Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бодит өсөлтийг дэмжсэн дотоод цэнэг

Бодит өсөлтийг дэмжсэн дотоод цэнэг

 

Монголын эдийн засаг эхний хагас жилд 1.4 хувиар тэллээ

Монголын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 1.4 хувиар тэллээ. Энэ өсөлтийг бүрдүүлэгч, ДНБ-ий орц тус бүрийг авч үзвэл хөдөө аж ахуй, уул уурхайн салбар өссөн. Тэр дундаа уул уурхайн салбар 7.3 хувиар дээшилжээ. Харин боловсруулах аж үйлдвэр, татварын орлого хумигдаж, эдийн засгийн тэлэлтийг доош чангаасан байна.

Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ уруудсан. Хэдхэн жилийн өмнө 10 мянган ам.доллар руу цойлж байсан зэсийн ханш өдгөө 5000 ам.доллараас дотогш орсон. Үнийн уналтын хувь хэдийнэ 60 хувийг давчихаад байна. Гэхдээ олборлолт тэлжээ. Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар алт, зэс, газрын тос зэрэг түүхий эдийн олборлолт 3.2-67.5 хувь дээшилсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тэр дундаа алтны олборлолт болоод орлого нэмэгджээ. Тиймээс үнэ унасан ч олборлолт, экспорт тэлсэн нь эдийн засгийг өсгөсөн байна. Өөрөөр хэлбэл, "ДНБ-ий өсөлтийг хангахуйц борлуулалт хийсэн” гэж Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан ярилаа.

Үүнээс гадна цаг уурын байдал таатай байгаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн. Улмаар хөдөө аж ахуй нь эдийн засгийн өсөлтийг тэтгэжээ. Энэ оны эцэс гэхэд монгол малын тоо толгой дөрвөн саяар өсөх урьдчилсан тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Мөн газар тариалангийн үйлдвэрлэл сэргэх төлөвтэй аж.

Оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 100 гаруй сая ам.доллараар өссөн. Ингэснээр ашгийн хэмжээ 709 сая ам.долларт хүрсэн. Гэхдээ худалдаа хумигдаж, экспорт 9.6, импорт 19 хувиар багасчээ.

Татварын системийн цогц шинэчлэлййн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж, урамшууллын тогтолцоо нэвтэрч эхэлсэн. Шинэ

Үнэ унасан ч олборлолт тэлсэн нь эдийн засгийг өсгөсөн

хуулийн үр шим ч эхнээсээ гараад эхэлжээ. Тодруулбал, нэмэгдсэн өртгийн албан татварыг (НӨАТ) дотоодын болон импортын бараа, үйлчилгээнд ногдуулдаг. Энэ оны эхний долоон сарын байдлаар хилийн чанадаас Монголыг чиглэх бараа, үйлчилгээний нийлүүлэлт хумигдсан. Үүнээс үүдэн импортын барааны НӨАТ татарчээ. Харин дотоодын бараа, үйлчилгээнд ногдуулсан НӨАТ-ын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өссөн байна.

Өнгөрсөн оны мөн үед 10 их наяд төгрөгийг шүргэж байсан мөнгөний нййлүүлэлт 15 орчим хувиар нэмэгджээ. Ингэснээр М2 мөнгөний нийлүүлэлт 11 их наяд төгрөгийг давжээ. Үүнтэй зэрэгцэн инфляци нам дор хэвээр байна. Хэрэглээний үнийн индекс долдугаар сарын байдлаар зургадугаар сарынхаас 0.6 хувиар буурсан. Харин жилийн дүнгээр 0.9 хувиар өссөн байна.

Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийн энэ оны төлөвийг сайнгүй хэмээх "төлөг” буулгаж байгаа. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй байгууллага ДНБ-ий өсөлт энэ оны эцэст нэг хувиас доошилно гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлсэн юм. Үүний зэрэгцээ шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг хэд хэдэн удаа танаж, өдгөө гурав орчим хувьд хүргээд байна. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн өсөлтийн удаашрал зөвхөн манайд бус эх дэлхийг нөмөрч байгааг үүнээс харж болно. Тэр дундаа уул уурхайгаар эдийн засгаа цэнэглэдэг улс орнууд илүүтэй өртөж байна. Тухайлбал, Монгол Улстай адил түүхий эдэд түшиглэсэн эдийн засагтай ОХУ-ын ДНБ энэ оны хоёрдугаар улиралд 0.6 хувиар агшсан. Мөн Казахстаны эдийн засаг энэ хугацаанд 0.1 хувиар өсчээ.

Уул уурхайн түүхий эдийн үнэ уруудаж, Монголыг чиглэх хөрөнгө оруулалт хумигдсан энэ цагт манай улсын эдийн засаг нэг хувийг давсан өсөлт үзүүллээ. Энэ нь гадаад хүчин зүйлээс илүүтэй дотоод нөөц, боломжоор цэнэглэгдсэн өсөлт болохыг шинжээчид хэлж байна.


 
 
Г.Байгал /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/
Бодит өсөлтийг дэмжсэн дотоод цэнэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани