Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОРЕС: Ойрхи Дорнодын фронтод онцын өөрчлөлтгүй

 

Нефть экспортлогч орнуудын байгууллага ОРЕС дахиад л нефтийн олборлолтоор тохиролцож чадсангүй. Гэхдээ ерөнхий нарийн бичгийн шинэ даргатай болов. Тус байгууллага нефтийн олборлолтыг зохицуулах ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүйд хүрсэн бололтой. Зах зээл нь өөрөө үнээ зохицуулан уг байгууллагаас хамааралгүй болж байна.

Нефть экспортлогчдын байгууллага Венийн уулзалтаараа шинэ даргаа сонгосон нь Нигерийн Мохаммед Баркиндо байв. Тэрбээр өмнө нь "Нигерийн Nigerian National Petroleum Corporation” компанийг толгойлж байжээ. Баркиндо албан тушаалдаа ирэх наймдугаар сарын 1-нд орно. Өнөөгийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Салем аль-Бадри (Ливи) ОРЕС-ийг 2007 оноос хойш удирдаж иржээ. Мохаммед Баркиндо ОРЕС-ийн захиргааны ерөнхий удирдагчийн асуудлыг өмнө нь ярих үед Венесуэлийн болон Индонезийн хоёр нэр дэвшигчийг гарах магадлалтай гэж байлаа.

Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох нь ОРЕС-ийн дээд хэмжээний уулзалтын цорын ганц асуудал байсан бөгөөд үлдсэн асуудлуудыг тэд зоргоор тавин урсгажээ. Ер нь ОРЕС өөрөө зургаадугаар сарын 2-нд олборлолтын квотын талаар ярихгүй гэсэн юм. Уулзалтын үеэр үйлдвэрлэлийн түвшний талаар ярилцана гэсэн мэдээ гараад унтарсан юм. Нэгдүгээрт, Ираны олборлолтоо нэмэгдүүлэх хувийнх нь квотын асуудлыг ярих ёстой байв. Гэвч энэ нь яригдсангүй өнгөрлөө.

Үүний зэрэгцээ Саудын Араб гэнэтийн санал дэвшүүллээ. "The Wall Street Journal” сонины мэдээгээр, саудууд ОРЕС-ийн орнуудын 32.4 сая баррелийн хоногийн олборлолтын квот тогтоох санал тавиад тэд энэ тохиолдолд олборлолтоо хэмжээнд нь барина гэжээ. Албан ёсоор ОРЕС-ийн квот нь хоногийн 30 сая баррель байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр ОРЕС олборлолтыг 31.5 сая баррелийн түвшинд барихаар шийдсэн билээ. Тэр шийдвэр нь хэрэгжээгүй юм. Саудын Арабын энэ санаачилга нь зөвхөн өнөөгийн түвшинг барих санал байсан ч явсангүй. "Уралсиб” компанийн шинжээч Алексей Кокин тэмдэглэхдээ өнгөрсөн арванхоёрдугаар сард квотын хэмжээг болиулаад харин одоо саудууд түүндээ эргэн орох санал дэвшүүллээ гэжээ.

ОРЕС зарчмын хувьд дотоод зөрчлийнхөө улмаас ямар нэгэн шийдвэр гарган олборлолтод хязгаарлалт хийж чадахгүйд хүрээд байна хэмээн Оросын Нефть үйлдвэрлэгчдийн холбооны шинжээч Рустам Танкаев сануулж байна. Одоогоос 2.5 жилийн өмнө тус байгууллагад хагарал гарсан бөгөөд нефтийн олборлолтын өөрийн өртөг багатай орнууд нь бага үнийг тэвчин зах зээлийн хувийнхаа төлөө зогссон бол олборлолтын өртөг ихтэй орнууд нь зах зээлийн хувийн төлөө биш өндөр үнийн төлөө зогссон.

"ОРЕС-ийн дотоод зөрчилдөөний улмаас сүүлийн хоёр жил хагасын дотор тус байгууллага ганц ч бодит шийдвэр гаргаагүй. Тус байгууллага удалгүй оршин тогтнож чадахгүй болно” хэмээн Танкаеев дүгнэлтээ хэлжээ.

Нефтийн олборлолтыг нэгэн хэмжээнд барих санал хоёрдугаар сарын дундуур гарч түүнийг Орос, Венесуэль, Саудын Араб, Катар дэмжсэн юм. ОРЕС-ийн орнууд, картельд багтдаггүй бусад нефть олборлогчид нефтийг 2016 оны нэгдүгээр сарын түвшин барин дэмжинэ гэж найдаж байлаа. Эрэлт нэмэгдэж байгаа үед энэ нь зах зээлийн илүүдэл нефтийг бууруулж, үнийг урагш түлхэнэ гэж үзсэн юм. Гэтэл дөрөвдүгээр сард Доха хотноо явагдсан энэ асуудлын талаарх хэлэлцээр бүтэлгүйтжээ. Иран дөнгөж нэгдүгээр сард нефтийн хориг арга хэмжээнээс салаад байсан учир түүнийг дэмжээгүй билээ. Ираны дараа саудууд бас олборлолтоо барихгүй гэлээ. Тэд хязгаарлалт бүгдэд үйлчлэх ёстой гэж зүтгэв.

Энэ асуудлаар Оросын байр суурь бас сонирхолтой. Оросын Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович пүрэв гарагт мэдэгдэхдээ, хэрэв ОРЕС олборлолтоо барина гэж шийдвэл түүнийг дэмжинэ гэсэн юм. Түүнээс өмнө Оросын Эрчим хүчний сайд Александр Новак олборлолтыг нэгдүгээр сарын хэмжээнд барих асуудал чухал биш болсон гэжээ. Оросын сайд үнийг "хангалттай хэмжээгээр” өссөн гэж үзэв.

Нефтийн зах зээлийн байдал сайжирч, муу үе ард хоцорсон гэж Абдалла Салем аль-Бадри пүрэв гарагт хэлээд "Сайн үнийг би хүлээж байна” хэмээн мэдэгдэв. Нефтийн үнэ үнэн хэрэгтээ оны эхнээс мэдэгдэхүйцээр өсч, одоо торх нь 50 ам.долларын түвшинд байгаа юм. Нэгдүгээр сард торх хар алт 29 ам.доллараар үнэлэгдэж байлаа. Гэхдээ зах зээл сэргэж байгаа гэж хэлэхэд эрт байна.

ОРЕС-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Венесуэлийн Нефть, уул уурхайн сайд Эулохио дель Пино мэдэгдэхдээ, гурав дөрвөн сарын дотор дэлхийн нефтийн өнөөгийн үнэ нь нэмэгдээд, тэнцвэржих хандлагатай боллоо гэсэн юм. Сайд Канадын ойн түймэр, Кувейтийн нефтьчдийн ажил хаялт, хэт даврагчдын довтолгооны улмаас Нигерийн нефтийн нийлүүлэлт тасалдсан зэрэг хүчин зүйл байсныг санууллаа.

Энэ бүгд нь дэлхийн олборлолт хязгаарлалт шаардалгүйгээр өөрөө буурлаа хэмээн дель Пино хэлэв. Венесуэлийн сайд одоо дэлхийн эрэлт хоёр сая баррелиар нэмэгдэнэ гэж үзжээ. Гэсэн ч байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэсэн юм. "Ирэх өвөл гэхэд нефтийн үнийг сэргээхийн тулд бид юу хийх ёстой вэ?” гэж сайд дель Пино асуудал тавьжээ. Алексей Кокин тэр сайдыг зөв хэлсэн гэж үзээд саяхан үнэ хэтэрхий хурдан өссөн учир түүнд засвар хийгдэх шаардлагатай гэжээ. "Канад, Кувейтад олборлолт сэргээгдэж байна. Нигерийн байдал ч сайжрах тал руугаа орж байна. Дээр нь Ирак олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа” хэмээн Кокин тайлбарлав.

Үүнтэй холбоотойгоор баррель нефтийн үнэ 45 ам.доллар хүртэл доошилно гэж шинжээч үзжээ. Гэхдээ дэлхийн хэмжээний олборлолт буурах, мөн нөөцлөгдсөн нефтийн хэмжээ багасах хандлага хэвээр байгаа учраас 2016 оны сүүлч 2017 оны эхээр нефтийн үнэ 50 долларын түвшинд буцан орно гэж Кокин хэлж байгаа.

Хойд тэнгисийн Brent нефтийн (түүнд нь Оросын Urals хольцын үнэ уялдсан болно) баррелийн үнэ ОРЕС-ийн уулзалтыг хүлээн 50 ам.доллараас илүү үнээр зарагдаж байснаа дахин доошлов. Дараа нь Лондоны ICE бирж дээр дахин үнээ нэмэн баррель нь 50.07 (+0,699% арилжааны эхнээс) ам.доллараар зарагджээ.

Эх сурвалж:


 
ОРЕС: Ойрхи Дорнодын фронтод онцын өөрчлөлтгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани