Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бороогийн уурхай

 

Бороогийн уурхай

Тойм

 


Сентерра Гоулд нь 1979 оноос хойшхи Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн явцадтохиосон гадаадын томоохон хөрөнгө оруулалтаар боссон Бороогийн алтны үйлдвэрийг бүхэлд нь эзэмшдэг.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 110 км зайд орших Бороогийн уурхай нь 2004 оны 3-р сарын 1-ний өдөр эдийн засгийн үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд оны эцэс гэхэд 245,000 унци алт (ашиглалтад оруулах үед олборлосон алтыг оролцуулан) олборлосон байна.

2010 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар уг төслөөс нийт 1.5 сая унци алт гаргасан байна. Исэлдсэн хүдрийн нөөц шавхагдсаны улмаас 2010 оны 11-р сард ил уурхайн олборлолтын ажил зогссон байна.

Бороогийн боловсруулах үйлдвэр нь одоо байгаа хүдрийн овоолго дах хүдрээ боловсруулж дахин 2 жилийн хугацаанд ажиллана. Гацуурт төслийн эцсийн зөвшөөрлийг авахаар хүлээж байх хугацаандаа үйлдвэрээр бага агуулгатай хүдрээ боловсруулж үйлдвэрлэл явсаар байна. Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл олгох хүртэл Нуруулдан уусгах төслийн боловсруулах үйлдвэр түр зогсолтын байдалд байна.

Бороогийн алтны орд 2.5х1.5 ом хавтгай, ерөнхийдөө тэгш талбайд оршдог. Талбайгаар өргөнөөрөө 400 хүртэл метр, зузаанаараа 10-30 метр бүхий хэд хэдэн эрдэсжсэн бүс тааралддаг.

Хэдийгээр Бороо нь дэлхийн харьцангуй алслагдсан бүс нутагт оршдог ч одоо байгаа дэд бүтцэд ойр байршилтай. Жилийн бүх улиралд ашиглагддаг Улаанбаатар – Эрхүүгийн засмал зам уурхайгаас 3 км зайд байдаг. Улаанбаатарыг Оросын Эрхүү, Хятадын Бээжин хотуудтай холбодог Монголыг нэвт гарч өнгөрдөг төмөр зам уурхайгаас 20 км зайд орших Баруунхараагаар дайрч өнгөрдөг.

 

Үйлдвэрлэл ба нөөц

Үйлдвэрлэл ба нөөц


Үйлдвэрлэл 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012
Нуруулдан уусгалтын олборлосон хүдрийн тонн (000) 3,601 3,629 3,481 1,694 0 143
Олборлосон хүдрийн тонн (000) 145 1,884 2,865 3,082(4) 2,362 2,416 2,913 2,399 0 907
Боловсруулсан хүдрийн тонн (000) 113 1,850 2,231 2,387 2,549 2,496 2,077 2,466 2,340 2,382
Үйлдвэрийн тэжээлийн дундаж агуулга
(гр/тонн)
2.9 4.5 4.2 4.3 3.6 2.7 2.6 1.38 1.1 1.3
Металл авалт (%) 97.0 93.7 91.5 87 85.3 77.7 72.9 71.8 68.9 64.0
Цутгасан алтны унци (1) (2)
(000s)
4 218 286 283 255 193 151 111 59 72

































1.  100%-ийн үндсэн дээр, 2007 оны 10-р сарын 17-ны өдрөөс эхлэн Сентеррагийн хөрөнгийн хувь 100% болсон.

2.  2003, 2004 онд цутгасан алтны хэмжээнд 2003 оны 12-р сар, 2004 оны 1 ба 2-р сард явуулсан ашиглалтын өмнөх үйлдвэрлэлийн хэмжээг тусгасан.

3.  GAAP бус тооцооллоорх нийт бэлэн мөнгөний зардал

 

 

 

Нөөц ба баялаг

Бороогийн алтны нөөц болон баялгийг 2010 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар тооцоолсныг дараах хүснэгтэд үзүүллээ.


Тонн
(000s)
Агуулга
гр/т

Агуулагдаж буй алт
Унци
(000)








НӨӨЦ





Баттай 8,767
0.8
215
Бодитой 891
2.9
83
Нийт нөөц 9,658
1.0
298







БАЯЛАГ





Баттай 452
2.2
32
Бодитой 4,464
1.5
210
Нийт баттай ба бодитой баялаг 4,916
1.5
242
Боломжтой баялаг 7,323
1.0
233
 

 

Уурхайн олборлолт ба Тээрэм

Уурхайн олборлолт



Бороогийн уурхай нь ил аргаар өдөртөө 7 мянга орчим тонн хүдрээр үйлдвэрийг тэжээх хүчин чадалтайгаар байгуулагдсан. Олборлолтын хэмжээ 2006 онд өдөрт 42 мянган тонн байсан нь 2007 онд 35 мянга, 2008 онд 12 мянга хүртэл буурсан.

Уурхай нь 2 ээлжээр 12 цагаар 7 хоногийн өдөр бүр ажилладаг. Хүдэр бүхий талбайд тэсэлгээний цооногийг өрөмдлөгийг 3 ш эргэлт-цохилттой 114 мм-ийн өрмөөр 4.25х3.7 метрийн тороор 5.5 м гүнтэй өрөмдсөн. Хаягдлыг илүү том диаметраар илүү өргөн бөгөөд гүн цооногоор өрөмдсөн. Тэсэлгээний тов оврын ачаанйы машинаар тэсэлгээний цооногуудыг аммоны нитрат ба түлшний тосны хольцоор (АНФО) цэнэглэж цахилгаан бус тэсэлгээний системээр тэсэлж байсан. Нойтон хэсэгт эмульсэн тэсэлгээний бодис ашиглаж байсан.

Олборлолтыг 5 метрийн мөргөцөгөөр гүйцэтгэсэн. Хүдэрт болон хаягдалд 2-оос хагас метрийн хэмжээтэй хоёр зүсэлт хийсэн. Ил уурхайн хананд 5 метрийн өргөнтэй мөргөцөгийг уурхайн нэг мөргөцөг алгасан (10 м босоо) үлдээсэн.

Тэсэлсэн хөрсийг 2 экскаватор, 8 ш 50 тонны даацтай өөрөө буулгагчаар ачиж тээвэрлэсэн. Хуулсан хаягдал материалыг дан карьертай залгуулан хаягдлын овоолгод хуримтлуулна.

Үүнээс гадна хүдрийг ачих, холих ажилд хүнд даацын хоёр ачигч, уурхайн үйлчилгээний ажлуудад 3 шоо метрийн экскаватор, хаягдлын овоолго болон мөргөцгийн ажилд 3 ш гинжит бульдозер, замын болон мөргөцгийн улыг тэгшилэх ажилд 2 ш грейдер ажиллаж байна.

Ил уурхайд гүний ус илэрсэн. Эмульсийн төрлийн тэсэлгээний бодис ашиглан тэсэлгээ хийх шаардлагатай болсон ч усыг шүүрүүлэх ихээхэн ажил шаардагдаагүй. Өрмийн цооногийн талаарх мэдээлэлд тасралтгүй ундарч дүүргэх бус салангид perched lenses хэлбэрээр ус илэрч магадгүй гэж тэмдэглэсэн байна.

Ил уурхай дах хүдрийн агуулгын хяналтыг тэсэлгээний цооногоос дээж авч агуулгаар нь ангилдаг. Тэсэлгээний цооногийн дээжлэлтийн дүнг Улаанбаатар хот дах лабораториор хийлгэдэг ба янз бүрийн агуулгын хил хязгаарыг тодорхойлж сар бүрийн олборлолтын хэмжээг тогтоох зорилгоор хүдэр хяналтын загвар болгон нэгтгэдэг.

Тээрэм



Бороогийн хүдэр боловсруулах үйлдвэр нь бутлах, нунтаглах, гравитациар баяжуулах, алтыг цианидад уусгаж нүүрсэнд шингээх (CIP) зэрэг циклүүдээс бүрдэх өргөн хэрэглэдэг загвараар ажилладаг. Хацарт бутлуураар хүдрийг  100% 20 см-ээс бага хэмжээтэй бутлана. Буталсан хүдрийг хагас өөрөө нунтаглагч 8,5 м диаметртэй тээрэмд шууд өгөх ба мөн зарим хэсгийг нь нөөц хүдрийн овоолгод хуримтлуулна. Энд овоолсон хүдрийг бутлуур засвартай байх үед тээрмийг тэжээхэд ашигладаг. Гидроциклон нь нунтаглалтаас гарч буй зутанг 2 урсгалд хувааж ангилах ба доод урсгал буюу элсийг бөөрөнцөгт тээрэмд гүйцээн нунтаглана. Энэ урсгалын 17%-ийг гравитацийн аргаар баяжуулдаг бөгөөд энэ циклд 750 мм-ийн диаметртэй 2 ширхэг Нельсон баяжуулах төхөөрөмжийг ашигладаг. Гравитацийн аргаар авсан алтны баяжмалыг Акашиа реакторт оруулан өндөр концентрацитай цианидын уусмалд уусгаж боловсруулдаг.

Гидроциклоны дээд урсгал буюу халиаг өтгөрүүлэн шахсан агаар өгөлттэй уусгалтын 2 ган, мөн нүүрсэнд шингээх шингээлтийн (CIP) 6 гангуудад дамжуулан боловсруулна. Уусгалтын дамжлагад ууссан алтыг идэвхижүүлсэн нүүрсний гадаргууд шингээж адсорбциор авна. Дараа нь нүүрснээс алтыг десорбциор салгаж уусмал байдалд оруулна. Энэхүү алтаар баяжсан уусмалаас алтыг электролизийн аргаар ялган авдаг. Үүний дараа алтыг хайлуулж гулдмай болгох процесс явагдана.
Боловсруулах дамжлагуудаас гарсан хаягдал зутанг "Агаар-хүхэрийн давхар исэл” (INCO) аргаар хоргүйжүүлдэг. Мөн энд буй хүнд металлыг төмрийн сульфатаар саармагжуулдаг. Хаягдал зутанг боловсруулах үйлдвэрээс 5 км зайд 135 м-ийн доор газар байрлах хаягдал хадгалах байгууламжид өөрийнх нь урсгалаар тусгай хоолойгоор урсгаж хуримтлуулдаг. Далангийн ус хөлдөхгүй дулааны улиралд хаягдал хадгалах байгууламж дахь тунасан усыг үйлдвэрийн процесст боломжийн хэмжээгээр эргүүлж ашигладаг.

Боловсруулах үйлдвэрийн зураг төслийг жилдээ 1,8 сая тонн (өдөрт 5000 тонн) хүдэр боловсруулах хүчин чадалтай байхаар хийсэн ба цаашид төслийн хүчин чадлыг нэмэгдүүлсээр одоогийн байдлаар жилд 2,1-2,4 сая тонн буюу өдөрт дундчаар 7000 тонн хүдэр боловсруулж байна. Гравитацийн аргаар хүдэрт байгаа алтны 40 орчим хувийг авч байгаа ба төсөл эхэлснээс өнөөг хүртэл нийт металл авалтын хэмжээ 84% байна.

 

Байгаль орчин ба Аюулгүй ажиллагаа

 
Бороо гоулд компани нь Монголын төв хойд хэсэгт байдаг хосгүй үзэсгэлэнтэй газрыг хүндлэн үйл ажиллагаагаа явуулдаг

Бороо Гоулд Компани (БГК) нь өөрийн ажилчид болон олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, уурхайн үйл ажиллагаанд өртсөн газар нутгийн байгаль орчныг хамгаалах нь өөрийн нэн чухал үндсэн үүрэг хариуцлагуудын нэг хэмээн үздэг. Энэхүү зарчмыг дэмжсэн компанийн бодлого журмыг сийрүүлбэл:

-         Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд учирч болзошгүй аюул болон эрсдлүүдийг тогтоох

-         Ажилчдыг тэдний ажлын төлөвлөгтөөтэй холбогдох эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хөтөлбөр, журмуудыг боловсруулах болон хэрэгжүүлэх ажилд зайлшгүй оролцуулах

-         Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор бүх шатны албан тушаалтнуудыг зохих сургалтад хамруулах

-         Болзошгүй осол, онцгой нөхцөл байдлыг таньж мэдэн тэдгээр тохиолдолд хэрхэх тухай сургалт, туршилтууд явуулах

-         Энэхүү бодлого журмуудын хэрэгжилтийг хангах, хэрэгжилтийг үнэлэх зорилгоор тогтмол аудит  явуулах

-         Байгаль орчны бохирдол үүсэхээс сэргийлсэн, аюулыг бууруулсан мөн/эсхүл хяналтандаа байлгасан байдлаар хаягдлыг хадгалж устгах

БГК нь дээрх зорилгуудаа хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулсаар байгаа ба зорилго тус бүрийн хувьд хамгийн өндөр түвшинд хүрэхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо зориулсаар байна. Энэхүү хүчин чармайлтын үр дүнд Бороо нь Монгол Улсын үндсэний, бүсийн болон орон нутгийн түвшинд томоохон оролцогч болсон байна. 2003 онд БГК-ийг МҮХАҮТ-аас Гадаадын Шилдэг Хөрөнгө Оруулагчаар нэрлэсэн байна.

БГК нь Бороогийн уурхайг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай бүхий л байгаль орчны тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрөлтэй компани юм. Бороогийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, Байгаль хамгаалах төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас баталсан билээ. Бороо нь холбогдох зөвшөөрлүүдийг авахтай холбоотой Монгол Улсын бүхий л хуулиар тогтоосон шаардлагуудыг чандлан даган мөрддөг бөгөөд хэдий заавал даган мөрдөхөөр хуульчлаагүй ч Монгол Улсын томоохон хэмжээний орон нутгийн зүгээс санал болгосон удирдлагын сайн туршлагууд болон орон нутагтай харилцах харилцааг өргөжүүлэх арга хэмжээнүүдийг мөн хэрэгжүүлдэг.

Үүнээс гадна тус компани нь олон улсын хэмжээнд хүлээгдэж буй хүлээлтүүдэд нийцүүлэн ажиллах үүрэгтэй гэж үздэг. Тиймээс, Бороо Олон Улсын Санхүүгийн Корпораци, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк гэх мэт олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгосон удирдлагын шилдэг туршлагуудыг хэрэгжүүлдэг.

Бороогийн төслийн үйл ажиллагааны байгаль орчинд нөлөөлөх байдалд анхаарал хандуулах, үндэсний болон орон нутгийн удирдлагуудаас олгох төрөл бүрийн зөвшөөрөлтэй холбогдох хууль зүйн шаардлагуудыг даган биелүүлэх явдлыг хянах зорилгоор БГК Байгаль орчны удирдлагын систем ("БОУС”) бий болгосон. Уг системд хуваарьт хяналт, инженерийн хяналт, мөн хаягдал хадгалах байгууламж, үйлдвэр, уурхайн хаягдал овоолгын хаягдал, хүчил үүсгэх магадлалыг туршилтаар шалгах, тоосны хяналт, уурхайн талбайд болон талбайн гадна хальж асгарсан тохиолдлыг судалж, аюултай материалтай харьцах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хяналт, уурхайг хааж нөхөн сэргээлт хийх талаарх төлөвлөлт, ундны усыг цэвэршүүлэх системийг хянах, хаягдал ус цэвэршүүлэх, хаягдал булах ажиллагаа зэрэг ордог.

Бороогийн төслийн үйл ажиллагааны байгаль орчинд нөлөөлөх байдалд анхаарал хандуулах, байгаль орчны талаар холбогдох хууль зүйн шаардлагуудыг даган биелүүлэх явдлыг хянах зорилгоор БГК Байгаль орчны удирдлагын систем ("БОУС”) бий болгосон. Уг системд хуваарьт хяналт, инженерийн хяналт, хаягдал хадгалах байгууламж, тээрэм, уурхай, амьд байгаль, хаягдал овоолгын хаягдал болон хаягдлын менежментийн талаар тайлагнах ажиллагаа зэрэг ордог. Байгаль орчинд нөлөөлөх байдлын хяналт шинжилгээний тусгай хөтөлбөрүүдэд хүчил үүсгэх магадлалыг туршилтаар шалгах, тоосны хяналт, уурхайн талбайд болон талбайн гадна хальж асгарсан тохиолдлыг судалж, тайлагнах, байгаль орчны нөхөн сэргээлт, аюултай материалтай харьцах, уурхайг хааж нөхөн сэргээлт хийх талаарх төлөвлөлт, ундны усыг цэвэршүүлэх системийг хянах, хаягдал ус цэвэршүүлэх болон хаягдал булах ажиллагаа зэрэг ордог. БОУС-д ISO-14001 стандарт, Монгол улсын байгаль орчинтой холбоотой хуулиуд болон үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны асуудлуудыг тодорхойлох, зохион байгуулж шийдвэрлэхэд баримтлах, байгаль орчны аливаа онцлог асуудлын талаарх Канадын Холбооны улс, Саскачеван муж улс, Дэлхийн банкны/ОУСК-ийн стандартуудаас хамгийн шаардлага өндөртэйг нь баримталдаг.

 

 

 

 

 

Байгууламжууд

  • Ил уурхай 

Уурхайн ашиглалт нь ил уурхайн аргад суурилсан.
  • Үйлдвэр 

Боловсруулах үйлдвэрт алтыг ялган авахдаа нүүрсэнд уусгах технологи болон гравитациар баяжуулах аргыг ашигладаг.
  • Засварын цех  

Засварын цехийн барилга байгууламжууд нь 2 өөр үүрэг бүхий 2 үндсэн хэсэгтэй. Эхнийх нь хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэсэг бөгөөд энд уулын хүнд даацын болон туслах 70 тоног төхөөрөмж, суудлын тэрэг, хөнгөн үйлдвэр, генератор, хүн тээвэр гэх мэт жижиг оврын 80 тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ үзүүлдэг. Хоёр дах нь үйлдвэрийн засварын хэсэг бөгөөд үйлдвэрийн ихэнх засвар үйлчилгээг үйлдвэрийн барилга дотор ажиллаж буй том оврын тоног төхөөрөмж болон бутлуур дээр гүйцэтгэдэг буюу тэдгээрийн засварын цех рүү тээвэрлэх боломжгүй тул энэ хэсэг нь тийм ч том хэмжээтэй биш юм.

Аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутаг нь Засварын хэлтсийн анхаарвал зохих асуудлуудын жагсаалтад нэлээн дээгүүр бичигдсэн байдаг. Бид ажилтнуудаа аливаа ажил гүйцэтгэхээс нь өмнө зохих сургалтад хамруулж ажил гүйцэтгэх үед нь тохирох багаж хэрэгсэл, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжөөр ханган хяналт тавьж ажилладаг. Аюулгүй ажиллагааны талаах бидний үзүүлсэн амжилтууд салбартаа дээгүүр ордог бөгөөд бид үүгээрээ маш их бахархаж энэ амжилтаа хадгалахын төлөө ажилладаг. Засвар үйлчилгээнд байгаль орчны асуудлууд хамаардаг ба бид ашигласан ган, дугуй, тос зэргийг дахин боловсруулахад идэвхтэй оролцдог. Агуулж буй савнаасаа гарсан аливаа бодис эсвэл шингэнийг нэн даруй битүүмжилж мэдээллээд дэлхийн стандартад нийцсэн цэвэрлэгээг хийж гүйцэтгэдэг. Бид ашиглагдсан хавхлага эсвэл мотор зэрэг сургалтад хэрэглэж болох материалыг орон нутгийн механикийн мэрэгжлийн сургалтын төвүүдэд хангаж ажилладаг. Орон нутгийн олон оюутан ирээдүйн ажлын байрандаа үнэ цэнэтэй аюулгүй ажиллагаа явуулж сурахын тулд дадлагын ажлаа манай засварын хэлтэс дээр хйисэн.

  • Агуулах

БГК-ийн уурхайн талбайд ажилладаг тоног төхөөрөмжүүдийн жижиг хэмжээтэй, цаг агаарын нөхцөлд тэсвэргүй сэлбэг буюу автомашины эд анги, авулгүй ажиллагааны мтаериал хангамж, хувцас, хүнд даацын тоног төхөрөөмжийн сэлбэг, техник хангамж, багаж, үйлдвэрийн хангамжийн материал болон бусад оффисын хангамжийн эд зүйлсийг агуулахад хадгалдаг. Ил агуулах нь нэвтрэх хоёр гол хаалгатай ба түүнийг тойрсон торон хашаатай.

  • Түлшний агуулах  

Уурхайн талбайд зөвхөн нэг цэгээс түлш түгээдэг. Түлшний агуулах нь дизель түлш хадгалах 400 м3-ийн 2 танк, бензин хадгалах 10 м3-ийн нэг танкаас бүрддэг.

  • Хүдэр тээвэрлэх зам 
  • Хаягдлын далан 

Хаягдлыг Хаягдал хадгалах байгууламжид байршуулдаг. Хаягдлын декант усыг үйлдвэрт дахин ашигладаг.
  • Захиргаа
  • Ажилчдын кэмп

Уурхайн ажилчдын кэмп нь орчин үеийн тав тухтай амрах байрууд болон цаг агаарын хүнд нөхцөлд, цас ихтэй байх үед чөлөөт цаг өнгөрүүлэх хэсгүүдээс бүрдэнэ. Бүх өрөө тасалгаанд цахилгаан халаагуур болон агааржуулагч байрлуулсан. Өнөөдрийн байдлаар уурхайн ажилчдын байр нь 365 хүртэлх хүний багтаамжтай.

 

http://www.boroogold.mn/?page_id=80&lang=mn

 

Бороогийн уурхай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани