Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Монголын геологи, хайгуул"-2014 чуулга уулзалтаар геологийн салбарын хөгжлийн төлөвийг шинээр хэлэлцэв

"Монголын геологи, хайгуул"-2014 чуулга уулзалтаар геологийн салбарын хөгжлийн төлөвийг шинээр хэлэлцэв"Монголын геологи, хайгуул 2014" чуулга уулзалт 2014 оны 3 дугаар сарын 20-21 -ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. 6 дахь жилдээ зохион байгуулагдсан уг арга хэмжээ Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болсон бөгөөд өмнех жилүүдээс илүү өргөн хүрээг хамарсан юм. Монголын геологийн холбоо ерөнхий зохион байгуулагчаар оролцож, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Геологи, эрдэс баялагийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын өрөмдпөгийн холбоо, Дорнодын хайгуулчдын холбоо,Геологич эмэгтэйчүүдийн клуб зэрэг байгууллагууд хамтран ажилласан юм. Геологич, хайгуулчид маань энэ удаагийн хурлаараа Монголын геологийн салбарын хөгжлийн төлвийг шинээр хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.
 
Т.МӨНХТЭГШ: ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАГДСАНААР ГЕОЛОГИЙН САЛБАР ЦОГЦООР ХӨГЖИНӨ
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны болоод Геологич эмэгтэйчүүдийн клубын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхтэгштэй ярилцлаа.
 
-Та энэ удаагийн чуулга уулзалтад геологич эмэгтэйчүүдээ төлөөлөн оролцож байна. Ямар үр дүн хүлээж байна вэ?
-Миний бие энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулах зөвлөлд геологич эмэгтэйчүүдээ төлөөлөөд оролцож байна. Манай геологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс бараг илүү шахуу байгаа. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй геологичдын тооны харьцаа 50:50 гэсэн үг л дээ. Тийм учраас л би геологич эмэгтэйчүүдээ нэгтгэсэн клуб байгуулая гэж бодоод 2011 онд санаачилга гаргаж, улмаар анхныхаа уулзалтыг хийж байлаа. Геологич бэлтгэдэг их, дээд сургуульд ажиллаж байгаа геологич багш нар дотор эрдэмтэн доктор, профессор эмэгтэйчүүд олон байна. Хээрийн нөхцөлд эрчүүдтэй мөр зэрэгцээд үүргэвчээ үүрээд алхаа бариад явж байгаа эмэгтэй геологичид ч их байгаа. Тэр утгаараа геологич эмэгтэйчүүд салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн зорилго дэвшүүлэн клуб байгуулсан юм. Цаашид клубээ өргөжүүлж холбоо болгох зорилготой байна даа. Геологич бид 6 дахь жилдээ хуран чуулж байна. Ямар ч байсан салбарынхаа ирээдүйн бодлого зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд олон чухал шийдвэр гарна гэдэгт найдаж байна.
 
-Ер нь чуулга уулзалтын ач холбогдол юундаа байдаг бол? Энэ удаагийн арга хэмжээний онцлогийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Монголын геологич, хайгуулчдын энэхүү чуулга уулзалтыг анх санаачилсан байгууллага гэвэл манай Үйлдвэрлэлийн геологичдын холбоо юм. Жилээс жилд улам ергежиж байна. Энэ жил илүү ергөн хүрээг хамарсан, өмнөх жилүүдтэй харьцуулбал илүү далайцтай, цар хүрээтэй чуулган болж байна. Энэ жилийн онцлог нь Монгол Улсын эрдэс баялагийг 2025 он хүртэл хөгжүүлэх бодлогыг УИХ-аас баталсан үед тохиож байгаад оршино гэж би хувьдаа үзэж байгаа. УИХ-аас баталсан энэхүү баримт бичгийн хүрээнд Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт бодлогынхоо дагуу орох юм.
 
Олзуурхууштай нь уг бодлогын баримт бичигт Үндэсний геологийн алба байгуулахаар тусгасан. Манай геологийн салбар сүүлийн 3 жил ерөнхийдөө уналтад орсон байлаа шүү дээ. Тэгэхлээр энэ жил царцанги байдал арилж, геологичид ажилтай болж улмаар салбар маань илүү хөгжинө гэж бодож байна. Өөрөөр хэлбэл улсын бүхэл бүтэн геологийн алба байгуулагдчихвал манай салбарын хөгжилд илүү ач холбогдолтой нь ойлгомжтой. Социализмын үед манай геологийн бодлого, үйл ажиллагаа цогц экспедиз маягтай байсан. ДорнодынГ экспедиз, Хөвсгөлийнх гэх мэт төрөлжсөн хэлбэртэй байсан. Харин зах зээлд орсноос хойш нөгөө төрөлжсөн экспедизүүд таран бутраад цогц ажил хийдэг биш энэ тэнд үйл ажиллагаатай болж хувирсан. Ийм тогтолцоо их буруу юм байна. Илүү хүндрэлтэй байдаг юм байна. Харин одоо геологийн ажил цогц явах боломжтой болж байх шиг байна. Цогц гэдэг нь ерөмдлөг нь явж байх ёстой. Геофизик нь ажиллаж байх ёстой. Эрэл хайгуул нь хийгдэж байх ёстой юм. Ийм цогц байж гэмээнэ сая геологийн ажил бүрэн түвшинд хүрнэ. Үндэсний геологийн алба байгуулагдвал цогц байдал эргээд сэргэнэ. Илүү эрчимжинэ. Ийм боломжтой болно. Энэ хүрээнд бид асуудлыг чуулга уулзалт дээр ярьж байна. Чуулга уулзалтын дараа мэдээж нэгдсэн зөвлөмж гарна. Тэр зөвлөмжөө дараа дараагиин ондоо хэрэгжүүлээд төр засгийн бодлогод тусгуулна.
 
Г. ГОНГОРЖАВ: ГЕОЛОГИЙН САЛБАР МОНГОЛЫГ ТЭЖЭЭНЭ
Химич, эрдэс судлаач, сэтгүүлч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гонгоржав.
-Та геологийн салбартай хэдэн жил ажил, амьдралаа холбосон бэ?
-Би 1960 онд МУИС-ийн химийн ангийг төгссөн хүн. Анх Геологийн төв лабораторийн Ураны минералогийн тасагт Гүрж мэргэжилтний харьяанд дагалдан инженерээр ажилд орж байлаа. Дараа нь Цагаан суварга, Бороо зэрэг уурхайнуудын эрдэс баялагийн шинжилгээнд оролцож байсан. Харамсалтай нь 15 жил болоод хордсон. Ингээд л мэргэжлээс шалтгаалах өвчний учир мэргэжлээ солиод эргэлт буцалтгүй сэтгүүлч болж билээ. А.И.Филатовагийн "Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь"-ийн гурван боть дээр 8 жил ажилласан. "Үнэн" сонинд шинжлэх ухааны чиглэл хариуцсан сурвалжлагчаар ч олон жил ажилласан даа. Бараг 15 жилээ тэнд өнгөрөөсөн юм байна. Дараа нь Шинжлэх ухааны академийн "Монголын нэвтэрхий толь"-д ахлах редактороор ажилласан. Гэхдээ миний амьдарлын 15 жил геологитой холбоотой. Эхлээд минерологоор эхэлсэн болохоор чулуугаа хаяж чаддаггүй юм. Хобби гэхэд түүнээс хавьгүй илүү.
 
-Таны ажиллах байх үеийн геологийн салбар, орчин үеийн геологийн үйл ажиллагааны хамгийн гол ялгаа нь юу бол?
-Тэнгэр, газар хоёр шиг ялгаатай. Нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалаад илүү өөр байна. Бидний үед уншиж судлах материад Орос хэлээр л хязгаарлагддаг байлаа. Одоо бол олон талтай, олон хэлбэртэй болж дээ. Багаж төхөөрөмж танигдахын аргагүй хувирч өөрчлөгдөж. Дэвшил юм даа. Ер нь бидний үеийн юм байхгүй болж. Орчин нь ч өөр болж. Бид хөгширсөн учраас тэр юм болов уу даа.
 
-Геологийн салбарын ач холбогдлыг та хэрхэн үнэлдэг вэ?
-Геологийн салбар Монголыг тэжээнэ. Харин байгалийн баялагт дуусдаг нэг асуудал бий. Ургамалтай адил ургах биш, малтай адил өсч үржих биш. Тийм учир маш болгоомжтой хямгатай хандах хэрэгтэй. Гадныханд яагаа ч үгүй өгөөд үрэн таран хийгээд үр хойчдоо юм үлдээхгүй болчих вий гэх айдас байна. Өөрийнхөө юмаа хийгээсээ гэж л голдуу бодож байдаг. Ураныг өдийд хөөцөлдөх хэрэг байна уу, үгүй юу? Ард түмэн хор холбогдлыг нь гүйцэд ойлгохгүй байх шиг байна. Энэ бол аюул. Зарим баялагаа үүцлэх хэрэгтэй байна. Авдраа бүгдийг нь уудлаад хаячихаар цаашид яах болж байна вэ? Нэг ийм юм миний сэтгэлийг ихээхэн зовоодог юм.
 
-Монголд уул уурхайн төрөлжсөн компаниуд олон байна. Өрөмдлөг, хайгуул, олборлолт гэх жишээтэй. Та уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж юу хэлэх вэ?
-Бидний чин сэтгэл мэднэ. Залуу геологичдод юуны өмнө эх орноо гэсэн үндэс угсаагаа гэсэн үзлийг шингээж өгөх ёстой. Эцэг өвгөдөөс минь үлдээсэн, ёстой шилэгдсэн нутаг орноо гэсэн ухамсарыг суулгаж өгөх хэрэгтэй. Гэхдээ бүр бага наснаас нь, цэцэрлэг, сургуулиас нь шингээхгүй бол хэцүү.
 
Л.ЛХАГВАСҮРЭН: ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛАА НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Дорнод аймаг дахь "Дун-Эрдэнэ" ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Лхагвасүрэн
 
-Мэргэжлийн хүний хувьд, ахмад геологичийн хувьд 6 дахь жилдээ зохиогдож буй энэ арга хэмжээнээс юуг хүсэн хүлээж байна вэ?
-Геологи, эрдэс баялагийн асуудал шинэ нөхцөл байдалд буюу шинэ орчинд хөгжих үү, эс хөгжих үү гэсэн чухал шатанд тулж ирсэн байна. Миний хувьд эрдэс баялагийн салбарт 40 орчим жил ажиллаж байгаа хүн л дээ. Энэ удаагийн арга хэмжээ өргөн цар хүрээтэй, нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг хамарсан чухал уулзалт болж байна. Хамгийн гол нь энэ үеэр юу яригдах ёстой вэ? Геологийн салбар, эрдэс баялагийн салбар манай улсын түүхэн үед эдийн засгийн тусгаар тогтнолыг авч явсан гэдэг асуудлыг ярих ёстой юм. Зарим хүний ойлголтоор бол эрдэс баялагийн салбарыг чирч явах салбар маань чирэгдэж яваа мэт байгаа юм.
 
Гэхдээ бидэнд шинэ нөхцөл байдлаа харж өргөн цар хүрээтэй явах байх гэсэн итгэл найдвар төрж байна. Энэ юугаар илэрч байна вэг гэвэл геологи, эрдэс баялагийн салбар маань манай орны тусгаар тогтнолын эдийн засгийн түүхий эдийн баазыг бэлтгэх, хамгийн гол нь Монгол орныхоо эрдэс баялагийг нээхээс гадна түүнийг судалж шинжлэх нь хамгийн чухал шүү дээ. Түүнээс биш судалж илрүүлчихээд заавал ухах, баялаг авах, орд газар эзэмших гэсэн асуудлаасаа бид аль болох татгалзах ёстой юм. Тусгаар тогтносон улс юм бол газар нутгаа судалж мэдэх ёстой. Мэдэхгүйгээр хөгжихгүй. 1000 байшин бариад хөгжихгүй. Үүнийг их зөв харах ёстой юм. Төр засаг үүнийг хар.ж байгаа юм билээ. Улс орны геологийн зураглал 1:50000-ны масштбатай хийгдсэн байна. Нийт газар нутгийн 30 хувь буюу 44 сая га талбай юм л даа, Үлдсэн 70 хувьд геологийн алх хүрээгүй, судалгаа хийгдээгүй гэсэн үг.
 
Гэхдээ 30 хувьд хийсэн судалгаагаар стратегийн ордууд буюу өнөөдөр улс орноо тэжээгээд байгаа томоохон ордууд илэрсэн. Өөрөер хэлбэл 30 хувийн эрэл хайгуулын дүнд олдсон хэдхэн орд газар нийт нийгмийн нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг эзэлж байна. Манай дарга нарын тавьсан илтгэлээс 780 гаруй мянган га талбай эдийн засийн эргэлтэд байна. Энэ бол нийт газар нутгийн 0.6 хувь. Бараг 1 сумын газар нутагтай тэнцэх газар нутгаас өнөөдөр улс орноо эдийн засгийн хувьд авч явж байна. Ийм учир судлах ажлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ийм л зүйлийг онцгой анхаарах ёстой.
 
-Чуулга уулзлалтаар шүүмжлэмээр зүйл ажиглагдав уу?
-Геологийн салбар, эрдэс баялагийн салбараа хөгжүүлсэнээр л улс орон хөгждөг. Бусад өндөр хөгжсөн орны туршлагаас хар л даа. Хамгийн том жишээ баримт бол газрынхаа баялагийн зөв судалж зөв тооцоолсон улс орон хөгжиж байгаа юм. Ингэж чадахгүй бол ерөөсөө улс орон бахь байдгаараа хараат байна. Ёстой л мэлхийний алхаагаар мөлхөнө гэсэн үг. Үүнийг л энэ хурлаас ярьж өөрчлөх болов уу. Хамгийн гол нь геологичдынхоо үгийг сонсох хэрэгтэй.
 
Онол практикийн бага хурал гэж сэдэв ярихаас илүү салбарыг яаж тууштай авч явж өргөжүүлэх вэ гэдэг л хамгийн чухал. Өнөөдөр зарим хүмүүс илтгэлдээ судалгаа хийх талбай иймхэн хувь гээд багахан хувь яриад зогсч байна шүү дээ. Үүнийг хэн ярих ёстой юм. Манай салбар авч явах ёстой юм. Бусад нь орон нутгийн хэрэгцээ ч гэх шиг. Бусад нь урт нэртэй хуулийн газар ч гэх шиг. Үүнийг геологийн салбар шийдэж байх ёстой. "Манай салбарт багахан газар оногдож байна. Түүнийг судална" гэсэн ийм болхи байдлаар асуудалд хандаж болохгүй. Бодож ярих хэрэгтэй.
 
 
Д.Болд
"Монголын геологи, хайгуул"-2014 чуулга уулзалтаар геологийн салбарын хөгжлийн төлөвийг шинээр хэлэлцэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани