Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дампуурлаа зарласан "МОНГОЛ ГАЗАР" Орхон голыг бохирдууллаа ч хариуцлага хүлээхгүй

Дампуурлаа зарласан "МОНГОЛ ГАЗАР" Орхон голыг бохирдууллаа ч хариуцлага хүлээхгүй

 

"Монгол газар” болон түүний охин компани болох "Эм Жи Эйч” компанийн туслан гүйцэтгэгч компаниудын балгаар Орхон гол бохирдож, улаанаараа эргэж байгаа тухай сурвалжлагыг бид цувралаар хүргэсэн билээ.

 

Өнгөрсөн оны буюу 2015 оны нэгдүгээр сарын 20-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2365 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсныг нь зарласан "Монгол газар” компани өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз нэрийн дор Орхон голыг өнөөдөр ч бохирдуулсаар байна. Дампуурсаныг нь улсын хэмжээнд зарласан компани ‘Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа” гэх нэрийн дор хууль бус үйлдэл хийж, байгаль, дэлхийг бохирдуулж, Монголын төрд молиго үмхүүлж байгааг холбогдох эрх бүхий яам, тамгын газрынхан мэдэж байгаа эсэх нь сонин байна.

 

"Монгол газар” ХХК-ийн дампуурлыг эргэн сануулбал, тус компани нь татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гаднын улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхэлсэн. Эдгээрийг төлөх чадваргүй болсон учраас 2014 оны наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн юм.

Улмаар дампуурлын хэрэг үүсгүүлэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс 2015 оны нэгдүтээр сарын 20-нд "Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон. Үүний дараа тус компаниас авлагатай аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргах учиртайг мэдэгдэж байв. Шүүхэд "Монгол газар” компанийн нэр дээр 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн нь тус компанийг дампуурахад хүргэсэн юм. Ингэснээр өнөөг хүртэл тус компанийг үйл ажиллагаа явуулах эрхээ эрх зүйн хүрээнд үргэлжүүлж байгаа гэх мздээлэл тодорхойгүй байгааг дурдах хэрэгтэй.

 

ТЭД ЯМАР МОЛИГО ҮМХҮҮЛСЭН БЭ
Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дахин сэргээгдсэн эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МХЕГ, Ашигт малтмалын газар, орон нутгийн удирдлага зэрэг мэргэжлийн байгууллагуудтай уулын ажил, байгаль орчны үнэлгээ, ашигласан талбайд үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ гэх мэт тодорхой эрх, үүргийн таван талт гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгвэл "Монгол газар” компани уулын ажил, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгээгүй, ашиглалтын талбайн шавыг тавиулалгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, цаашлаад ажлаа туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэж байгаа юм. Энэ нь нөхөн сэргээлт болоод байгаль орчинтой холбоотой бүхий л ажлын хариуцлагыг туслан гүйцэтгэгч компаниудад тохож үлдээх гэсэн башир арга гэлтэй.

Өнгөрсөн онд өөрийн эзэмшлийн талбайдаа туслан гүйцэтгэгч 24 компани оруулан, алт олборлуулж байсан бол энэ онд 14 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэхдээ Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эзэмшиж буй талбайгаа 14 компанид хуваан өгч, аймгийн мэргэжлийн хяналтын газрынханд "Эдгээр туслан гуйцэтгэгч компаниуд өөрсдийн ашиглаж байгаа талбайгаа нөхөн сэргээнэ” хэмээж байна. Тус талбайд олборлолт хийгээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэг ам.метр талбайд ч нөхөн сэргээлт хийгээгүйг МХЕГ-ын Уул уурхай, албаны дарга Н.Батбаяр онцолж байсан. Энэ нь "Монгол газар” компани ашиглалтын талбайдаа тогтоогдсон алтны нөөцийн үлдэгдлээ аваад, нөхөн сэргээлт, бусад хариуцлагыг туслан гүйцэтгэгчдэд үлдээхээр санаархаж буйн тод жишээ. Үүнээс гадна МХЕГ, БОАЖЯ тэргүүтэй Монголын төр засаг Орхон голын бохирдол, хөрсний эвдрэл, элдэв хорт бодис тархах гэх мэт зүйлсийн хариуцлагыг эрх зүйн чадамжгүй, дампуурсан "Монгол газар”-аас нэхэх үү, гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус туслан гүйцэтгэгчдээс шаардах уу. Одоогоор тодорхой байгаагаар "Монгол газар” компани Монголын төрд туслан гүйцэтгэгч гэсэн нэрээр молиго үмхүүлчихээд байна.

 

Б.ГАНБОЛД: ДАМПУУРСАН КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БИШ

Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Б.Ганболдтой холбогдож дампуурлаа зарласан компани бусад компаниар ажлаа гүйцэтгүүлэх эрхтэй байдаг эсэх талаар тодрууллаа.

-Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцсон шийдвэр гарсан компанийг дампуурсан гэж ойлгох нь зөв үү?

-Өөрийн хөрөнгийн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцно гэдэг нь тухайн компани, аж ахуйн нэгж дампуурсан гэсэн үг.

-Төлбөрийн чадваргүйд тооцсон тухай шүүхийн шийдвэр нь гарсан аж ахуйн нэгж, байгууллага бусад аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгүүлж болох уу?

-Эрх зүйн хувьд чадамжгүй болсон, дампуурсан компанитай байгуулсап гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Асуудал үүслээ гэхэд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас хариуцлага нэхэх боломжгүй болно.

-Дампуурлаа зарласан нэг компани ашиглалтын тусгай зөвшөөрлийнхөө талбайд 14 туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус уу?
-Дампуурлаа зарласан компанитай байгуулсан бүх гэрээ хүчин төгөлдөр бус. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд энэ талаар тодорхой заасан байгаа. Тодруулбал, дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж, хийсэн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус.

-Дампуурсан ч өмнө нь авсан байсан тусгай эрхийнхээ талбайд ашиглалт явуулж байгаа тохиолдолд төр, холбогдох яам, тамгын газар тус компаниас хариуцлага нэхэх боломжтой юу. Тодруулбал, байгаль орчны нөхөн сэргээлт хийхийг шаардах, нөхөн төлүүлэх гэх мэт?
-Эрх зүйн хувьд боломжгүй. Шүүхээс төлбөрийн чадваргүйг нь тогтоосон, эрхээ дахин сэргээгүй тохиолдолд эрх зүйн ямар нэг хариуцлага хүлээлгэх боломжгүй.

 

"МОНГОЛ ГАЗАР" КОМПАНИ ГАНЦХАН ОРХОН ГОЛЫГ БОХИРДУУЛААГҮЙ 

"Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаяр нь алтны ордын 10 лиценз эзэмшигч байсан бөгөөд үүнийхээ тавыг "Хадгаламж” банкинд алдсан гэдэг. Олон-Овоотод зургаан орд эзэмшдэг байснаас тавыг нь өрөндөө өгч өөртөө 82 га талбайтай ганц ордоо авч үлдсэн. Түүний "Олон овоот гоулд” ХХК нь Өмнөговийн Мандал-Овоод 2051 га талбайд лицензтэй. Сүүлчийн лицензийн хугацаа нь 2039 оны долоодугаар сарын 20-нд дуусах ба жилийн төлбөр нь 30768 ам.доллар гэнэ. Үлдсэн дөрвөн лиценз нь "Монгол газар” ХХК-ийн Архангайн Булган, Цэнхэр, Баянхонгорын Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 1142 га талбай бүхий алтны орд. 2033 оны хоёрдугаар сарын 13-нд сүүлчийн лицензийн хугацаа дуусах эдгээр алтны орд дөрвүүлээ "Голдман Сакс Интернэшил"-ийн барьцаанд байдаг гэгддэг. МХЕГ болоод бусад албаны байгууллагынхан тус компани байгалиас алт олборлож, хөлждөг ч нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын тал дээр нойл заадаг хэмээж буй. Ашиглалтын лиценз авсан газар бүртээ нөхөн сэргээлт хийдэггүй, овоолсон шороо, ухаж, онгичсон газар үлдээдэг байна.

 

Эцэст нь, Орхон голын эхийг бохирдуулагчдыг Засгийн газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд хэчнээн зарлаад яаж ч чадалгүй өнөөдрийг хүргээд байна. Зарим жишээ дурдъя. Урсгал ус улаан шороогоо хэчнээн километр урсаад ч цэвэрлэж дийлэхгүй бохирдож, загас жараахай нь үй олноороо устаж, ургамал, хөрс нь бохирдож, гэмтээд байгааг мэргэжлийн байгууллагынхан шүүхийн өмнө хэчнээн батлаад ч "Монгол газар”, "Алтандорнод Монгол” зэрэг компанитай холбоотой хэрэг хэрэгсэхгүй болж байв. Үүний дараа дээр компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх Засгийн газрын захирамж хүртэл гаргаж, холбогдох яамныхан дээрх компанийнхныг учирлаж аргадаад ч тусыг эс олсон. Өнөөдөр ч тэд зөвхөн Орхон голыг бус тухайн орон нутгийн байгаль орчин, хөрс, ургамлыг хамтад нь бохирдуулсаар байна. Шулуухан хэлбэл, ашигт малтмалаар хөлжигч "Монгол газар” тэргүүтэй компаниуд хэтэрхий даварч байна. Тэдэвд хариуцлага хүлээлгэх, шударга төр үгүйлэгдэж байна. Орхон гол, уснаас үнэтэй алтны компанийн эрх ашиг гэж байдаг гэж үү, эрхэм түшээд ээ.



Б.ЭНХМАРТ
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"

Дампуурлаа зарласан "МОНГОЛ ГАЗАР" Орхон голыг бохирдууллаа ч хариуцлага хүлээхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани