Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсчид, шороочид ба AH, MAH-ын мөрийн хөтөлбөрийн сонжоо

Нүүрсчид, шороочид ба AH, MAH-ын мөрийн хөтөлбөрийн сонжооСонгуулийн сурталчилгаа ид дундаа үргэлжилж байна. Нэр дэвшигчид хэн нь хэн бэ гэдгээ таниулах гэж айлын хаалга тогших нь халаг сандралдаж буй энэ өдрүүдэд хүн болгон л дор бүрнээ хэний нэрийг дугуйлахаа товлож суугаа.

АН уу, МАН уу, хүнд нь үү намд нь уу гэх мэтээр түмэн асуулт эргэлдүүлж яваа хэсэг ихэнх нь байх. Амьдардаг гудамж, байрных нь эргэн тойронд хөл гишгэх зайгүй шахам нэр дэвшигчийн гоё зурагтай самбарууд зоочихсон болохоор арга ч үгүй. Тэр олон инээсэн царайнаас аль нь жинхэнэ өөрсдийнх нь төлөө юм хийж бүтээх нөхөр вэ гэдгийг ялгаж салгахад хэцүү санагдаж байж мэднэ. Уг нь сонголт хийх тийм хэцүү биш л дээ. Яг нарийндаа АН, МАН-аас эхлээд нэр нь дуулдаж сонсдоогүй жижигхэн намуудын дунд толгой эргээд байх зүйл огтоосоо байхгүй.

Шуудхан хэлэхэд Монголд, Монголын улс төрд хоёр л том хэсэг бий. Нэг нь шороочдын, нөгөө нь нүүрсчдийн гэсэн тодотголтой. Албан бус энэ нэршил сүүлийн үед их хүчтэй яригдаж байгаа. Ер нь бол энэ сонгуулиар сая хэлсэн хоёр бүлэглэлийн аль нь ялах бол гэсэн асуулт л тавигдаж байна.

Нүүрсчдийн гэдэг нь нүүрсээ төмөр замаар хямдхан тээгээд Хятадын зах зээл дээр үнэ хүргэн зарж олсон мөнгөөрөө бусад салбараа хөгжүүлж аятайхан амьдаръя гэсэн нөхдийн нэгдэл. Товчхондоо уул уурхайгаараа хөл дээрээ босоодохъё гэж зүтгэж яваа хэсэг. Сайн чанарын коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гэж яригддаг Таван толгойн ордыг хөдөлгөх гээд бараагүй нөхдийг нүүрсчдийн гэж нэрлээд удаж байна.Нөгөө нь ”Баялгаа тэгж дур зоргоороо ашиглахгүй, төмөр замаа урд хил рүү тавихыг урьтал болгохгүй. Болж өгвөл хойшоогоо төмөр зам татна. Хэзээ нэгэн цагт төмөр зам тавьж л таараа. Тэр үед нь нүүрсээ гүн боловсруулаад Орос, Хятадаар дамжуулж гуравдагч гүрэнд аймаар үнэтэй зарна” гэж хөмсөг зангидан шанаагаа тулж суугаа хэсэг. Тодруулбал, шороочдын нам. Нүүрсчид нь өнгөрсөн жилүүдэд нүүрсээ хямд тээвэрлэж Хятадын зах зээлд Австралитай өрсөлдөх боломж байна гэж зүтгээд шороочдыг бараагүй. Шороочид гэдэг нь ёгт утгатай нэршил л дээ. Төмөр зам бариулахгүй гэж зүтгэгсдийн хийсэн ажил нь шороо овоолсон төдийгөөр хэмжигдсэн учраас егөөдөж нэрлэсэн хэрэг. Нүүрсчдийн бүлэгт АН, МАН-ын гэх ялгаа зааг байхгүй. Аль аль намынх нь гишүүд багтдаг. Шороочдынх ч ялгаагүй, нам дамжсан нөхөд ашиг сонирхлоороо нэгдээд явж байгаа бүлэг.

Мэдээж нүүрсчид, шороочдын аль нь ч ялсан Монгол Улсын ирэх жилүүдэд эргэлзэлгүйгээр алхах зам тов тодорхой. Байгалийн баялгаа л хамгийн түрүүнд шүтэхээс өөр арга үгүй. Уул уурхайгаа хөгжүүлж, энэ салбараасаа олсон мөнгөөр бусад салбараа тэтгээд урагшлахаас өөр зам чиг бидэнд байхгүй. Энэ сонгуулиар хоёр намын гишүүд л парламентын суудлын төлөө өрсөлдөнө. Нэг нь АН, нөгөө нь МАН. Тэгэхээр АН, МАН-ын мөрийн хөтөлбөрөөс харах гол зүйл маань уул уурхай гэсэн үг. Яг нарийндаа бэлэнчлэх, бэлэнчлэхгүй, ажил хийх, хийхгүй, уул уурхай явах, явахгүй, гадаадын хөрөнгө оруулалт татах, татахгүй гэх асуудал л бидний өмнө бий. Тэгэхээр энэ сонгуулиар, та бидний мэргэн сонголтоор аль нэг бүлэглэл нь л ялж таарна. Ингээд хоёр гол нам уул уурхайг мөрийн хөтөлбөртөө яаж харсныг хамтдаа сонжъё. АН-ын мөрийн хөтөлбөрт уул уурхай гэсэн хэсэг багтаж. Алт, газрын ховор элемент, уран, зэс, ховор металл, нүүрс-устөрөгчийн нэгдлүүд гэх мэт их нөөцтэй ашигт малтмалыг хамгийн түрүүнд эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого хэрэгжүүлнэ гэж онцолжээ. Уул уурхайгаас их мөнгө орж ирэх ёстой гэдгийг нарийвчилж тусгаж өгсөн нь АН-ын мөрийн хөтөлбөрийн гялтайх хэсэг яах аргагүй мөн. АН-ын уул уурхайнханд өгөх амлалт эрдэс баялгийн бирж байгуулна, экспортын орлогыг 100 хувь дотоодын банкаар дамжуулдаг болгоно, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд бэлтгэж, дадлагажуулна, стратегийн орд газрууд болох Таван толгойн нүүрcний ордын хүчин чадал, Эрдэнэтийн зэс, молибденийн ордын нөөцийг тус тус нэмэгдүүлж, Асгатын мөнгө, Гацууртын алт, Цагаан суваргын зэсийн ордыг эргэлтэд оруулж, Оюу толгойн далд уурхайн төсөл амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлнэ гэх мэтээр үргэлжилж байна.

Алтны салбарыг бодлогоор дэмжиж, олборлолтыг нь эрс нэмж, алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн заалт ч багтжээ. Ам.доллар орлох бүтээгдэхүүн гэдэг утгаар нь алтыг дэмжих заалт тусгасан нь муугүй санаа. Нүүрс, зэсийн үнэ өнөөдрийнхөөс гавихгүй эдийн засаг хэцүү, хатуу хэвээр үргэлжилбэл ядаж л төгрөгөө сулд нь хаячихгүй байх боломж алтанд бий. Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд гүйцэтгэнэ гэдэг ч онцлох учиртай заалт. Эрэл хайгуул, зураглал, төдийлөн сайн хийгдээгүй байхад л Оюу толгой, Таван толгой гэх мэт дэлхийн хэмжээний том ордууд олсон юм чинь, хайгуулаа эрчимжүүлж, зураглалаа нарийсгавал өчнөөн том орд нээгдэж, тэр хэрээр геологи, уул уурхайн салбарт өчнөөн тэрбум ам.доллар орж ирэх боломжтой гэсэн таамаглалыг геологичид хэлдэг. Асар их мөнгө шаарддаг, маш том эрсдэл хүлээж байдаг гэдэг утгаараа геологи, хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулалт амин гол хэрэгцээ байдаг. Мэдээж овор ихтэй, хүнд жинтэй уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр зам, дэд бүтэцгүйгээр үнэ хүргэж зарах аргагүй. АН мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг орхигдуулсангүй. "Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангаж, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлнэ” гэсэн өгүүлбэр мөрийн хөтөлбөрт нь дурайж байна. Ашигт малтмалын ордын үндсэн болон дагалдах эрдсүүдийг иж бүрнээр ялган авах, үйлдвэрийн хаягдал боловсруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжинэ гэж АН мөрийн хөтөлбөртөө онцолсон байна лээ. Ирэх дөрвөн жилд шуудхан хэрэгжинэ гэж таамаглахад бэрх ч алсдаа бол хэрэгжүүлэхээс аргагүй бодлого. АН-ын мөрийн хөтөлбөрийн анхаарал татсан дараагийн өгүүлбэр нь "Газрын тос, уламжлалт бус газрын тосны шинэ орд илрүүлэх, улсын хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий газарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлнэ” гэсэн хэсэг. Эдийн засгаа илүү өсгөе гэвэл газрын тосны үйлдвэр барих ёстой, газрын тос боловсруулах үйлдвэр барья гэвэл нөөцөө нэмэгдүүлэх учиртай гэж судлаачид онцолдог. Энэ талаас нь харвал байхаас аргагүй заалт. Уламжлалт бус газрын тос гэдэг нь товчхондоо занар. Шатахууны хэрэглээгээ гаднаас хангаж байсан АНУ занараа ашиглаж дотоодын хэрэглээгээ болгочихдог болсон наад захын үлгэр авмаар жишээ байна. Европ, Азигүй хямарсан энэ үед Америкийн эдийн засаг өнгөтэй байгаа нь ерөөсөө л бусдаас хамаардаг байсан шатахуунаа занараасаа өлхөн хангачихдаг болсон гэх энгийн гаргалгаатай. Манай улс занарын нөөц ихтэй. Америкийн ”Жени ойл” хайгуулаа эхэлчихсэн.Төрийн дэмжлэг сул учраас ахиж өгөхгүй байгаа. Төрөөс бодлогоор дэмжээд өгвөл юм дуулгаж мэдэх салбар.

АН мөрийн хөтөлбөртөө "Нүүрсийг баяжуулан чанарыг сайжруулах, хагас болон гүн боловсруулах замаар нүүрс химийн үйлдвэрлэлийн үндэс суурийг тавина” гэсэн том өгүүлбэр багтаасан байгаа. Нүүрсний арвин нөөцтэй Монголын хувьд өмнөө тавих учиртай зорилго мөн үү гэвэл мөн. Гэхдээ 2016-2020 онд хэрэгжих ойрын төлөвлөгөө лав биш. Эхлээд нүүрсээ зөөх төмөр замаа бэлд, дараа нь Таван толгойгоо хөдөлгө, тэгээд их мөнгө бол, овоо доллартай болохоороо нүүрсээ гүн боловсруул гэсэн маршрут бий. Энэ замаар явсны эцэст химийн үйлдвэрлэл гэсэн хоёр үг үлгэр, мөрөөдөл биш үнэн, амьдралд ойрхон сонсогдоно. Харин "Эрдэнэс МГЛ” ХК-ийг олон төрлийн эрдэс, баялагт түшиглэсэн, зах зээлийн эрсдэлийг жигд хуваарилсан, улс төрөөс хамааралгүй бизнес төвтэй корпораци болгон хөгжүүлнэ гэсэн заалт бол ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээс аргагүй санаа. Стратегийн том ордуудыг зангиддаг "Эрдэнэс Монгол” улс төрөөс ангид бизнесийн зарчмаараа ажиллаад эхэлбэл Таван толгойд тэрбумаар шахдаг дугуйны бизнес зогсоно. Төрийн өмчийн уул уурхайн компанид шахааны хүмүүсээ оруулж ажлыг нь уядаг хөшүүн хойрго байдал арилна. Монголын уул уурхай дэлхийн хэмжээнд хөгжих хамгийн том суурь нь ерөөсөө л улс төрөөс хараат бус "Эрдэнэс Монгол”.

МАН-ын мөрийн хөтөлбөрт АН шиг "Уул уурхай” гэсэн тусгайлсан хэсэг байхгүй. Эдийн засгийн бодлого гэсэн хэсэгтээ л цөөн өгүүлбэр оруулжээ. Иргэдийн 1072 хувьцааг үнэд оруулна гэсэн малгайтайгаар. Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суварга зэрэг оруудыг түшиглэн зэс хайлуулах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ хэмээн онцолж. За тэгээд Төмөртэй, Төмөр толгой зэрэг ордыг түшиглэн Дархан Сэлэнгийн бүсэд хар төмөрлөг, металлургийн үйлдвэрийг дэмжинэ, нүүрс, занар, газрын тос боловсруулах шингэрүүлсэн түлш, шатах тослох материалын үйлдвэр байгуулах гэх мэт үйлдвэрлэл хөгжүүлэх чигийн амлалтыг жагсаажээ. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс "Ухаа худаг-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн чиглэлийн төмөр зам барьж ашиглалтад оруулна” гэсэн өгүүлбэр анхаарал татаж байна. Ийм бүтээн байгуулалт өрнөж байж л монгол нүүрс моодонд орно гэдгийг олж харсан нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн олзуурхам тал. Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэх амлалт нь амьдрал дээр хэрэгжвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах том хөшүүрэг мөнөөсөө мөн. Их мөнгө шаардсан уул уурхайн салбараа дэлхийн хэмжээнд хөгжүүлье гэвэл хямд хүүтэй зээлийг гаднаас татахаас аргагүй. МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэмж зээл авахгүй гэдэг өгүүлбэр хэтэрхий гэнэн амлалт болж харагдаж байгааг бас дурдахаас аргагүй.

Нүүрсчид, шороочид ба AH, MAH-ын мөрийн хөтөлбөрийн сонжоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өнөөдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани