Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зөндөө өр тэглэсэн ч дэндүү алдагдалтай төсөв хүлээж авлаа шүү!

Зөндөө өр тэглэсэн ч дэндүү алдагдалтай төсөв хүлээж авлаа шүү!

 

Төрийн тэргүүнээр өрөө тэглүүлж зочдоо үдсэн Ардчилсан намынхан ёстой л Ц.Нямдорж гишүүний нэр дэвшиж байх үедээ хэлж байсанчлан тээшээ баглаж тийзээ захиалчихсан байсан бололтой. Намынхаа ҮЗХ-ны хурлыг хагас дутуу хийгээд аймшигтай өр, чамлахааргүй гэм зэмээ ярьж эхлэхээс өмнө тарж бутрах аястай болоод ирлээ.

Нам гэдэг их айл. Энэ айлд жаргал ч бий, зовлон ч бий. Хэрэв АН ялсан бол эдүгээгийнх шиг С.Эрдэнэ, Баабар хоёр чичлэлцээд сууж байх нь юу л бол. Тэр тусмаа амьдрал ч, улс төр ч амьд хэвээрээ гэдгийг мэдэх хойно төр засгийн дараагийн үйлийг үргэлжлүүлэхийн тулд ямар хэмжээний өр яагаад тавьсан, яаж зарцуулсныг тооцсоор байх болно.

Хамгийн гол нь өчигдөр дуулгасан статистик гол зураад зогсохгүй түүх болж үлдэнэ гэдгийг санах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийг 17.3 хувийн өсөлттэй хүлээж авсан АН-ынхан өнөөдөр 3 хувийн өсөлттэй,  эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв хүлээлгэн өгч байна.

Андуураагүй бол АН-ынхан 2012 оны сонгуулийн ялалтдаа бялуурч цадахын алдад "Чалко”-гийн өрийг айхтар дэвэргэж, энэ өрийг дарсаар байгаад эхний хоёр жилд эдийн засгаа өндийлгөхгүй нь гэсэн тайлбар өгч байлаа. Дараа нь "Чингис” бондын  эхний 1.5 тэрбум ам.долларыг хамаа намаагүй цацсан. Ямар гээчийн их хүүтэй богино хугацаатай зээлээр зам барьж, онгоц худалдаж авч тэнэглэж байсныг намынхан нь хүртэл шүүмжлээд адлуулж л байсан.

Өнөөдөр Хууль зүйн сайд хэн байхаас ихээхэн айж байгаа хүмүүсийг сайтар ажиглаарай. АТГ-ыг даргагүй хүлээлгэж өгч ч мэдэхээр байсан. АТГ-ын дарга нь улс төрийн шахалтад орж  өргөдлөө өгөхөөс аргагүйд хүрч, удаах дарга нь Тагнуулын ерөнхий газар руу явсан. Тэгэхээр АТГ, ТЕГ, ЦЕГ ямар нөхцөлд ажиллаж байсан бэ гэдэг тун сонирхолтой. Цаашид яаж засч залруулж, хэн дээрх байгууллагуудыг удирдах вэ гэдэг бүр ч   хачирхалтай төдийгүй айдас дагуулчихаад байгаа. Ийм л нөхцөл байдалд засгийг удирдаж байлаа, тэд. Харин одоо байдал эрс өөр болно гэсэн хүлээлт буй. Ямар ч байсан АТГ нь авлигачин авлах гэж байхад Тагнуулынхан Ерөнхий сайдад мэдээлж, тэр нь чуулган дээр ил тод зарладаг "шог гараа” давтагдахгүй байх.

Эдийн засагт арай эерэг дохиог Ардчиллыг аварсаар ирсэн Төрийн тэргүүн л авчирч өглөө. Түүний хийж чадах л зүйл энэ байсан. Гэхдээ тэр их өр үгүйсгэлийн ард ямар наймаа яваа бол гэсэн сэжиг ард түмэнд үлдсэн үү гэвэл үлдсэн. Ам.долларын ханш сонгуулийн үеэр өдөр тутам унаж байсан бол өнөөдөр яаж өсч байна вэ. Инфляцид ч яг ийм дүр зураг нүүрлэх үй олон шалтгаан бий.

Намар цаг бол зөвхөн ургац хураагаад баяжиж хөлжөөд байдаг цаг биш ээ. Ам.доллараас хараат байдлаар төгрөгийн ханш ямар байх, эдийн засаг хэр эрсдэлд учрах вэ гэдэг их сорилын үе. Дээр нь хурмаст хэрхэн шалгаж сорихыг хэн ч таашгүй. Энэ бүхнээс үүдээд бодоход хэдийгээр асар арвин туршлагатай нам төрийн эрхийг авч буй аз заяа түшиж буй ч ямар балаг дээр үлдсэн, тэр балгийн эзэд хариуцлага хүлээх эсэх, тэр ч байтугай Монголоос байтугай "дэлхийгээс” олдох эсэх нь эргэлзээтэй шүү гэдгийг энд сануулъя.

Ямар "өв” үлдээснээ АН-ынхан бүү мартаарай. Яаж засч залруулахыг МАН-аас ард түмэн чинь нүд салгалгүй ширтэж байна. Зөндөө өр тэглэсэн ч дэндүү алдагдалтай төсөв орхилоо үлдээлээ шүү, УИХ-ын дарга асан, АН-ын дарга З.Энхболд оо! Үүний хариуцлагыг хүлээхийн тулд зоригтойгоор ирэх арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл үлдэхээр шийдлээ гэж харж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ташраараа ялагдана гэдэг ховор тохиолдол. Гэхдээ сонгогчдын тавьсан дүнг хүндэтгэн зангараг зааж Монголдоо хариуцлагаа хүлээнэ гэдэг сайн чанар. "АН-ыг МАН-аас суралц” гэвэл бүдүүлэг захиас  болно. Харин түүхийн өмнө нэгнээ хүлээн зөвшөөрч сураасай гэж хүсэх л үлдлээ.

Н.Дуулим

Эх сурвалж:Zaluu.com

Зөндөө өр тэглэсэн ч дэндүү алдагдалтай төсөв хүлээж авлаа шүү!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани