Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Чөтгөрийн шингэн

Чөтгөрийн шингэнВенесуэл нь Латин Америкийн оройд Карибын тэнгисийг 2,800 км урт эргээр эмжсэн, Боливи, Бразил, Гайана зэрэг улсыг доошоо түрэн орсон, 910 мянган ам км талбайтай гурвалжин дүрс бүхий газар нутагтай, 31 сая хүнтэй, нэг хүнд ногдох ДНБ нь 5,000 америк долларт хүрсэн орон.

 

Тус улс газрын тосны батлагдсан нөөцөөрөө 2014 оноос (297 тэрбум баррель буюу 43 тэрбум тонн) Саудын Арабыг (265 тэрбум баррель) гүйцэн, дэлхийд тэргүүлж эхэлжээ. Хэрэв олборлолт нь өнөөгийн түвшинд байна гэвэл 250 жил ашиглах нөөц бий гэнэ.

 

Гэтэл ийм их баялагтай Венесуэлийн дэлгүүрүүд нь бараагаар тасарч, иргэдийнх нь гуравны нэг нь өдгөө ядуурч, тэр байтугай хүнсний сургаар өдөр шөнөгүй дараалан зогсдог ч ихэнх нь хоосон буцдаг болжээ. Жорлонгийн цааснаас эхлээд бараг бүх хүнс бараагаа гадаадаас импортолдог, цахилгаан нь ихэнхдээ тасалдаж, эмнэлгүүд нь эм тариагаар хомсдоод жил гаруй болж байна.

 

Саяхнаас хөрш Боливи улс аргагүйн эрхэнд хилээ нээснээр венесуэлчүүд олон мянгаараа дэлгүүр хоршоо руу нь уралдан, бүх барааг нь хуу цөлмөн худалдан авах болжээ. Max, сүү, өндөг, цөцгийний барааг олон cap хараагүй учир эмэгтэйчүүд баярлаад уйлж байлаа.

 

Венесуэлд өдгөө урт дараалалгүй ямар ч үйлчилгээ байхгүй болж, моргуудаас шарил авч оршуулах гэж хүртэл өдөржин хүлээж буйг саяхан CNN телевизээр харуулав. Ерөнхийлөгчийн зарлигаар эдийн засгийн онцгой байдал тогтоож, хэнийг ч хөдөө аж ахуйн салбарт 120 хүртэл хоногоор албадан ажиллуулах эрхийг хүчний байгууллагынханд саяхан олгоод байна.

 

Тус улсад 2015 онд 100 мянган хүн тутмын 90 (нийслэл Каракаст 120 хүн) буюу 21 минут тутам нэг хүн алагдаж, хулгай дээрэм ил цагаандаа гарсан тул дэлхийд хамгийн их гэмт хэрэг гардаг орон болов.

 

ШАЛТГААН НЬ БАЯЛГИЙН XAPAAЛ УУ

 

Газрын тосны асар их баялагтай орон хамгийн ядуу болон хувирч, иргэд нь өлөн зэлмүүн амьдарч, гэмт хэрэгт олноороо өртөх болсны шалтгаан юу вэ?

 

1980-аад он хүртэл экспортын голлох бүтээгдэхүүн байсан кофе болон какао нь газрын тосоор солигдож, төдөлгүй олон улсын зах зээлийн үнийн уналтыг дагаад экспорт нь эрс буурснаар тус улс гадаад зээлийн өрөнд баригдаж, арваад жилийн турш эдийн засаг нь хямарчээ. 1995 онд ядуурлын түвшин 65 хувь болж, 1996 онд инфляц 100 хувьд хүрснээр нэг хүнд ногдох ДНБ нь 1963 оны түвшинд эргэж очив.

 

Өмнө нь цэргийн эргэлт хийхэд оролцож байсан Уго Чавес 1998 онд Ерөнхийлөгчөөр сонгогдов.

 

2000 оноос сэргэж эхэлсэн газрын тосны үнэ Венесуэлийн эдийн засагт урьд өмнө үзэгдээгүй өсөлт авчран, Засгийн газар нь популист бодлого явуулсны үр дүнд эдийн засаг нь сайжирч, нийгмийн зарлагаа эрс нэмэгдүүлснээр ядуурал, нийгмийн тэгш бус байдал харьцангуй буурав. Чавес ядуучуудад туслах Боливарын хувьсгал буюу Зүүний социалист хөдөлгөөн эхлүүлж, улсынхаа Үндсэн хуулийг шинэчилжээ.

 

Төр засгийн бүх орлого газрын тосноос хамаарах болж, "Голланд өвчин”-д нэрвэгдэн, 2010 оноос хар алтны үнэ унаснаас эхлээд тус улс эдийн засгийн ээлжит хямралд буцаад өртлөө.

 

Байгалийн баялгийн үнэ цэнийн өсөлт нь тухайн улс орны улс төр, эдийн засгийн байгууллуудыг автоматаар бүх нийтэд үйлчилдэг болгодоггүй ажээ. 2013 онд хорт хавдраар нас барсан У.Чавесыг Дэд Ерөнхийлөгч Николас Мадура нь орлох болж, төдөлгүй явуулсан сонгуулиар 50.6 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр арай чүү сонгогдов.

 

2014 оны хавраас улс оронд бий болсон гэмт хэргийн өсөлт, авлига, хэт өндөр инфляц болон өргөн хэрэглээний бараа үргэлж хомсдох болсноос орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөлөө.

 

Сөрөг хүчний зохион байгуулсан сүрт жагсаалыг нухчин дарахад 40 гаруй хүн үрэгдэж, удирдлагыг нь баривчлав. 2015 оны арванхоёрдугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар сөрөг хучин парламентын олонх суудлыг авсан ч 2016 оны нэгдүгээр сарын 16-нд Н.Мадура улс орондоо "эдийн засгийн онцгой байдал" зарлаад, энэ онцгой нөхцөлд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг цугт нь өөрийн гарт төвлөрүүлсэн зарлиг гаргалаа.

 

Сонгуулийн маргааш нь өөрийн хүмүүсийг шүүх засаглалд томилсон учир сүүлийн долоон сард Венесуэлийн төр засгийн гурван том эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөөд байна.

 

Байгалийн баялгийн үнэ цэнийн өсөлт нь тухайн улс орны улс төр, эдийн засгийн байгууллуудыг автоматаар бүх нийтэд үйлчилдэг болгодоггүй ажээ.

 

ВЕНЕСУЭЛЭЭС АВАХ СУРГАМЖ

 

Байгалийн баялаг их, түүнийх нь олон улсын зах зээлийн үнэ огцом өсөх үед сул засаглалтай улс орнуудад улс төр, эдийн засгийн байгууллууд нь зөвхөн цөөнхийн төлөө л үйлчилдэг аж.

 

Венесуэлд авлига үргэлж л их байсан бөгөөд ялангуяа XX зууны эхээр газрын тосны том орд илэрснээс хойш төр засагт нь гүн гүнзгий нэвчсээр иржээ. Бүр 1970-аад оны эцсээр Ерөнхийлөгч Х.Алфонсо газрын тосыг "Чөтгөрийн шингэн” гэж нэрлэсэн нь эдүгээ өргөн хэрэглэгддэг үг болсон байна. Авлигын үзүүлэлтээрээ тус улс сүүлийн хориод жил дэлхийд сүүл мушгиж, 2015 он гэхэд л 168 орноос 158-д жагсав.

 

Ардчилал дангаараа хөгжил цэцэглэлтийг авчирдаггүй, харин ч ардчиллыг ашиглаад тодорхой улс төрийн хүчнүүд төр засгийн эрх авч яваандаа аль нэг хүний дарангуйлал тогтох магадлал өндөр аж.

 

Улс төр, эдийн засгийн бүх байгуулал нь цөөхөн хэсэгт биш, бүгдэд эрх тэгш үйлчилдэг болгоход онцгой анхаарах ёстой бөгөөд тэгэхийн тулд нийтийн засаглал буюу шийдвэр гаргах, түүний хэрэгжилтийг хянах, дүгнэхэд бүх иргэн оролцдог болох ёстой гэнэ.

 

Нийгмийн оролцоо нь маш өндөр, ард иргэд нь итгэл үнэмшилтэй, хүсэл эрмэлзэлтэй болсон улс оронд улс төрийн ардчилал үр өгөөжөө өгч эхэлдэг.

 

Тэгж чадсан улс оронд эдийн засгийн зохицуулалтыг төр засгаас илүү зах зээл нь гүйцэтгэж, хүн бүр ажиллан, түүнийхээ хэрээрээ үр шимийг нь хүртэж, улс орон нь хөгжин цэцэглэдэг ажээ.

 

Нийтлэгч Д.Жаргалсайхан

Эх сурвалж: http://jargalsaikhan.time.mn/78893

Чөтгөрийн шингэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани