Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Одхүүгийн «газарзүйн нээлт» буюу Эгийн голыг тойрсон дуулиан

 

Өнгөрсөн сард Монголын Засгийн газрын Сэлэнгэ мөрөн дээр барьж буй Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг Дэлхийн банкны оролцоотойгоор зогсоож байгаа талаар хойд хөршийн хэвлэл мэдээллийн олон эх сурвалжийн дамжуулсан юм. Үүний дараа Эгийн голын УЦС-ын төслийн удирдагч Д.Одхүү яаран сандран Эгийн голын УЦС-ын талаар ярилцлага өгч "Манай улсад мега буюу томд тооцогдох хэд хэдэн төсөл хэрэгжих санхүүжилтээ хүлээж байгаагийн нэг нь Эгийн голын УЦС. Мега төсөл нь улс орны томоохон эдийн засгийн эргэлтийн хүч болж байдаг. Зарчмын том шийдлүүдийг гаргадгаараа онцлог бөгөөд энэ нь улс орныг чирж авч явдаг. Энэ станц бол одоо биш 10, 20 жилийн өмнө Монголд баригдах ёстой байсан. Үүнийг жил хагасын өмнө өмнөх Засгийн газар хийгээд эхэлсэн. 
Усан цахилгаан станц ашиглалтанд орсноор 315 мегаватт буюу 600 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ нь бид 709 мянган тонн нүүрсхүчлийн хийн исэлийг агаарт цацахаа больж байгаа юм. Энэ бол асар том тус нэмэр” хэмээн мэдэгдсэн юм. Үйл явдлаас хойш цөөн хоногийн дараа буюу тавдугаар сарын 23, 24-нд Монгол, Оросын талууд Улаанбаатар хотноо Эгийн голын УЦС-ын төслийн асуудлаар уулзалдсан юм. Энэхүү уулзалтын талаар "Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүү твиттер хуудастаа "Дөнгөж сая протоколд гарын үсэг зурлаа. Бид оросуудтай ойлголцож чадлаа” хэмээн жиргэсэн байлаа. 
Дээрх хэрэг явдлын өмнө манай сонин "...Үнэн хэрэгтээ 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар зөвхөн олон нийтэд таалагдахын тулд хоосон хийж байх магадлалтай, хэрэгжих найдвар муутай нэг төслүүдийг хэрэгжүүлэх болсон нь УЦС. Яг үнэндээД.Одхүү төслийг удирдаад 3.6 жил болсон ч өнөөдөр тэнд банз, хадаасны чимээ гараагүй л байна. Шулуухан хэлэхэд Эгийн голын УЦС-ын төсөл олныг алмайруулж байгаа Сайншанд аж үйлдвэрийн паркын асар үнэтэй макет төдийхөн, тэнд бүтээн байгуулалт хийгдэх биш ажил зөвхөн амаар яригдаж байгаа. хэмээн бичиж байв.
Саяхан Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам байр сууриа илэрхийлжээ. Товчхон хэлэхэд тэд "Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүүгийн болчимгүй үйлдэлд өгсөн хариу өгсөн байх юм. Одоо ОХУ-ын Элчин сайдын яамны байр суурийн анхаарал татсан хэсгийг түүвэрлэн хүргэе.

2016 оны 5-р сарын 23-24-ний өдрүүдэд Байгалийн нөөц ашиглалтын хяналтын албаны орлогч дарга А.М.Амирханов тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотноо ирж Байгаль нуурын сав газрын Монголын талын голууд дээр барих усан цахилгаан станцуудын төслийн хэлэлцүүлэгт оролцлоо.
Уг арга хэмжээний мөрөөр хоёр тал «Эгийн гол УЦС» барихаар тохиролцсон тухай ташаа мэдээллийг ОХУ-ын болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тарааж эхэлсэн. Уг ташаа мэдээллийг Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, «Эгийн голын УЦС» төслийн нэгжийн захирал Д.Одхүүгийн олон нийтийн сүлжээн дэх хувийн хуудаснаас авсан байна.
Энэхүү дүгнэлтийг хоёр талын гарын үсэг зурсан протоколыг буруу тайлбарласны үндсэн дээр хийсэн тул олон нийтийн хэрэгслээр тарааж байгаа нийтлэлүүд дэх уг мэдээлэл нь үнэнд нийцэхгүй болохыг Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдэж байна. Тиймээс болоод өнгөрсөн арга хэмжээ болон түүний үр дүнгийн талаар илүү бодитой төсөөлөл өгнө хэмээн найдаж хэд хэдэн тодруулга хийхийг хүслээ. Манай талын хийсэн дүгнэлтүүд нь бодитой болохыг уг танилцуулгад оролцсон гадаадын болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, ажиглагчид батлаж буйг анхааралдаа авна уу.
Өөрсдийн талаасаа, ноён Д.Одхүүгийн Эгийн гол нь Хөвсгөл нуурын сав газарт хамрагдах тухай хийсэн «газарзүйн нээлт» нь алдаатай буйгаа онцлон тэмдэглэе. Эгийн гол нь Хөвсгөл нуураас эхээ авдаг учир уг нуурын сав газарт багтах ямар ч боломжгүй гэдэг нь хэний ч хувьд нууц биш юм. Хөвсгөл нуураас урсан гарч буй Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд цутгаж, цаашлаад манай дэлхийн хамгийн том цэнгэг усан сан болох Байгаль нуурт хүрч, уг нуурын сав газарт хамрагддаг гэдгийг хүн бүр мэддэг билээ. Ноён Д.Одхүүгийн онолоор бол Эгийн гол нь Хөвсгөл нуураас эхээ авч, эргээд Хөвсгөл нуурлуу цутган ордог болж байна.
Эгийн гол нь Байгаль нуурын сав газарт хамрагдах учир ОХУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд 1995 онд байгуулсан хил орчмын усыг ашиглах, хамгаалах тухай хэлэлцээр (уг хэлэлцээрийн дагуу талууд нь хил дамнасан гол мөрөн, усан сан ашиглах болон хамгаалах талаар нэгдсэн үзэл баримтлалтай байж, усны нөөцийг байгальд халгүйгээр ашиглах, усны бохирдол болон усны нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах ёстой) болон Дэлхийн соёлын болон байгалийн өв, эмзэг орчинг хадгалан хамгаалах тухай олон улсын конвенциудад хамрагдах нь гарцаагүй юм.
Ноён Д.Одхүүгийн саналаар уулзалтын протоколд «өөрийн нутаг дэвсгэр дээрх усны нөөцийг зөв зохистой ашиглах болон хамгаалах асуудлыг бие даан шийдэх Монголын талын эрхийг Оросын тал хүндэтгэх» тухай заалт орсон билээ. Уг заалтыг уулзалтын протоколд оруулахдаа Оросын тал нь дээр дурьдсан хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 6-р зүйлийг үндэс болгосон бөгөөд уг зүйлд тус хэлэлцээрийн гол зарчмуудыг дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай гэж заасан байдаг. Эдгээрийн дунд олон улсын эрх зүйн зарчмууд, хил дамнасан гол мөрөнгүүдийн усны нөөцийг харилцан ашигтай болон эрх тэгш удирдах зарчмууд, манай хоёр орны хоорондын 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний заалтууд орж байгаа.
Оросын тал нь Монголын талын мэдэгдлийг «анхааралд авлаа» гэсэн заалтыг зөвшилцөөд, уулзалтын протоколд оруулсан юм. Үүний хажуугаар ОХУ-ын эрдэмтэн судлаачдын оролцоогүйгээр байгаль орчны цогц үнэлгээг урьдчилан хийлгүйгээр УСЦ барих төлөвлөгөөнүүдтэй яагаад ч санал нийлэхгүй гэдгийг эрс илэрхийлсэн. Уг судалгааны ажлыг эхлүүлэхийн тулд түншийн захиалгаар Францын «Трактебель инжиниринг» зөвлөгөө өгөх компанийн боловсруулсан төслийн техникийн болон байгаль орчны үндэслэл бүхий материалуудыг бидэнд шилжүүлэн өгөхийг хүссэн билээ. Уг материалуудыг хүлээн авсны дараа Оросын талын эрдэмтэн судлаачид цогц судалгаа шинжилгээ хийнэ.
Үүний үндсэн дээр «Эгийн гол УЦС» төслийг хэрэгжүүлэхийг Оросын тал уг протоколоор хүлээн зөвшөөрсөн гэж хэлэх ямар ч үндэслэлгүй болно. Ноён Д.Одхүүгийн санал болгосноор тус уулзалт нь албан бусаар зохион байгуулав. Тиймээс зарчмын асуудлаар зөвшилцөх бүрэн эрх Оросын талд байх боломжгүй байсан. Энэ тохиолдолд баримт гуйвуулах, мэдээллийг хэтрүүлж ойлгуулах явдал гарсанд харамсч байна... гэжээ. 

Үүнийх нь хариуд мөнөөх Д.Одхүү гандан буурахгүй ахиад л чулуу шидчихэж. Тэрбээр "ОХУ-ын ЭСЯ-ны нэг мэдээлэл гарсан байна. Хэрэв мэдэгдэл байсан бол албан ёсоор Монголын талд гардуулан өгөх ёстой, гэтэл тэгээгүй. Учир нь ойлгогдохгүй нэгэн мэдээллийг цахим хуудастаа байршуулсан байсан. Тэр мэдээллийн ихэнхид Д.Одхүү гэх хувь хүний талаар, байр суурийн тухай бичсэн байх нь бүхэл бүтэн улсыг төлөөлж байгаа ЭСЯ-ны хувьд их гайхмаар үйлдэл болж байна л даа. 
Маш энгийн нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ уулзалтад Д.Одхүү гэдэг хүний байр суурь огт байхгүй, Монгол Улсын байр суурь гэж л бий. Би Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, энэ төслийг удирдаж явуулах үүрэг хүлээсэн хүний хувьд сая болж өнгөрсөн уулзалтад Монголын талын ажлын хэсгийг ахалж оролцсон. 
Гэтэл гурван хуудас мэдэгдлийнх нь талаас илүү хувь нь Д.Одхүү гэдэг хувь хүн рүү чиглэсэн байгаад би та бүхний адил гайхаж байна” гэсэн байх юм. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг олон хүн анхааралтай ажиглаж байна.


Эх сурвалж: 
Д.Одхүүгийн «газарзүйн нээлт» буюу Эгийн голыг тойрсон дуулиан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани