Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туул голын тухай хууль санаачлах улс төрийн хүчин хэрэгтэй байна

УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байна. Улс төрийн нам, эвслүүд уламжлал ёсоор өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж, өмнөх шигээ ард олон биднийгээ сайхан амьдруулна гэж амалсан. Их ч олон ажил хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгаж. Гэхдээ энэ дунд нэг зүйлийг бас сануулах хэрэгтэй байна. Тэр энэ нам, эсвэл нь хамаагүй. Төрийн түшээ болж сонгогдсон, одоо сонгогдох бүх хүнд хамаатай нэг зүйл бол Туул голын тухай хууль юм. "Монголын мэдээ” сонин 2012 оноос өмнө энэ санаачилгыг гаргаж, олон гишүүнтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсч байлаа. 
 
 
 
"Ганц голд зориулсан хууль гэж юу байдаг юм” хэмээн ярдаглах цөөн хэдэн хүнийг эс тооцвол Улаанбаатар хотынхны ундны усны ганц эх үүсвэр болж байгаа Туулаа хуулиар хамгаалах нь зөв гэдэг дээр санал нийлж байлаа. Бүр зарим нь үүний төлөө ажиллана ч гэж ам өчиг өгч байсан нь ч бий. Гэтэл өнөөдрийг болтол хэрэгжсэн юм алга. Зөвхөн Туул гэлтгүй Улаанбаатар хотын дундуур урсч байгаа Сэлбэ, Дунд голоо ч бид амилуулах цаг болсон. Харамсалтай нь уул уурхай, уусан идсэний хэрүүл хийж байгаад байгаль экологи, ногоон хөгжилд чиглэсэн энэ ажлаа умартчихаж, манай улстөрчид. Тиймээс энэ удаагийн сонгуулиар байгаль орчинд  хандсан хууль дүрэм гаргах, ус ундаа сайжруулах, Туул голоо аврах, Сэлбэ, Дунд голоо амилуулах чиглэлд анхаарал тавих улстөрийн хүчин л хэрэгтэй байна. Яахав, зарим нэг нам, эвсэл ус гол, цаашлаад Туулд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэж амалсан байна. Ардчилсан нам гэхэд  "Усны үр ашигтай, зохистой хэрэглээг хангах зорилгоор саарал ус ашиглах технологийг дэлгэрүүлнэ. 
 
 
Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, хур тунадас, гадаргын ус хуримтлуулах хоёроос доошгүй улсын хэмжээний томоохон усан сан байгуулах, гидрогеологийн дунд масштабын зураглалыг газар нутгийн 15 хувьд хийнэ. Нийслэлийн ундны усны хангамжийг сайжруулах зорилгоор Туул гол дээр усан сан байгуулна” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаж. Оргүйгээс дээр гэсэн үг. Тэгвэл МАН ч гэсэн иймэрхүү утгатай заалтуудыг мөрийн хөтөлбөртөө багтааж. Тухайлбал, "Гол, горхи, булаг, шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, гол, мөрний болон хур бороо, цас, мөсний усыг хуримтлуулах сан байгуулж, усан хангамжийг нэмэгдүүлнэ” гэх мэт заалт оруулсан байна билээ. Түүнээс гадна бусад нам эвслийнхэн ч гол ус руу хандсан бодлого гаргана хэмээн мөрийн хөтөлбөртөө оруулж. Хамгийн гол нь аль ч нам, эвсэл нь ялдаг байлаа Туул, Сэлбэ, Дунд голоо сэргээх, амилуулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлээч гэж л хүсэх гээд байгаа юм. Туул голд зориулсан хууль баталсан ч болно. Монголд өч төчнөөн л элий балай хууль байдаг. Гэтэл Туул голоо хамгаалахын төлөө ганц хууль гаргачихад гишүүдээс юу л унав гэж дээ. 
 
 
Бидэнд ч бас ногоон ирээдүй хэрэгтэй
 
 
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд өнгөлж яваа. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг утгаараа агаарын бохирдол ихтэй байдаг байх. Одоохондоо Улаанбаатарын иргэдийн дийлэнх хувь нь гэр хороололд амьдарч, нүүрс түлж байгаа үед бид агаарын бохирдлыг багасгах талаар хэчнээн сайхан яриад нэмэргүй. Дээрээс нь манай дарга нар агаарын бохирдлыг бууруулах ганц арга нь орон сууцжуулах л гээд дайраад байгаа. Гэтэл Хятад улс байгаль орчныг хамгаалж, агаарын бохирдлоо шийдэж байгаа шийдэл нь олон талт байна. Энэ сарын ихээр сэтгүүлчдийн багийн хамт Хятадад айлчлахдаа Өвөрмонголын Бугат хот хэрхэн байгаль орчноо хамгаалж, ногоон ирээдүйд зорьж байгаатай танилцсан юм. Зөвхөн Бугат хотынх ч биш нийт Хятадын хийж, хэрэгжүүлж байгаа ажил ерөнхийдөө ийм чигтэй байгаа гэхэд болно. 
 
 
Манайхыг бодвол өмнөд хөрш төлөвлөгөөтэйгээр ажлаа урагшлуулж байна. Тэгвэл 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд байгаль орчныг хамгаалах төслийг бүх талаар хэрэгжүүлж байна. Бугат хотынхон гэхэд агаар, голын сав газрын бохирдлыг арилгах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах ажлыг цогцоор нь зохион байгуулж. Тодруулбал, 12 дугаар таван жилийн хүрээнд бохир ус цэвэршүүлэх станц 11-ийг байгуулжээ. Ингэснээр  өдөрт 501.5 мянган тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай болж.   Зөвхөн нүүрсний болоод хөрсний бохирдолттой тэмцээд зогсохгүй усаа хамгаалах, цэвэршүүлэх тал дээр цогц ажил хийж байна. Энэ нь ногоон ирээдүйг цогцлоохын хажуугаар агаарын бохирдолттой тэмцэх нэг хэлбэр болж байгаа аж.
 
 
Хятадын Тяньжин хотын Хайхэ гол гэж байна. Тяньжин хотын төвөөр урсдаг юм билээ. Манай Сэлбэ голыг бодвол том, 1090 км урсдаг гол юм билээ. Гэхдээ Тяньжин хотын төвдөө тус гол руу чиглэсэн мега төслийг хэрэгжүүлснээр нутгийнхан төдийгүй гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг болж. Нөгөө талаар хотын төвдөө том голтой байснаар агаарын бохирдлыг багасгах нэг том хүчин зүйл болдог аж. Тэгвэл манай улс Сэлбэ гол дээр хэрэгжүүлж байсан төслөө үр дүнг үзэх хэрэгтэй байгаа юм. Хайхэ гол том учраас үерлэж, эрэг орчмын айлууд усанд автдаг байсныг далангаар хашсан юм билээ л дээ. Сэлбэ дээр бол бид урсацийг нь нэмэгдүүлэх, цаашлаад орчныг нь сайжруулж, Улаанбаатар хотынхны амар, зугаалах, салхилах газрыг нэгээр нэммээр байна. Цаашлаад агаарын бохидолттой тэмцэхэд ч хэрэгтэй. 
 
 
Хятадууд байгаль хамгаалах хуулиа ингэж хэрэгжүүлж байна, харин Монголд...
 
 
Бид Туул голын тухай хууль санаачилмаар байна гэхээр өөдөөс Байгаль орчны багц хуулийг ярих байх. Уг нь Байгаль орчны багц хуулинд 10-аад хууль багтсан байгаа. Хуучин 30 гаруй хууль байсныг багцалж, шинэчлэн найруулан 10 болгосон юм. Уг нь энэ хуулинд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль багтсан.  Гэх мэтээр хуулиудыг задалж бичвэл цаас хүрэлцэхгүй. Хамгийн харамсалтай нь манайд хууль сурталчлах, мэдээлэх ажил орхигдсон. Өнөөдөр Байгаль орчны багц хууль гараад, ямар зөрчил гаргавал яаж торгож, шийтгэх талаар заасан гэдгийг хэдэн хүн мэдэх билээ. Энгийн иргэд  мэдэхгүй шүү дээ.
 
 
Тэгээд дээрээс нь хяналт гэж байхгүй. Байгаль орчны багц хууль, тэр дундаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжсэн үү. Туул голд машинаа угаасан хэдэн хүнд хариуцлага тооцсон бэ. Туул гол руу бохир усаа шууд асгаж байгаа арьс шир, ноосны үйлдвэрүүдтэй хариуцлага тооцсон бил үү. Бид нэг иймэрхүү л хуультай явж байна. Гэтэл Хятадад Байгаль орчныг хамгаалах хуулиа сайнтар сурталчилж, торгууль шийтгэлээ яс оноодог юм билээ.  Байгаль орчин хамгаалах хуулиа сурталчлах тусгай өдөртэй гэж байгаа. Дээрээс нь Байгаль орчны хууль зөрчсөн иргэд болоод аж ахуйн нэгжийн хууль зөрчсөн хэргийг сонин хэвлэлд нийтэлж, олон нийтэд анхааруулга болгодог байх жишээтэй. Тэгвэл Өвөр Монголын хүрээнд 2015 онд 50 мянга гаруй хууль хэрэгжүүлэгчийг томилж, бохир бодис гаргадаг 39582 аж ахуйн нэгжид шалгалт хийж. Улмаар 2032 аж ахуйн нэгжид үйл ажиллагааныхаа доголдлыг сайжруулах санал хүргүүлж, 332 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож. 
 
 
Мөн өнгөрсөн онд Өвөр Монголд байгаль орчин хамгааллын шинэ хуулийг хэрэгжүүлж, өдрөөр тооцон торгох, хураан битүүмжлэх, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга арга хэмжээ авч, хууль зөрчсөн 369 тохиолдлыг илрүүлсэн тоо баримт байна. Тэр дундаа 28 сэжигтэнд түр хорих шийтгэл оноож, найман хүнийг шүүхэд шилжүүлсэн аж. Мөн Улаанхад, Ордос, Бугат хотууд шинэ хуулийн дагуу 64, 56, 55 хэргийг шийдвэрлэсэн байна. Наад захын жишээ дурьдахад, Өвөр Монголын засаг захиргаа хуулиа ингэж сурталчилж, биелэлтэд нь анхаарч байна. Гэтэл манай тийм юм алга. Нэг л сайхан багц хууль гаргасан, хаана ч байгаа юм бүү мэд. Өнөөдөр Туул голд машинаа хээв нэг угааж байгаа иргэд олон байна. Мэдээж торгож байгаа тохилдол бий л байх. Хэрвээ тийм бол нөхдүүдийг хэдэн төгрөгөөр торгосноо мэдээлдэг болмоор байна. Өнөөдөр Хан-Уул дүүрэг үйлдвэр ихтэй. Арьс шир, ноосны үйлдвэрүүд бохир усаа Туул гол руу шууд цутгаж байгаа. Гэтэл манайхан үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ дайрч болохгүй гэх хэтэрхий нэг талыг барьсан шалтаг тоочоод, торгох, арга хэмжээ авахгүй байсаар л байдаг. Үүнээс болоод Туул гол өмхий усаар урсч байна. Цаашлаад агаар, орчны бохирдлыг улам нэмж байгаа. Тийм байтал Байгаль орчны багц хууль руу чихэж оруулчихаад, Туул голын хамгаалалтыг орхигдуулаад байна. Тиймээс л бид ядаж л өмнөд хөршөөс жишээ авч, тэдэн шиг чанга биш юм гэхэд өөрсөддөө таарахаар аятайхан хууль баталчихмаар байна шүү дээ. Туул голд зориулсан шүү. 
 
 
Эх сурвалж: mminfo.mn
 
Пунцагболд
Туул голын тухай хууль санаачлах улс төрийн хүчин хэрэгтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани