Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туул голын тул загасны эмгэнэл

Туул голын тул загасны эмгэнэлХэнтийн Хагийн хар нуураас эх авч Улаанбаатар хотоор дамжин Орхон голд цутгадаг Туул гол нийт 704 км урт замыг туулдаг. Түүний багахан хэсэг нь Улаанбаатар хотын тэг дундуур дайран өнгөрдөг ч Туулд хамгийн халтай хэсэг нь энэ. Туулыг бид нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр гэдгээр нь сайн мэднэ.

Тийм ч учраас энэ голд асуудал тулгамдах бүрт "Нийслэлчүүд ундны усгүй боллоо”, "Улаанбаатар хотын иргэдийн ундны ус бохирдлоо” гэж зөвхөн өөрсдөдөө хамаатуулж ярьж, шуугисаар энэ гол зөвхөн дөрвөн уулын дундах 1.3 сая хүнийг тэжээж тэтгэх ширгэшгүй далай мэт төсөөлөгддөг болжээ. Таван аймгийн 37 сумын газар нутгаар дамжин өнгөрдөг Туул голоос зөвхөн хүн гэлтгүй байгалийн бусад амьтдын хувь заяа хамаардгийг умартжээ, бид.

Нийслэлийн эх захгүй хог хаягдал, барилгажилт, агаарын бохирдол, уул уурхайн олборлолтоос болж Туул гол жил бүр тасарч, бохирдол дээд цэгтээ хүрсэн нь Улаанбаатарын иргэдийн ундны усанд нөлөөлөөд зогсохгүй тэндхийн амьтан, ургамалд сүйрэл авчирч, эхнээсээ бүрэн устаж эхэлсэн харамсалтай мэдээг байгаль хамгаалагч, экологичид дуулгалаа.

Хүн ч байгалийн амьтан. Тиймээс байгаль дэлхийтэй зохицон онгон дагшнаар нь үлдээж өгөөжийг нь хүртэхийг өнөө үед бид ногоон эдийн засаг гэж нэрийдэх болсон. Үүний адил Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдралын эх булгаа Туулаас хүртэж байгаа бол яг түүнтэй дүйцэхүйц хамгааллыг бий болгох ёстой. Харамсалтай нь сүүлийн 20 гаруй жил хатан Туулыг хайр найргүй хүйс тэмтэрсээр голыг амьдруулагч амьд организм, тэр дундаа усны амьтад мөхлийн ирмэгт иржээ.

ДӨРВӨН ЗҮЙЛ ЗАГАСНЫ АМЬДРАХ ОРЧИН ДОРОЙТОЛД ОРЖЭЭ

Туул голын эрэг дээр улаанбаатарчуудын амьдрал өрнөдөг бол усан дотор ч түүнээс дутахааргүй амьдрал бий. Тэнд найман овгийн 16 зүйлийн загастай. Амьдралын хэвшлийн хувьд урсгал усных 76.9 хувь, тогтуун хэсэгт амьдардаг загас 7.7 хувь, голын гүехэн хэсэгт амьдардаг нь 15.5 хувийг эзэлдэг. 16 зүйлийн загасны 12 нь агнуурын ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, хүнсэнд хэрэглэх боломжтой гэсэн үг. Харин үлдсэн нуурын варлан, ердийн варлан, сахалт эрээлж, чимхүүр гэсэн дөрвөн зүйл загас бусад 12 зүйл загасны идэш тэжээл болдог. Нэг үгээр тэд бүгд өөр, өөрийн үүрэгтэй. Нэгнийхээ болон хүний идэш тэжээл болоод зогсохгүй голын цэнгэгийг тодорхойлдог зүйлүүд ч бий. Тухайлбал, Монголын загасны хаан гэгддэг тул загас усны орчинд байгаа сул дорой өвчтэй амьтдаар хооллохоос гадна тул загас эрүүл бол түүний амьдрах орчин болох ус нь цэнгэг, усны амьтад нь эрүүл, эко орчин тэнцвэртэй байгааг илэрхийлнэ.

Гэвч гол дагасан хүн амын төвлөрөл, эргийн дагуух барилга байгууламжийн нягтаршил, арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал, цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэгдсэн ус усны амьтдын амьдралын хэв шинжид сөргөөр нөлөөлөх болов.

Судлаачдын дүгнэснээр Туулын дөрвөн зүйлийн загасны амьдрах орчин доройтолд орсон, 10 зүйл хулгайн агнуурт их хэмжээгээр өртсөнөөс тоо толгой нь эрс цөөрчээ. Үүнээс үндэслээд нийт загасны 8.3 хувь нь устаж болзошгүй, 8.3 хувь нь эмзэг, 16.6 хувь нь ховордож болзошгүй ангилалд оржээ. Бүр тодруулбал цэнгэг усны хаан гэгддэг тул загас бүрэн устаж байгааг байгаль орчны мэргэжилтнүүд халаглан ярилаа.

Б.Мэндсайхан: АМЬДРАХ ОРЧНЫ ДОРОЙТОЛ, УСНЫ БОХИРДОЛ ЗЭРГЭЭС ШАЛТГААЛЖ ТУЛ УСТАЖ БАЙНА

Туул голын бохирдолтой холбоотой олон төсөл хөтөлбөр манай улсад хэрэгжсэн байдаг. Гэвч тэдгээрээс усны бохирдол нь амьтдын аймагт хэрхэн нөлөөлж байгаа, байгаль орчинд хэр хэмжээний хохирол учруулж байгааг дагнаж судалсан тохиолдол өнөөг хүртэл байдаггүй аж.

Харин Гео экологийн хүрээлэнгийн доктор Б.Мэндсайхан "Туул голын экосистемийн үйлчилгээний үнэ, төлбөр” төслийн хүрээнд Туул голын усны амьтад, загасны экосистемийн үйлчилгээний талаар судалгааг анх удаа хийжээ. Тус судалгаанд дурдагдсанаар бол Туул голын агнуурын загасны ховордолд нүүрлэж буй аюулын эхэнд Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан дансанд орсон, Монгол орны улаан номд бүртгэгдсэн тул загас устаж болзошгүй ангилалд аль хэдийнээ орчихож.

Б.Мэндсайхан докторын Туул голыг гурван хэсэгт хувааж хийсэн судалгааны явцад алт олборлолт, орчны талхлалт, эргийн бүсийн бургасыг их хэмжээгээр огтолсон, ахуйн болон органик бохирдлын улмаас тул загасны амьдрах орчин доройтож ийнхүү мөхлийн ирмэгт ирснийг онцолжээ.

Одоо зөвхөн Туул голын эх Хагийн хар нуур орчимд хэдхэн толгой тул үлдсэн, түүнээс доошхи хэсэгт бүрэн устсаныг судлаач тогтоосон байна. Уг нь одоогоос 50 гаруй жилийн өмнө тул элбэг байсан төдийгүй 1940 оны сүүлчээр Зайсангийн гүүр орчмоос 150 см урттай тулыг барьж байсан тухай улсын тэргүүний анчин Л.Дамбадондог агсны аман яриа бий.

Хурдан урсгалтай, харгиа ихтэй голын булан тохой, цүнхээлд зонхилон амьдардаг энэ загас хамгийн дээд махчин загас гэгддэг. Тул загас ийнхүү цөөрснийг доктор Б.Мэндсайхан "Уур амьсгалын дулаарлаас үүдэн нуур, голын ус татарч үржлийн талбай нь багассан, уул уурхайн олборлолт болон бэлчээрийн  талхлалтаас үүсэх тунадасжилт, алт олборлолтын явцад ашигласан хүнд металаас үүсэх бохирдлын улмаас амьдрах орчны доройтол, усны бохирдол зэргээс шалтгаалж байна” хэмээн тайлбарлаж байна.

ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ БҮРЭН АЛДАГДЖЭЭ

Одоогийн байгаа ганц баримт, эх үүсвэр болох Б.Мэндсайхан докторын судалгаагаар Туул голын дунд хэсэг буюу Налайх-Улаанбаатар-Заамарын гүүр хүртэлх хэсэг ахуйн болон үйлдвэрлэлийн бохирдолд илүү өртжээ. Тэрээр энэ тухай "Төв цэвэрлэх байгууламжийн ус Туул голд нийлсэн хэсэгт  усны ёроолын шавьжнаас зөвхөн цөөн өргөст хорхойн багийн цөөн өргөст хорхой, зөөлөн биетний хүрээний уушиг хэвэл хөлт, дун, хос далавчтаны багийн жингэнүүр ялааны авгалдай тохиолдсон.

Нийт дээжин дэх ёроолын амьтдын 80-аас илүү хувийг цөөн өргөст хорхой эзэлж байвал "бохир ус” хэмээн ангилдаг. Төв цэвэрлэх байгууламжийн ус туул голд нийлсэн хэсгээс авсан дээжинд 80-100 хувийг цөөн өргөст хорхой эзэлж байгаа нь энэ хэсэгт цэнгэг усны индикатор амьтад устаж экологийн тэнцвэрт байдал бүрэн алдагдсан нь харагдаж байна” гэсэн нь анхаарал татав.

Ийм бохирдлоос болж усны амьтад олноор үхэж байсан тохиолдол бий. 2007 оны зургадугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинат орчимд таван зүйлийн 3.2 тонн загас үхсэн юм. Төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан бохир усны лагийг цэвэрлээгүйн улмаас усны төвшин багассан үед Туул голын усанд бохирдолт ихэссэнээс болж байгаль экологид 45 сая төгрөгийн хохирол учирсныг мэргэжлийн хүмүүс судлан тогтоожээ.

Төв цэвэрлэх байгууламжийн хувьд ийм ч түүнээс цааших Заамар орчмын Туул голын хэсэгт мөн л дээрдэхээргүй нөхцөл байдалд байгаа юм.

ЦЭНГЭГ УСНЫ ИНДИКАТОР БОЛОХ ХУЛДЫНХНЫ ОВГИЙН ТУЛ, ЗЭВГЭ ЗАГАСНЫ ТОО ЦӨӨРЧЭЭ

Заамарын хөндийд алтны олон арван орд ажиллаж, олон мянган га талбайн хөрс, ургамлан бүрхэвч доройтон Туул голын хөндий шулуунаар 30 км, голыг гольдрол дагасан тойруугаар 60 км урт, дунджаар дөрвөн км өргөн, 120 км.кв талбай бүрэн өөрчлөлтөд орж доройтоод байгаа юм. Ялангуяа алт олборлох үйл ажиллагаа голын гольдролын явцыг түргэсгэн угаагдал, эвдрэл эрчимтэй явагдсанаас Туул голын Заамарын усны орчны экосистем бүхэлдээ доройтсон гэнэ.

Ийнхүү Туул гол Улаанбаатараар дайран өнгөрөх үеэс экосистемийн хувьд доройтолд орсоор адаг хүртлээ бүрэн цэвэршихгүй байгаа нь нийслэл орчмын бохирдуулагч хүчин зүйлүүд ямар их хор уршигтай байгааг харуулсан хэрэг. Улаанбаатараас доошлох тусам цэнгэг усны индикатор болох хулдынхны овгийн тул, зэвгэ загасны тоо цөөрч харин хүчилтөрөгчийн хангамж шаарддаггүй тогтуун усанд амьдрах боломжтой мөрөгийнхний овгийн загасны тоо ихэссэн байна.

Үүнээс үзэхэд Туул голын дунд ба доод хэсгээр цэнгэг усны загасны тоо толгой, биомасс багасч тэдгээрийн үржил, идээшлэх газар хүний зүй бус үйл ажиллагааны нөлөөнд автаж хорогдсоор байгааг байгаль орчны мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна. Бид хатан Туул хэмээн гоё сайхан тодотгол өгөхдөө гол нь биш зөв зохистой арга хэмжээг тууштай авч, шинжлэх ухаанчаар хандах сэтгэл л аль аль талдаа дутагдсаар байна.

Туул гол зөвхөн Улаанбаатарчуудын амьдралыг тэтгээд зогсохгүй олон арван зүйлийн загас жараахай, хөрс ургамлыг тэжээн тэтгэдэг ч хүний буруутай үйл ажиллагаанаас байгаль экологийн доройтолд орж мөхөл рүү аажим аажмаар дөхсөөр байгаа нь харамсалтай.

Хэрэв энэ байдал энэ хэ­вээр үргэлжилсээр байвал эцэстээ загасны амьдрах орчны тогтвортой байдал алдагдан Туул голын сав газар болон Монгол орны Умард мөсөн далайн ай савын бусад хэсгийн хоо­рондох холбоо бү­рэн тасрахыг байгаль, эко­логичид анхааруулж байна.

Б.Энхзаяа

Зууны мэдээ

Туул голын тул загасны эмгэнэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани