Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоно

“Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоноЭрдэс баялгийн нөөц ихтэй Монгол Улсын эдийн засгийн голлох салбар бол уул уурхай. Уул уурхайн ид ажил өрнөхийг угтан энэ салбарын хамгийн том үзэсгэлэн болох "Mongolia Mining 2014” экспо болох гэж байна. Ирэх долоо хоногт буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 10–12-ны өдрүүдэд болох үзэсгэлэнд Монголын уул уурхайн салбарыг зорилтот зах зээлээ гэж үзсэн 16 орны 120 гаруй компани ирж оролцоно. Энэ тухай үзэсгэлэнг зохион байгуулах хорооны дарга Т. Баттулгаас тодрууллаа.
 
-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай. Тэр ч утгаараа уул уурхайн сэдвээр уулзалт, чуулган, үзэсгэлэн цөөнгүй болдог. Тэгвэл "Mongolia mining” тэднээс юугаараа ялгардаг юм бэ?
 
-Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол салбар. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл манай улсын экспортын 89, ДНБ-ий 21 хувийг эзэлдэг. Энэ хоёрхон үзүүлэлт л энэ салбарын эдийн засагт эзлэх байр суурь, бизнесийн үйл ажиллагааны цар хүрээг илтгэж байна. Түүнчлэн Монгол брэнд, Монгол Улсын өрсөлдөөний давуу талыг тодорхойлъё гэвэл юуны өмнө энэ салбарт анхаарлаа хандуулах учиртай. Эрдэс баялаг, түүнээс гарган авсан эцсийн бүтээгдэхүүнээрээ Монгол улс дэлхийн зах зээлд бодитой өрсөлдөх боломжтой.
 
Нэгэнт уул уурхай эдийн засагт хамгийн нөлөөтэй салбар учраас энэ салбартай хамааралтай чуулган, хурал, зөвлөгөөн, арга хэмжээ тогтмол зохиогдох нь зүйн хэрэг. "Mongolia Mining”-ийн тухайд энэ бол чуулган биш, бодлогын хурал ч биш, харин техник, технологийг сурталчилсан худалдааны үзэсгэлэн. Хамгийн олон орон, компанийг төлөөлөн үзэсгэлэн гаргагч оролцож, хамгийн том талбай хамардаг, Монголд шинээр ирж байгаа технологийг чухамхүү эндээс харж болдог гэхчлэн үзүүлэлтээр "Mongolia Mining” Монголын уул уурхайн салбарын чухал үзэсгэлэн юм.
 
-Өнгөрсөн жилүүдэд танай үзэсгэлэн ямар цар хүрээг хамарч байв? Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа хэрхэн өргөжиж байна?
 
-Бид "Mongolia Mining” экспог 2011 оноос хойш зохион байгуулж байна. Мэдээж эхний жилдээ цар хүрээний хувьд харьцангуй жижиг, зөвхөн дотоодын компаниудыг хамарч байсан. Хоёр дахь жилээс гадаадын компаниуд оролцдог болж олон улсын арга хэмжээ болж өргөжин, сонирхогчдын тоо ч асар хурдтай өсөн нэмэгдсэн. Ижил төстэй өөр арга хэмжээнүүд зохион байгуулагддаг ч "Mongolia Mining” дөрөвхөн жилийн дотор Монголын уул уурхайн техник технологитой танилцах, худалдагч худагдан авагчийг холбох хамгийн том үндсэн гарц болсон.
 
"Mongolia Mining” үзэсгэлэн нийт дөрвөн удаа зохион байгуулагдахад давхардаагүй тоогоор 50-иад орны компаниуд оролцсон байдаг юм. Харин энэ жил 16 орны 120-иод компани оролцож бүтээгдэхүүнээ сурталчилна. Гадна талд нь техник дэлгэн үзүүлэх томоохон талбай зайлшгүй шаардлагатай тул үзэсгэлэн энэ жилээс  "Буянт-Ухаа” цогцолборт зохион байгуулагдах болсон.
 
Үзэсгэлэн үзэж сонирхогсдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил үзэсгэлэнг салбарын 4000 орчим хүн үзэж сонирхсон бол энэ жил үзэсгэлэн болохоос өмнө урьдчилан бүртгүүлсэн үзэгчийн тоо л гэхэд 2000 хүрээд байна.  Үзэсгэлэнг нийт 5000 – 6000 хүн үзэж сонирхоно гэж тооцож байна. Зочлон очиж үзэх хүмүүст зориулан үзэсгэлэнгийн гурван өдрийн турш хотын төвөөс үнэгүй шатл автобус (shuttle bus) үйлчилнэ.
 
-Үзэсгэлэнд томоохон ямар компаниуд оролцож байна вэ?
 
-Цөөн хэдийг дурдвал, дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг хүнд машин механизмын "Joyglobal”, манайд Вагнер Ази ХХК-ийн нийлүүлдэг "Caterpillar”, уул уурхайн үйлдвэрлэлийн хүнд техникийн хөдөлгүүр үйлдвэрлэгч "Cummins”, "Sew Eurodrive”, тоног төхөөржмийн "Vermeer” корпораци, ОХУ-ын дэлхийд алдартай Уралмашзавод, Rubex group, Mitsubishi-гийн охин компани "Ryoko Sangyo Corporation”, Швейцарийн "Greenland Enterprises”, "Iventex” group, Австралийн "Petro Industrial”, "Scantech”, Туркийн "Sahinler Metal”,  Германы "Sensor group”, Польшийн "Sempertrans”, БНХАУ-ын "Shaanxi Heavy Duty Automobile” болон бусад томоохон машин механизмын үйлдвэрлэгч компаниуд оролцож байгаа.
 
-Техник, технологи асар хурдтай хөгжиж байна. Ийм өөрчлөлтийн дунд энэ үзэсгэлэн зохион байгуулах нь Монголын уул уурхайн салбарт ямар өгөөжтэй вэ?
 
-Уул уурхайн салбарт том, жижиг олон компани үйл ажиллагаа явуулж байна. Олон зуун хүн ажиллаж байна. Ямар ч салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хэдий чинээ хурдтай технологийн шинэчлэл хийнэ, төдий чинээ өрсөлдөөний давуу талтай болдог. Бид уул уурхайн салбарынханд ийм л боломж олгохыг зорьж ажилладаг. Монголдоо болж байга дэлхийн дахины бүтээгдэхүүнийг харуулдаг үзэсгэлэнг очоод, үзээд, хооронд нь харьцуулаад сонголт хийх нь сайхан боломж шүү дээ.
 
Дэлхийн олон улс оронд уул уурхайн томоохон үзэсгэлэнгүүд зохиогддог. АНУ-ын Лас Вегаст дэлхийн хамгийн том үзэсгэлэн болдог, Азийн хамгийн том үзэсгэлэнгүүд БНХАУ, Индонези зэрэг оронд болдог. ОХУ, ӨАБНУ, Бразильд уул уурхайн салбарын томоохон үзэсгэлэнгүүд уламжлал болон зохион байгуулагддаг л даа. Гэхдээ тэр үзэсгэлэнгүүдэд байнга оролцоод байх цаг хугацааны болон санхүүгийн боломж бололцоо хүн бүхэнд байхгүй шүү дээ. Түүнээс гадна тухайн улсыг зорьж, тэр улсын уул уурхайн салбарыг өөрийн зорилтот зах зээлээ гэж сонгосон компаниуд тэр улсын үзэсгэлэнд оролцох хандлагатай. Тэр утгаараа "Mongolia Mining” экспод яг л Монголын уул уурхайн салбартай хамтарч ажиллах зорилготой, Монголд бүтээгдэхүүнээ нийлүүлье гэсэн, Монголын уул уурхайн нөхцөл, хэрэгцээ, шаардлагад нийцсэн техник, технологи санал болгох гэсэн компаниуд ирж оролцоно шүү дээ. Тэр нь бусад оронд болж байгаа үзэсгэлэнгтэй харьцуулахад бидний бас нэг давуу тал. Олон улсын уул уурхайн технологийг Монголдоо нэвтрүүлэх зорилготой манай үзэсгэлэнгийн уриа бол "Дэлхийн технологи дэргэд ирлээ”. Дэлхийн технологийг заавал бөмбөрцгийн нөгөө бөөрөнд очиж биш, Монголдоо, дэргэдээсээ сонгох бололцоо бүрдэж байгаагаараа ач холбогдолтой.
 
-Үзэсгэлэнгийн гол үйл ажиллагаа яриа хэлцэл үзэсгэлэн гаргагч, худалдан авагчийн дунд өрнөх нь тодорхой. Гэхдээ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах өөр арга хэмжээ бий юу?
 
Үзэсгэлэнгийн үеэр хурлын танхимд бизнесийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, танилцах, холбоо тогтоох олон арга хэмжээ болно. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарын бодлого, өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар уулзалт ярилцлага хийнэ. Мөн "Mongolia Mining 2014” үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч Эрдэнэс МГЛ, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо бүхий Эрдэнэс Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ Овоо зэрэг томоохон уул уурхайн компаниуд оролцож, төсөл хөтөлбөр, хэтийн төлөв, худалдан авалтын шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ.  Мөн зарим үзэсгэлэн гаргагчид, тухайлбал, Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбоо, ОХУ-ын Уралмашзавод зэрэг байгууллагууд танилцуулга, хамтын ажиллагааны уулзалтууд хийнэ. Эдгээр уулзалт ярилцлага бүр оролцохыг хүссэн уул уурхайн салбарынханд нээлттэй.
 
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
“Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани