Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Тавантолгой цахилгаан станц" төсөл хөрөнгө оруулалтын эрэлд гарлаа

"Тавантолгой цахилгаан станц" төсөл хөрөнгө оруулалтын эрэлд гарлаа

 

"Тавантолгой цахилгаан станц” төслийн бэлтгэл ажлын явц үргэлжилж байна.

 Төвийн бүсийн болон өмнийн говийн стратегийн орд газруудын эрчим хүчний хэрэгцээг хангах уг цахилгаан станц 450 МВт хүчин чадалтай.

Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих цахилгаан станцаас "Оюутолгой” цогцолбор төслийг эрчим хүчээр хангах юм. Энэ хүрээнд Тавантолгой-Оюутолгой хүртэлх 220 Кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралт болон ашиглалтын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг төслийн нэгжийн мэргэжилтнүүд онцоллоо.

"Оюутолгой" төсөл эрчим хүчний хэрэглээгээ ирэх оноос дотоодоос хангах гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар тус уурхай эрчим хүчээ БНХАУ-аас импортолж байна. Үүний төлбөрт жил бүр 160-200 тэрбум төгрөг зарцуулж буй.

"Тавантолгой цахилгаан станц” төсөл ашиглалтад орсноор дээрх хэмжээний мөнгөн урсгал дотооддоо үлдэх боломжтой болох юм.

Мөн эрчим хүчний мега төслийн хүрээнд нэг тэрбум орчим ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээр хүлээгдэж байгаа. Энэ нь валютын хомсдолд ороод байгаа эдийн засагт чухал нөлөөтэйг зарим эдийн засагч тэмдэглэж байна.

"Тавантолгой цахилгаан станц” ашиглалтад орсноор төслийн үндсэн худалдан авагч "Оюутолгой” компани гэдгийг дээр дурдсан. Харин хөрөнгө оруулагчаар Японы "Марубени корпораци” шалгарсан.

Тус сонгон шалгаруулалтад БНСУ болон Япон, Францын хамтарсан болон ганцаарчилсан дөрвөн хөрөнгө оруулагч өрсөлдсөн юм.

Төслийн компани манай улсын Засгийн газартай "Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан нь уг төсөл амжилттай хэрэгжих баталгаа болж байгаа билээ.

Төслийн нэгжийн зүгээс гэрээний төслүүдийг хуулийн болон санхүүгийн зөвлөх компаниудын хамт боловсруулсан байна. Улмаар дотоодын хөрөнгө оруулагч, үндсэн худалдан авагч тал болох "Оюутолгой”, түүний хөрөнгө оруулагчдын саналыг тусган арилжааны даалгаварт шилжүүлжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад саналыг хүргүүлээд байгаа аж.

Одоогийн байдлаар цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тарифын асуудлыг үндсэн худалдан авагч болох "Оюутолгой”-той тохиролцох хэлэлцээ үргэлжилж байгааг төслийн нэгжийн мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Хөрөнгө оруулалтын гэрээ, тарифыг тохирсноор төслийн хамгийн чухал гэрээ болох эрчим хүч худалдах, худалдан авах болон дагалдах 10 гаруй гэрээг төслийн компани "Оюутолгой”-той байгуулах нөхцөл бүрдэх юм байна.

Хөрөнгө оруулагч "Марубени корпораци" төслийн ерөнхий гүйцэтгэгч Солонгосын Samsung С&Т компанийн эрчим хүчний салбарын компанийг сонгож байгаагаа мэдэгдсэн билээ.

Уг компанитай дэлхийн нэлээд хэдэн төсөл дээр хамтарч ажилласан туршлагадаа үндэслэн сонгож байгаа гэдгээ тодотгосон юм.

Цахилгаан станц ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрснээр мэргэжлийн 200 орчим байнгын ажлын байр бий болно. 

"Тавантолгой цахилгаан станц” төслийн хүрээнд цөөнгүй ажил хүлээгдэж байна.

Тухайлбал, банкны шаардлага хангасан техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийг бууруулах менежментийн төлөвлөгөө, усны нөөцийг хөрөнгө оруулагч талын банкны шаардлагад нийцүүлэн дахин баталгаажуулах зэрэг техникийн шинжтэй ажлыг энэ онд багтаан хамтарч хийж дуусгахаар төлөвлөжээ.

Төлөвлөгөөний дагуу энэ оны хоёрдугаар хагаст багтан төслийн санхүүжилтийг босгох учиртай. Ингэснээр ирэх оны гуравдугаар улиралд багтан барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтойг "Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжээс тодотгосон юм.

Барилга угсралтын ажлыг 20 cap үргэлжилнэ гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ. Энэ үед ойролцоогоор 2500 ажилтан ажиллана гэж үзэж байгаа юм.

Төслийн нийт санхүүжилт нэг тэрбум ам.доллар. Үүний 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт байна. Үлдсэн 70 хувь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас татсан зээлийн эх үүсвэр байхаар гэрээнд тусгажээ.

Цахилгаан станц ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрснээр мэргэжлийн 200 орчим байнгын ажлын байр бий болно.

Төсөл хэрэгжих хугацааны эдийн засгийн үр өгөөж нь жилд ойролцоогоор 64 сая ам.доллар байхаар төсөөлөгдөж байна. Энэ нь татвар хураамж, газрын болон усны төлбөр зэргээр улс, орон нутгийн төсөвт орж ирэх юм. 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

"Тавантолгой цахилгаан станц" төсөл хөрөнгө оруулалтын эрэлд гарлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани