Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

8,4 тэрбум ам.долларын зээл ингэж үүссэн

8,4 тэрбум ам.долларын зээл ингэж үүссэн

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын кабинет Монгол Улсыг дампуурал зарлуулахгүй авч үлдэх зорилт тавьж буй талаарх Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг анзаарсан биз. Тэрбээр Засгийн газрын гадаад өрийг онцлохын сацуу цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүй байдалд хүрч мэдэхийг сануулсан.

 

Учир нь ирэх оноос төлж эхлэх бондын үндсэн, төсөвт хэдийнэ дарамт учруулаад буй хүүгийн төлбөрийг хэрхэн эдийн засагт хохиролгүй барагдуулах нь олон нийтийн анхаарлыг татаж байв. Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар (өнөөгийн ханшаар тооцвол 49.7 их наяд төгрөг) буюу ДНБ-ий 210 хувийг давжээ.

 

Тухайлбал, Засгийн газар тав, Монголбанк 1.8, Хөгжлийн банк 1.6 тэрбум ам.долларын зээлтэй юм байна. Нийтдээ Монголын төр 8.4 тэрбум ам.долларыг ирэх оноос эргэн төлж эхлэх хүндхэн даваатай учрах нь. Үлдсэн хэсэг нь арилжааны банкууд болон хувийн компаниудын зээл аж. Арилжааны банк, аж ахуйн нэгжүүдийн зээлийг тухайн байгууллага өөрөө төлөх учраас улсын төсөвт ачаалал болж ирэхгүй. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөгдөх зээлийг товчхон сийрүүлье.

 

Засгийн газрын нэр дээр бичигдээд буй таван тэрбум ам.долларын зээл бол өнгөрсөн жилүүдэд цугларсан өр. Ажлаа аваад хэдхэн хонож буй Сангийн сайд

Б.Чойжилсүрэн үүнийг "Сүүлийн гурван жил дараалан нэгдсэн төсвийн орлого нэг их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж ирсэн. Монгол Улсын нэгдсэн төсөв дөрвөн жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь нэг талаас манай улсын эдийн засаг хямарсантай, нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой” гэв. Үүгээрээ өмнөх хоёр Засгийн газрын алдааг нэхэн сануулсан юм. Харин статистик мэдээллийг харахад Монгол Улсын төсөв сүүлийн найман жил алдагдалтай ажиллаж байгаа аж.

 

Үүнийгээ дотоод бонд, гадаадын зээл тусламж зэргээр орлуулж ирсэн нь өнөөдрийн байдалд хүргэсэн.

Харин Төвбанкны 1.8 тэрбум ам.долларын зээлийг Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн үр дүнд гэж эдийн засагчид дүгнэдэг. Тодруулбал, 2013,2014 онд төгрөгийн ханш 40 орчим хувиар унасан нь үндсэндээ Монголбанк "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр 3.5 их наяд төгрөг буюу улсын төсвийн тал хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хэвлэж эдийн засагт нийлүүлсэн. Ам.долпарын урсгал татарч байсан үед их хэмжээний төгрөгийг зохиомлоор бий болгож эдийн засагт нийлүүлсэн нь гадаад валютын нөөц шавхагдахад нөлөөлжээ.

 

Энэ үеэр Монголбанк Хятадын Ардын банктай хийсэн юанийн своп хэлцэл нь өнөөдөр төрийн нэр дээр өр болон бичигдэж байгаа юм. Энэ нь өнөөгийн эдийн засгийн хямралын үндэс гэж үзэх нь ч бий. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 85 гаруй хувиар эдийн засгийн өсөлтөө давсан байгаа нь мөнгөний алдаатай буруу бодлого хэрэгжүүлсний- нэг хэлбэр гэдгийг Сангийн сайд хэлсэн. Хөгжлийн банкны 1.6 тэрбум ам.долларын зээл нь ирэх оноос төлж эхлэх "Чингис”, "Самурай” тэргүүтэй бондуудын нийлбэр юм. Энэхүү 1.6 тэрбум ам.долларыг эдийн засгийн хөгжлөө дэмжих, хурдасгах томоохон төсөл, хөтөлбөрүүдэд бодит дэмжлэг болох үүднээс олон улсын зах зээл дээрээс босгосон. "Чингис” бондыг үйлдвэржилт, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор гаргасан. Уг бондын хөрөнгөөр 18 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилтгай замаар холбосон. Гэхдээ төмөр зам, шаарддагагүй барилга байшин гэх мэтээр үрэн таран хийсэн асуудал бий. "Самурай” бондын 291 сая амдолларын тухайд импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой байв. 888 төсөл гэдгээр нь таних биз.

 

ШИНЭ БОНД МЭНДЭЛНЭ
Тэгвэл ирэх оноос эргэн төлөгдөх дээрх зээлийн төлбөрийг улсын төсвөөс гаргах учиртай. Гэвч төсөв энэ ачааллыг даахгүй гэдгийг Сангийн сайд олон нийтэд ойлгуулах гэж оролдсон. Түүний хэлснээр улс оны эцэст таван их наяд төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарчээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар нэгдсэн төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий дөрвөн хувь буюу 974.9 тэрбум төгрөгөөс хэтэрч болохгүй. Гэтэл эхний хагаст 1.2 их наяд, улмаар өнгөрсөн сард төсөв хоёр их наядын алдагдал хүлээлээ. Улмаар төсвийн зарлага оны эцэст 10.3 их наяд төгрөгг хүрч, алдагдал нь төсвийн орлоготойгоо дүйцэхүйц хэмжээнд хүрэх аюулын харанга дэлдэж байгаа аж. Байдал ийм байхад гадаад зээлийн төлбөрийг улсын төсвөөс гаргана гэж үзвэл, Засгийн газар цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүйд хүрэх аж. Төрд 1.1 их наяд төгрөг үлдэх тооцоог Сангийн яамнаас гаргажээ. Улс олсон таван төгрөг тутмын дөрвийг өрөнд төлж, үлдсэн нэг төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байгаа аж. Тиймээс төсвийн тодотгол яаралтай хийж, Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулах ямар хөтөлбөр ойрын хугацаанд боловсруулан танилцуулахаас ахмадууд тэтгэвэртэй, ажилчид цалинтай байх эсэх нь шалтгаалах юм. Энэ бүхнийг дурдсаны дараа Сангийн сайд дахиж бонд гаргахаас өөр аргагүй байдалд хүрснийг дуулгав. Тэгэхээр Засгийн газар дахин бонд гаргах нь. Харин зарим шинжээчийн зүгээс Олон улсын валютын сангийн Стэндбай (Standby) хөтөлбөрт хамрагдах

Хэдхэн сарын өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар олон улсын зах зээлээс 800 сая ам.долларын бонд босгохыг оролдсон ч зээлдэгчид 12 хувийн хүү санал болгосноор бүтэлгүйтсэн. Зээлдэгчид ирэх оноос эхлэн бондын төлбөрийг төлж эхлэх бөгөөд валютын нөөц хангалтгүй, түүхий эдийн үнэ унасан, зээлжих зэрэглэл дөрвөн шат буурсан зэрэг шалтгаанаар нүүрээ буруулсан байдаг.

боломжийг дэвшүүлэх болсон. Тэгвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын "Эдийн засгийн хямралыг даван туулах” хөтөлбөрт олон улсын зах зээл дээр гаргах бонд багтаж буй бололтой. Монгол Улс хамгийн сүүлд 2009 онд 122 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэхдээ тухайн үед манай ДНБ одоогийнхоос гурав дахин жижиг буюу 4.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байжээ. Өр шир ч одоогийнхоос хавьгүй бага байсан үе. 2009 онд нэг тэрбум орчим ам.долларын зээл Засгийн газрын нэр дээр байв.

Үүнээс өмнө 10-20 сая ам.долларын зээлж байж. Монгол Улсын хувьд дунд орлоготой орнуудыг хамардаг Олон улсын валютын сангийн "Standby Arrangement” хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд энэ нь жирийн зээлээс 1-2 хувиар бага хүүтэй олддог юм байна. Тэгвэл өнөөдөр Засгийн газар, Хөгжлийн болон Монголбанк нийтдээ 8.4 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байгааг дээр дурдсан. Үүний эргэн төлөлтийг хийхэд харьцангуй өндөр дүнтэй санхүүжилт хэрэгтэй. Дээр нь Засгийн газар олон улсын зээлдэгч нартай тохиролцож чадвал харьцангуй бага хүүтэй зээл авч магад. Учир нь тогтвортой Засгийн газар, бодлого шийдвэрийг хөрөнгө оруулагчид Монголоос хайж ирсэн.

 

ЗАСГИЙН ГАЗАРТ ХЭД ХУВИЙН ХҮҮТЭЙ БОНД БОСГОХ ВЭ
Хэдхэн сарын өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар олон улсын зах зээлээс 800 сая ам.долларын бонд босгохыг оролдсон ч зээлдэгчид 12 хувийн хүү санал болгосноор бүтэлгүйтсэн. Зээлдэгчид ирэх оноос эхлэн бондын төлбөрийг төлж эхлэх бөгөөд валютын нөөц хангалтгүй, түүхий эдийн үнэ унасан, зээлжих зэрэглэл дөрвөн шат буурсан зэрэг шалтгаанаар нүүрээ буруулсан байдаг. Улмаар 500 сая ам.долларыг 11 хүүтэй зээлж байв. Энэ нь Хөгжлийн банкны "Чингис” бондын хүүг хоёр нугалсан дүн байлаа. Мөн 2013 онд 30 тэрбум иенийн "Самурай” бондыг арван жилийн хугацаатай 1.52 хувийн хүүтэй арилжсантай харьцуулахад бараг зургаа дахин их юм. Тухайн үед Монголтой ижил зээлжих зэрэглэлтэй Шри-Ланкийн Засгийн газраас гаргасан жилийн 8.25 хувийн хүүтэй, Вьетнамын Засгийн газраас гаргасан жилийн 6.75 хувийн хүүтэй, Филиппиний Засгийн газраас гаргасан жилийн 8.75 хувийн хүүтэй бондтой харьцуулахад манай зээл харьцангуй бага жилийн таван хувийн хүүтэй арилжаалагдсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлцэл өндөр байсныг илтгэж байлаа.

 

Тэгвэл өнгөрсөн онд Засгийн газар 161 сая ам.доллартай тэнцэх юанийн бондыг 7.5 хувийн хүүтэйгээр гурван жилийн хугацаатай, төр батлан даасан Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондыг 9.375 хүүтэй, таван жилийн хугацаатайгаар арилжаалснаас үзэхэд олон улсын зээлдэгчдийн Монголын эдийн засагт итгэх итгэл өдөр ирэх тусам буурчээ. Үүнийг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн оны сүүлчээр олон улсын агентлагууц ээлж дараалан бууруулсан явдал харуулсан. "S & Р” манай олон улсын зээлжих зэрэглэлийг "B+"-ээс бууруулж "B" Moody's "-B2", Fitch "B" гэж тус тус үнэлж, эдийн засгийн байдлыг эрсдэл өндөртэй ангилалд оруулсан. Зээлийн хүү нь өндөр тогтоход голлон нөлөөлөх нэг шалтгаан байв.

 

Ямартай ч төсөв мөнгөний хүндрэл өвлөсөн Засгийн газар мөнгөний эрэлд мордох нь. Харин хэдэн хувийн хүүтэй байхыг зээлдүүлэгчдийн эрэлт харуулна. Бондын эрэлт өндөр байх тусмаа хүү бага тогтдог. Хэдхэн сарын өмнөх жишээг харахад, Монгол Улсын гадаад зах зээл дээр гаргах гэж буй бондын хүү хоёр дахин өссөн нь олон улсын зээлдэгчид манай эдийн засагт эргэлзэж буйг харуулсан. Гэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчид өөр дүн тавьж мэдэх юм. Өмнөх Засгийн газрууд дотоодод бонд гаргаж нөхдөг жишиг тогтсон. Энэ жилийн тухайд ч төсвийн алдагдлыг 3.4 хувиар баталж, сурсан зангаараа дотоодын бондоор нөхөх бодлого баримталсан юм. Гэвч 14-15 хувьтай хүүгийн төлбөр төсөвт их дарамт авчирсан учраас арга буюу арилжаагаа өнгөрсөн тавдугаар сараас зогсоосон байдаг. Зөвхөн энэ он гарсаар урт болон богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 993.7 тэрбум төгрөг төлсөн байдаг. Энэ нь одоо байгаа төсвийн алдагдлын 50 хувьтай тэнцэж байгаа юм. Дээр нь хүү бодож төлдөг. Засгийн газар энэ оцд 1.1 их наяд төгрөгийн дотоод бонд гаргажээ. Боцд нь хугацаагай мөнгө авч буй учраас дараа нь эргэн төлөгдцөг зээл. Үүгээрээ шууд зээлтэй ижил төстэй боловч ашиглах хэлбэр нь өөр байдаг. Тодруулбал, Засгийн газар аль эсвэл хувь компаниас баталгаат төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүүжилт босгох хэлбэр.

 

Тиймээс өр төлөх гэж бонд гаргадаггүй. Зөвхөн төсвийн цоорхойг нөхөх зорилгоор бонд босгох нь буруу. Энэ нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөнтэй ижил зүйл болохыг эдийн засагчид сануулсаар байгаа. Харин Сангийн сайдын прогнозоор бонд гаргахгүйгээр төсвийн цоорхойг нөхөх боломж Монгол Улсад алга. Засгийн газрын нэр дээрх 21.3 их наядын зээл бол зүгээр нэг тоо биш манай жижиг эдийн засгийн хувьд хэтэрхий их. Оны эцэст Сангийн яамнаас оны эцэст Монгол Улсын ДНБ 1.6 хувиар өсөж, 24.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх тооцоо гарсан гэж үзэхээр бараг нийт эдийн засагтай тэнцэх өр төлөх нь. Энэ нь ам.долларын ханшийг 2040 төгрөгөөр байхаар тооцоолсон дүнд бөгөөд валютын ханш одоогийнх шиг өсвөл үүнээс өндөр дүнд гарах юм.


Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


8,4 тэрбум ам.долларын зээл ингэж үүссэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани