Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио Тинто”-той гар барилцаж амжаагүй шинэ Засгийн газар

“Рио Тинто”-той гар барилцаж амжаагүй шинэ Засгийн газар

 

- Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын албанд томилогдсоноос хойш лав л Рио Тинто Монгол дахь удирдлагын багаа сэлгээд амжлаа. Тэд Монголын шинэ Засгийн газрын хариу хандлагыг хүлээж байгаа нь тодорхой ч албан ёсны арга хэмжээнээс урьтаад "Монголын тал хувиа зарж мэднэ” гэсэн цуу тодорхой хүрээнд газар авсныг Ерөнхий сайд мэдэж байгаа болов уу-

 

"Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өнгөрсөн сарын сүүлээр "Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Армандо Торресийг томилох шийдвэрийг гаргасан. 

Чухам ямар учраас ийм шийдвэр гаргах болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч аливаа бизнесийн зарчим ёсоор өмнөхөөс нь дээрдүүлэх зарчим барьж буй нь ойлгомжтой болов уу. 

2014 оноос эхлэн Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эндрью Вүдлэй ажиллах хугацаанд толгой компани болох Рио Тинтодоо төдийлэн өндөр ашиг орлого өгч чадаагүй нь зэсийн ханш уналтад орсон, дэлхийн эдийн засаг хаа хаанаа сайнгүй байснаас төдийгүй Монголын дотоодын нөхцөл байдал, улс төр, эдийн засгийн учир шалтгаантай холбогдох билээ.

Ардчилсан нам засгийн эрх барьж байсан өнгөрөгч жилүүдэд ажилласан захирлыг МАН эрх барьж эхлэхтэй зэрэгцэн сольж байгаа нь ч учиртай байж мэднэ. 

Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компани ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол нэмээд 15 банканд зээлтэй болчихсон.

 

Тэгэхээр улс төрийн талаас нь тунгааж харвал Рио Тинто шинэ Засгийн газартай хамтын ажиллагаагаа цоо шинэ уур амьсгалд эхлүүлэхийг эрмэлзэж байна ч хэлж болох.

Армандо Торресийн хувьд дэлхийн уул уурхайн хамгийн үйлдвэрлэгчийн нэг Австралийн уул уурхайд олон жил хүч үзсэн эрхэм.

Рио Тинто группийн хөнгөн цагааны салбарыг хариуцсан "Rio Tinto Alcan”-д олон жил удирдах алба хашсан бөгөөд Австрали дахь хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн захирал байсан, Бразил, Испани дахь Риогийн ашиг сонирхлыг ч төлөөлж байсан туршлагатай.

Ажлаа аваад жил болоогүй байгаа Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өөрт оногдсон үүрэг хариуцлага дотроо Монголыг онцгойлон онилдог гэдгээ нуудаггүй.

Оюутолгойтой холбоотой ажлын намтар, туршлага бүхий Рио Тинтогийн босс Монголын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, геополитикийн онцлогийг бараг монголчуудаас илүү мэддэг гэдгээрээ тодорхой хүрээнд зартай. Мөн хатуу байр суурьтай гэгддэг.

Монголчуудын эмзэг хийгээд давуу талыг хэнээс ч илүү мэддэг түүнтэй хэл амаа ололцож чадвал тэр хэрээрээ сайн, тэгж чадахгүй бол төдий хэрээр хатуурхаж болзошгүй гэж дотоодын шинжээчид үнэлэх юм билээ. 

Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдгийн хувьд энэ утгаараа Риогийн эрх ашиг манай үе үеийн Засгийн газрын сонирхол, эрх ашигтай давхцаж байж төслөөс хэн хэн нь ашиг хүртэнэ.Гэвч тиймгүй цаг үе байсан нь саяхных.

Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Рио Тинто олон улсын арилжааны банкуудаас зээл авч, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын эхлүүлсэн нь нэг талаар төслийг урагш хөдөлгөх түлхүүрийг олсон гэхэд болно. Мөн нөгөө талаар Оюутолгойн ордын лицензүүд тэдгээр зээл олгогч банкуудын барьцаанд очсон учраас цаашид нэмж зээл татах асуудал цоожлогдсон. 

Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшигчийн хувьд түүндээ ногдох хөрөнгө оруулалтыг гаргах үүрэгтэй боловч өнгөрсөн жилүүдэд бүтээн байгуулалтад оруулсан 10 тэрбум ам.долларын өөрт оногдох хувийг хамтрагч Рио Тинтогоос зээлээр аваад байгаа.

Арван тэрбум ам.долларыг санхүүжилтийн бүтцээр нь задлан харвал 25 хувийг нь буюу 2.5 тэрбумыг нь хувьцаагаар, үүний 34 хувь буюу 800 сая ам.долларыг нь Монголын Засгийн газар Рио Тинтогоос зээлээр авсан. Үлдэх 75 хувь буюу 7.5 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр буюу мөн л "Рио Тинто”-гоос Оюутолгой компани зээлээр аваад байгаа.

Ингээд Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компани ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол нэмээд 15 банканд зээлтэй болчихсон гэсэн үг.

Монголын эдийн засагт зүтгүүр хийгээд хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэх найдлага нь Оюутолгойн төсөл байж болох ч цаашид энэ төслөөс ямар ирээдүй хүлээж байгаа, Рио Тинтотой хамтын ажиллагааны байр суурийн талаар шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат одоогоор ямарваа хандлага илэрхийлээгүй байгаа юм. Түүнийг Ерөнхий сайдын албанд томилогдсоноос хойш лав л Рио Тинто Монгол дахь удирдлагын багаа сэлгээд амжлаа. 

Тэд Монголын шинэ Засгийн газрын хариу хандлагыг хүлээж байгаа нь тодорхой ч албан ёсны арга хэмжээнээс урьтаад "Монголын тал хувиа зарж мэднэ” гэсэн цуу тодорхой хүрээнд газар авсныг ч Ерөнхий сайд мэдэж байгаа болов уу.


“Рио Тинто”-той гар барилцаж амжаагүй шинэ Засгийн газар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани