Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туул голоо мөхөөж буй нь Улаанбаатарчуудын эмгэнэл

Туул гол гурван жилийн өмнөх өнөөх л янзаараа ногооноор эргэлдэн урсаж байна. Төв цэвэрлэхийн бохироос цэвэрлэлцэх нэгэн суваг болоод удаж буй энэ гол хэзээ өмхий үнэрээс салахыг хэн ч тодорхойлж хэлэхгүй байгаа. Хан-Уул дүүргийн Яармагийн орчимд чулуу гэрэлтэн мяралзан урсаж харагдавч уруудах тусам ус нь өтгөрч, ногоон саарал болон хувирсаар.

Манай сонины сурвалжлах багийнхан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат болон Сонгинын амралтыг зорилоо. Энхэл, донхолтой эвдэрхий замыг нь зассанд биогийн иргэд сэтгэл ханамжтай байв. Гэхдээ Төв цэвэрлэхийн өмхий үнэр өдөр бүр шахам үнэртэж, байнга тавгүйтүүлдэг талаар ярьж байна.

Туул голын бохирдол онцгой аюултай түвшинд хүрч, экологийн тэнцвэрт байдал нь бүрэн алдагджээ 

Туул голын яг эрэгт Сонгинын амралтын нэг хэсэг болох нурж унах шахсан хоёр давхар ягаан байшин, түүний хойно цагтаа хүндэтгэлийн өргөө байсан шавар гэр бий. Энэ хэсэг бол Төв цэвэрлэх байгууламжийн бохир Туул гол руу цутгадаг цэг. Ногоон ялаа нисэлдэж, голын эрэг дагуу хар ногоон лаг тогтжээ.

Элдэв төрлийн хог хөвсөн бор саарал ус хойд хэсгээс урсан ирж, Туулын цэнгэг устай холилдоно. Эл хэсгээс доошоо гол гэж хэлэхэд бэрх болж байгаа юм. Ердөө л Төв цэвэрлэх байгууламжийн бохир тэр чигтээ урсах аж. Социалист нийгмийн үед амралтын газар байсан болохоор армаг тармаг модтой орчны хувьд тийм ч тав тухгүй биш. Гэвч сүүлийн жилүүдэд Төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрээс болоод иргэд тайван суух аргагүй болжээ.

НИЙТ ЗАГАСНЫХ НЬ 16.6 ХУВЬ ХОВОРДОЖ БУЙ АНГЛИЛАЛД БАГТЖЭЭ 

Туул голын бохирдол гурван жилийн өмнөхөөс бүр ч ихэссэн харагдсан. 2013 онд Туул голын бохирдлын үнэлгээ тавдугаар зэрэгт хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлаж байв. Тодруулбал, манай Туул гол хамгийн их бохирдолтой голуудын жагсаалтад багтсан гэсэн үг.

Арьс, ширний үйлдвэрийн бохир усыг Төв цэвэрлэх байгууламж бүрэн цэвэрлэж хүчрэхгүй байгаагаас хром, цианит, натри зэрэг хүнд металлын найрлагатай ус Туулд цутгаж, мал ч уух аргагүй болтлоо бохирдсон. Сүүлийн үед загас, жараахай нь олноор үхэж, сав дагуух нутгуудад шинэ зүйлийн хорт ургамал ургах болсныг судлаачид тогтоосон тухай ч сонсогдох болов.

Тэрчлэн Улаанбаатар хотынхны бохир ялгадас Туул голын экологийг бүхэлд нь доройтуулж, цэнгэг усны амьтдын амьдрах орчныг мөхөөж байна гэхэд болно. Ингэж хэлэхийн учир нь ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачдын хэлснээр Туул голд найман овгийн 16 зүйлийн загас амьдардаг. Гэтэл экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас эдгээр загасны дөрвөн зүйлийнх нь амьдрах орчин доройтолд орсон, 10 зүйл хулгайн агнуурт их хэмжээгээр өртсөнөөс тоо толгой нь эрс цөөрсөн байна.

Түүнчлэн нийт загасны 8.3 хувь нь устаж болзошгүй. 16.6 хувь нь ховордож болзошгүй ангилалд багтжээ. Загасны амьдралын хэвшлийн хувьд урсгал усных 76.9, тогтуун хэсэгт амьдардаг нь 7.7, гүехэн Туул голоо мөхөөж буй нь улаанбаатарчуудын эмгэнэл хэсэгт амьдардаг нь 15.5 хувийг эзэлдэг аж. Урьд нь Туул голд Монголын "Улаан ном”-д орсон тул загас цөөнгүй байжээ. Харин одоо амьдрах орчин нь доройтож, бүрмөсөн устах аюул нүүрлэсэн байна.

Туул голын бохирдлыг багасгахын тулд МХЕГ-аас боловсруулах үйлдвэрүүдэд хоногт угаах ноос, ноолуурын хэмжээг тогтоож өгсөн. Стандартаар бол хоногт 2500 ширхэг арьс, шир боловсруулах ёстой. Гэтэл үйлдвэрүүд үүнийг төдийлэн мөрддөггүй. Ном журмаараа бол ноос ноолуур угаахдаа нянг нь устгаад, хэрэглэсэн химийн бодисоо саармагжуулж цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх үүрэгтэй.

Гэтэл энэ журамд захирагдаж ажилладаг үйлдвэр бараг л байхгүй дээ гэх хүн олон байна. Энэ байдлаас болоод үйлдвэрүүдийн хог хаягдал Туул голын усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн хохирол учруулж буйг албаны хүмүүс онцолж байв.

ЦЭНГЭГ УСНЫ АМЬТАД ДАЙЖИЖ, БОХИР УСНЫ АМЬТАД НУТАГШИЖ БАЙНА 

Манай улс "Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын конвенцид 2009 онд нэгдэн орсон. Ингэснээр устгах бодисын жагсаалтад багтах полихлорт бифенилийг тоног төхөөрөмжид хэрэглэхийг 2025 он гэхэд бүрэн хориглох талаар ярьж байгаа. Жил гаруйн өмнө

Баянзүрхийн орчим Туулын уснаас шинжилгээ хийхэд усанд агуулагдах хромын хэмжээ 0.3 мкг/л, Төв цэвэрлэх байгууламжийн бохир усанд 4.93 мкг/л байв. Энэ нь 16 дахин өссөн үзүүлэлт юм. Харин өнөөдөр бүр ч их нэмэгдсэн талаар Туул голын сав газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн хэллээ. Зарим химийн бодисын хэмжээ Туул голын их бохирдолтой хэсэгт 56 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь онцгой аюултай бохирдлын түвшинд хүрснийг илтгэж буй аж.

Зарим химийн бодисын хэмжээ их бохирдолтой хэсэгт 56 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ 

Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламжийн ус Туул голд нийлсэн хэсгээс авсан дээжинд 80-100 хувийг цөөн өргөст хорхой эзэлж байв. Энэ нь энэ хэсэгт цэнгэг усны индикатор амьтад устаж, экологийн тэнцвэрт байдал бүрэн алдагдсаныг харуулах нотолгоо. Учир нь нийт дээжин дэх ёроолын амьтдын 80-аас илүү хувийг цөөн өргөст хорхой эзэлж байвал "бохир ус” хэмээн ангилдаг байна.

Өдгөө Туул голын сав газарт 300 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж, хайрга, дайрга олборлодог. Мөн аялал жуулчлал, амралтын 320 орчим газар ажиллаж байна. Эдгээр байгууллага ч Туул голын экологийн доройтолд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм. 

ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД БОХИР ҮНЭРТЭЖ БАЙДАГ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Н.Даваасүрэн:

-Туул голын бохирдлын талаар та юу хэлэх вэ. Танай Биокомбинатын иргэдэд хэрхэн мэдрэгдэж байна вэ?
-Байнга л хар, ногоон саарал өнгөөр тунарч харагдах юм. Би энд ирээд найман жил болж байна. Жил ирэх тусам л илүү их өмхий үнэртээд байх боллоо. Уг нь цэнгэг устай бол эрэг дээр нь очиж амарч суумаар санагдах юм. Даанч тэгэх арга алга. Манай Биокомбинатад малтай өрх цөөнгүй бий. Мал нь Туул голоос л ундаалж байгаа шүү дээ.

Хойноосоо салхитай үед Төв цэвэрлэхийн бохир үнэртээд хэцүү байдаг. Харин өмнөөсөө салхилсан үед хогны эхүүн үнэр үнэртээд эрүүл амьдрах аргагүй болдог. Гэхдээ одоо яалтай билээ. Эвлэрээд л аж төрж байна даа.

Б.ЦЭНГЭЛМАА: ТУУЛ ГОЛЫН БОХИРДОЛ ОРХОНТУУЛ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛДЭГ БОЛСОН 

Туул голын сав газрын захиргааны Усны чанар, экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэнгэлмаатай ярилцлаа.

-Туул голын усны чанарын үзүүлэлт өнөөдөр ямар байна вэ. Бохирдлын хэмжээ нь буурсан уу?
-Манай байгууллага сар бүр байгаль орчны төв лабораториос Туул голын усны чанарын дүн шинжилгээний мэдээллийг авдаг. 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар Улаанбаатараас зүүн тийшээ Туул голын усны чанарын эрдэсжилт 50-65 мг литр буюу цэвэр гэсэн ангилалд хамаарагдаж байгаа.

Ууссан хүчилтөрөгчийн горим ч хэвийн болсон. Харин Улаанбаатараас баруун тийш хэсэгт эрдэсжилтийн хэмжээ нэмэгдэж, 65-120, заримдаа 200 мг литр хүрч байна. Мөн ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж 05-1.1 мг литр хүртэл буурсан. Стандартаар бол ууссан хүчилтөрөгчийн хэмжээ дөрвөн мг литр байх ёстой. Азотын хэмжээ стандартаас 34 дахин их, фосфорын хэмжээ 1.8 дахин зарим хэсэгтээ 9-20 дахин их байх ч тохиолдол гардаг.

Химийн исэлт хүчилтөрөгчийн хэмжээгээр 95-100 мг литр байгаа. Энэ нь маш их нэмэгдсэн үзүүлэлт. Учир нь стандартаар бол гурван мг литр л байх ёстой. Гэтэл 30-56 дахин давсан нь онцгой бохирдолттой болохыг харуулж байна. Цэвэрлэх байгууламжаас гадна цэгэн бус бохирдол их байгаа. Аялал жуулчлалын бааз, амралтын газрын нүхэн жорлонгоос үүдэж гол орчмын хөрс бохирдож байна. Туул голын бохирдол өмнөх жилийнхээсээ улам нэмэгдсэн.

-Арьс, ширний үйлдвэрүүдээс хромтой ус нийлүүлэгдэж байгаа. Хромын агууламж ямар байна вэ?
-Бид саяхан арьс, ширний үйлдвэрүүдэд хэмжилт хийсэн. Долоон арьс, ширний үйлдвэрээс тав нь азот, хүчилтөрөгчийн орчин PH өндөр байсан. Умбуур бодисын хэмжээ нь стандартаас нэлээд өндөр байна. Мөн 1-18 мг литр хром илэрсэн.

Гэхдээ хром нь дотроо хэд хэдэн янз байгаа учраас их бага хэмжээг нь тогтоох боломжгүй байдаг. Сонгинын амралт орчимд Туул голын усны чанарын индекс сүүлийн жилүүдэд зургаа болж багассан. Ер нь усны чанарын индекс 100 байвал хамгийн сайн үзүүлэлт болдог.

Алтанбулаг сум хүртэл маш их бохирдолтой гэсэн ангилалд орж байна

-Төв цэвэрлэх байгууламж анхан шатны арга хэмжээ авч байна. 90-95 хувь хүртэл цэвэршүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Шинэ цэвэрлэх байгууламж барьж, хүчин чадлыг нь сайжруулж байж л 90-95 хүртэлх хэмжээнд цэвэршүүлсэн ус Туул руу нийлүүлэх боломжтой. Түүнээс одоо байгаа Цэвэрлэх байгууламжийг хэчнээн тордоод тийм хэмжээнд хүртэл нь цэвэрлэж дийлэхгүй байх. Хаягдал усных нь хэмжээ их, хэт их бохирдолтой учраас бүрэн цэвэршүүлэх боломжгүй.

-Төв цэвэрлэх байгууламжийн бохирдол Сонгинын амралтын орчимд Туул голтой нийлдэг. Баруун тийшээ хэдэн метр хэртэй урсаж байж цэвэршдэг вэ?
-Хоёр жилийн өмнө Төв аймгийн Алтанбулаг хүртэл урсаж байгаад бага бохирдолтой гэсэн ангилал руу шилждэг байсан. Одоо бол Алтанбулаг сум хүртэл маш их бохирдолтой гэсэн ангилалд орж байна. Өндөрширээт сум хүртэл бохирдол нь бага зэрэг саараад, Орхонтуул хүрээд бага зэрэг бохирдолтой гэсэн ангилал руу шилжиж байгаа. Ер нь баруун тийшээ цэвэр цэг байхаа больсон. Ийм голд мал хүртэл ойртохоо байсан. Ингэж их бохирдсоноороо голын усны экосистемийг бүхэлд нь доройтуулж байдаг.

Б.Гандолгор

Туул голоо мөхөөж буй нь Улаанбаатарчуудын эмгэнэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани