Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн та үнэний талд зогсох ёстойгоо мартаа юу?

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн та үнэний талд зогсох ёстойгоо мартаа юу?

 

Шүүхийн  байгууллага  шударга үнэнийг дэнсэлдэг, үнэнийг ялагчийн байр суурин дээр бат ноттой гаргаж ирж чаддаг тийм л газар байх ёстой. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, тэрдундаа шүүгч Н.Дуламсүрэн шүүхийн шийдвэрийг гаргахдаа худлыг үнэний дээр гаргаж, шийдвэрээ гаргадаг уу гэсэн асуултыг тавихад хүргэсэн анхаарал татсан мэдээллийг уншигч танд хүргэж байна.

"Демси Трейд” ХХК  нь Ашигт малтмалын газрын сонгон шалгаруулалтын комиссоос 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр зарлагдсан Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдын СШ 6-7 талбайд хайгуул хийх сонгон шалгаруулалтад 1.119.703.99  /нэг тэрбум нэг зуун арван есөн сая долоон зуун гурван мянга ерэн  есэн/ төгрөгөөр үнийн санал өгч ялсан байдаг.  Уг тендерийн сонгон шалгаруулалтад 9 компани өрсөлдөж, "Демси Трейд” ХХК нь техникийн саналын оноогоор 35, үнийн саналаар 50 оноо авч, нийт 85 оноотойгоор СШ 6-7 талбайд хайгуул хийх сонгон шалгаруулалтад шалгарсан талаар сонгон шалгаруулалтын комиссын 2016  оны 4 дүгээр сарын  12-ны өдрийн №6 тоот дүгнэлт гарсан байдаг.

Улмаар 2016 оны  4  дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдлээ албан ёсоор авахаар очиход "танай компаниас хүн ирж авсан” гэх хариуг өгч, тендерийн ялагч  "Демси Трейд” ХХК-ийнхныг мэл гайхахад хүргэжээ. Учир нь   бодит байдал дээр  "Демси Трейд” ХХК –иас очиж мэдэгдэл авсан хүн байхгүй тул чухам юу болоод хэн хэний өмнөөс очоод мэдэгдэл аваад, чухам юу болоод байгаа вэ гэдгийг нэн даруй шалгаж, сонгон шалгаруулалтад ялсан тухай албан ёсны бичгийг "Демси Трейд” ХХК-д албан ёсоор өгнө үү гэсэн агуулга бүхий 56 тоот хүсэлтийг тус компанийн зүгээс ХШҮСМХ-т хүргүүлсэн байдаг.

14060420_1776856312555242_920834227_o14102126_1776856332555240_1477172002_n"

АМГ-ын кадастрын хэлтсийн даргын 2016  оны  4  дүгээр сарын 19-ний 6/2457 тоот дугаартай албан тоотоор "Демси Трейд” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдын Сайр уул нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар мэдэгдсэн мэдэгдэл гарсан байдаг. Улмаар тусгай зөвшөөрөл олгох журмын 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт "…төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтад шалгарсан тухай харин бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдээллийг хүргүүлнэ…” гэж  заасан заалтындагуу "Демси Трейд” ХХК-ийн менежер Оргил гэх хүнд мэдэгдлийг 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн гэх байр суурийг илэрхийлдэг. Харин "Демси Трейд” ХХК-ийн зүгээс бол мэдэгдлийг аваагүй гэдгээ албан ёсоор хэлж ярьж байгаа тул тендерийг явуулсан төрийн байгууллагын зүгээс эргээд нягталж шалгах зүй ёсны шаардлага гарсан байгаа юм.

Улмаар "Демси Трейд” ХХК-д Оргил гэж менежер ажилладаггүй болох нь тодорхой баримтуудаар тогтоогдсон байдаг. Тухайлбал, сонгон шалгаруулалтад ирүүлсэн "Демси Трейд” ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалын 10 дугаар хуудсанд 2016 оны нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалтын /ажил олгогчийн нийгмийн даатгалын бүртгэлийн дугаар 290000099/ бүртгэлд менежерээр Оргил гэх /ЦЖ81112076 регистрийн дугаартай/ хүн эхнээсээ байгаагүй байдаг. Мөн Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс авсан нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаанд ч, нөгөөх Оргил гэж хүн 1995  оны 1 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд "Демси Трейд” ХХК-д ажиллаж байгаагүй нь бүрэн тодорхой болсон байдаг. Тэгэхээр Оргил гэж хүний тухайд эхнээсээ тэс өөр сэдэл санаагаар төрийн байгууллага дээр очиж мэдэгдлийг авч, "Демси Трейд” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан байгаа юм. Оргил гэж этгээд нь сүүлд хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө ч тэр талаараа хэлсэн байдаг. Тодруулбал, "Демси Трейд” ХХК-ийн захирлаас тодорхой авлага байсан учир, барьцаа болгож өөртөө авах гэсэн үндэслэлээр  тендерийн ялагч компанийг дур мэдэн төлөөлж, хууль зөрчин төрийн байгууллагаас мэдэгдлийг авсан гэдгээ Оргил гэгч нь өөрөө хуулийн байгууллагад өчсөн байдаг.

Зүй нь бол төрийн байгууллага нь тендерийн албан ёсны ялагч компанид өгөх ёстой мэдэгдлийг тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгөх ёстой юм. Тиймээс ч ХШҮСМХ нь "Демси Трейд” ХХК-ийн зүгээс гаргасан хүсэлтийг хянаж үзээд, гаргасан санал дүгнэлт нь "Демси Трейд” ХХК-ийн талд байдаг. Тодруулбал, 1.КАДАСТРЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН 2016  ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 286 ДУГААР ШИЙДВЭРИЙН ДАГУУ  "Демси Трейд” ХХК-Д ХҮРГҮҮЛСЭН 2016  ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН МЭДЭГДЛИЙГ ТУС КОМПАНИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАРДУУЛЖ ӨГӨӨГҮЙ ГЭСЭН САНАЛ ДҮГНЭЛТЭД ХҮРЛЭЭ.

2.”ДЕМСИ ТРЕЙД” ХХК-Д СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ШАЛГАРСАН ТУХАЙ МЭДЭГДЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРМЫН ДАГУУ ХҮРГҮҮЛЭХ, ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ гэсэн дүгнэлтийг 2016 оны  5 дугаар сарын 9-ний өдөр  гаргасан байдаг.

Улмаар уг дүгнэлтэд үндэслэсэн Ашигт малтмалын газрын албан даалгавар 2016 оны  5 дугаар сарын 9-ний өдөр  Кадастрын хэлтэст хүргэгдсэн байгаа юм.  Харин  "Демси Трейд” компани нь уг хууль ёсны дүгнэлтийн дагуу сонгон шалгаруулалтад ялсан тухай мэдэгдлээ хүлээн авч улмаар тендерийн үнийн саналын зөрүү болох мөнгийг Төрийн банкин дахь АМГ-ын данс руу шилжүүлснийг дараах баримт батлаж байгаа юм.

14054814_1776856342555239_14247185_n

14102017_1776857582555115_1590231321_n

14111939_1776857345888472_132403037_n

Тэгэхээр эндээс харахад төрийн байгууллагын зүгээс сонгон шалгаруулалтад ялалт байгуулсан тухай мэдэгдлийг гаргаж өгөхдөө тухайн компанийн албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчид албан ёсоор гардуулж өгсөн бол асуудал ерөнхийдөө ингэж даамжрахгүй байж болох байсан харагдаж байгаа юм. Гэхдээ тэгээд АМГ-ын зүгээс нөхцөл байдлыг эргэн харж, хууль ёсны дүгнэлтийг гаргасан нь сайн хэрэг.

Гэвч энэ хооронд чоно борооноор гэдэг шиг юм болсон байгаа юм. Учир нь дээрх тендерт оролцогчдын нэг "Үнэнч анд” ХХК-ийн зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юм. Тус компанийн зүгээс үзэхдээ АМГ-аас "Демси Трейд” компанид хоёр дахь удаагаа хүргүүлсэн албан бичиг нь хууль бус гээд өөрсдийгөө тендерийн ялагч болох ёстой гэсэн байдаг. Хачирхалтай нь шүүх нэхэмжлэл гаргасан "Үнэнч анд” компанийн талд шийдвэрээ гаргасан байгаа юм. Уг нь бол тендерт оролцсонм 9 компаниас техникийн болоод үнийн саналаараа эхнээсээ илүү байж, ялагчаар тодорсон компани нь "Демси Трейд”. Харин өөрийгөө тус компанийн менежер гэж ойлгуулсан О.Оргил гэгч этгээдэд АМГ-ын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Пүрэвжав итгэж, улмаар О.Оргилоор холбогдох баримтад гарын үсэг зуруулж, улмаар мэдэгдлийг хүргүүлсэн гэх ойлголттой үлдсэн нь асуудлыг буруу тийш нь чиглүүлж, тендерийн албан ёсны ялагч компанийг ялагдахад хүргээд байгаа юм.

Тэгэхээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хийгээд хуралдааныг даргалагч шүүгч Н.Дуламсүрэн өөрийн гаргасан шийдвэрийнхээ талаар тайлбар хийх хэрэгтэй болов уу. АМГ өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрч, хууль ёсны дүгнэлт гаргасан байхад шүүхийн байгууллага "Үнэнч анд” компанийн талд шийдвэрээ гаргасан нь үнэхээр хачирхалтай байгаа юм. Шүүхийн байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харах хэрэгтэй байгааг дээрх мэдээллүүд харуулж байгааг эцэст нь тэмдэглэе.

14081396_1776856402555233_290436629_n

14112055_1776856455888561_1937898317_n

14089610_1776856465888560_1915718008_n

14111803_1776856472555226_2003615636_n

14112126_1776856482555225_1908742038_n

14088936_1776856809221859_1724482544_n

14089498_1776856819221858_1538569068_n

14054881_1776856875888519_812550925_n14055571_1776856949221845_2043521973_nЭх сурвалжийн линк: http://www.shuurhai.mn/123003

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн та үнэний талд зогсох ёстойгоо мартаа юу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани