтгэлээ шургуухан хийж байна. Монголын 850 дайчин Өмнөд Суданд очих бэлтгэлийг яг энэ сургуулилтаасаа бататгаж байгаа ажээ.
 
Үдийн зоогийг олон орны цэргүүдтэй хамт барив. Амтат сайхан хоол байна! Ахлах тогооч бүсгүй нэг ээлжинд 500 цэрэг 30 минутанд цэмцийтэл хооллоод гардаг. Олон орны цэргүүдэд нийцсэн хоолыг дэлхийн стандартаар хийж байгаагаа дуулгав.
 
Хоолны дараах хэдэн мөчид Америк, Монголын цэргийн хоёр удирдагчаас ярилцлага авч амжлаа.

Цэргүүд зоогоо бариад шууд сургуулилтдаа гарчихжээ. Дүрвэгсэд, аюултай бүсэд байгаа иргэдэд хүмүүнлэгийн тусламж өгч буй хятадын цэргийн ажиллагааг ч үзэв. Хүмүүнлэгийн тусламжийг тун нарийн хяналт хамгаалалт дор олгодог юм байна. Дээрэмчид, босогчид, хулгайчид тал талд отоотой байдаг учраас зарим хүн тусламжийн бараагаа дээрэмдүүлдэг байна. Нэгэн ази бүсгүй юмаа дээрэмдүүлэхэд хятад цэргүүд шуурхай туслан дээрэмчдийг барьж, буу зэвсгийг хураан авч байгаа харагдсан нь яг л дүрвэгсдийн дунд байгаа мэт.

Нүүрээ халхалсан амиа золиослогчдын дүрд манай Энхийг сахиулах Нэгдсэн сургалтын төвийн багш-сургагч залуу офицерууд чадварлаг, үнэмшилтэй  "тоглож"  байна. Тэсрэх бодис, буу шийдэм барьчихаад шал согтуу гуйвж дайвж яваа хүнийг босогч, даврагч, амиа золиослогчдын алин болохыг ялгахад нэн бэрх. Гэвч эндхийн 11 цэгт ажиллаж байгаа дайчид тэдэнтэй гардан тулж, буудалцаж, ярилцаж, шархдаж, шархдуулж, эмчилж янз бүрээр л харьцаж, дайны бүсийг аюулгүй болгож чадаж байгааг харахад бахархам. Аргагүй л энхийг сахиулагчид юм даа.
 
Тэндээс зэвсэглэсэн босогчидтой тулгарсан Америкийн энхийг сахиулагчдын буудалцаж, шархдаж, шархдуулж буй "дайны зураглал"-ыг хараад манай зарим сэтгүүлч цочиж, буун дуунд цочоогоо арилгах шиг болов. Ийнхүү хээрийн сургуулийн 11 цэгт "дайтаж" буй энхийг сахиулагчдын нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөлөө.
 
Энхийг сахиулагчдын нэгдсэн төвөөр орж олон улсын цэргийн удирдлагууд цуглан тактик, оператив, ирсэн мэдээллийн дагуу шуурхай дүгнэлт гарган хээрийн салаад руугаа үүрэг даалгавар өгч буй команд штабын үйл ажиллагааг сурвалжлаад бидний хээрийн аялал өндөрлөсөн юм. 
 
Таван толгойд очилгүй хэдэн жил өнгөрчихжээ. 2006 онд анх удаа болсон хээрийн сургуулилтыг сурвалжилж байснаа санав. Тэр үед Таван толгойн нүцгэн хээр талд дан даавуун майхан бариад гадаадын цэргүүдийг тосч байж билээ. Хэдхэн модон жорлон барьсан нь болхи ч харагдаж байсансан.
 
Тэр үед 10 гаруй орны 1000 гаруй цэрэг ирэхэд Таван толгой доргих шиг болж байсан.Сүрхий ч буун дуу гаргаж, гранат тэсэлж, гал утаа тавьж, дайны байдлыг ширүүхэн өнгөөр харуулж байсныг тод санав. Анх удаа буун дуу сонссон телевизийн зураглаач залуус цочин таварцаглан ойчиж байсныг санан инээд хөөртэй ярьж, залуустаа санамж сэрэмж өгч явлаа. Энэ удаа тийм ч ширүүн үйл явдалтай таарсангүй. Одоо Таван толгой тохилог байр, барилгатай, хээрийн сургуулийн талбай бүр нь эмх цэгцтэй, сургалт  ч өөрчлөгдчихжээ. 
НҮБ- ын дэргэдэх Энхийг сахиулагчдын төв штаб шиг ажиллаж байгаагаа Л.Гансэлэм онцолж байсан нь батлагдав.
 
Тэрбээр НҮБ- ын яг дэргэд Олон улсын цэргийн хүчний нэгдсэн командлал гэж хамгийн том штаб байдаг. Бид яг энэ штабын хэмжээнд ажиллаж байна гэж онцолсон. Олон улсын энхийг сахиулагч орнуудын дээд офицерууд команд штабын байрандаа тактикаа боловсруулаад түүнийг нь хээрийн салаадын сургуулилт дээр шууд хэрэгжүүлж байгааг бид нүдээр үзлээ. 
 
АНУ- ын хурандаа Макнэссон " Монголын энэ сургуулилт үнэхээр цогц болж чадсан байна. 11 төрлийн сургуулилтыг хийх боломжтой сургалтын төвд олон орны цэргүүд ихийг сурч чадаж байна. Бас нэг сонин нь нэг өдөрт 4 улирлыг цуг үзлээ. Өчигдөр цас орж, шуурч, бороо орж, салхилж, нар гарч / арай солонго татсангүй гэж хошигнов/ сонин үзэгдлүүд зэрэгцсэн" гэж ярилаа.
 
 
Ихийг үзэж нүд тайлсан америк хурандаа маань "Таван толгойд хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр бол бусад улс оронд хийдэг сургалт, сургуулилтаас илүү өргөн хүрээтэй, НҮБ- ын том штабын хэмжээнд бүрэн цогц, бүтэн цогцолбор сургуулилт болж чадаж байна" гэж үнэлэв. Басхүү америк монгол хоёр талын удирдагч хурандаа нар маань өөрсдийгөө "хөгширчихсөн" гэж голов. Хэдэн настай болоод өөрсдийгөө голоод байгааг лавлавал 40 насны босгыг л давж буй гэнэ. Учир нь, эргэн тойрны 11 цэгт сургагч багшаар ажиллаж байгаа офицерууд 20-30 настай шижигнэсэн залуус байв. Нээрэн ч дэслэгчийн мөрдэстэй, гялалзсан залуу дарга нар тэвхэлзэж байв. Мөн энд эсрэг тэсрэг үзэлтэй, бие биеэ дайсан гэж үздэг улсын цэргүүд нэг цэг дээр хамтран ажиллаж, бараг л "эвлэрсэн" гэх хошигнолыг ч Л.Гансэлэм хурандаа маань хэлсэн.
 
Тухайлбал, БНХАУ, БНСУ- ын цэргүүд эхлээд бие биенээ зэвүүцэнгүй харж, зэнзэрхэн хөндийдүү байсан бол нэг цэг дээр нэг багаар ажиллаад эерэг харилцаа бий болгожээ. " Хааны эрэлд" олон улсын цэргийн хээрийн сургуульд НАТО- гийн эвслийн орноос ирж оролцдог болжээ. Чех, Унгар, Польшийн цэргүүд сүүлийн үед тогтмол оролцож байна. Гэтэл НАТО- ийн эвслийн орныхон ОХУ хоорондоо ямархан харилцаатай байгаа билээ? Энд бол арай өөрөөр харьцах жишээтэй. Энхийг сахиулах үйлс бол дэлхийн нэгэн зорилготой үйл тул эсрэг тэсрэг улсын цэргүүд ч эвсэн нэгдэхээс аргагүй. Арлын маргаанаас болоод Хятад, Япон цэргүүдийн хооронд зөрчилдөх явдал буй. 
 
Гэвч энд нэгдээд л үүргээ цуг гүйцэтгэх хичээл сургуулилт таарах нь байна. Дэлхийчлэл-даяарчлал гэж энэ. Үүнээс ч соньхон юм бас тааралдлаа. Манайхны эрлийз, хурлийз гэдэг үг ч хэрэггүй болжээ.Олон орны цэргүүд дунд, тэр дундаа сэтгүүлч нэгэн бүсгүйн үндэс угсаа үүнийг батлаад өглөө. Давжаахан ази бүсгүй бидний дунд явж байсан юм. "СОЁМБО" сонины эрхлэгч, хурандаа Г.Нямдорж бид хоёр түүнийг Солонгос, Хятадын л нэг байх гэж маргалдсан юм.Арайтай л мөрийцсөнгүй. Тэгээд асуулаа.Пон хэмээх нэрийн зүүлттэй бүсгүй маань инээд алдан "Аав маань Хятад, ээж маань япон, би хятад-япон хүн.Гэхдээ Америкт өсөөд одоо цэргийн сэтгүүлч хийж байна" гэлээ.

Энэ бүсгүйг ямар хүн гэх вэ? Дэлхийн хүн л байгаа биз дээ.Ер нь одоо дэлхийд олон үндэстний гэр бүл бүрдэх нь хэвийн үзэгдэл болжээ. Монголчууд ч хятад, япон, солонгос, европ, америк...бүр африк гэр бүлтэй, дундаасаа хүүхдээ төрүүлэн өсгөсөөр байгаа биз дээ.
Харин том үндэстэн бол энэ даяарчлалыг тоохгүй, цусаа сэлбээд дажгүй л байх.

Жижиг үндэстэнд хэцүүдэх гэм бий. Цусаа сэлбээд авах сайн талтай ч үндсээ алдах явдал гарч болзошгүй. 
"Хааны эрэлд" олон улсын цэргийн хээрийн сургууль Монгол Улсад бол нэн хэрэгтэй юм.

Анх 2006 онд манай улсад  дараа нь Тайландад "Хааны эрэл" цэргийн хээрийн сургууль болж байж. Тэгтэл тус улсад тогтворгүй байдал хурцадсан тул больжээ. Монголд бэлэн хийсэн туршлага боломж байсан тул 2007, 2008 онд дахин таван дэлхийн цэргүүд сургуулилтаа хийжээ. Тэгээд 2009 оноос ерөөсөө Монгол улсад тогтмол хийдэг болъё, улам ч өргөжүүлэн илүү олон улсыг хамруулья гэх шийдвэр гарч түүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Анх хээр талд даавуун майхантай эхэлж байсан энэ сургуулилт одоо суурин тохилог байр бүхий том төв болж чаджээ.
 
 2006 онд дэслэгч цолтой анхныхаа энхийг сахиулах ажиллагаанд оролцоод гүйж явсан Н.Батсайхан гэгч одоо дэд хурандаа болчихсон ЗХЖШ- ын даргын туслах болжээ.Биднийг өглөөнөөс орой болтол 11 халуун цэгт дагуулж явсан дэд хурандаа Энхцаг маань ч энхийг сахиулах ажиллагаанд олонтаа оролцсон, очсон газар бүхэндээ сайшаагдсан, англиар ус цас шиг ярдаг сайхан залуу байна. 

"Соёмбо" сонины сурвалжлагч Х. Ганзул хэмээгч бүсгүй ч 10 жилийн хугацаанд хошууч цолтой болтлоо дэвшжээ.Тэрбээр гадаадын энхийг сахиулах ажиллагааг хэд хэдэнтээ газар дээрээс нь сурвалжилсан байна. Ер нь тус цэргийн сониныхон бараг л бүгдээрээ нэгээс илүү удаа энхийг сахиулагчдын халуун цэгт очиж ажилласан гэж сонины эрхлэгч, хурандаа Нямдорж онцлов. Одоо Өмнөд Суданд дэслэгч, сэтгүүлч Ч.Мөнхзориг 6 сар ажиллаж байгаа бөгөөд 8 дугаар сард ээлжээ солилцоод эх орондоо ирэх юм байна.

Ийнхүү монгол цэргүүд дэлхийн цэргийн эхний жагсаалд баттай, бардам алхах болжээ.
Удахгүй Таван толгойн ганцхан сургалтын төв өргөжиж, олон улсын хээрийн сургуулилтын хотхон ч болох ирээдүй байна. Дэлхийг нэтгэсэн Чингис хааны үр удам өдгөө "Хааны Эрэлд"-ээ олон улсын цэргийг нэтгэх дэлхийн цэргийн төв болсныг эндээс харж болно.
 
Бас эцэст нь багцлаад хэлэхэд Таван толгойд 5 тивийн энхийг сахиулагчид туршлагаа солилцон "дайтаж" байна.
 
2016.05.26.Таван толгой.
Ж.Батсайхан
гэрэл зургийг Т.Чимгээ
Таван толгойд 5 тивийн Энхийг сахиулагчид туршлага солилцон "дайтаж байна"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани