Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төмрийн хүдрийн зах зээлд тохиож буй өсөлт нь ердөө “өглөөний нар”

Төмрийн хүдрийн зах зээлд тохиож буй өсөлт нь ердөө “өглөөний нар”

 

Долоодугаар сарын дунд үеэр төмрийн хүдрийн үнэ Хятадын Тянжины боомт дээр нэг тонн нь 58.8 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн тавдугаар сараас хойшхи хамгийн өндөр дүн бөгөөд энэ нь оны эхэн үеэс 37%-иар өссөн үзүүлэлт юм.

Зах зээлд төмрийн хүдрийн үнэ харьцангуй өссөн дүр зурагтай байгаа ч энэ нь богино хугацааных гэдэгтэй төмрийн хүдрийн экспортлогчид болон судлаачид санал нэгдэж байна. 

Энэ сарын эхээр дэлхийн төмрийн хүдрийн тэргүүлэх экспортлогч Австрали улс 2016 оны төмрийн хүдрийн үнийн таамгаа бууруулж байгаагаа мэдэгдсэн байна. Тус улсын Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны газар улирлын тайландаа төмрийн хүдрийн үнийг 45 ам.доллар байсныг ялимгүй бууруулж, 44.2 ам.доллар болгожээ.

2017 онд дундаж үнэ 55 ам.доллар/тонн байна гэсэн таамаг урьд нь дэвшүүлсэн байснаа 44 ам.доллар болгон бууруулжээ. Энэхүү бууруулсан таамаглал нь төмрийн хүдрийн үнэ оны эхний үеэс бараг 30 гаруй хувиар өсчихөөд буй үед гаргаж буйгаараа онцлог юм. Энэ оны эхний хагасын байдлаар төмрийн хүдрийн үнэ дунджаар 46 ам.доллартай байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13%-иар доогуур үнэлгээ юм. 

Хэдийгээр зах зээлд үнийн түвшин харьцангуй өндөр байгаа ч зах зээлийн суурь нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд эрэлтийн өсөлт сул, нийлүүлэлт нэмэгдсэн хэвээр байгааг тайланд дурджээ.

Иймд 2016 оны сүүл хагаст үнэ аажмаар буурах нь дамжиггүй болоод байна. 

"Рио Тинто” компанийн зүгээс Африкийн Гвиней улсад орших төмрийн хүдрийн үлэмж том төсөл болох 20 тэрбум долларын төсөв бүхий "Симандоу”-гийн бүтээн байгуулалтын ажлыг царцаах шийдвэрийг тус компанийн шинэхэн Гүйцэтгэх захирал Жан Себастъян Жак гаргасан юм.

Энэхүү шийдвэр нь төмрийн хүдрийн тухайд юу ч болж байсан үргэлж өөдрөг үзэл бодолтой байдаг өмнөх захирал Сэм Уолшийн үзэл баримтлалаас эрс өөр алхам байсан нь ихээхэн анхаарал татлаа.

"Рио Тинто” компанийн хувьд энэ онд Австралийн Пилбара дахь уурхайнуудаасаа нийтдээ 330 сая тонн төмрийн хүдэр олборлох зорилтоо бууруулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Оны эхний хагаст тус компани уг хэсгээс нийтдээ 160 сая тонн хүдэр олборложээ.

"Рио Тинто”-гийн хувьд нэгэнт өдий их хэмжээний нийлүүлэлтийг хямд өртгөөр хийж чадаж буй тул "Симандоу”-гийн үлэмж өртөг шаардсан төслийг үргэлжлүүлэх нь яг одоогийн нөхцөл байдалд тохиромжгүй санагдсан нь илэрхий.

"Симандоу” хэдийгээр асар том баялаг боловч нүсэр том бүтээн байгуулалт, Эболагийн болзошгүй аюул, зах зээлийн урт хугацааны нөхцөл байдал нь "Рио Тинто”-г "Симандоу”-гаа царцаахаас аргагүйд хүргэж буйг гадаадын хэвлэлүүдээр онцолжээ. Мэдээж энэ шийдвэр Гвинейн Засгийн газарт огтхон ч таалагдаагүй. 

Долоодугаар сарын 15-нд Хятадын эргийн боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц 104.5 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сараас хойшхи хамгийн өндөр дүн байв.Сүүлийн жилүүдийн үйл явцаас харахад Хятадын төмрийн хүдрийн агуулах дахь нөөц өсөх үед уг түүхий эдийн худалдааны үнэ буурч, нөөц буурах үед үнэ ханш нь эргээд өсдөг дүр зураг ажиглагджээ. Иймд зах зээлд үнэ буух хангалттай нөхцөл бүрдчихээд байна.

Macquarie банкны хувьд төмрийн хүдрийн үнэ зах зээл дэх мэдээллийн давлагаанаас үүдэн хийсвэр байдлаар багагүй хугацаанд өндөр үнэтэй байсан тухай тэмдэглэлээ. Тус банкны мэдээлж буйгаар энэ оны эхний таван сарын байдлаар тус улсын төмрийн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4%-иар буурсан байна. 

Австралийн Commonweatlh Bank-ны тооцоолж буйгаар энэ оны сүүл хагаст төмрийн хүдрийн дундаж үнэ 40-45 ам.доллар/тонн байхаар байна. 

Хятадын төмрийн хүдрийн хэрэглээ 2020 онд 1 тэрбум 26 сая тонн болж буурна гэж Timetric судалгааны байгууллагын тайланд дурджээ. Ийнхүү хэрэглээ буурахтай уялдан тус улсын төмрийн хүдрийн импорт 2020 онд 855 сая тонн болж буурахаар байна. Тус улсын импорт 2014 онд 932.4 сая тонн байсан юм.  Харин Хятад улсын төмрийн хүдрийн хэрэглээ нь 2015 онд 1 тэрбум 139 сая тонн байсан билээ.

"Morgan Stanley” банкны тооцоолж буйгаар энэ онд төмрийн хүдрийн зах зээлд 33.4 сая тонн нийлүүлэлтийн илүүдэл байх бол энэ тоо 2018 онд бүр 100 сая тоннд хүрэхээр байгаа ажээ. 

Австралийн Пилбара дахь 55 сая тонны хүчин чадалтай Roy Hill төсөл, "Вале”-гийн S11D төслийн өргөтгөл нь нийлүүлэлтийн илүүдэл улам бүр газар авч буй явдалд "гал дээр тос нэмэх”-ийн адилаар нөлөөлөхөөр байна. 

Хятад улсын хэмжээнд оны эхний хагаст 494 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9%-иар нэмэгдсэн байна. Харин гангийн үйлдвэрлэл өнгөрсөн зургадугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 1.7%-иар өсч, 69.47 сая тоннд хүрсэн бол эхний зургаан сарын хэмжээ 559.9 сая тоннд хүрсэн тухай тус улсын Статистикийн газар мэдээлжээ.

Оны эхний хагасын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийтдээ 2 сая 552 мянган тонн төмрийн хүдэр экспортолж 96.8 сая долларын орлого олсон бөгөөд энэ нь биет хэмжээний хувьд өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.4%-иар өссөн бол үнийн дүнгийн хувьд 15.4%-иар буурчээ. 

ЗЭСИЙН ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ САЙН БАЙГАА Ч,  КОМПАНИУД АШИГГҮЙ АЖИЛЛАСААР

Зэсийн хувьд зургадугаар сарын дунд үеэс долдугаар сарын дунд үеийн хооронд 12%-иар өсч Лондоны металын бирж дээр 5,032 ам.доллар/тоннд хүрчээ. 

Зэсийн хувьд энэ сард 5,000 ам.долларын босгоос ялимгүй дээш гарсан нь Хятадын эрэлт өсөх дүр зурагтай холбоотой байв. Энэ сарын эхээр Хятад, Японы Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх бод­лого баримтлах гэж буй талаарх мэдээлэл нь зэсийн зах зээлд эерэг нөлөө өгчээ.

Түүнч­лэн АНУ-ын ажлын байр­ны нэмэгдсэн үзүүлэлт шин­жээч­дийн таамаглаж байснаас илүү гар­сан нь зэсийн зах зээлд дэм боллоо. Америк долларын ханшийн сулралт ч зах зээлд үнэ дээшлэх нэг хүчин зүйл байлаа.

Гэвч зэсийн ханшийн байдал үйлдвэрлэгчдэд ашигтай ажил­лахад тун хүндхэн хэвээр байна. Зэсийн зах зээлийн урт хугацааны төлөв байдал эерэг байгаа ч энэ оны хувьд зэсийн үнэ өндөр савлагаатай байгаа нь зэс үйлдвэрлэгчдэд амар тайван үзэх чөлөө өгөхгүй байна. 

Монгол Улсын хувьд гэхэд энэ оны эхний хагасын байдлаар зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ багагүй хувиар нэмэгдсэн ч, орлогын хувьд буурсан нь зах зээлийн нөхцөл байдал манайд хэрхэн нөлөөлж буйг тод харууллаа. Оны эхний хагасын байдлаар Монгол Улс нийтдээ 817 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь биет жингийн хувьд өмнөх оны мөн үеийнхээс 23.1 хувийн өсөлттэй гарсан бол үнийн дүнгийн хувьд 21.1%-иар буурсан дүнтэй гарчээ. 

Чилийн төрийн өмчийн зэсийн компани Codelco-ийн хувьд зах зээлийн бууралтын улмаас тус компанийн үйл ажиллагаа ямар ч ашиггүй болсон тухай хэвлэлд мэдээлсэн байна. Тус компанийн захирал Нэлсон Пизарро "Компани гүн хямралтай байна. Үүнийг даван туулах ганц зам бол илүү үр ашигтай ажиллагааг нэвтрүүлэх явдал” гэж энэ сарын 7-нд мэдэгджээ. 

Зэсийн салбарын ертөнцөд сүүлийн үед өрнөсөн сонирхолтой үйл явдал бол "Рио Тинто” компани Папуа Шинэ Гвинейд орших зэсийн Пангуна зэс, алтны уурхай дахь эзэмшлийн хувиа тус улсын Засгийн газарт үнэ төлбөргүй өгөхөөр болсон мэдэгдэл юм. Зургадугаар сарын сүүлээр тус компани энэ тухайгаа алба ёсоор мэдээлсэн билээ.

Тодруулбал, уурхайн эзэмшлийн хувиа "Рио Тинто” Бугенвилийн автономит бүсийн Засгийн газар /Папуа Шинэ Гвинейн Засгийн газар 2005 онд Бугенвильд автономит эрх олгосон/ болон Папуа Шинэ Гвинейн Засгийн газарт шилжүүлэх юм байна. Тус уурхайн 54%-ийг "Рио Тинто” эзэмшдэг юм. Үлдсэн хувийг Папуа Шинэ Гвиней болон хувийн хөрөнгө оруулагчид эзэмшдэг байна.

Тус уурхайд ойролцоогоор 5.3 сая тонн зэс, 19 сая унц алтны нөөц байгаа гэсэн тооцоо бий. Энэхүү уурхайг олон жилийн өмнө ашиглаж байсан бөгөөд "Рио Тинто” Пангуна уурхайг дахин ашиглалтад оруулахад 10 тэрбум доллар шаардагдаж магадгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад голлон нөлөөлсөн бололтой. 

Зэсийн хувьд Macquarie банкны хувьд энэ оны үнийн таамгаа 4.1%-иар бууруулж, 4,690 ам.доллар/тонн болгоод байгаа юм. Харин ирэх оны үнийн таамгийг 9%-иар бууруулж 4,788 ам.доллар тонноор төсөөлжээ.

Гэхдээ зэсийн салбарт 2020 он гэхэд нэмж ердөө 6 төсөл ашиглалтад орохоор байгаа тухай CRU судалгааны байгууллага мэдээлжээ. Дээр нь үүнээс хоёр нь хойшлох магадлалтай байгаа аж. Чилийн Codelco компанийн таамаглаж буйгаар 2018 он гэхэд зах зээлд нийлүүлэлтийн хомсдол тохиох бол BHP 2019 оноос хомсдол эхэлнэ гэж тооцоолж байна.

Олон улсын зэсийн судалгааны төвийн (ICSG) мэдээлж буйгаар зэсийн зах зээлд энэ оны эхний улиралд 40 мянган тонны нийлүүлэлтийн илүүдэл байсан бөгөөд оны сүүлээр 56 мянган тонн нийлүүлэлтийн хомсдол нүүрлэнэ гэж таамаглажээ. Ийнхүү зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тухайд талууд харилцан адилгүй байр суурь илэрхийллээ.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БОГИНО ХУГАЦААНЫХ

Оюутолгой, Австрали дахь Olympic Dam зэрэг томоохон төслийн өргөтгөлийн хувьд 2020 оноос хойш нийлүүлэлт хийгдэх нь тодорхой байгаа юм. 

Коксжих нүүрсний гэрээт үнийг "Англо Американ” компани энэ оны гуравдугаар улиралд 92 ам.доллар/тонн байхаар хойд Азийн ган үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулсан тухай хэвлэлүүд мэдээллээ.

Энэхүү үнэ өмнөх улирлынхаас тонн тутамд 50 центээр буурсан үзүүлэлт юм. 

BHP коксжих нүүрсний олборлолтоо ирэх онд 44 сая тонн, 2018 онд 46 сая тоннд хүргэхээр зорьж байна. 

Коксжих нүүрсний гол үйлдвэрлэгчдийн нэг BHP Billiton компани ирэх гурван жилийн хугацаанд коксжих нүүрсний олборлолтоо 8%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Мөн тус компани Квийнсланд дахь нүүрсний олборлолтын зардлаа ирэх онд 9%-иар бууруулж 52 ам.доллар/тонн-д хүргэхээр зорьж байна. Өнгөрсөн хоёрдугаар улиралд тус компанийн нүүрсний борлуулалтын үнэ 90 гаруй ам.доллар байсан байна. BHP коксжих нүүрсний олборлолтоо ирэх онд 44 сая тонн, 2018 онд 46 сая тоннд хүргэхээр зорьж байна. 

Тус компани Энэтхэг, Хятадын эрэлтийн нөлөөгөөр коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэх таамгийг дэвшүүлжээ. BHP-ийн төсөөлж буйгаар Хятадын гангийн үйлдвэрлэл 2025 он хүртэл тасралтгүй өсөх бөгөөд үүний зэрэгцээ дэлхийн гурав дахь томоохон ган үйлдвэрлэгч Энэтхэгийн хувьд өсөлт нь тун эрчимтэй байна гэж үзэж байна.

Өнгөрсөн оны байдлаар Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн хүчин чадал 91.46 сая тонн байсан бол 2025 он гэхэд 300 сая тоннд хүрэхээр байгааг тус компани онцолжээ. Гэхдээ Энэтхэг улсын судалгааны зарим байгууллага тус улсын гангийн үйлдвэрүүд ихээхэн хэмжээний алдагдалтай ажиллаж буй нь хүчин чадлаа нэмэх боломжийг хазаарлана гэж үзэж байна.  

Түүнчлэн Хятадад нүүрсний уурхайнуудын ажиллах өдрийн хуваарийг жилийн 330 хоног байсныг 276 өдөр болгон цөөрүүлэх шийдвэрийг тус улсын Засгийн газар танилцуулсан нь нүүрсний худалдаа сайжирч, үнэ өсөх нэг нөхцөл болж байна.

Учир нь энэхүү алхам тус улсын дотоодын олборлолтыг хумиж, гадаад зах зээлээс илүү их нүүрс авах найдварыг шинжээчид болон олборлогчдод төрүүлж буй юм. Гэхдээ энэ шийдвэр үнэхээр бодит нөлөө үзүүлэх эсэх тухай хэлэхэд одоохондоо хэтэрхий эрт байна.

Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди төмөр зам болон орон сууцны бүтээн байгуулалт нь тус улсын гангийн хэрэглээг ирэх арван жилд хоёр дахин нэмэгдүүлэх тухай энэ сарын эхээр мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр 2025-2026 он гэхэд Энэтхэгийн гангийн хэрэглээ энэ жилийн 90 сая тонны үзүүлэлтээс өсч 210 сая тоннд хүрэх тооцоотой байна.

Мөн хугацаанд төмрийн хүдрийн хэрэглээ 360 сая тонн, коксжих нүүрснийх 140 сая тонн болно хэмээн тус улсын Гангийн яамны туслах нарийн бичгийн дарга Аббаси мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Энэтхэг улсын ДНБ 2032 он гэхэд 5 дахин өссөн байх тухай тэмдэглэжээ. 

Австралийн NAB судалгааны байгууллагын хувьд сүүлийн саруудад коксжих нүүрсний үнэ өссөн нь Хятадын барилгын салбар харьцангуй сэргэсэнтэй холбоотой гэж тайлбарласан байна. Гэхдээ үнийн өсөлт богино хугацааных бөгөөд цаашид аажимдаа үнэ ханш буурна гэдгийг NAB тэмдэглэжээ. Иймд NAB энэ оны хоёрдугаар хагаст коксжих нүүрсний дундаж үнийг тонн тутамд 89 ам.доллар, ирэх онд 84 ам.доллар байна гэж үзжээ.

Монгол Улсын хэмжээнд нүүрсний экспорт оны эхний хагасын байдлаар 9.6 сая тоннд хүрч 293 сая ам.долларын орлого бүрдүүлсэн нь биет жингийн хувьд өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.5%-иар нэмэгдсэн бол орлогын хувьд 5.3%-иар буурчээ. 

The Mongolian Mining Journal /2016.07 №092/

Төмрийн хүдрийн зах зээлд тохиож буй өсөлт нь ердөө “өглөөний нар”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани