Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой ам.долларын “цорго” биш

 

Оюутолгойн захирлаар ажиллаж байсан Эндрью Вүүдлэйгийн оронд "Рио Тинто” компанийн Хөнгөн цагааны салбарт ажиллаж байсан Армандо Торрес томилогдон ажиллах болсон хийгээд үүний цаана Оюутолгойн бодит байдал ба иргэдийн хүлээлтийн талаар өгүүлсэнээ үргэжлүүлж байна.

 

 

Оюутолгойн анхны гэрээ тааруухан ба манайд алдагдалтай болсныг ч эрх баригчид зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр ч энэ орд хэл амтай ба одоог хүртэл ашиг унац нь манайд наалдахгүй байгаа нь эхнээсээ л улстөржсөнтэй их, бага холбоотой гэдэгт дүгнэлт хийх цаг иржээ. Сонгуулийн барьцаанд Оюутолгойг татан оруулж бүгдээрээ гэнэт баяжих асар их хүлээлтийг бий болгосны гайд Оюутолгой бусад орд уурхайн жишгээр ердийн бизнесийн дүрэм зохицлоороо явах аргагүй болсон. Тэнд нэг монгол ажилчин ханиад хүрсэн ч Рио Тинто буруутай гэж жагсаж мэдэхээр туйлшрал ажиглагддаг.

 

Цаашдын хөрөнгө оруулалт, бусад том ордуудаа эргэлтэнд оруулахдаа Оюутолгойн энэ сургамжаа манай төр сайн ухаарч хөдлөх ёстой болов уу.

 

Ордод төр л хувь эзэмшвэл найдвартай баталгаатай гэсэн ойлголт ташаа болохыг харуулсан үйл явц Оюутолгой дээр 10-аад жил үргэлжилж байна.  "Оюутолгой”  ХХК-ийн 66 хувийг "Туркуаз Хилл” -ийн 50.5 хувийг Рио Тинто авснаар Монголын Оюутолгойтой хэтэвч нэг болсон. Манай тал 34 хувийг эзэмшиж байгаа гэхэд төсөв мөнгөний томоохон асуудлууд дээр хатуу хяналт тавих байдлаар л оролцдог гэж байгаа. Уурхайн бүх гүйцэтгэх эрх мэдэл, менежмент хөрөнгө оруулагчийн талд байгаа учир бид хянах хардах л оролцоотой гээд хэлчихэд хатуудахгүй.

 

Анхнаасаа төр 34 хувь эзэмшихийн оронд өндөр роялти аваад явсан бол эдийн засагт шууд буюу бодитой тусгалтай байх байсан гэдгийг хэлэх хүн олон. Ингэсэн бол өдгөө бид ядаж 34 хувьд ноогдох орлогоо зээлчихсэн гээд өртэй царайлаад сууж байхгүй байсан. Риогийнхон аль болох хэмнэлттэй ажиллахыг эрмэлзэж бид хатуу гэрээтэй Роялти татвараас төсвөө тордож, тэр хэрээр бүтээн байгуулалт хөгжлийн суурь өргөжих байсан. Энэ хоёр дахь хувилбар дээр одоо ч санаа алддаг хүмүүс олон. Энэ тал дээр тухайлан тэмцэж ирсэн С.Ганбаатар нарын улстөрчид хангалттай ярьж, чадлаараа тэмцсэнийг ч энд дурдах ёстой байх. 

 

Оюутолгойг олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай компани болгохын төлөө холч хараатай бодлого бариасай гэсэн хүсэлтийг шинэ төр засагт цохмоор. Энэ том ордын баялгыг харилцан ашигтай нөхцөлөөр хүртэхээр яваа нэг зорилгоо бодсон ч, том ордын цараар дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрэх төсөл эхлүүлснээ тооцсон ч танай, манай гэж туйлшрах эрх байхгүй гэдгийг уул уурхайн учир мэдэх хүмүүс сануулсаар байгаа. Нэгэнт ордоо барьцаалж дэлхийн банкуудаас мөнгө босголцсон тул  Засгийн газар хөрөнгө оруулагчтайгаа нэг завин дээр суусан гэдэгтэй бид эвлэрэх хэрэгтэй болсон.

 

Төгрөгийн уналттай холбон хэлэхэд Оюутолгойгоос ам.доллар цутгаж, ногооны ханш бууна гэсэн хүлээлтийг ойрын жилдээ харалтгүй гэсэн бодит хариулт байгаа бол төр олон нийтэд  хэлчихсэн нь дээр. 

 

Одоохондоо Оюутолгой ам.долларын "цорго” биш харин сорогч болчихоод байгаа харагддаг. Бидний мэдэхээр гүний уурхайдаа 4 тэрбум ам.долларыг татчихаад байгаа. Гэтэл энэ ч бас нөөцөө бүрэн ашиглах баяжуулах үйлдвэрээ томсгоход хангалтгүй л гэж дуулдаж байна.

 

РиоТинто Оюутолгойн ил уурхайн экспортоос жилдээ гурван тэрбум ам.доллар олдог л гэж шуугиад байна. Гэтэл эргүүлээд нэг тэрбум ам.долларыг гадагшаа бензинд өгчихдөг. Эрчим хүчнийхээ талыг Хятадаас худалдаж авсан хэвээр л байгаа юм билээ. Энэ том уурхай хажуудаа хөглөрч байгаа түүхий тос, нүүрс, занарын нөөцийг ашиглаж чадахгүй л байна.

 

Бид ч дэндүү ядуугаар бэлэнчилж сэтгэхээ болих хэрэгтэй байгаа юм.  Эдийн засаг дандаа ийм жижиг, хямралтай байхгүй. Ирээдүйд хэрэглээ нь хэд дахин нэмэгдэх эрчим хүч, бензин шатахууныхаа эх үүсвэрийг Оюутолгой гэсэн энэ том төслийн бөөрөнд нааж Рио Тиногоор хийлгэж үлдэх хэрэгтэй.

 

Манай улс нүүрсээр  баян, 170 орчим тэрбум тонн нөөцтэй л гэдэг. Гэтэл занарын нөөц үүнээс долоо дахин их гэж байгаа. Нөгөө талд бензин түлш, эрчим хүчний хямд эх үүсвэрээ шийдэх шаардлага Оюутолгойд бий болж байгаа. Энэ хоёр шугам огтлолцоход л энэ ордоос бидний харж буй эдийн засгийн үр өгөөжийн чанар өөр  болоод ирнэ. Их говьд бүтээн байгуулалт хийлгүүлж эрчим хүч, зам харилцаатай үлдэх том зургаар нь харах. Ингэхийн төлөө манай тал хөрөнгө оруулагчдаа нөлөөлөх, дэмжих бүх зүйлээ хийх цаг иржээ. Үүнийгээ олон нийтэд зөв харуулах шаардлага ч байна. Ер нь Оюутолгойн бүтээн байгуулалтыг өнөө, маргааш оруулах ам.доллараар хэмждэг сэтгэлгээгээ  өөрчлөх хэрэгтэй байна. Энэ нь эхлээд хөрөнгө оруулалтын орчинд явуулах төрийн бодлого зөв хандлагадаа орж, уул уурхайгаас, популизмийг улстөржилттэй нь хамт зайлуулахаас эхлэх ёстой байх.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Эх сурвалж: Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/471818.htm

Оюутолгой ам.долларын “цорго” биш
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ард иргэдийн амьжиргааг сайжруулж буй Өвөр Монгол

"Ард иргэдэд сайн сайхан амьдрах боломжийг олгох ...

Өнөөдөр, 17:58
Өвөр Монголын цөлийг зассан туршлага

Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой ...

Өнөөдөр, 16:53
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ

6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь ...

Өнөөдөр, 16:46
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь ...

Өнөөдөр, 16:38
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь ...

Өнөөдөр, 16:32
АНУ Ираныг бөмбөгдсөний улмаас нефтийн үнэ өсч эхэллээ

  АНУ Иран дахь цөмийн гурван байгууламжид агаараас цохилт өгсний ...

Өчигдөр, 11:09
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани