Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хувьцаагаа худалдах нь зөв үү?

 
 

Засгийн газар "Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь болох 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан нь нийгмийг талцуулсан үйл явдал болж хувираад байна.

Одоогийн байдлаар 18 нас хүрээгүй иргэдээ оруулан тооцоход 1.650 мянган иргэний "Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Ийм хувьцаатай хүмүүс банкинд дугаарлан, 322 ширхэг хувьцаагаа Засгийн газарт худалдаж болно. Гэвч эдийн засагчдын зүгээс дээрх шийдвэрийг хямралыг улам өдөөнө гэж үзэж байгаа бол эрх баригчдын зүгээс харин ч эдийн засгаа тэтгэнэ гэсэн тайлбар хийж буй. Мөн нэг асуудал үүссэн нь хувьцааг банкаар дамжуулан худалдах ёсгүй тухай юм. Энэ асуудлыг VS буландаа онцоллоо.


 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

 

Хувьцааг мөнгөжүүлж буй асуудлыг сонгуультай холбох хэрэггүй, бэлэн мөнгө тарааж буй асуудал биш. Хувьцааг нь худалдаж авч байгаа. Өөрөөр хэлбэл төлбөр хийж байгаа асуудал юм. Түүнчлэн бүх асуудал хуулийн хүрээнд болно. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Засгийн газар 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлж байгаагаараа эдийн засагт тодорхой хэмжээний эерэг өөрчлөлт авчирна.


 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Батбаяр
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Батбаяр

 

Манай ард түмэн зүгээр мөнгө авна гэж мөн их баярлана. Маргаашийг нь дээрэмдэж байгааг мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй.

Ойлгохын тулд заавал эдийн засагч байх шаардлагагүй, зүгээр л эрүүл хүн байхад л хаваасаг юм л даа. Уг нь хүн тоохоо болиод үнс болчихсон нүүрсний газар дор буй ордыг улс хувьцаалж тараагаад эргүүлж худалдаж авах нь тэнэглэл. Ухаан гаргахад хязгаартай, тэнэглэхэд хязгаар үгүй.


 

УИХ-ын дарга З.Энхболд
УИХ-ын дарга З.Энхболд

 

УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн Д.Дэмбэрэл даргын газрын үсэгтэй 57 дугаар тогтоол бий. Энэ тогтоолын есдүгээр зүйлд "Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн хувьцааг олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхлэх өдөр хүртэл хугацаанд, Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа уг хувьцааг зөвхөн Засгийн газар нэрлэсэн үнээр нь худалдаж авах”. УИХ Засгийн газар ийм үүргээ өгөөд тав дахь жилдээ явж байна. Тэрийг өнөөдөр Засгийн газар "Сайн хувьцаа” гэдэг хөтөлбөрөөр нэрлээд зарж байна. Засгийн газар "Эрдэнэс Таван толгой”-д итгэж байна. Нүүрсний ирээдүйд итгэж байна. Энд итгэхгүй байгаа хүмүүст хариу болгох зорилгоор бид итгэж байгаа учраас хувьцааг тань худалдаж авъя. Гэхдээ хувьцааны үнэ дараа жил өсөөд, түүний дараа 934 төгрөг биш 2000 төгрөг боллоо гэхэд тухайн үед нь танд эргээд хувьцааг нь 934 төгрөгөөр худалдан авах боломжийг нь үлдээж байгаа юм. Тэр эрх нь танд хадгалагдана. Танаас Засгийн газар хувьцааг худалдан авсан бичлэг үлдэнэ. Хэдийг хэзээ зарсан, мөнгөө яаж авсан бэ гэдэг нь үлдэнэ. Яг тэр бичлэгээрээ Хөрөнгийн бирж дээр ирээд буцаагаад авчихаж болно. Бүх хүнийг хувьцаагаа зар гэж албадаж байгаа юм байхгүй. Жишээ нь би хувьцаагаа зарахгүй. Би "Эрдэнэс Таван толгой”-н ирээдүйд итгэж байгаа. Европт эрчим хүчний нүүрс 50 ам.доллараас дээш гараад явчихлаа. Нүүрсийг хүмүүс хэрэггүй гэж үзэж байсан бол нүүрснээс өөр сонголтгүй юм байна, тавин жилийн дараа түүхий нефть дуусахаар нүүрс дахиад л үнэд орох юм байна гэж харж байна. Тэгэхээр дараагийн асуулт гарч ирж байгаа юм. 323 шиг хувьцааг 300 мянган төгрөгөөр Засгийн газарт худалдъя гэвэл овог, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээллээ өгөөд хүсэлтээ гаргачихаар дансанд тань мөнгө орно. Ердийн л арилжаа. Үүнийг бас л мушгиж сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараалаа гэж байгаа юм. Бэлэн мөнгө тараагаагүй. Та Засгийн газартай наймаа хийж байна. Хоёр жилийн дараа "Би хувьцаагаа сул өгчихжээ” гэвэл анхны үнээрээ буцаагаад авчихаж болно. Хөрөнгийн бирж дээр байдаг ердийн л хэрэгцээ. Засгийн газар үүгээр хоёр л юм батлах гээд байгаа. Энэ бол үнэ цэнтэй эд юм. УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу хийгдэж байгаа ажиллагаа.


 

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр
Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр

 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтад хамрагдах үнэт цаасанд дараах санхүүгийн хэрэгслүүд орно. Үүнд компанийн хувьцаа гэж зааж өгсөн байгаа. Тэгэхээр хувьцааны худалдах үйл ажиллагааны журмыг санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон байгаа. Компанийн хувьцааг борлуулах, арилжаалах аливаа үйл ажиллагааг санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу явуулах бөгөөд энэ үйл ажиллагааг зохицуулах ёстой этгээдүүд хийдэг. Тодруулбал, үнэт цаасыг борлуулах тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниуд хийдэг үйл ажиллагаа юм. Гэтэл хувьцааг арилжаалах үйл ажиллагааг банкуудаар зуучлуулж хийж байгаа нь энэ хуулийг зөрчсөн үйлдэл болж байна. Банкуудын тухай хуульд ч ашиг олох зорилгоор энэ төрлийн үйл ажиллагааг хориглосон. Гэхдээ энэ чинь хувьцаа юм бол хувьцаа арилждаг үнэт цаасны зах зээл, Хөрөнгийн бирж, брокер диллерийн компаниудаар нь хийлгээч. Бид 5 жил данс нээх үйл ажиллагааг хийсэн. Одоо тэгсэн иргэд төөрөгдөлд ороод 5000 төгрөгөөр танайд нээлгэсэн данс яах болж байна гээд манайд хандан бухимдаж байна. 2011 оноос хойш 700 мянган хүн брокер диллерийн компанид данс нээлгэсэн.

Бэлтгэсэн Г.ДАРЬ

Хувьцаагаа худалдах нь зөв үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани