Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Мэргэжлийн" засгийн газрын эхний сорилт

"Мэргэжлийн" засгийн газрын эхний сорилт

 

УИХ ээлжит бусаар хуралдаж 1.2 их наядаар тасраад буй энэ оны улсын төсвийн төслийг өөрчлөн батлах гэж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч Сангийн сайд тэргүүтэй Ажлын хэсгийнхэнд 14 хоногийн дотор төсвийн тодотголоо танилцуулахыг даалгасан. Төсөв энэ оны эхний хагаст дээрх хэмжээнд хүрч цоорсон нь жилийн эцэст хүлээхээр тооцсон алдагдлаас хэдийнэ 300 тэрбумаар давсан дүн. Энэ оны төсвийн тэнцэл 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.4 хувьтай дүйцэхүйц байхаар өмнөх УИХ, өнгөрсөн онд баталж байв. Гэвч байдал өөрөөр эргэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 589 тэрбум төгрөгөөр өссөн алдагдал бөгөөд төсвийн орлого 3.7 хувиар буурч, эсрэгээрээ зарлага 15.4 хувиар тэлсэн нь ийм байдалд хүргэжээ.

 

Улмаар зардлыг танах эсвэл төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр хайх шаардлага Ч.Сайханбилэгийн Засгийн газарт тулгараад байв. Одоо энэ асуудал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нуруун дээр ирээд байна. Гэхдээ өр тавих бус орлогоо зөв тодорхойлж, зардлаа танах замаар төсвийн хүндрэлийг давна гэж олон нийт найдаж буй. Энэ оны төсөв орлогын хувьд хийсвэр гэдгийг шинжээчид анхнаасаа таамаглаж байсан. Эдийн засгийн хүндрэлийн үед, тэр тусмаа өсөлт ажиглагдахгүй байгаа үед татварын орлого буурах нь дамжиггүй. Энэ таамаг ч биеллээ олж, татварын орлого буурсан. Үүнд, татварын төлбөр хураамжийн орлого 125.4 тэрбум төгрөг буюу 36.5 хувь, НӨАТ 31.5 тэрбум төгрөг буюу 6.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн энэ оны эхний хагас жилд бизнесийн регистрийн санд бүртгэлтэй компаниудын хоёр мянга нь үүдээ барьсан. Монгол Улсад татвар төлөгч хоёр мянгаар буурсан гэсэн үг. Нөгөө талаар төсвийн сахилга бат алдагдсан болохыг зарлага 15.4 хувиар өссөн нь илттзж байна. Тооцоолсноосоо ихийг тж. эсвэл хэрэгцээнээсээ  багыг төсөвлөсөнтэй холбоотой. Тиймээс төсөв батлахдаа тооцоо судалгаатай, мэргэжлийн хандахыг эдийн засагчид зөвлөж ирсэн.

 

Гэвч 2013, 2014 онуудад тус тус нэг удаа, өнгөрсөн жил хоёр удаа улсын төсөвт тодотгол хийсэн нь эдийн засгийн төлөв байдлыг хэт өөдрөгөөр төсөөлснийх, мөн өөрчлөлтийг урьтаж харах судалгаа уялдаа дутмаг байгааг илтгэдэг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд батлагдсан төсвийн орлогын төлөвлөгөөнөөс дутаж ирснээс үүнийг харж болно. 2013, 2014, 2015 онуудын төсвийн орлогын гүйцэтгэл анх батлагдсан төсвийн орлогын төлөвлөгөөнөөс тус бүр 17, 9, 8 хувиар бага гарсан түүх энэ жилийн зхний хагаст илүү муугаар давтагдлаа. Өнгөрсөн онд энэ байдал бүр дордсон. Монгол Улс анх удаа нэг жилийн төсвөө гурван удаа баталсан. Тухайлбал, эхний тодотголоор зардлын өсөлтийг хязгаарлах, үр ашгийг сайжруулах чиглэл баримталж урсгал зардлын хэмжээг анх батлагдсан төвшнээс 518.1 тэрбум төгрөгөөр бууруулсан. Улмаар төсвийн жил дуусахаас 45 хоногийн өмнө хийсэн хоёр дахь тодотголоор алдагдлыг ДНБ-ий таван хувь буюу 1.2 орчим их наяд төгрөг байхаар тооцсон байдаг. Харамсалтай нь, оны эцэст 45 хоногийн өмнө тооцоолсноосоо давсан алдагдал хүлээсэн юм. Энд өнгөрсөн оны анхны төсвийн төсөлд алдагдлыг 78.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх алдагдал хүлээхээр тооцсоныг дурдах нь зөв байх. Ийнхүү өмнөх Засгийн газрууд хийсвэр төсөв баталж ирсний гор өнөөдөр хүүхдийн мөнгөө ч өгөх чадваргүй болтол улсыг сульдууллаа. Энэ оны төсөвт хүүхдийн мөнгөнд 140 гаруй тэрбум төгрөг суулгасан. Гэвч эхний зургаан сард тараагаад дууссан болохыг Ерөнхий сайд дуулгаж, эхчүүдийг гонсойлгов. Өнөөдөр хүүхдэд өгөх тэтгэмжгүй. Маргааш цалин тавьж чадахгүй гэвэл төсвийн алдахдал ямар хэмжээнд хүрснийг иргэд жинхэнэ утгаар нь ойлгож эхэлнэ. Эхчүүд эхнээсээ мэдрэв. Харин цалин цагтаа буухаа байсныг аль ч албан газрынхан хэлэх болсон. Энэхүү сорилтыг давахад "Мэргэжлийн” тодотголтой кабинетийн УИХ-д оруулах анхны төсвийн тодотгол голлох үүрэг гүйцэтгэнэ.

 

ТАНАХ ЗАРДАЛ

Одоо тодотгох төсөв баталсан цагаасаа л түүхэн алдагдал хүлээсэн. Анх батлах үед л сонгуулийн жилийн хөөсөрсөн төсөв гэж шүүмжлүүлсэн нь өнөөдөр 

"боломжит зардлаа хасах нь хүндхэн шийдвэр ч урт хугацаандаа эерэг ур дун авчрах юм. Одоо толгой дараалан томилогдох шинэ дарга нарын шинэхэн автомашин танах жагсаалтын тэргүүнд бичигдэнэ гэж найдъя."

илэрч байна. Уг нь Шийдлийн Засгийн газар энэ оны төсвийг урьд хожид байгаагүй хөрсөн дээр буусан гэж удаа дараа тодорхойлж байлаа. Ингэхдээ алдагдлыг нь 901 тэрбум төгрөг байхаар УИХ-д оруулсан байдаг. Улмаар "Төсвийн алдагдлыг ирэх жил 3.3, дараа жил нь тэглэнэ” гэдгийг өмнөх Сангийн сайд Б.Болор хэлж байв. Эцэст нь төсвийн бодлого УИХ дээр бодит шинэчлэл бололгүй өнгөрсөн. УИХ-ын гишүүд зайлшгүй гарах зардал хэмээн өнөөгийн төсвийг баталсан юм. Харин хөндлөнгийн суцлаачид үүнийг "ойлгомжгүй байдал” хэмээсэн. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад соёлын төвийн 28 барилгад 21.1 тэрбум, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын багцад Батсүмбэрийн ахмадын амралтад нэг зориулалтын хоёр барилгыг санхүүжүүлэхээр 2.4 тэрбум, Өмнөговийн ахмадын ордны барилгад 700 сая төгрөг тус тус төсөвлөжээ. Энэ мэт тэвчиж болох бүтээн байгуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад шаардлагагүй Спорт цогцолбор, давхардсан зарлага хэдэн арваараа бий. Уг нь төсөв бяр суусан цагт Соёлын төв, Спортын ордныг хэдэн зуугаар нь барьж болох. Одоохондоо иргэдэд соёлын төв, спорт заал бус сарын цалин чухал байгааг эрх баригчид сонгуулийн үеэр хамгийн их ярьсан бус уу. Мөн томилолт, шатахуун, утасны гэх мэт жижиг зардалд олон тэрбумыг төсөвлөсөн байдаг. Тиймээс эхний хагасын гүйцэтгэлд бүх зардал хэтрэлттэй гарсан байна. Энэ оны эхний зургаан сард 3.6 их наядын зарлага гаргасан бол өнгөрсөн жил 3.1 их наядыг гаргаж байжээ. Даруй хагас тэрбумаар өссөн болохыг статистикчид гаргасан байна. Тиймээс Шаардлагагүй хөрөнгө оруулалт, худалдан авалтыг зоригтой зогсоож байж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөх хэдээсээ ялгарна. Тэр дундаа УИХ-д үнэмлэхүй олонхын дэмжлэгтэй "Мэргэжлийн” тодотголтой Засгийн газрын давуу тал байж мэдэх юм.

 

ХАСАХ ОРЛОГО

Энэ оны төсвийн орлогод анхнаасаа эргэлзэх зүйл олон байсан. Тухайлбал, алтны хэмжээ. "Оюутолгой” ХХК-ийн олборлох зэсийн баяжмалд агуулагдах 10.1 тонн алтыг экспортлохоор, "Алт хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкинд 13.5 тонныг тушаахаар, нийтдээ 23.6 тонн алт экспортлох, мөн нүүрсний экспортыг 19.5 сая тонноор тооцсон байдаг. Үндсэндээ нүүрсний экспортын төсөөлөл энэ оноос 44 хувиар өсөхөөр мөрөөдсөн зэрэг хийсвэр тоо ихтэй. Тиймээс уул уурхайгаас хамааралтай Монгол Улсын төсөвт энэ салбарын эрсдэлийг хамгийн бодитоор тооцох нь чухал. Өмнөх эрх баригчдын хамгийн том алдаа нь хэлбэлзэл өндөртэй энэ салбарыг хэт өөдрөгөөр хардаг байсан нь судлаачдын шүүмжлэлийг дагуулж ирсэн. Монгол Улсын төсвийн орлогын таван төгрөг тутмын нэг нь импортын татвараас хамааралтай гэдэг. Харин манай импортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэс, алт тэргүүтэн. Иймд уул уурхайгаас орж ирж байгаа татварын орлогоос ихэнх хэсгээ бүрдүүлдэг төсөвтэй гэж болно. Уул уурхайн татварын орлогоо 20 орчим хувь гэж ярьдаг ч импортын татвар, ААН-ийн орлогын татвар, иргэдийн орлогын татвар гээд олон сувгаар төсөвт төвлөрдөг. Ийм загварыг олон жил авч явж чадахгүй гэж эдийн засагчид хэлж байна. Тиймээс бусад салбараа дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэх хэрэггэй гэж үзэж байгаа юм. 2011, 12 онуудад манай экспортын голлох түүхий эд болох нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 110 ам.доллартай тэнцэж байсан бол өнгөрсөн оны сүүл гэхэд 36 орчим доллар болж 70 хувиар буурсан. Ер нь түүхий эдийн үнийн өсөлт бууралт 4-5 жилдээ хэлбэлзэж байдаг. Гэхдээ энэ өсөлт бууралтыг дагаж хэлбэлздэг биш тогтвортой эдийн засгийг "Мэргэжлийн” Засгийн газар л байгуулж чадна. Мэдээж ийм эдийн засагтай болоход төсвийн орлогын бүтцээ өөрчилж, улс хөрөнгө оруулалтын чадавхтай болох шаарддагатай.

 

ӨР ДАРАМТ БОЛЖ ИРДЭГ

Эдийн засгийн хямралтай үед төсвийн алдагдлыг тодотголоор хумиж болбол алдагдалгүй батлах нь дархлаа тогтох үндэс. Төсөвт алдагдал байна гэдэг дараа жилийн төсөлд өр болон үлдэж байгаа хэрэг. Зардлаа танаж чадахгүй байгаа учир төсвийн алдагдал үүснэ гэдэг хэнд ч тодорхой. Эдийн засгийн хямралтай үед урсгал зардлынхаа дутууг нөхөх зорилгоор өр тавьж, алдагдал бий болгосоор удлаа. Сүүлийн таван жилд төсвийн хуримтлагдсан алдагдал 4.2 их наяд төгрөгт хүрч төсвийн алдагдлыг цаашид санхүүжүүлэхэд төвөгтэй, эх үүсвэр илүү өндөр зардалтай болохоор байна. Үүн дээр одоогийн 1.2 их наядыг нэмэхээр "Чингис”, "Самурай” бондоос их болж байгаа юм. Дээр нь Засгийн газрын бондын төлбөр бий. Эхний хагас жилийн байдлаар урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 672.4 тэрбум, богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 259.8 тэрбум төгрөгийг тус тус төлжээ. Бас 593 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод, нэг их наяд төгрөгийн урт хугацаат гадаад 417.6 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна. Үүнийг эргүүлж төлнө. Сангийн яамныхан ирэх оноос төлж эхлэх өрийн хугацааг өөр эх үүсвэрийн зээлээр сэлгэн 2022, түүнээс цааш онуудад шилжүүлэх гарцыг эрэлхийлж байгаа. Энэ тохиолдолд бидэнд олдох зээлийн хүүгийн хэмжээ хоёр дахин өсч, өндөр зардалтай болох аж. Тиймээс төсвийн алдагдлыг багасгах, эдийн засагт ирэх дарамтыг бууруулах нь чухал байгаа юм.

 

Төвбанкнаас УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан энэ онд баримтлах мөнгөний бодлогын баримт бичигт ч энэ эрсдэлийг тов тодорхой сануулсан байгаа. Хэрэв төсвийг алдагдалгүй баталбал бодлогын хүүг бууруулах боломж бүрдэх юм. Энэ тохиолдолд зах зээлийн зарчмаар эдийн засагт мөнгө нийлүүлнэ. Харин урьдын адил хойд хормойгоороо урдхаа нөхөх нь төсвийн эмгэгийг эмчлэхгүй. Боломжит зардлаа хасах нь хүндхэн шийдвэр ч урт хугацаандаа эерэг үр дүн авчрах юм. Одоо толгой дараалан томилогдох шинэ дарга нарьш шинэхэн автомашин танах жагсаалтын тэргүүнд бичигдэнэ гэж найдья.


Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


"Мэргэжлийн" засгийн газрын эхний сорилт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өчигдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өчигдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани