Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эхийн сүү шиг Ганга нуураа ширгэхээс аваръя, эх орноо бүтэн байлгая

Эхийн сүү шиг Ганга нуураа ширгэхээс аваръя, эх орноо бүтэн байлгаяГанга нуур ширгэж гэнэ, сүхбаатарчууд "Гангын чуулган-2016” өдөрлөг зохион байгуулж байна гэхчлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч, сошиал ертөнцийн жиргээчид ч ид шуугиж байна.
 
Ганга нуур нь ширгэснийг  бахдан тэмдэглэж "Гангын чуулган” хийж байгаа юм уу гэж  зарим нь ойлгоно. Нэгэнт ширгэсэн бол ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж байгаа юм уу гэж бодогдоно. Ямартай ч зүүн зүгийн толин чимэг, хүмүний сэтгэлийн ганган чимэг, байгаль дэлхийн нүдэн чимэг болсон Ганга нуурын талаас илүү хувь нь ширгэж, улаан шавар, зэвхий сайр л үлдэж. Усгүй шахам болж хатаж хагаруутсан шавар дээр хун шувууд нь уйтай гасалж, усны мандалд хөвөх аргагүй болсон тул явгалан тонголзож  буй зургууд л энэ намрын Ганга нуураас үлдэх нь ээ.
 
ГАНГА НУУР ШИРГЭЖ, АЛТАН-ОВОО МЭХИЙЛЭЭ, ХАРИН ХҮМҮҮС…
 
Үлгэр домогт  үзэсгэлэнт бүсгүй Ганга  нуур, сайхан эр Дарь уулаа тольдож, бие биеэ харуулдан байдаг юм хэмээн хайрын түүх хүүрнэх нь бий. Тэгвэл одоо, дэлхий ээжийн  ариун  судсаар холбоотой, нэг нь байхгүй бол нөгөө нь байхгүй гэх хунгийн ариун домогтой нуур, уул хоёр амьдын хагацалд унаж. Ариун Ганга ширгэж, Алтан Дарь овоо гашуудан мэхийжээ...Харин хүмүүс нь  тийм биш байна.  
 
Бүгд биш ч, гашуунаар, хатуугаар хэлчихэд шүү. Ганга нуурын усны түвшин доошиллоо, бохирдлоо, ирдэг хунгийн тоо цөөрлөө гэх үгс одоогоос зургаан жилийн өмнө 2010 оноос дуулдах болсон. Мод тарилаа, овоогоо тойруулаад хашаа татлаа, хогийн цэг байгууллаа, нуураа хашаалж хамгаалж байна гээд чамгүй ажил хийж байсан, дуулдаж ч байсан. Харин модыг нь машинаараа дайраад булгалчихсан, хогоо цэг дээр биш энд тэндгүй хаяж, нуурын хашлагыг түлэхээр аваад явчихсан, эсвэл зад татаад адуу малаа оруулчихсан хүмүүс  зөндөө л таарч байв даа. Худгаас усаа ховоогоор татаад малаа усалчихдаг малчин бараг байхгүй болчихсон гэж байгаа.
 
Адуу, малаа мотоциклиор тууж, арьс ширээ боловсруулахаа больж урд хөршөөс сур, ногт, чөдөр оруулж ирж, мухлаг тэргээ тэмээндээ ачаалаад оччих газар машинаар давхиж зан заншил, ёс уламжлалаа гээсний нэг илрэл энэ. Техникийн дэвшил, хөгжлийн эрингээс хоцрохгүй гэлээ ч бодох юм нутгийн иргэдэд байсан уу гэвэл байсан. Бас дээр нь нэмж хэлэхэд, байгаль хамгаалал гэдэг зөвхөн тэр нутгийнхны бус  бүх хүний, түүгээр явсан, аялсан болгоны үүрэг байх учиртай. Гэтэл жилийн дөрвөн улирал тэнд хүний хөл тасардаггүй. Цагаан сарын шинийн 8-нд 200-300-аараа жийпний цуваа хөвөрч, машинтайгаа Шилийн Богдын орой дээр чихэлдэж, олны хөлөөр Алтан-Овооны энгэрийн булууг буулгаж, элсний нүүдэл, цөлжилт талхагдлын аюул нүүрлүүлсэн.
 
Зундаа Талын агуй дотор хөргөгчинд чихсэн мах шиг "бөөгнөрч”, Ганга нуур, ойр ормын жижиг нуур, булаг шандыг бохирдуулж, зэрлэгшсэн хүн  сүрэг шиг  тарвалзаж байдаг байлаа, хол ойрын хүмүүс. Дээр нь нутгийн гаралтай хүмүүс нь Ганга нуурын байгаль экологи, эко системийг  хамгаалъя  гэчихээд зоосны нүхээр харж, ёолж байгаа газар дэлхийнхээ зовлонг нь мартаж, хурал чуулган нэрээр тэнд эндээс  "мөнгө сааж” жудаг, зулаггүй байгааг аврал гэх үү, сүйрэл гэх үү. Ганга нуур ийм байдалтай, эрлэгийн үүдэнд, "Цаазын тавцан”-д байна.
 
Тиймээс, төр засаг нь ч, түмэн олон ч нийтээрээ Ганга нуур руу анхаарал хандуулж, эхийн сүү шиг энэ нуураа аварч, эх орноо бүтэн байлгая гэж уриалмаар байна.  21 аймаг, 360 сум, Монголын нийт нутаг дэвсгэр, нэг гол, ширхэг чулуу бүгд багтаж байж Эх орон минь болно. Тийм болохоор дэргэд нь байж та нар гэж шүүмжлэн буй ч монголчуудын өнөөгийн нүүр царай ийм л байгаа.  "Ганга нуур байгаа цагт Миний Эх орон мөнхөд оршино” гэж дуу шүлэгт орсон дагшин нуур өнөөдөр ийнхүү ширгэж байгаад бид бүгд буруутай. Дарьганга нутгаас төрж, гарсан, урлаг соёлын, нийгмийн зүтгэлтнүүдийн байр суурийг хүргэе.
 
Ай.Төмөр-Очир/Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч/:
 
ДУУДААД ИРЭХГҮЙ ДАГШИН ХАЙРХАНАА "БУУДААД” УНАГААЧИХЖЭЭ, ХАРАМСАЛТАЙ
 
Дарьганга нутаг гэхээр Ганга нуур санаанд орно. Ганга нуур гэхээр Дарьганга минь бодогдоно. Ганга нуургүй бол ямар Дарьганга байх билээ. Ганга нуур үгүй бол яаж Дарь уул, Алтан-Овоо байх билээ.
 
Дорнын их найрагч Б.Явуухулан
 
"Хоёр сайхан ундаргатай
Эхийн сүү дундрахгүй
Хорин нэгэн булагтай
Энэ нуур ширгэхгүй
Ганга нуурын цэлийх ус
Эхийн сvv шиг цагаан
Ганга нуурын мэлмэрэх ус
 
Эхийн нулимс шиг бvлээн” гэж шүлэглэсэн нь бий. Гэтэл  энэ сайхан нуурын хоёр сайхан ундарга нь ч, 21 булаг нь ч амь тасарчээ. Эхийн сүү ч дундрах нь, өвгөдийн ухаан ч ширгэлээ. Ганга нуур хатаж үхжээ гэж дуулаад элэг урагдаж, эрүү ам дагжиж байна. Эх нуураа ширгэснийг сонсоод эх орон минь ширгэж байгаа гэж айж байна. Яах гэж  О.Дашбалбар хүүдээ Гангабаатар гэж нэр хайрласан юм бэ. Яах гэж Ай.Төмөр-Очир ач зээдээ Хурбулаг, Сорбулаг, Харбулаг, Хашбулаг, Хосбулаг гэж 21 булгаа бэлгэдэж нэр өгсөн юм бэ.
 
Ганга нуур ширгэчихээд байхад "Ганга нуурын чуулган”  хийж байгаа гэж сонслоо. нуур ширгэж гэж бахалж, тавалж байгаа юм уу, хаашаа юм. Хачин юм хийхээ болих хэрэгтэй.  Худал үнэн хэлж, мөнгө төгрөг цуглуулж, хөрөнгө босгож, хандив цуглуулж асар их зарлага гаргалаа л гэдэг. Байгаль хамгаалдаг, бодлого хэрэгжүүлдэг төрийн байгууллагууд ч, ТББ-ууд  ч олон байдаг. Яам, тамгын газраасаа эхлээд орон нутгийн байгууллага, бүтэц нь байна. Ажил хийдэг бол хийхээр хугацаа өнгөрлөө. Гэтэл нуур нь хатаж, ширгэж байна. Энэ жил нар гарсан ч, дэлхийд байхгүй юм гарчихсан биш.
 
Нар, хур ээлжлээд болж л байгаа. Дам сонсоход мэргэжлийн бус хэдэн хүн энд тэнд худаг гаргаж байна гээд нуурын усны судлыг хагалчихсан гэнэ үү, гэмтээчихсэн ч гэв үү худагнууд  нь усаар дүүрч халиад нуурын усны түвшин доошилсон гэсэн. Энэ асар том эмгэнэл. Лус савдгийн уур хилэнг хөдөлгөсөн үйл ажиллагаа. "Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал өөр рүү чинь их буугаар буудна” гэж үг бий. Дуудаад ирэхгүй дагшин хайрханаа буудаад унагаачихлаа. Эмгэнэн гашуудаж байна, Энэнээс өөр зүйл хэлж ч чадахгүй нь, ах нь. 
 
 
Ш.Чимэдцэеэ /Ардын жүжигчин/:
 
ХУДГААС УСАА ТАТЧИХГҮЙ, МАЛАА НУУР РУУ ОРУУЛДАГ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭ БАЙНА
 
- Яг дэргэд нь байхгүй ч янз бүрийн мэдээ сонсоод дандаа сэтгэл зовдог. Ганга нуур ширгэхэд нэгдүгээрт,   нутаг орныхны байгальдаа хандах хандлага, бэлэнчлэх сэтгэлгээ  нөлөөлж байна уу гэж боддог.  Манай нутагт задгай ус байх биш.  Сүүлийн үеийн малчид, залуус  адуу, малаа тэр чигээр нь туугаад оруулчихдаг болсон шиг байна. Өмнө нь тийм байгаагүй гэж хэлэхгүй л дээ. Мал орж л байсан. Гэхдээ эргэн тойрон олон худагтай байсан. Хоёрдугаарт, хүний хөл их болсон. Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн.
 
Нуурын ус ихээхэн бохирдсон. Замгийг нь шүүж цэвэрлэх ёстой юм уу, яаж ариутгах учиртай юм бол. Ус судлаач, энэ чиглэлийн эрдэмтэд ан­хаа­рал хандуулж, судалгаа шинжилгээ хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Байгаль, орчноо хамгаалж, Ганга нуур, Алтан-Овоондоо хандаж ирсэн өвгөдийн сургааль, шашны зан үйлийн ном сударт юу гэж өгүүлсэн байдгийг ч орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн давуу талуудтай хослуулаад Ганга нуураа аварч хам­гаалахгүй бол болохгүй.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Эхийн сүү шиг Ганга нуураа ширгэхээс аваръя, эх орноо бүтэн байлгая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани