Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Баттулга ба Эхлэлгүй “төгссөн” Сайншанд

Х.Баттулга ба Эхлэлгүй “төгссөн”  Сайншанд

УИХ-ын гишүүн "Женко” Х.Баттулга нартай холбоотой  "Төмөр зам”, "Сайншанд” аж үйлдвэрийн паркийн гэх тодотголтой эрүүгийн хэргүүдийг АТГ, ЦЕГ-аас шалгаж байгаа талаарх мэдээллүүдийг бид цаг тухайд нь уншигч танд хүргэж байгаа билээ. Тэгвэл  "Самсунг Си Энд Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёлыг дээрх хэрэгт холбогдуулан өнгөрсөн долоо хоногт  дахин саатуулан хорьсон гэх мэдээлэл байна.

Түүнийг өмнө нь Б.Батзаяагийн хамтаар барьж хорьж байгаад батлан даалтад гаргаад байсан юм. За ямартай ч  Х.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа учраас  хуулийн дагуу ойрын хугацаанд прокурорын байгууллагад шилжүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Тэгэхээр хэргийн мөрдөн байцаалт дуусахтай зэрэгцэн Лий Жон Ёлыг дахин хорих болсон нь мэдээж анхаарал татсан асуудал юм.

Өнгөрсөн хугацаанд хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдээс харахад төмөр замын асуудалтай холбоотой мэдээллүүд жин дарж байгаа. Тэрчлэн  Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой мэдээлэлд анхаарал хандуулахад хэрэгт дурласан болохгүй байх.

Тэгвэл 2021 он гэхэд нэг Монгол хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдхүүний хэмжээ 12 мянган ам. доллар болж өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь аж үйлдвэрийн салбарын үсрэнгүй хөгжил дэвшил буюу бүр тодруулбал Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын гайхамшигт бүтээн байгуулалт гэх зүйлийг хэлцгээж байлаа.

Тэрхүү нүсэр бүтээн байгуулалтыг нь дагаад хүнд үйлдвэрүүдээс гадна 200 гаруй хөнгөн үйлдвэр босчих боломжтой гэх судалгаа ч цаасан дээр бий. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд цаасан дээрх томъёоллууд үнэ цэнээ алдаж ирсэн. Тодорхой хөрөнгө мөнгө төсөвлүүлэн авч ирсэн ч, бүсийг нь дэндүү сул тавьсны уршиг буюу тарааж цацсан асуудлыг бас энэ цаг үед зориуд ярих ёстой юм. Уг нь давшин урагшлах учиртай бүтээн байгуулалтуудыг оройлох төсөл бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байж ирсэн гэж ойлгогддог.

Эдийн засгийн үр ашиг талаасаа авч үзвэл боловсруулах үйлдвэрүүд байгуулснаар 2021 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 41 тэрбум ам.долларт хүрэх бол нийгмийн үр ашиг талаасаа орон нутгийн 2700 иргэд ажил эрхлэх, аж ахуйн нэгжүүд бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж бүрдэнэ гэж байсан.

Сонгох боломжтой газрыг тогтоогоод эргэн тойронд нь 5-10 км радиустай buffer zone үүсгээд төлөв байдал нь яг одоо ямар байгааг нь тогтоож судлах тухай асуудлыг л хэлээд байгаа юм. Тэрхүү төлөв байдлын үнэлгээн дээрээ үндэслээд бүх үйлдвэрүүдийн ТЭЗҮ-тэй уялдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой

Төслийн нийт дэд бүтцүүдийг барьж байгуулснаар Сайншанд сумын 1-р багт шинэ суурьшлын бүс бий болох, үйлдвэрүүд баригдах үндэс суурь болох бөгөөд үйлдвэрүүдийг нэг дор байршуулснаар аж үйлдвэрийн бүс бий болж, хөдөлмөр эрхлэлт болон экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж ирсэн.

Тэгээд улс орны эдийн засаг харьцангуй аятайхан байхад, өнөөгийнх шиг бүс юугаа учиргүй зангидан чангалаад байх хэмжээний биш нөхцөл байдалтай байхад энэ төсөл рүү хөрөнгө мөнгө хуваарилж байсан ч, төслийг хөдөлгөгч эрхмүүдийн зохисгүй зарцуулалтын уршигаар өнөөдрийн өдрийг хүрэхдээ гавьсан юм алга байна л даа. Энэхүү цогцолборыг босгоход шаардагдах хөрөнгө мөнгийг дараах байдлаар тодорхойлжээ.

Өнгөрсөн хугацаанд тус цогцолборын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл ажлыг хангахад зориулж 14.2 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргах шийдвэрийг засгаас гаргаж, улмаар 6.2 тэрбум төгрөгийг тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга "гардан” авч байв. Уг нь энэ хэмжээний мөнгийг бэлтгэл ажилд илүү хүртээмжтэй байдлаар хуваарилах боломж байсаар атал зүтгүүлсээр байгаад бүгдийг нь цацаад дууссан гэх асуудлыг хэлэх хүмүүс бий. Тэр талаар өгүүлэхээс өмнө эхлээд албаны чанартай хэдэн тоо хэлье.

Төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээ (PMC+), хуулийн зөвлөх үйлчилгээ авах, байгаль, орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх болон суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулахад зориулж 14,2 тэрбум төгрөгийг засгаас олгохоор болсноос гэрээний дүн 9,2 тэрбум төгрөг бол санхүүжүүлсэн дүн 7,9 тэрбум төгрөг гэсэн мэдээллийг тус компанийн зүгээс өгч байгаа. Тэгвэл эх сурвалжуудын зүгээс өнгөрсөн хугацаанд өөрийг хэлж ирсэн байна.

Юу гэхээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор шиг том хэмжээний төслийг эхлүүлэхийн тулд заавал байгаль орчны суурь судалгаа буюу Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай хуульд зааснаар "байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” –г хийлгэх ёстой байдаг.

Тэр нь хуульд зааснаар бол "…аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг” хэлдэг. Энэ төслийн хүрээнд авч үзэхэд сонгох боломжтой газрыг тогтоогоод эргэн тойронд нь 5-10 км радиустай buffer zone үүсгээд төлөв байдал нь яг одоо ямар байгааг нь тогтоож судлах тухай асуудлыг л хэлээд байгаа юм.

Тэрхүү төлөв байдлын үнэлгээн дээрээ үндэслээд бүх үйлдвэрүүдийн ТЭЗҮ-тэй уялдуулаад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой гэдгийг, нарийвчилсан үнэлгээгээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь бага байхын бол тухайн төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

ТЭЗҮ нь гараагүй байхад шууд нарийвчилсан үнэлгээ хийлгэх гээд зар гаргачихсан байсан нь анхаарал татаж байсан юм. Энэ нь эцсийн дүндээ улсын эдийн засагт ихээхэн хор хохирол дагуулж болзошгүй гэх дохиолол байж ирсэн.

Тэгвэл Сайншанд цогцолбор байгуулах газрын байршлыг оновчтой тогтоохоор мэргэжилтнүүдээс бүрдсэн хоёр ч судалгааны баг байгуулагдан ажилласны цаана 6 тэрбум төгрөгийг бүгдийг нь зарцуулах бодлого нуугдаж байсан гэх мэдээлэл бий. Тэгэхдээ эхний судалгааны багийг үндэслэлгүйгээр тарааж, шинэ хүмүүсээр баг бүрдүүлсэн гэгддэг.

Тэр баг нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийнхаа төлөв байдлыг тогтоогоогүйн дээр үйлдвэрүүдийнх нь ТЭЗҮ нь гараагүй байхад шууд нарийвчилсан үнэлгээ хийлгэх гээд зар гаргачихсан байсан нь анхаарал татаж байсан юм. Энэ нь эцсийн дүндээ улсын эдийн засагт ихээхэн хор хохирол дагуулж болзошгүй гэх дохиолол байж ирсэн. Анх байгуулагдсан Судалгааны баг судалгааг хийхийн тулд ажлын даалгавар боловсруулж, 6 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан байдаг.

Харин дараа нь байгуулагдсан Судалгааны баг Байгаль орчин нийгэм эдийн засгийн төлөв байдлын судалгааг 10 сарын хугацаанд хийхээр 6 тэрбум төгрөгийг төсөвлөснийхөө дараа судалгаа хийх хугацааг 3 сар болгон багасгаж, судалгааны нэрийг хүртэл өөрчилсөн хэрнээ, зарцуулагдах мөнгөний хэмжээг 6 тэрбум хэвээр нь төсөвлөөд үлдээсэн байдаг юм.

Уг нь Олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид ESIA-г 2 жилийн хугацаан дахь мэдээлэл, үзүүлэлт цуглуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг ч, сайд дарга нар монгол орны нөхцөлд 4 улирлын дата цуглуулахад хамгийн багадаа 10 сар зарцуулна гэж үзсэнийхээ дараагаар дахин хумиж багасгаад 3 сарын хугацаанд амжуулна гэсэн хэрнээ гэрээний үнийн дүнг хэвээр үлдээсэн  гэх асуудал бол яах аргагүй анхаарал татдаг.

Сайншандын аж үйлдвэрийн парк гэх том төсөлтэй холбоотой асуудал үргэлжилнэ.

Эх сурвалж:  Э.Болор,     Шуурхай.мн 

 
Х.Баттулга ба Эхлэлгүй “төгссөн” Сайншанд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани