Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Канадын Сентерра Голд их хэмжээний өртэй гэнэ үү

Канадын Сентерра Голд их хэмжээний өртэй гэнэ үү

 


 

"Ноён” ууланд шунагчид давж заалджээ. Учирлаж байгаа нь өр тавьсан гэнэ. Хийхийн өмнө бодоход яасан юм бэ? Хүний нутгийн уул үгүй болж, ус ширгэх нь ямар хамаа байна. Алтаар авдраа дүүргэж, амьдралаа тансаг болгоно гээд хахуул өгч хийснээ өрөвдүүлэх гэнэ.

 

Гэвч дэлхий гэгч нь нэг л бөөрөнхий билээ. "Ноён” уул бол дэлхийн өмч. Хар, цагаан, улаан арьстан дэлхий гэж байдаггүй. Хөхрөх ганц дэлхийдээ л хүн төрөлхтөн бүчин оршдог. Хүн төрөлхтөн байгаа байгаа газартаа эх дэлхийгээ хамгаалан орших хариуцлага үүрч амьдрахыг Тэнгэр эцэг зөвшөөрдөг. Илүүд шунаад бугшаад ирвэл устгадаг байгалийн хуультай. Иймээс л эртний хаадуудын зарлигт хүртэл "Хэрхэхийг Тэнгэр мэднэ” гэдэг байжээ.

Дэлхий хүнтэй адил бүтэцтэй ч хүн шиг төрж, үржиж шинэ дэлхий хүүхэд бүтээж чаддаггүйг сана. Харин хүн та төрж, үржиж чадах ч хэдэн миллард хүн, амьтан, ургамлыг дэлхий ээж шиг тэжээж, тэтгэж чадахгүй билээ.

Канадын Сентерра Голд, түүний охин Бороо голд компаныхан өөрсдийгөө өрөвдүүлэхийг хүсчээ. Тэд Дэлхийг биш, Монголыг биш, Уулыг биш, зөвхөн алтыг л бодно. Та нарын хийж байгаа үйлдэл дэлхийг хүнээр төсөөлбөл цус гүйх судаснуудаа барьцаалаад мөнгө зээлж, гоо сайхны хагалгаанд орохтой ижил биш үү. Мэсээр бүтэх хөөрхөн царай, баян төрх чинь цусгүй бол хатаж, хагарч, өмөрч унах бус уу.

Алт бол эх дэлхийн хөрөнгө, түүний өмч. Дэлхий алтаараа баярхдаггүй. Алт усыг цуглуулж, усны судлуудыг нээж, олон үрсээ ундаалах ундааг нь бэлдэхэд тусладаг. Нүүрс бол усыг цэвэрлэж шүүж өгнө.

Эх дэлхий хүнээс гадна, амьтан, ургамалыг тэжээдгийг яагаад мартаа вэ? Дэлхийн олон амьтад баян хүн та нар шиг ус худалдаж авч ууж чадах уу? Хичнээн амьтад усгүй хатаж үхэх бол, хичнээн ургамал усгүй хатаж үгүй болох бол тооцож үзсэн үү. Цэцэг бүрийн тоог, ургамал бүрийн тоог, мод бүрийн тоог, ургамлаас хооллох шимэгчдийн тоог, нисэх зөгий, ялаадын тоог, хулгана зурамны тоог, тэнд амьдрах бусад амьдын тоог тооцож үзсэн үү. Тэдний гэр бүлд хэрхэн сүйтгэл авчирахаа тооцож үзсэн үү. Дэлхий ээжийн нэг хэсэг цэвэр усны зангилаа, газрын гагнаас алтыгг устгаснаар Евро, Азид амьдрах хүмүүсийн мөхлийг түргэтгэж байгаагаа тооцсон уу? Үүний хажууд та нарын өр өчүүхэн төдий учир өрөвдүүлэх гээд хэрэггүй ээ.

Учиргүй юм гэж үгүй. Монголчуудыг алт сандайлсан гуйлгачид гэж та бүхэн шоолдог. Алтыг Монгол өвөг дээдсүүд хэм хэмжээндээ л хэрэглэхээс хэтрүүлж хэрэглэхийг цээрлэдэг байсан. Тиймээс ч бидний өвүг дээдүүд жамд зохицон амьдарч, байгалиа хайрлан, эргэж ургаж төлжих хугацааг нь олгох гэж нүүдэг байсан. Усаа хайрлан жаяг, засагтаа тэмдэглэн үлдээдэг байсан. Мөнхийн амьдралыг үргэлжлүүлэхийн тулд нүүдэллэдэг байснаас тэнэх дуртайдаа зовлогоо зулгааж амьдардаггүй байсан.

Монгол хаад, хатад өөдлөхдөө голчлон хоёр янзаар оршуулах зан үйлээ хийлгэдэг байсан.

Нэг нь үлдэх биеэ газарт энгийн оршоож дээр нь мод тарихыг зөвлөнө. Сүнс нь хальж Тэнгэртээ одсон ч үлдэх биеэ эх дэлхийдээ зориулж, газар дэлхийгээ тослон, мод ургах тэжээл болгон өргөнө. Эртний хан, хаадуудын булш дээр 5 мод тарьсан бол 5 тусгаар тогтнолоо сахин хамгаалдаг, 7 мод тарьсан бол 7 дээд эцгийн зөнд гэгээрсэн, 12 мод тарьсан бол 12 дээд эцгийн зөнд гэгээрсэн үйлтэн байжээ гэж тодорхойлогдоно. Ийм газар малчид мал маллахгүй, холуур манан хамгаалж, догшин газар хэмээн шүтэж шүншиглэн, "Ихэс"-ийн газар хэмээн хүндэтгэнэ. "Ихэс"-ийн газарт оршоох хаан, хатан, жанжид, мэргэд, баатрын оршуулганаас бүтсэн их ой, сайхан байгальтай газар Хэнтий аймагт одоо ч бий.

Хоёрт: Би үхсэн ч газар дэлхийнхээ төлөө, эх Монголынхоо төлөө гэх хатуу тангарагт, бөөгийн задаар хийгдсэн оршуулах зан үйлээр өөрийн биеэ үлдээсэн хан, хатад, алдартангууд. Энэ нь газрын зангилаа, усны зангилаа газруудыг тэмдэглэсэн " Ноён”, "Хан”, " Түшээ” нэрстэй хайрхдуудын газрыг биеэрээ тамгалан баталгаажуулж , ясаа тавьдаг зан үйлтэй. Тэднийг хөндөх аваас бөөгийн зан үйлийн хараал, жатгануудын оньс нээгдэн түүнд халдсан хэн болов ч, ямар ч улс оронд гай дуудагдана.

Тэнд халдагсад "Хүлцэл өчих" –өөс нааш ямар ч шидтэн, алдартан, шашин, бөө түүнийг зогсоож чадахгүй. Хүлцэл өчих нь "АЛДААНЫХАА ХОХИРЛЫГ НӨХӨХ” орь ганцхан үндэсний ЧуКур-тай хэмээн " Хөх Монголыг Нүүдлийн Соёлоор Бадраах Их Засаг-ийн Алтан Дээд ГэрИэ” сударт өгүүлсэн байдаг. Хэдий хирээр хөндсөн төдий хирийн төлбөрийг Амиараа, Сүнсээрээ, Үр Удмаараа, Улс үндэстнээрээ нөхөн төлөх ёстой.

Монгол хаадуудын булшны онцлог нь доош ухсан пирамид хэлбэртэй байдаг. Тэд үхээд Тэнгэрт сүнсээ дэгдээе гэж сэтгэн дээш харсан пирамид хийлгэдэггүй, харин эсрэгээрээ доош харсан тэгш өнцөгт гурвалжинд биеэ оршооно. Учир нь би үхсэн ч ард иргэд та бүхнийхээ дор оршиж, тэтгэж ивээж явна. Эх дэлхийн гүнд сүнсээ түгжин, үүрэг хариуцлагаа эх дэлхий, газар орны төлөө ямагт хариуцан сахиж явна хэмээн тангараглаж ийнхүү доош харсан гурвалжинд түгждэг бөөгийн задтай холбоотой. Томоохон хаан, хатан-ы оршоох зан үйлд л ингэж доош харсан пирамид ухуулна. Иймээс сэрэмжлүүлэх, сэхээрүүлэх үүднээс энэхүү зүйлсийг дахин анхааруулъя. Магад Тэнгэрлэг гэж онгирох дуртай Монголчуудыг Тэнгэр нь хаяад одоход тийчилж орилоод ч өнгөрсөн болох вий гэж санаа зовно.

Нэг гэмтний тарьсан гайг ний олноороо үүрдэг нь жам бөгөөд усны зангилаа, газрын гагнаас газрын алтыг үгүй хийж, дэлхийн хөрс шорооны гагнаасыг салган, цэвэр усны нөөцгүй болгох төсөөлөшгүй их хохирлыг хэдхэн зуунхан тэрбум төгрөгөөр сэтгэн, өнөөдрөөр бодон мансуурч байвал сэрэх хэрэгтэй. Чи хэдий чинээ өөрт заяаснаас хэтрүүлэн хэрэглэнэ түүний хирээр өөрийн удмын хоолоо үгүй хийдэг гэдгээ санах хэрэгтэй.

Уул усаа худалдан, хахуул авилга авснаа нууж гадна, дотно хийх гэж тэмцэлдэх хүмүүс үнэндээ бүтэн нойртой хонодоггүй, дотроо оволзох айдсаа дарах гэж өөрөө өөртэйгөө тэмцэлдэх чи өөрийгөө нэг ажаарай. Өрөөл нэгнээ ч ажаад үз.

Дотор сүнс чинь аль хэдийн айдсаасаа болоод, ичгүүрээсээ болоод дэгдсэн байгаа. Харин чамайг чи биш бирд, шуналын хар сүнснүүд эзэмдэн, цочих, айх, санаа зовох, хүйт даах, хар муу бодлууд санаанд чинь эргэлдэж, өөрийгөө хүртэл хардах, өнгө ялгахаа больтлоо шунал дуудаж байгааг анзаарна бизээ. Нүд чинь ширүүнээр гялалзаж, өрвөс сөрвөс хийн, өөрийн эрхгүй давчдах чи, өмнө нь ийм байсан үгүйгээ л нэг саначих, атаач зан айдастай чинь зууралдаж, авгай хүүхдийн ч үнэ цэнэ үгүйрч, авах дон чамайг хатгадаг болсон байна.

Өргөө гэртээ нэмсэн өнгөт чулуу бүр чинь амьтай учраас нутгаа санаж байгаагаа чамд уйлан үглэж, адгийн аргаар гар дамнасан мөнгө бүрийн бузар нь ахуй бүхэнд чинь нүүрлэн уйтгар нэмж, ойр тойрныхон ч нөлөөнд нь орж орилж хашгичдаг авгай, ойвор гон зантай хүүхдүүдтэй болсноо нэг ажчихраарай. Халуун биш хүйтэн урсгал хаа сайгүй чамайг дагадаг болсныг ажаарай. Хар сүнсний боол болсноо мэдэрч, үхсэн ч салахгүйг нь таниарай. Өндрийн өндрөөс унах тусам өвдөлт ихтэйг ухаарна буй зээ.


Аянгат удгүн.

Канадын Сентерра Голд их хэмжээний өртэй гэнэ үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани